Семинар
14-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 63


14-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 63

Оршил

1831 оны зун бошиглогч Иосеф Смитийг гэгээнтнүүдийн Сионыг барих нутаг болох Миссуригийн Индепенденсийн газар нутгийг онцгойлон адислах ажлыг хянаж байх хооронд Сүмийн зарим гишүүн Их Эзэний зарлигуудаас гажиж ноцтой нүглүүдийг үйлдсэн байлаа. Бошиглогч 8-р сарын 27-нд Огайогийн Көртландад эргэж ирсэн бөгөөд 8-р сарын 30-нд Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдэд ёс бус явдал ба эсэргүүцлийн үр дагавруудыг сэрэмжлүүлж, эцсийн өдөр итгэлтэй байсан гэгээнтнүүдэд адислал амлан, үйлчлэгчдээ Өөрийн нэрийн ариун нандин байдлыг санахыг уриалжээ.

Сургаал ба Гэрээ 63:1–21

Их Эзэн гэгээнтнүүдэд ёс бус явдал ба эсэргүүцлийн үр дагавруудыг сэрэмжлүүлэв

Яагаад Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид итгэдэг зүйлийнхээ дагуу амьдрах нь чухал гэж та бодож байна вэ?

Энэ хичээлийн удирдамжийг тоймлон хар. Дараа нь Сургаал ба Гэрээ 63:1–2, 6-г уншаад, Их Эзэн ёс бусчууд болон эсэргүүцэгчдэд юу гэж хэлснийг олж мэд.

Яагаад Сүмийн гишүүд зүрх сэтгэлээ нээж, Их Эзэний үгсийг сонсох нь чухал гэж та бодож байна вэ?

“Үл итгэгчид уруулаа хамхиг” гэсэн хэллэгийг анхаар (С ба Г 63:6). Энэ үед Сүмийн зарим гишүүн Сүмийг үнэн гэдэгт итгэхээ больсон байсан бөгөөд Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг эсэргүүцэн олны өмнө ярих болсон байна. Сүмийг хамгийн ихээр шүүмжлэгчдийн нэг нь Эзра Бут гэдэг нэртэй хүн байлаа.

Сүмд нэгдэхээсээ өмнө Эзра Бут методист сүмийн тохинуулагч байжээ. Тэрээр 1831 оны эхээр Мормоны Номыг уншсаныхаа дараа Сэргээлтийн талаар сонирхох болсон байна. Тэр бошиглогчтой уулзахаар Жон мөн Алис Жонсон нартай хамт Көртланд руу явсан аж. Хатагтай Жонсон эгч хэрх өвчтэй байсан учраас гар нь өвдөж хавдан, чинэрдэг байв. Тэр эмэгтэй Иосеф Смиттэй уулзахаасаа өмнө хоёр жилийн турш гараа толгой хүртлээ өргөж чаддаггүй байжээ.

“Ярилцлагын үеэр ярианы сэдэв төлөөлөгчдийн өдрүүдэд өгөгддөг байсан ер бусын бэлгүүд рүү шилжив. Нэгэн хүн ‘Жонсон эгч өрөөл татанги гартай болсон байна. Бурхан өнөөдөр дэлхий дээр түүнийг эдгээх хүчийг ямар нэгэн хүнд өгсөн болов уу?’ гэж асуужээ. Хэсэг хугацааны дараа ярианы сэдэв өөрчлөгдөх үед Иосеф Смит босоод, өрөөн дотор алхаж Жонсон эгчийн гараас барин, маш ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр: ‘Эмэгтэй, Их Эзэн Есүс Христийн нэрээр би танд бүрэн бүтэн болохыг зарлиглаж байна’ хэмээн хэлээд өрөөнөөс тэр даруй гарсан байна. … Хатагтай Жонсон [гараа] шууд асуудалгүй дээш нь өргөсөн бөгөөд гэртээ ирээд дараах өдөр нь ямар ч хүндрэл, өвчингүй угаалгаа хийжээ” (Haydn’s History of the Disciples,-ээс History of the Church,-т эш татав, 1:215–16).

Элса Жонсоны мөрийг эмчилсэн нь

Үүнтэй адил гайхамшгийг үзсэн бол танд ямар санагдах байсан талаар бод.

Ийм гайхамшгийн гэрч болсныхоо дараахан Эзра Бут баптисм хүртжээ.

Сургаал ба Гэрээ 63:7–9-ийг уншаад, Их Эзэн тэмдгүүд ба итгэлийн тухай юу заасныг олж мэд. Тэгээд дараах зарчмыг гүйцээж бич. Итгэл нь -аар ирдэггүй.

Эзра Бут баптисм хүртсэнийхээ дараа санваарыг хүлээн авч мөн Миссури рүү номлолд явжээ. Тэр номлолдоо тэмдэг үзүүлж, гайхамшгийг үйлдсэнээр олон хүнийг хөрвүүлнэ гэж итгэн, ихээхэн хүлээлттэй байсан юм. Гэвч хэсэгхэн хугацаанд номлосныхоо дараа хүсэн хүлээж байсан үр дүнгээ хараагүй тул Эзра Бут “зөв замаасаа хазайж” урважээ (Иосеф Смит, History of the Church, 1:216). Бошиглогч Иосеф Смит Эзра Бутын талаар дараах ажиглалтыг хийжээ. Тэрээр: “‘Аврагч түүнд хүмүүнийг цохиж, тэднийг итгүүлэх хүчийг өгөхийн’ оронд адислалын өмнө итгэл, даруу байдал, тэвчээр болон гай зовлон явдаг бөгөөд Бурхан өргөмжлөхийн өмнө доош авчирдаг гэдгийг мэдээд… тэрээр урам хугарсан байв” хэмээн хэлсэн (History of the Church, 1:216-д).

Сургаал ба Гэрээ 63:10–12-ыг уншаад, тэмдгүүд хийгээд итгэлийн тухай нэмэлт зарчмуудыг олж мэд. 10-р шүлэг дэх дараах зарчмыг заадаг үг, хэллэгийг тэмдэглэж болно. Тэмдгүүд нь итгэлээр, Бурханы тааллаар ирдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБид яагаад итгэлээр үйлдсэнийхээ дараа тэмдгүүдийг хүлээн авдгийг тайлбарлан судрын тэмдэглэлдээ бич. Агуу тэмдэг юм уу гайхамшгийг гэрчилсэн атлаа бат бөх итгэлтэй, зөв шударга байж чадаагүй хүмүүсийн нэг юм уу хоёр жишээг тат. (Хэрэв танд тусламж хэрэгтэй бол 1 Нифай 17:43–45-ыг үзнэ үү.)

Тэмдгүүд болон гайхамшгууд нь гаднаас харахад үргэлж гайхалтай байдаггүй гэдгийг санах нь зүйтэй. Бид ихэнхдээ сайн мэдээний үнэний талаарх тэмдэг болон гэрчлэлийг итгэлээ хөгжүүлснээр чимээгүй, өөрт тохирох арга замаар хүлээн авдаг. Бид залбирч, судруудаас судалж, мацаг барьж, үйлчилж мөн сайн мэдээний зарчмын дагуу амьдарснаар итгэлээ хөгжүүлж чадна.

Судар уншиж буй охин
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа өөрөө эсвэл таны таньдаг хэн нэгэн хэрхэн итгэлээр үйлдсэнээр сайн мэдээний үнэний талаарх гэрчлэл хүлээн авч байсан туршлагыг судрын тэмдэглэлдээ бич.

Дээр дурдсанчлан, Сүмийн зарим гишүүн тэмдгүүдийг эрж хайхаас гадна “зарлигуудаас нүүр буруулж” (С ба Г 63:13) мөн ноцтой гэм нүглүүдийг үйлдэх болжээ. Сургаал ба Гэрээ 63:14–19-ийг уншаад, тэдний үйлдсэн зарим гэм нүглийг олж тогтоо. 17-р шүлгийг ойлгоход танд дараах зүйл тустай байж болно. Бэлгийн харьцааны нүгэл үйлддэг хүнийг завхай хүн гэнэ. Мэрэг төлгөч гэдэг нь муу ёрын сүнсний нөлөөг урьдаг үйл ажиллагаанд оролцдог хүн юм. “Гал болон хүхрээр авалцан шатагч тэрхүү нууранд” хэмээх хэллэгийг ёс бусчуудыг үхлийнх нь дараа хүлээж буй гаслант байдлыг зүйрлэхэд хэрэглэдэг (Мозая 3:27-г үзнэ үү). Энэ нь мөн Сургаал ба Гэрээ 63:17 дээр өгүүлсэн “хоёр дахь үхэл” юм (мөн Судруудын удирдамж, “Сүнсний үхэл”-ийг scriptures.lds.org-оос үзнэ үү).

Та Сургаал ба Гэрээ 63:16 дээр дараах зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэж болно. Хэрэв бид бусдыг тачаангуйгаар харвал, бидэнд Сүнс байх нь үгүй төдийгүй итгэлээ үгүйсгэх болно. Тачаадах гэдэгт порнограф үзэх ордог.

Сургаал ба Гэрээ 63:22–66

Их Эзэн эцсийн өдрүүдэд итгэлтэй байсан хүмүүст адислалуудыг амлав

Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр ирэх сүйрлийн талаар өгүүлсэн ч гэгээнтнүүдэд хүчирхэг амлалтуудыг мөн адил өгсөн.

Их Эзэний ярьсан сүйрэл хийгээд амлалтуудын тухай суралцаж байхдаа холбогдох судрын эшлэлүүдийг уншсаныхаа дараа дараах мэдэгдлүүдэд хариулж, үнэн (Ү) ба худал (Х) гэж тэмдэглэ. Та энэ даалгаврыг хийж гүйцэтгэж байхдаа сурсан чухал зарчмуудаа судар дээрээ тэмдэглэж болно.

  1. Эцсийн өдрүүдэд болох дайнд ёс бус хүмүүс бие биенээ хөнөөх болно. (С ба Г 63:32–33-ыг үзнэ үү.)

  2. Гэгээнтнүүд эцсийн өдрүүдэд болох бүхий л шүүлтүүд хийгээд сүйрлүүдээс түвэггүй зугтаах болно. (С ба Г 63:34-ийг үзнэ үү.)

  3. Есүс Христ дахин ирэхдээ газар дэлхий дээр үлдсэн ёс бусчуудыг хөнөөнө. (С ба Г 63:34-ийг үзнэ үү.)

  4. Итгэлтэй байсан хүмүүс эцэстээ энэ амьдралын бүхий л зовлон зүдгүүрийг даван гарна. (С ба Г 63:47–48-ыг үзнэ үү.)

  5. Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан зөв шударга хүмүүс Аврагчийг дэлхий дээр ирэхэд амилна. (С ба Г 63:49-ийг үзнэ үү.)

  6. Хоёр дахь ирэлтийн үед дэлхий дээр амьдарч байсан зөв шударга хүмүүс хэзээ ч үхэхгүй. (С ба Г 63:50–51-ийг үзнэ үү.)

1-р мэдэгдэл үнэн бөгөөд 2-р мэдэгдэл худал болно. Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үг 2-р мэдэгдэл яагаад худал болохыг тайлбарладаг. Тэрээр: “Гэгээнтнүүд бүх шүүлтээс мултарна, харин ёс бусчууд зовох болно гэсэн үзэл бодол хуурмаг юм. Учир нь бүх махан бие зовлонгийн эрхшээлд байдаг учраас ‘зөв шударга хүмүүст ч зайлах нь хэцүү байх болно.’ Хэдийгээр зөвт нэгэн итгэлээр амьдрах ч мөн олон зөв шударга хүн махан биеийн сул доройн улмаас өвчин, тахал зэрэгт нэрвэгдэх ч Бурханы хаант улсад аврагдах болно” (History of the Church, 4:11-д).

3–5-р мэдэгдэл үнэн, харин 6-р мэдэгдэл худал болно.

Сургаал ба Гэрээ 63:47 Их Эзэний амлалтыг агуулдаг. Энэ судар дээр үндэслэн дараах зарчмыг гүйцээ. Хэрэв бид бол, .

Их Эзэн танд өдөр тутмынхаа амьдралд “дэлхийг ялан дийлэхэд” ямар арга замаар туслах вэ?

Бошиглогч Иосеф Смитийн тайлбарласнаар, бид энэ амьдралдаа дэлхий дээр ирэх бүх саад бэрхшээлээс зугтаж чадахгүй. Гэхдээ, хэрэв бид зөв шударга байвал,“Бурханы хаант улсад аврагдах болно” (History of the Church, 4:11-д). Сургаал ба Гэрээ 63:49-ийг судлаад, итгэлтэйгээр ялан дийлсэн хүмүүсийн хүлээн авах адислалуудыг олж мэд.

Итгэлтэй байдлаа үзүүлж болох нэг арга бол Сургаал Ба Гэрээ 63:59–64-т тайлбарласнаар Их Эзэний нэрийг хэрхэн ашиглаж байгаа байдал юм. Эдгээр шүлгийг судалж байхдаа дараах зарчмыг заасан үг, хэллэгүүдийг олж мэд. Есүс Христийн нэр ариун бөгөөд болгоомжилж хэлэх ёстой. Та энэхүү зарчмыг заасан үг, хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЕсүс Христийн нэрийг зохих ёсоор хэрэглэж болох зарим нөхцөл байдлыг судрын тэмдэглэлдээ жагсаан бич. Дараа нь дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Бид яагаад залбирч, гэрчилж мөн санваарын ёслолуудыг гүйцэтгэж байхдаа Аврагчийн нэрийг ашигладаг гэж та бодож байна вэ?

    2. Та Аврагчийн нэрийг хэрэглэхдээ энэ нь ариун бөгөөд болгоомжтой хэлэгдэх ёстой гэдгийг санахын тулд юу хийж болох вэ?

Энэ зарчим зөвхөн Аврагчийн нэрэнд хамаардаггүй. “Дээрээс ирсэн” ариун өөр үгс хийгээд зүйлсийн тухай бод. Дараа нь тэдгээрийг хэрхэн “болгоомжтой” хэлэх талаар бод.

Ахлагч Даллин Х.Өүкс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Есүс Христийн нэрийн талаар таны сурсан энэ зарчим Тэнгэрлэг Эцэгийн нэрэнд мөн адил хамааралтай болохыг заажээ. Тэрээр: “Бидний бүхий л хэлэнд Бурхан Эцэг болон Түүний Хүү, Есүс Христийн нэрээс илүү ариун эсвээс чухал үгс гэж үгүй” (“Reverent and Clean,” Ensign, 1986 оны 5-р сар, 50).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 63-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: