Семинар
2-р бүлэг: 4 дэх өдөр, Иосеф Смит—Түүх 1:55–65


2-р бүлэг: 4 дэх өдөр

Иосеф Смит—Түүх 1:55–65

Оршил

Тэнгэр элч Моронайгаас зааврыг хүлээн авснаас хойш 4 жилийн дараа Иосеф Смитэд алтан ялтсуудыг өгсөн бөгөөд тэрээр Мормоны Номыг орчуулж эхэлсэн. Мартин Харрист алтан ялтсууд дээрх зарим бичгийн хувийг мөн тэдгээрийн орчуулгыг Нью-Йоркийн эрдэмтдэд үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Иосеф Смит ялтсуудтай холбоотой үүрэгтээ хэрхэн хариуцлагатай хандаж байсныг анхаар.

Иосеф Смит—Түүх 1:55-58

Иосефыг нас биед дөнгөж хүрснийх нь дараа нэгэн онцгой үйл явдал тохиолдов

Таны таньдаг өсвөр үеийнхний амьдралд тохиолдсон онцгой үйл явдлын талаар бод. (Үүнд патриархын адислал, ажил, боловсрол, гэр бүлд гарсан өөрчлөлт эсвэл хайртай хүмүүсээ алдах зэрэг орж болно.) Сүүлийн 5 жилд таны амьдралд ямар онцгой үйл явдал болж өнгөрсөн бэ? Тухайн үйл явдал таны зан чанар, ирээдүйд хэрхэн нөлөөлсөн гэж та боддог вэ?

Иосеф Смит—Түүх 1:55–58-ыг уншаад, тэнгэр элч Моронайгаас алтан ялтсуудыг авахын өмнө Иосеф Смитийн амьдралд ямар чухал үйл явдлууд тохиолдсоныг олж тогтоо.

Энэ цаг үед Иосефын том ах Алвин нас барсныг мэдэх нь чухал юм. Энэ үйл явдал жилийн эцсээр таны судлах дараа дараагийн илчлэлтүүдэд ихээхэн нөлөөлсөн болно (С ба Г 137:1–6-г үзнэ үү).

Энэ цаг үед болсон өөр нэг чухал үйл явдал бол тэрээр Эмма Хейлтэй гэрлэсэн явдал билээ. Бошиглогчийн ээж Люси Мак Смит хүүгийнхээ Эмматай гэрлэсэн тухай: “Бид хүүгийнхээ сонголтод сэтгэл хангалуун байсан бөгөөд гэрлэхийг нь зөвшөөрөхийн зэрэгцээ эхнэрээ гэртээ авчирч, бидэнтэй хамт амьдрахыг хүссэн юм” гэж тэмдэглэжээ (History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 93).

Иосеф Смит—Түүх 1:59–62

Иосеф ялтсуудыг хүлээн авч, орчуулж эхлэв

Эцэг тань танд Мормоны Номын анхны хэвлэмэл хувийг итгэл хүлээлгэн хадгалуулахаар өгсөн гэж төсөөл (энэ нь одоогийн ханшаар 180000 орчим ам.долларын үнэтэй). Хэрэв та энэ номын мөнгөн үнэ цэнийг ойлгож байсан бол үүнийг хэрхэн хамгаалах байсан бэ? Хэрвээ энэ нь Мормоны Номын хамгийн сүүлийн ганц эх хувь гэдгийг олж мэдсэн бол та үүнд хэрхэн хандах байсан бэ?

Иосеф Смитэд маш онцгой чухал зүйлийг итгэл хүлээлгэн өгсөн юм. Та түүхийг нь уншиж байхдаа түүний үлгэр жишээнээс юунд суралцаж болох талаар тунгаан бод. Иосеф Смит—Түүх 1:59-ийг уншаад, тэнгэр элч Моронайн Иосефт итгэл хүлээлгэн өгсөн онцгой зүйлсийг олж мэд (судар дээрээ тэдгээрийг тэмдэглэх талаар бодож үз).

Эдгээр зүйлд Иосеф ямар үүрэг хариуцлага хүлээсэн бэ? Иосеф Смит—Түүх 1:59-д цэдэглэгдсэн Иосефт амласан Моронайн амлалт дээр үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Их Эзэний надад хариуцуулсан зүйлийг би хамгаалан хадгалах юм бол, Тэрээр .

Зарчмыг гүйцээн бичих нэг арга нь “Тэр биднийг хамгаалж, туслах болно” байж болно.

Иосеф Смит алтан ялтсуудыг хүлээж авав

Иосеф Смит—Түүх 1:60-ыг уншаад, алтан ялтсуудыг авснаар Иосефт юу тохиолдсон талаар олж мэд. Уншихдаа, өгсөн ажил үүрэг даалгаварт нь итгэлтэй байсны хариуд Их Эзэн Иосефт өгсөн амлалтаа хэрхэн биелүүлснийг анхаар.

Иосеф Смит Моронайгаас ялтсуудыг хүлээн авсныхаа дараа гэрээсээ 3 милийн зайд байх унаж өгөршсөн хус модон дотор тэдгээрийг нуужээ. Иосеф Смитийг алтан ялтсуудыг хамгаалах үүрэг хариуцлагадаа бүхий л хүч чармайлтаа дайчлахад Их Эзэн хэрхэн хамгаалан, тусалж байсныг ойлгохын тулд Иосефыг Кумора гүвээ рүү очин, Моронайгаас ялтсуудыг хүлээн авсны дараахан тохиолдсон нэгэн үйл явдлын талаар Иосеф Смитийн ээжийн дүрслэн бичсэнийг уншина уу.

Люси Мак Смит

Иосеф тэднийг нуусан газраасаа авч, урт даавуун хүрмээрээ ороон, сугандаа хавчуулаад, гэрийнхээ зүг явав.

Тэр хэсэг газар яваад, замаар биш модон дундуур явбал илүү аюулгүй байх гэж боджээ. Замын зүүн талаар хэсэг явж байгаад тэр нэгэн том унанги модонд тулж ирээд, дээгүүр нь харайх үед араас нь нэг хүн гарч ирж, түүнийг буугаар хүчтэй цохив. Иосеф эргэж хараад, түүнийг цохиж унаган, хамаг хурдаараа гүйжээ. Хагас миль орчмын зайд түүн рүү өмнөхтэй адилаар бас нэг хүн дайрсан бөгөөд тэр энэ хүнийг өмнөхийн адил цохиж унагаад дахин гүйв. Гэртээ очихоосоо өмнө тэр гурав дахь удаагаа дайралтад өртөв. Сүүлийн хүнийг цохихдоо тэр эрхий хуруугаа мулталсан бөгөөд гэрийнхээ барааг харж, амьсгаагаа дарахын тулд хашааны буланд унах хүртлээ үүнийгээ анзаараагүй аж. Удалгүй тэр босч чадах болоод гэртээ иржээ. Тэр айсандаа мөн гүйснээс болоод хэсэг хугацаанд юу ч дуугарч чадахгүй байсан” (History of Joseph Smith by His Mother 108).

Алтан ялтсуудыг хамгаалах нь Иосеф Смитийн хувьд амар байгаагүй ч, түүнийг үүргээ биелүүлэхэд нь Бурхан хэрхэн хүчирхэгжүүлж, адисалж байсан талаар олж мэд. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэний бидэнд хүлээлгэн өгдөг нандин итгэлийн тухай хэд хэдэн зөвлөгөө өгсөн.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Их Эзэний танд өгсөн тэр зүйлд ухаалаг ханд. Энэ бол итгэл найдвар. …

Амьдралаа назгайруулахгүйн тулд дуулгавартай байхад илүү няхуур нямбай ханд. Та нарыг ариун нандин зүйл, газрууд, үйл явдалд хүндэтгэл бишрэлтэй хандан, хувцаслаж, үйлддэг байгаасай хэмээн найдаж байна” (“A Sense of the Sacred,”New Era, 2006 оны 6-р сар, 31).

Бие махбод, баптисм ба ариун сүмийн гэрээнүүд, санваарын эрх мэдэл ба үүрэг хариуцлага, Сүмийн дуудлагаа, оюун санаа, сүнсээ тэжээх үүрэг, гэр бүлийн үүрэг хариуцлага болон харилцаа, мөн сайн мэдээг хуваалцах зэрэг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хүлээлгэн өгсөн эдгээр ариун итгэлийн талаар бод. Итгэн хүлээлгэн өгсөн эдгээр зүйлд та яг одоо хариуцлагатай хандаж байна уу эсвэл үл тоомсорлож байна уу гэдгээ дүгнэж үз. Танд өгсөн эдгээр нандин итгэлийг биелүүлэхийг хичээснээр ямар адислалууд танд ирж болохыг тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТанд хүлээлгэсэн нандин итгэл болон тэдгээрт хянуур нямбай хандсанаар ирсэн мөн ирнэ хэмээн үзэж байгаа адислалуудаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Иосеф Смит—Түүх 1:61–62-ыг уншаад, Иосеф болон Эмма Смит нарыг итгэлтэй байсных нь төлөө Их Эзэн хэрхэн үргэлжлүүлэн адисалсаар байсан тухай олж мэд. Тэр үед Иосеф Смит болон түүний эхнэрийг Их Эзэн ямар ямар арга замаар адисалсан бэ?

Иосеф Смит—Түүх 1:63–65

Мартин Харрис Нью-Йоркийн эрдэмтдэд ялтсуудын дээрх бичгийг үзүүлжээ.

Танд алтан ялтсууд дээрх зарим бичгийн эх хувийг олж авах боломж гарсан гэж төсөөл. Та эдгээр хувийг яах байсан бэ? Алтан ялтсууд нь үнэхээр эртний гаралтай бодит зүйл гэдгийг найздаа батлахыг хүсэж байсан бол та юу хийх байсан бэ?

Алтан ялтсууд дээрх үсгүүд

Дээрх зураг бол алтан ялтсууд дээр бичигдсэн үсгүүдийн жишээ юм. 1827 онд Иосеф Смит зарим үсгийг цаасан дээр хуулж авсан ажээ. Мартин Харрис уг үсгүүдийг эртний хэл соёлын талаар мэдлэгтэй эрдэмтдэд үзүүлж болох эсэхийг асуусан байна. Мартин мөн Иосеф Смитийн орчуулгын ажилд туслахыг нь зөвшөөрдөггүй байсан эхнэртээ эрдэмтдийн баталсан гэрчилгээг үзүүлбэл тус болж магадгүй гэж бодсон байж болох юм. Мартин Харрис энэ үсгүүдийг бодит гэдгийг баталсан гэрчилгээг авбал Мормоны Номыг хэвлүүлэх мөнгө босгоход нь тусалж магадгүй хэмээн бас найдаж байсан байх. Хэд хэдэн хувь буулгасан байсан тул энд харуулсан хувь Мартин Харрисын эрдэмтдэд үзүүлсэнтэй адилхан эсэхийг бид мэдэхгүй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж зур.

    Иосеф Смит—Түүх 1:63–65

    Исаиа 29:10–12

Иосеф Смит—Түүх 1:63–65 нь Мартин Харрисын эрдэмтэдтэй хийсэн уулзалтын тухай цэдэг юм. Энэ үйл явдлыг эртний бошиглогч Исаиа бошиглосон. Судрын хэсгийг уншаад, дараа нь Исаиа 29:10–12-ыг унш. (Исаиа 29-р бүлгийн оршил хэсгийг унших нь тус болж магадгүй.) Эдгээр хэсгийг уншаад, юуны тухай хэлснийг нь товч дүгнэн, зохих хүснэгтийн багананд бич. Хүснэгтийн хоёр талыг бөглөөд, Мартин Харрисын түүх, Исаиагийн бошиглол хоёрын хоорондох адил төстэй зүйлсийг олж, судрын тэмдэглэл дээрээ бич.

Иосеф Смит ба Мартин Харрис

Исаиагийн бошиглол болон Мартин Харрисын эрдэмтдэд үсгүүдийг үзүүлсэн түүх хоёр нь бидэнд Бурханы зөгнөн хэлэх мэдлэг ба Их Эзэний үйлчлэгчдийн бошиглолын тухай ямар үнэнийг зааж байна вэ?

Та үнэний тухай дараах мэдэгдлийг судар дээрээ, Иосеф Смит—Түүх 1:63–65-ын хажууд бичиж болно. Их Эзэний үйлчлэгчдийн бошиглолууд биелэх болно. Яг энэ үнэнийг заадаг төгс эзэмших судрыг та мэдэх үү?

Сургаал ба Гэрээ 1:37–38 болон Амос 3:7 хоёр нь Их Эзэний үйлчлэгчдийн бошиглолууд биелэх болно гэдгийг заадаг төгс эзэмших судрууд юм. Та эдгээр тайлбарыг судар дээрээ Иосеф Смит—Түүх 1:65-ын хажууд бичиж болно.

Мартин Харрис бичгүүдийг профессор Антон болон доктор Митчел нарт үзүүлснийхээ дараа тэрээр Палмира руу Мормоны Номыг хэвлэхэд туслахаар урам зоригтой ирсэн байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨнөөдрийн хичээлээр юу сурснаа мөн энэ нь танд ямар ач холбогдолтой болохыг дүгнэсэн хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич. Бичсэн зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах талаар бодож үз.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 1:55–65-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: