Семинар
15-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 65–66


15-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 65–66

Оршил

1831 оны 9-р сарын 12-нд Иосеф Смит Огайогийн Көртландаас гэр бүлийн хамт Көртландаас 50 орчим километрийн зайд орших Огайогийн Хайрам руу нүүжээ. Тэд энэ нүүдлийг Их Эзэнээс ирсэн зөвлөгөөг дагаж хийсэн байна (C ба Г 63:65-ыг үзнэ үү). Бошиглогч гэр бүлийнхэнтэйгээ саяхан Сүмд хөрвүүлэгдсэн Жон ба Алис Жонсоны гэр бүлд нүүж ирсэн байв. Көртландаас нүүх болсон гол шалтгаан нь Библийн сүнсээр өгөгдсөн орчуулгын ажлаа (ихэнхдээ Иосеф Смитийн орчуулга буюу ИСО гэдэг) эхлүүлэх байлаа. Хайрамд очоод Иосеф ажлаа дахин эхлүүлэв. 1831 оны 10-р сарын 30-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 65-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж дэлхий даяар сайн мэдээ тархах бөгөөд гэгээнтнүүд Бурханы хаант улсын өсөлт хөгжлийн төлөө залбирах хэрэгтэй гэдгийг Их Эзэн заасан.

Виллям Э.Маклеллин 1831 оны 8-р сарын 20-нд баптисм хүртжээ. Ахлагчийн албанд томилогдсоныхоо дараахан тэр хэдэн долоо хоног номлогч болон Хайрам Смитийг дагажээ. 10-р сард тэр Сүмийн чуулганд очихоор Огайо руу явсан байна. Тэнд байхдаа тэрээр бошиглогч Иосеф Смиттэй уулзав. Их Эзэн бошиглогчоор дамжуулан Виллямд итгэлтэй хэвээр үлдэж эцэстээ мөнх амьдралыг хүлээн авахад нь туслах зааварчилгаа, сэрэмжлүүлгийг өгсөн. Энэ илчлэлт Сургаал ба Гэрээ 66-д цэдэглэгдсэн байдаг.

Сургаал ба Гэрээ 65

Их Эзэн сайн мэдээ дэлхийг дүүргэнэ хэмээн тунхаглав

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТогтмол залбирдаг зарим зүйлээ судрын тэмдэглэлдээ жагсаан бич.

Сургаал ба Гэрээ 65 бол залбирлын талаар өгөгдсөн илчлэлт юм. Энэ илчлэлтийг судалснаар та залбирах ёстой зүйлийн тухай, ялангуяа хожмын өдөр тохиолдоно хэмээн бошиглогдсон үйл явдлын биелэхийг гэрчлэх үедээ залбир хэмээн Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэднэ.

Сургаал ба Гэрээ 65:1–2-ыг уншаад, сайн мэдээ тархахыг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэд. Есүс Христийн сайн мэдээ урагшилна хэмээн Их Эзэний хэлсэн үгийг тэмдэглэж болно.

Их Эзэн “Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой” (С ба Г 65:2) хэмээн хэлснийг анхаар. “Хаант улсын түлхүүрүүд” гэсэн хэллэг нь Сүмийн санваарын ёслолуудын болон гүйцэтгэлийг удирдах хийгээд эрх мэдэл өгөх санваарын эрх мэдлийг хэлж байгаа болно. Эдгээр санваарын түлхүүрээр Сүмийн ерөнхийлөгч сайн мэдээг номлох бидний ажлыг удирддаг.

Даниел Небухаднезарын зүүдийг тайлав

Та Хуучин Гэрээний Даниел 2-т цэдэглэгдсэн Даниел Небухаднезар хааны зүүдийг тайлсан тухай юу мэдэх вэ?

Небухаднезар хааны зүүд түүнийг зовоож байсан бөгөөд Их Эзэн уг зүүд хийгээд зүүдний утгыг бошиглогч Даниелд илчилдэг гэдгийг санаж байж магадгүй. Зүүдэнд нь олон улс төрийн хаанчлалыг төлөөлсөн агуу баримлыг хүний гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдсан чулуу сүйтгэсэн. Чулуу эхлээд жижиг байснаа бүхэл дэлхийг дүүргэтлээ томорсон ажээ. (Даниел 2:31–45-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 65:2-т цэдэглэгдсэн “Бурханы хаант улс” гэсэн хэллэг дэлхий дээрх Бурханы хаант улсыг буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хэлж байгаа болно (Сургаал ба Гэрээ 65:5–6-г үзнэ үү). Та үүнийг 2-р шүлгийн дэргэд судар дээрээ бичиж болно.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг уншаад, түүний Бурханы хаант улсын тухай юу хэлснийг олж мэд.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид хүний мэргэн ухаанаар бус харин Их Эзэн Есүс Христээр удирдагддаг дэлхий дээрх хамгийн агуу хаант улсын иргэд юм. Үүний оршихуй нь үнэн бодитой. Үүний хувь тавилан нь тодорхой. Энэ бол Даниелын ярьсан хаант улс нь гар хүрэлгүйгээр уулнаас чавчигдан урагш өнхөрч дэлхийг дүүргэсэн чулуу юм. (Даниел 2:34–35-ыг үзнэ үү.)

Энэ хаант улсыг мөнх бус хүн бүтээгээгүй. Энэ нь тэнгэрлэг Тэргүүнээс ирсэн илчлэлтээр дамжиж иржээ. Мөн арван есдүгээр зуунд эхэлсэн өдрөөсөө хойш өнхрөн томорсоор буй цасан бөмбөлөг адил урагшилсаар ирсэн” (“Pillars of Truth,”Ensign, 1994 оны 1-р сар, 4).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич.

    1. Даниелын бошиглол өнөөдөр ямар ямар арга замаар биелж байгааг та харж байна вэ? Энэ нь таны Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

    2. Дэлхий дээрх Бурханы хаант улсын нэгэн хэсэг байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншаад, сүүлчийн өгүүлбэрийг хэрхэн дуусгаж болохоо бод.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Та нар яагаад яг энэ цаг үед дэлхий дээр ирсэн талаараа бодож байсан уу? Та нар Адам Евагийн үед эсвэл Египетийг фараонууд захирч байсан үед аль эсвэл Мин эзэнт гүрний үед төрөөгүй. Харин Есүс Христийн эхний ирэлтээс 20 зууны дараах өнөө үед төрсөн. Энэ бол Бурханы санваар дэлхийд сэргээгдэж, Их Эзэн сүрлэгээр залран ирэхэд бэлтгэхээр Өөрийн мутрыг сунгаж, дэлхийг бэлтгэж буй цаг үе билээ. Энэ бол агуу их боломж хийгээд чухал хариуцлагатай цаг үе юм. Энэ бол та нарын өдрүүд шүү.

Баптисм хүртсэнээр та бүгд Есүс Христэд итгэх итгэлээ тунхагласан. … Та нарын чухал үүргийн нэг бол …” (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар, 49 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52).

Сургаал ба Гэрээ 65:3–4-ийг уншаад, дэлхий дээрх Бурханы хаант улсын гишүүний хувьд үүрдэг өөрийн үүрэг хариуцлагыг олж мэд.

3-р шүлэг дээрх “хурганы үдшийн зоогийг бэлтгэгтүн” гэсэн хэллэг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний хариуцлагыг хэлж байгаа болно. Та судар дээрээ Сургаал ба Гэрээ 65:3–4-ийн хажууд дараах зарчмыг бичиж болно. Бид Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэх үүрэгтэй.

Ахлагч Андэрсэн энэ үнэний тухай гэрчилсэн. Тэрээр дээрх хэлсэн үгийн сүүлийн өгүүлбэрийг дараах үгсээр өндөрлөжээ. “Та нарын чухал үүргийн нэг бол Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал юм” (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” 52).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэх үүрэг хариуцлагын тухай бодоход танд ямар бодол, сэтгэгдэл төрж байна вэ?

    2. Сургаал ба Гэрээ 65:4-т бид “[Их Эзэний] гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлэ[х]” ёстой гэснийг анхаар. Та үүнийг ямар арга замаар хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 65:5–6-г уншаад, бидний залбирах ёстой дор хаяж гурван зүйлийг олж тэмдэглэ.

Эдгээр зүйлийн төлөө залбирах нь хэрхэн та нарт Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхэд туслах вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг унш. Ерөнхийлөгч Монсон биднээс тасралтгүй залбирахыг хүссэн зүйлийг олж мэдээд, ийм залбирал нь хэрхэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж болох талаар бод.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Өнөө үед сайн мэдээг чөлөөтэй хуваалцах боломжгүй, бидний нөлөө хүрч чадахгүй байгаа бүс нутгуудын төлөө үргэлж залбирч, итгэлтэй байхыг би та бүхнээс хүсэж байна. Ингэвэл гайхамшиг тохиох болно” (“Чуулганд тавтай морилно уу,”Ensign, 2009 оны 11-р сар, 6 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 65-аас сурсан зүйл дээрээ үндэслэн, Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхэд туслах нэг зүйлийн тухай бич.

Сургаал ба Гэрээ 66

Их Эзэн Виллям Э.Маклелинд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлтэй байхыг зөвлөдөг.

Виллям Э.Маклелин нууцаар Их Эзэнд залбиран, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан таван тодорхой асуултын хариултыг илчлэхийг хүссэн аж. Асуултуудыг илчлэлгүйгээр Виллям илчлэлт хүссэн байлаа. 1831 оны 10-р сарын 29-нд бошиглогч Иосеф Сургаал ба Гэрээ 66-д цэдэглэгдсэн илчлэлтийг бичүүлэхэд Виллям өөрийнх нь асуулт бүрд хариулсныг олж мэдсэн байна.

Хэдийгээр Виллям Э.Маклелин итгэлтэй хэвээр үлдээгүй ч Сүмийг орхин явснаас хойш 10 жилийн дараа бошиглогч Иосеф Смит сүнсээр өдөөгдсөн нэгэн байсныг үгүйсгэж чадахгүй хэмээн бичжээ. Тэр энэ илчлэлтийн талаар дараах зүйлийг тэмдэглэн үлдээжээ. Тэрээр: “Би одоо Бурханаас эмээж гэрчлэхэд, Амралтын өдрийн Эзэний сонорт хүргэсэн миний асуулт бүрийг санаанд маань хүртэл бүрэн дүүрэн хариулсан гэдгийг хэлмээр байна. Би Иосефын сүнслэг өдөөлтийн талаар гэрчлэл хүлээн авахын тулд үүнийг хүссэн юм. Мөн би энэ өдрийг хүртэл үүнийг няцахын аргагүй нотолгоо хэмээн үздэг” (Иан Шиппс ба Жон В:Вэлчийн хэвлэл, The Journals of William E. McLellin, 1831–1836 [1994], 57-д).

Сургаал ба Гэрээ 66-г судалж байхдаа, Их Эзэний Виллям Э.Маклелинийг урамшуулсан амлалтуудыг олж мэд. Түүнчлэн анхааруулга, сэрэмжлүүлгийн үгсийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэний Маклелин ахад өгсөн амлалт болон нэг сэрэмжлүүлгийг мөн олдсон шүлгийнх нь дугаарын хамт судрын тэмдэглэлдээ бич. Дараа нь амлалт, сэрэмжлүүлэг нь танд Их Эзэний тухай юу зааж байгааг нэг юм уу хоёр өгүүлбэрээр тайлбарлан бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 65–66-р хэсгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: