Семинар
24-р бүлэг: Дөрөв дэх өдөр, Сургаал ба Гэрээ 112


24-р бүлэг: Дөрөв дэх өдөр

Сургаал ба Гэрээ 112

Оршил

1837 оны 7-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 112 дахь илчлэлтийг, тэр үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Томас Б.Маршийн өмнөөс хүлээж авсан юм. Энэ илчлэлтээр Томас Б.Марш өөрийн болон Арван хоёрын чуулгын гишүүдийн үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 112:1–13

Их Эзэн Томас Б.Маршт хувийн зөвлөгөө өгч мөн адислалуудыг амлав

Бусдаас болж уурлаж бухимдан, гомдож эсвэл атаархаж байсан үеэ бод. Эхэн үеийн төлөөлөгч Томас Б.Марш ийм мэдрэмж төрүүлэх нөхцөл байдалд орсон байна.

Томас Б.Марш 1835 онд төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараахан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр томилогдсон юм. 1837 оны хавар ерөнхийлөгч Марш, төлөөлөгчдийн нэг болох Парлей П.Пратт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Англи руу номлолд явахаар бэлтгэж байсныг олж мэджээ. Миссурид байсан ерөнхийлөгч Марш, ахлагч Праттад болон Арван хоёрын бусад гишүүнд захидал бичин, номлолын нэгдсэн төлөвлөгөөтэй болохын тулд тэднийг 1837 оны 7-р сарын 24-нд Огайогийн Көртландад ирж өөртэй нь уулзахад урив. Харин уг цуглаан болохоос нэг сарын өмнө, чуулгын хоёр гишүүн болох Хибэр С.Кимбалл, Оорсон Хайд нар бошиглогч Иосеф Смитээс номлолын дуудлага аваад Англи руу явсан байв. Ерөнхийлөгч Марш чуулгын нэгдмэл байгаагүйд, бас түүний оролцоогүйгээр Арван хоёрын гишүүд Англи руу сайн мэдээг номлохоор явцгаасанд илт дургүйцжээ.

Энэ нөхцөлд ерөнхийлөгч Марш уурлаж бухимдан, гомдож эсвэл атаархахаас зайлсхийхийн тулд юу хийж болох вэ? Ийм мэдрэмжинд өөрсдийн бодол санаа, үйлдлийг эзэмдүүлэхийн зарим аюул юу байж болох вэ?

Тэр үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Бригам Янг ерөнхийлөгч Маршийг бошиглогч Иосеф Смиттэй уулзахыг ятгасан байна. Ерөнхийлөгч Маршийн асуудлын хариуд Их Эзэн Сургаал ба Гэрээ 112-т цэдэглэгдсэн илчлэлтийг бошиглогч Иосеф Смитэд өгчээ.

Сургаал ба Гэрээ 112:1–3-ыг уншаад, Их Эзэний Томас Б.Маршт өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд. (Уншиж байхдаа 3-р шүлэг дэх дорд аваачих гэдэг үг нь ерөнхийлөгч Марш өөрийгөө даруусгаснаа харуулж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болно.) Их Эзэн түүнд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Их Эзэн Томасыг ямар сайн зүйлсийг хийсэн хэмээн хэлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 112:4–10-т Их Эзэн Томас Б.Маршт олон зөвлөгөө өгдөг ба түүнийг Их Эзэний тусламжтайгаар агуу зүйлсийг биелүүлж чадна хэмээн баталгаа өгдөг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 112:4–10-ыг унш. Судрын тэмдэглэл дээрээ Их Эзэний Томас Б.Маршт өгсөн амлалтуудыг жагсаан бич. (5-р шүлэг дэх тэмц гэдэг үг нь уурлах эсвэл зөрчилдөхийг хэлж байгаа биш, харин сайн мэдээг номлохоор хичээнгүйгээр хөдөлмөрлө гэсэн үг юм.)

Сургаал ба Гэрээ 112:10-аас сурсан зүйл дээрээ үндэслэн дараах “хэрвээ–тэгвэл” нөхцөлт өгүүлбэрийг гүйцээ. Хэрвээ бид -вэл, Их Эзэн болно. (Та энэ зарчмыг судартаа тэмдэглэж болно.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэний удирдамжийг хүлээн авахад даруу байдал яагаад тусалдаг гэж та бодож байна вэ?

    2. Та хэзээ өөрийгөө даруусгасны дараа Их Эзэнээр удирдагдаж байгаагаа мэдэрч байсан бэ?

Иосеф Смит

Их Эзэн энэ илчлэлтийг 1837 оны 7-р сард өгөх үед Сүм дотроо хагарал, зөрчилдөөн болон урвалттай байв. Бардам байдал болон шунал нь Сүмийн зарим гишүүнийг, бошиглогч Иосеф Смитийг илт шүүмжилж мөн түүний эрх мэдэлд эргэлзэхэд хүргэжээ. Эдгээр бэрхшээл нь нэг талаас Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүдийн санхүүгийн бэрхшээлийн үр дагавар байв. Хожим нь 1837 оны Хямрал гэж нэрлэгдсэн, өргөн тархсан эдийн засгийн хямралаас болж Нэгдсэн Улс даяар олон банк дампуурч байв. Көртландын Аюулгүйн Нийгэмлэг буюу Сүмийн удирдагчдын байгуулсан санхүүгийн байгууллага бас 1837 оны намар мөн адил дампуурчээ. Хоёр зуун хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө бараг бүхэлд нь алдсан ба тэдний дунд Иосеф Смит хамгийн их хохирлыг амссан юм. Хэдийгээр Көртландын Аюулгүйн Нийгэмлэг нь Сүмээс санхүүждэггүй байсан ч, зарим гэгээнтэн үүнийг Сүмийн банк буюу бошиглогчийн банк гэж үздэг байсан ба санхүүгийн бэрхшээлд орсондоо Иосеф Смитийг буруутгаж байв. Зарим нь бүр түүнийг унасан бошиглогч гэж нэрлэж байв. Хэдийгээр олон хүн Көртландын Аюулгүйн Нийгэмлэгийн азгүйтлээс болж мөнгөө алдсан ч үргэлжлүүлэн итгэлтэй байж, бошиглогчид үнэнч хэвээр үлдсэн юм. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 171–173-ыг үзнэ үү.)

Сүмийн зарим гишүүн, бүр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн Иосеф Смитийг Сүмийн ерөнхийлөгчөөс нь буулгахыг оролдсон юм.

Сургаал ба Гэрээ 112:11–13-ыг уншаад, Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын асуудалтай бусад гишүүнд туслахын тулд юу хийхийг Томас Б.Маршт зааварласныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 112:14–34

Их Эзэн Томас Б.Маршт Арван хоёр Төлөөлөгчийн үүрэг хариуцлагын талаар заав

Ерөнхийлөгч Марш чухал байр сууринд байсан ба Их Эзэн түүнд олон үүрэг хариуцлага өгсөн байв.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Таныг чухал үүрэг хариуцлага, алдар нэр хүлээж авах үед даруухан байхад тань юу туслах вэ?

Их Эзэн даруу байхыг үргэлжлүүлэн сануулахын зэрэгцээ Томас Б.Маршт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынхаа чухал ач холбогдлыг ойлгоход нь тусалсан юм. Сургаал ба Гэрээ 112:14–22, 28–33-аас суралцаж байхдаа дараах хүснэгтийг бөглө.

Сургаал ба Гэрээ 112:14–22, 28–33

Ерөнхийлөгч Маршийн үүрэг хариуцлагын чухлыг онцолсон үгс:

Томас Маршт даруухан байх хэрэгтэйг сануулах үгс:

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах үйл ажиллагааг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж хий. Тухайлбал:

    1. 16–17-р шүлэгт цэдэглэснээр, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч ямар санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг вэ? Сурсан сургаалаа судар дээрээ тэмдэглэн, судрын тэмдэглэл дээрээ бич.

    2. Ерөнхийлөгч Маршт байгаа санваарын түлхүүрүүдийн талаар 30–32-р шүлгээс сурсан зарчмаа бичиж ав.

Сургаал ба Гэрээ 112:30–32 дээрх дараах сургаалыг тэмдэглэх талаар бодож үз. Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед, эцсийн удаад санваарын түлхүүрүүд сэргээгдэв.

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг цаг үе юм. Энэ бол Их Эзэнд дэлхий дээр ариун санваартай, сайн мэдээг түгээх мөн ёслолуудыг хийж гүйцэтгэх бурханлаг итгэмжлэл хүлээсэн доод тал нь нэг үйлчлэгч газар дэлхий дээр байгаа цаг үе юм. (Bible Dictionary, “Dispensations”-ийг үзнэ үү.)

Дараах асуултыг тунгаан бод. Сургаал ба Гэрээ 112:15, 30 дээр Их Эзэн, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд үүрдэг Томас Б.Маршийн болон бошиглогч Иосеф Смитийн үүрдэг үүрэг хариуцлагын хоорондох уялдаа холбооны талаар юу гэж хэлсэн бэ?

Томас Б.Маршт энэ илчлэлтээр хүлээн авсан зөвлөгөөг дагахад хэцүү байсан.

Сургаал ба Гэрээ 112 дахь илчлэлт өгөгдөөд нэг их удаагүй байхад Томас Б.Марш, ахлагч Хибэр С.Кимбаллын эхнэр Вайлэт Кимбаллд, нөхрийнх нь Англи дахь номлол амжилтгүй болно гэж хэлсэн ажээ. Ерөнхийлөгч Марш харийн улсад сайн мэдээг тунхаглах нь түүний үүрэг хариуцлага, Англи дахь номлолын ажлын үүд хаалга өөрийг нь явтал эсвэл өөрөө хэн нэгнийг явуултал нээгдэхгүй гэж бодож байсан нь илэрхий юм.

Энэ үйл явдал даруу байх нь ерөнхийлөгч Маршт хэцүү байсныг хэрхэн харуулж байгаа талаар бод.

Тэргүүн Зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф бид хэрхэн илүү даруусаж мөн бардамналаас хол байх талаар ийнхүү өгүүлсэн. Тэрээр:

Дийтр Ф.Угдорф

“Даруу төлөв байдал нь бид ямар ч үнэ цэнгүй, утгагүй, хэрэггүй гэж өөрсдөдөө итгүүлэхийг хэлдэггүй. Даруу төлөв байдал гэж Бурханы өгсөн авьяас чадварыг үгүйсгэж мөн дарахыг ч хэлдэггүй. Бид өөрсдийгөө хэн ч биш гэж бодсоноор даруу төлөв болдог юм биш; харин бусдыг бодсоноор даруу төлөв болно. Бурхан болон хөршүүддээ үйлчлэх сэтгэлтэй явснаар даруу төлөв болдог билээ.

Даруу төлөв байдал маань бидний анхаарал, хайрыг бусад хүний болон Бурханы зорилгыг биелүүлэхэд чиглүүлдэг. Бардамнал нь яг үүний эсрэг чиглүүлнэ. Хувиа хичээх сэтгэлээс бардамнал өөрийн эрч хүчийг олдог. Өөрийгөө бодохоо больж, бусдад үйлчилж эхлэх тэр үед бардамнал маань багасч, алга болж эхэлнэ” (“Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 58; 2010 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 63).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДаруу байдлын талаар сурч байгаа зүйлээ найздаа юм уу гэр бүлийн нэг гишүүндээ тайлбарла. Судрын тэмдэглэл дээрээ уг хүний нэрийг бич.

Сургаал ба Гэрээ 112:34-ийг уншаад, Томас Б.Марш эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй байсныг олж мэд.

Дараах зарчмыг гүйцээ. Бид Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авахын тулд ёстой.

Дараах түүх Томас Б.Марш яваандаа Сүмээс холдож мөн дараа нь буцаж ирсэн тухай товч өгүүлдэг.

Ерөнхийлөгч Марш хүлээж авсан зөвлөгөөгөө хэсэг хугацаагаар дагав. Тэр Иосеф Смитийг дэмжин, Сүмийг хүчирхэгжүүлэхээр ажиллаж байсан. Гэсэн хэдий ч, тэр удалгүй Сүмийг удирдах арга замын талаар сөрөг зүйл бодож эхлэв. Эдгээр мэдрэмж нь дуулгаваргүй, түрэмгий Сүмийн гишүүд болон Миссури дахь хөршүүдийнх нь хоорондох зөрчлийн талаар санаа зовж байсантай давхацжээ. 1838 оны 9-р сард, түүнийг урвалтын сүнсэнд баригдсан байхад түүний эхнэр Елизабэт нэгэн хэрүүл маргаанд орооцолдсон байна. Тэр өөр нэг эмэгтэйн хамт хоёул Сүмийн гишүүн байсан бөгөөд бяслаг хийх хангалттай сүүг байнга солилцож байхаар тохирсон байв. Гэтэл сүүнийхээ тослог ихтэй хэсгийг өөртөө үлдээгээд, тохирсондоо хүрэхгүй байна гэж Марш эгчийг нөгөө эгч нь буруутгажээ. Энэ хэргийг хэд хэдэн удаа Сүмийн удирдагчдын өмнө тавьсан байна. Энэ асуудлыг бүр Тэргүүн Зөвлөлийн өмнө ч авчирсан байв. Тэр болгонд, Марш эгчийг буруутай гэж үзсэн байна. Ерөнхийлөгч Марш эдгээр шийдвэрт уурлан дургүйцэж байв (George A. Smith, “Discourse,” Deseret News, 1856 оны 4-р сарын 16, 44-ийг үзнэ үү). Хэдийгээр энэ нөхцөл нь түүнийг Сүмийг орхиход хүргээгүй ч, энэ нь түүний бусад дургүйцэл бухимдал дээр нэмэгдэн, улам бүр хурцатгав. Тэрээр Сүмийн бусад удирдагчдад улам бүр шүүмжлэлтэй хандаж, яваандаа гэгээнтнүүдийн эсрэг хандсан юм. Хожим нь тэрээр “Би бошиглогчид атаархаж … мөн зөв байсан бүх зүйлийг үл тоон, харин бүх цагаа ёсон бусыг эрж хайн өнгөрөөж байсан” гэж дурсжээ (“Remarks,” Deseret News, 1857 оны 9-р сарын 16, 220).

Сүмийг орхисноос хойш арван найман жилийн дараа Томас Б.Марш, Хибэр С.Кимбаллд даруухнаар захидал бичиж, өршөөл гуйн мөн Сүмд дахин элсэхийг хүсжээ. Тэр алдаанаасаа юу сурсан талаараа: “Их Эзэн надгүйгээр сайныг үйлдсээр байсан ба мөн миний унаснаас болж Тэр юу ч алдаагүй; Харин би ямар ихийг алдсан юм бэ?!” гэж тайлбарласан байдаг. (Thomas B. Marsh letter to Heber C. Kimball, 1857 оны 5-р сарын 5, Бригам Янгийн цуглуулга, Сүмийн түүхийн номын сан, Кэй Даровскийн эш татсанаар, “The Faith and Fall of Thomas Marsh,” Revelations in Context [2013 оны 3-р сарын 19]; history.lds.org).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ өнөөдөр юу сурсан талаараа тоймлон бич. Илүү даруухан мөн илүү итгэлтэй байх нэг арга замыг сонгон, үүнийхээ дагуу үйлдэх зорилго тавь.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 112-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: