29-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 133:36–74
Оршил
Энэ бол Сургаал ба Гэрээ 133-т цэдэглэгдсэн илчлэлтийг авч үзэх хоёр дахь хичээл юм. 1831 оны 11-р сарын 3-нд бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлт сайн мэдээг номлох мөн Израилыг цуглуулах талаар номлогчдын тавьдаг асуултуудад хариулт өгдөг. Түүнчлэн энэ нь бас Их Эзэний Хоёр дахь ирэлтийг дүрсэлдэг бөгөөд үүнд бэлтгэхийн тулд бид юу хийх ёстойг тайлбарладаг.
Сургаал ба Гэрээ 133:36–40
Сэргээгдсэн сайн мэдээг бүх дэлхийд номлох болно хэмээн Их Эзэн тунхаглав
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар тунгаан бодох үедээ судрын тэмдэглэл дээрээ өөрт төрсөн зарим мэдрэмжээ бич. Та Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнийг харахдаа аз жаргалтай, итгэл дүүрэн байна гэж боддог уу? Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байх нь айдсаа даван туулахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?
Есүс Христийн Хоёр дахь ирэлт нь хүмүүсийн бэлтгэл болон хувийн зохистой байдлаас шалтгаалан заримынх нь хувьд гайхамшигтай сайхан байх ч заримынх нь хувьд аймшигтай байх болно.
Сургаал ба Гэрээ 133:36–39-ийг судлаад, Аврагчийн бүх хүнийг Хоёр дахь ирэлтэд бэлтгээсэй хэмээн хүсэж байгаа нотолгоог олж мэд.
Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах үүрэгтэй. Сургаал ба Гэрээ 133:37–38-аас сурсан зүйл дээрээ үндэслэн дараах үнэнийг гүйцээж бич. Бид Бурханы үйлчлэгчдийн хувьд -аар бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна.
38-р шүлэгт цэдэглэгдсэнээр бид сайн мэдээг “чанга дуу хоолойгоор” тунхаглах ёстой. Энэ нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 133:40-ийг уншаад, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Бурханы үйлчлэгчдийн хийх өөр нэг зүйлийг олж мэд. Аврагчийн ирэлтээр зөв шударга хүмүүст ямар мэдрэмж төрөх талаар энэ шүлэг юу хэлж байна вэ?
40-р шүлэг дээрх ямар үгс Их Эзэний Хоёр дахь ирэлтээр Түүнийг харах зөв шударга хүмүүсийн хүслийг илэрхийлж байна вэ? Та эдгээр үгсийг судар дээр тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 133:41–56
Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийг дүрслэв
Сургаал ба Гэрээ 133:41–45-ыг судлаад, залбирдаг, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүлээдэг хүмүүст ирэх адислалуудыг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
Бид 45-р шүлгээс Их Эзэн Өөрийг нь хүлээдэг хүмүүст агуу адислал бэлтгэсэн гэдгийг сурдаг. Та энэ зарчмыг судар дээрээ бичиж авч болно.
Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах хэлсэн үгийг уншиж байхдаа Их Эзэнийг итгэлтэйгээр хүлээхийн тулд хийх хэрэгтэй зүйлсийнхээ доогуур зур.
“Бид хэдэн ч настай байсан эсвэл ямар ч нөхцөл байдалд байсан гэлээ айдаст болон айдсын эцэгт (Сатанд) өөрсдийн итгэл болон итгэлийн дагуу амьдардаг амьдралаас маань холдуулахыг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Ирээдүйн талаарх асуултууд үргэлж байсаар ирсэн. Бүхий л эрин үед амьдарч байсан бүхий л залуу хүн, залуу хос итгэлээр алхалж байсан бөгөөд Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс дагжин чичирсээр анхны алхмаа хийснээс эхлэн ямар нэгэн тодорхой бүс зүйлс үргэлж байсаар ирсэн. Гэхдээ энэ нь зүгээр. Энэ бол төлөвлөгөө. Бүх зүйл дажгүй болно. Зүгээр л итгэлтэй бай. Бурхан удирдаж байна. Тэр таны нэрийг болон танд юу хэрэгтэй байгааг мэддэг. …
Бурхан та нарыг урагшилж, амьдарч, баяр баясгалантай байхын тулд Түүнд хангалттай итгэлтэй мөн шийдвэр төгс байгаасай хэмээн хүсдэг. Үнэндээ, Тэр та нартай ирээдүйд зүгээр нэг нүүр тулахыг хүсдэггүй; Тэр та нарын ирээдүйг угтан авч, өөрчлөгдөөсэй, хайрлаж, баясаж мөн хүлээн авсан боломжиндоо баярлаасай хэмээн хүсдэг.
Бурхан та нарын залбирлуудад хариулж мөн мөрөөдлийг тань биелүүлэх боломжийг үргэлж хүсэн хүлээсээр ирсэн. Гэвч хэрэв та нар залбирахгүй бол Тэр хариулж чадахгүй, мөрөөдөхгүй бол Тэр биелүүлж чадахгүй. Товчоор хэлбэл, хэрэв та нар итгэхгүй бол Тэр тусалж чадахгүй” (“Terror, Triumph, and a Wedding Feast” [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үг, 2004 оны 9-р сарын 12, 2004], 3; speeches.byu.edu).
Дараах асуултыг тунгаан бод. Есүс Христ Хоёр дахь ирэлтээр ирэхэд хүн бүр Түүнийг хэн болохыг мэдэх үү? Сургаал ба Гэрээ 133:46–47-г уншаад, энэ асуултын хариултыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 133:48–49-ийг уншаад, Хоёр дахь ирэлтээр Есүс Христ ямар харагдахыг олж мэд.
Аврагчийн улаан хувцасны бэлгэдлийг ойлгохын тулд 48-р шүлэг дээр байгаа “дарс шахагч” гэдэг үгийн утгыг мэдэх нь тустай байж болох юм. Дарс шахагч хэмээн усан үзмээр дүүргэсэн том савыг хэлдэг. Хүмүүс усан үзмийг саванд дарахын тулд усан үзмийн шүүсийг шахаж, товшиж бүжиглэдэг. Хүмүүсийг усан үзмэн дээр гишгэхэд шүүс хүмүүсийн хувцсыг гүн улаан өнгөтэй болгодог.
Сургаал ба Гэрээ 133:48–51-ийг судал. Бид эдгээр шүлгээс Их Эзэний Хоёр дахь ирэлтээр тохиох Түүний шударга ёс болон өс хонзонгийн талаар суралцдаг.
Усан үзэм шахагчийн бэлгэдлээр усан үзэм нь Аврагчийн Хоёр дахь ирэлтээр устгагдах ёс бусчуудыг төлөөлдөг. Түүний улаан хувцас нь Түүний шударга ёсны бэлгэдэл юм.
Сургаал ба Гэрээ 133:52–53-ыг уншаад, “миний гэтэлгэгдэгсдийн жилд” (С ба Г 133:52) зөв шударга хүмүүсийн юугаар нь санаж мөн дурдахыг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
-
Их Эзэний хайраар дүүрэн сайхан сэтгэлийг мэдэрч байсан үеийнхээ талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 133:54–56-г уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнө нас барах зөв шударга гэгээнтнүүдэд юу тохиолдохыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 133:57–74
Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд сайн мэдээ илгээгдсэн болой
Сургаал ба Гэрээ 133:57–62-ыг судлаад, яагаад сайн мэдээ Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө урагш илгээгдэх ёстойг олж мэд.
Хэрэв та сайн мэдээг судалж мөн үүний дагуу амьдрах юм бол Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэнэ. Сургаал ба Гэрээ 133:62 нь таны хүлээж авах өөр нэгэн адислалыг харуулдаг. Дараах мэдэгдлийг гүйцээхийн тулд дараах шүлгийг хар. Өөрийгөө ариусгадаг түүнд болон өгөгдөх болно.
Та 62-р шүлэг дээрх зарчим болон 45-р шүлэг дээрх өмнө нь олж тогтоосон зарчмынхаа хоорондын холбоог буюу Их Эзэн Өөрийг нь хүлээдэг хүмүүст агуу адислал бэлтгэсэн гэдгийг харж болох юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. 62-р шүлэг дээрх зарчим нь 45-р шүлэг дээр таны олж тогтоосон зарчимтай хэрхэн холбогдож байна вэ?
Бид Сургаал ба Гэрээ 133:63–74-өөс наманчлаагүй мөн Хоёр дахь ирэлтэд бэлтгээгүй хүмүүст ирэх үр дагавруудын талаар уншдаг. Зарим үр дагаварт Их Эзэнээс таслагдах, мөн “харанхуйд хүргэгдэх” (С ба Г 133:72) ордог.
-
Их Эзэнийг хүлээн аваагүй хүмүүст хандан хэлсэн Түүний үгийг агуулдаг Сургаал ба Гэрээ 133:66–67, 70–71-ийг дахин унш. Дараа нь эдгээр шүлэг дээр дүрсэлсэн хүмүүсийн сонголтыг судрын тэмдэглэл дээрээ хураангуйлж бич.
Их Эзэнийг хүлээн авах боломжтой байсан ч хүлээж аваагүй хүмүүсийн хувьд Хоёр дахь ирэлт нь гунигт цаг мөч байх болно. Гэхдээ бид Их Эзэнийг хүлээн ав хэмээх урилгыг нь хүлээн аван, Түүний дуу хоолойг дуулгавартай сонсож, үйлчлэгчдэд нь итгэн, тэднийг хүлээн авах юм бол Хоёр дахь ирэлт бидний хувьд алдар суу бүхий өдөр байх болно.
-
Аврагчийг өнөөдөр дэлхий дээр эргээд ирчихсэн байна гэж төсөөлөн бод. Та Түүнийг хүлээсэн хүмүүстэй хамт дэргэд нь баяр хөөртэй зогсох байсан уу? Аврагчийн Хоёр дахь ирэлтийг өөрийн хувьд баярт үйл явдал болгохын тулд хийж чадах нэг зүйлээ судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 133:36–74-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: