Семинар
6-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 20:37, 68–84


6-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 20:37, 68–84

Оршил

1830 оны 4-р сарын 6-нд Сүм зохион байгуулагдсан нь хожмын өдрүүдэд дэлхийн өнцөг буланд байх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санваарын ёслолуудыг хийж гүйцэтгэх боломжийг олгосон юм. Урт хугацааны туршид хүсэн хүлээсэн энэ өдөр Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд баптисмд тавигдах шаардлага, хийх арга барил, Сүмийнхээ гишүүдээс хүсэн хүлээж буй зүйлс, ариун ёслолыг хийж гүйцэтгэх нарийн мэдээллийг илчилж эхэлсэн.

Сургаал ба Гэрээ 20:37, 68–74

Баптисмд тавигдах шаардлага, гүйцэтгэх маягийг тогтоов

“Би танай Сүмд баптисм хүртэхийн тулд юу хийх ёстой вэ?” гэж гишүүн бус найз тань асуувал та юу гэж хэлэх вэ?

Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, Сүмийн гишүүн болох хүсэлтэй хүмүүст Их Эзэний өгсөн шаардлагыг олж мэд. Та тухайн хэсгээс олж илрүүлсэн шаардлагыг тэмдэглэж болно.

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ харуулах гэдэг нь даруу байж, Бурханы хүслийг дагахад бэлэн байх гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно. Энэ нь мөн нүглийн төлөө гүн гүнзгий шаналлыг болон наманчлах чин сэтгэлийн хүслийг мэдрэх гэсэн утгатай .

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийнхүү тайлбарласан. “Эрт үед хүмүүс Их Эзэнийг шүтэн биширч, түүнээс адислал авахыг хүсэхдээ ихэвчлэн бэлэг авчирдаг байжээ. Жишээлбэл, тэд ариун сүмд очиж, тахилын ширээнд дээр золиослол авчирдаг байж. Цагаатгал болон Амилалтын дараа Аврагч амьтдыг шатаах өргөл болгон өгөх зүйл цаашид хүлээн авахгүй хэмээн хэлжээ. Одоо Түүний хүлээн авах бэлэг эсвэл золиослол бол ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэл’ юм. [3 Нифай 9:20.] Та хөрвөлтийн адислалыг эрэлхийлэхдээ Их Эзэнд харууссан буюу наманчлагч зүрхийг мөн гэмшсэн, дуулгавартай сэтгэлийг өргөж чадна. Бодит байдал дээр энэ нь та өөрөө өөртөө өгч байгаа бэлэг буюу та хэн бэ мөн хэн болж байна вэ гэдгээ харуулж буй хэрэг юм” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 12).

Яагаад баптисм хүртэхийн өмнө хүнд эдгээр шинж чанар байх ёстой гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 20:37 дээрээс сурсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээ. Бид баптисм хүртсэнээр … харуулдаг.

Та баптисмынхаа гэрээний дагуу хэрхэн амьдарч байгаагаа тунгаан бод.

Гишүүн бус найз тань дараах асуултыг тавивал та юу гэж хэлэх вэ? Тухайлбал: “Танай Сүмд хүмүүс яаж баптисм хүртдэг вэ?”

Сургаал ба Гэрээ 20:72–74-ийг уншаад, Их Эзэний баптисмыг хэрхэн хүртээх маягийг дүрсэлсэн хэллэгийг тэмдэглэ. Эдгээр шүлгээс баптисм нь зохих эрх мэдэл эзэмшиж буй хүнээр гүйцэтгэгдэж мөн зохих журмаар хийгдэх ёстой гэдгийг бид сурч болно (мөн 3 Нифай 11:21–27-г үзнэ үү).

Найз тань гурав дахь буюу дараах асуултыг тавивал та хэрхэн хариулах вэ? Тухайлбал: “Хүмүүс баптисм хүртэж, Сүмийн гишүүн болсны дараа тэднээс юу шаарддаг вэ?”

Сургаал ба Гэрээ 20:68–69-ийг уншаад, баптисм хүртсэний дараа Их Эзэн биднээс юуг хүсэн хүлээдгийг олж тогтоо. Та тэдгээр хүлээлтийг судар дээрээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 20:68-д шинэ гишүүд баптисм хүртсэний дараа, гишүүнээр батлуулахын өмнө ахлагчдаар заалгасан байх ёстой хэмээн Их Эзэн бидэнд хэлсэн. Өнөө үед баптисмын өмнө сонирхогчдод номлогчийн хичээлүүдийг заах нь хүмүүст баптисм хүртсэнийхээ дараа аль болох хурдан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах боломжийг олгодог.

Сургаал ба Гэрээ 20:69-өөс бид баптисм хүртсэнийхээ дараа зохистой байдлаа хэрхэн харуулах ёстой гэдгийг сурдаг. Энэ шүлэг дэх Их Эзэний бидэнд өгсөн удирдамжийг ашиглан дараах зарчмыг гүйцээж бич. Баптисмын дараа бид Их Эзэнд зохистой байдлаа … харуулдаг .

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та баптисмынхаа дараа зохистой хэвээр байх нь яагаад чухал вэ?

    2. “Бурханлаг алхаа хийгээд яриагаараа харуулах” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЗалуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Хэл яриа” ([2011], 20–21) гарчигтай хэсгийг уншаад, ямар арга замаар хүн өөрийгөө “Бурханлаг алхаа хийгээд яриагаараа харуулж” болохыг олж тогтоо. Судрын тэмдэглэл дээрээ бусад хүн эдгээр зүйлийг хийж байхыг харж байсан туршлагаасаа бич. Тэдний үйлдэл болон хандлага хэрхэн эргэн тойрных нь хүмүүст нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

Ирэх өдрүүдэд та хэрхэн “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулахаа эргэцүүлэн бод.

Сургаал ба Гэрээ 20:75–79

Их Эзэн ариун ёслолыг гүйцэтгэх заавруудыг өгөв

Өмнө нь Сүмийн гишүүн бус найз тань тантай хамт ариун ёслолын цуглаанд сууж байсан уу? Тийм бол, та ариун ёслолыг түүнд хэрхэн тайлбарласан бэ? Танд ийм боломж олдож байгаагүй бол та найздаа ариун ёслолыг ойлгоход нь туслахын тулд юу гэж хэлэх вэ?

Сургаал ба Гэрээ 20:75-ыг уншаад, Их Эзэн Сүмийн бүх гишүүнд юу хий хэмээн хэлснийг олж мэд.

Сүүлд өгөгдсөн илчлэлтэд Их Эзэн “Учир нь, болгоогтун, би та нарт хэлж байна, хэрэв та нар үүнийг миний алдар суугийн төлөө бүхнээ зориулснаар та нарын төлөө унасан миний бие хийгээд та нарын нүглүүдийн ангижралын төлөө асгарсан миний цусыг эцэгт минь дурсан үйлдэх аваас, ариун ёслолоос хүртэхдээ та нар юу идэх буюу юу уух нь хамаагүй хэрэг билээ” хэмээн тайлбарласан (С ба Г 27:2). Өнөөдөр бид ариун ёслолд “[бидний] төлөө асгаруулсан [Есүс Христийн] цусыг төлөөлөн дурс[ахын]” тулд усыг ашигладаг (С ба Г 20:79).

Биднийг яагаад ариун ёслолоос ойр ойрхон хүртэх заавар өгдөг гэж та бодож байна вэ? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллард ариун ёслолоос долоо хоног бүр хүртсэнээр хүлээн авдаг дараах тодорхой нэг адислалын талаар ярьсан.

Ахлагч Мэлвин Ж.Баллард

“Бид хожмын үеийн гэгээнтэн бүрийг ариун ёслолын ширээнд ирэхийг хүсэж байна. Учир нь энэ нь өөрсдийгөө хянаж, шинжихэд зориулсан газар бөгөөд өөрсдийн зүг чигийг засаж, амьдралаа залруулан, Сүмийн заадаг зүйлс болон ах, эгч нартайгаа нэгдэн, эвтэй байх газар юм. …

… Эрэгтэй, эмэгтэй бүх хүн аюулгүй байдлынхаа төлөө хийж чадах нэг зүйл бол хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолын ширээний өмнө ирэх явдал юм. Нэг долоо хоногт бид тийм ч их хол алслагдахгүй буюу өөрсдийгөө хянах үед, үйлдсэн буруу зүйлсээ залруулах боломжгүй болтлоо хол алслагдахгүй. … Ариун ёслолын ширээнд хүрэх зам бол хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд аюулгүй байдлын зам юм” (Бриант С.Хинкли, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard [1949], 150–151).

Ариун ёслолоос хүртэх

Яагаад ариун ёслолоос долоо хоног бүр хүртэх нь таныг хамгаалдаг талаар тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЯагаад ариун ёслол нь таны хамгаалалтыг авах арга зам гэдгийг сурахын тулд дараах хоёр гарчгийг судрын тэмдэглэлдээ бич.

    Бид ариун ёслолоос хүртэхдээ дараах зүйлийг гэрчилдэг

    Бид ариун ёслолын үеэр өгдөг амлалтууддаа үнэнч байх юм бол Их Эзэн дараах амлалтыг өгдөг

    Сургаал ба Гэрээ 20:77–79-ийг уншаад, бид ариун ёслолоос хүртэж байхдаа юуг гэрчилж, амладаг болохыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэлийнхээ “Бид ариун ёслолоос хүртэхдээ …” гэсэн гарчгийн доор бич. Дараа нь шүлгүүдийг уншаад, Их Эзэний амлалтуудыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэлийнхээ “Бид итгэлтэй байх юм бол …” гэсэн гарчгийн доор бич.

Сургаал ба Гэрээ 20:37-оос олж тогтоосон баптисмын шаардлагуудаа дахин унш. Та баптисм хүртэхдээ хийсэн гэрээ болон ариун ёслолын үеэр өгдөг амлалт хоёрын хооронд ямар адил шинжүүдийг харж байна вэ?

Та ариун ёслолоос хүртэж байхдаа баптисм хүртэж, гишүүнээр батлагдахдаа хийсэн гэрээгээ шинэчилдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

    2. Та долоо хоногийн турш Аврагчийг санахын тулд юу хийж болох вэ? (мөн Мозая 18:8–10-ыг үзнэ үү).

    3. Ариун ёслолоос хүртэх нь хэрхэн бидэнд “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулахад тусалдаг вэ (С ба Г 20:69)?

Баптисмын гэрээгээ сахиж, шинэчлэх тухай дараах мэдэгдлийг унш. “Та баптисмын гэрээгээ сахиснаар агуу адислалуудыг хүлээн авдаг. Та гэрээгээ шинэчилбэл, нүглийг тань уучилна гэсэн амлалтаа Их Эзэн шинэчилдэг. Нүглээсээ цэвэршвэл та ‘түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлга[х]’ боломжтой болно. (С ба Г 20:77) Сүнсний байнгын нөхөрлөл бол зуурдын байдалдаа таны хүлээн авах хамгийн том бэлгүүдийн нэг юм. Сүнс таныг Есүс Христ болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдрал руу хөтлөх зөв шударга байдал хийгээд амар амгалангийн зам руу удирдах болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он], 148).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Ариун Сүнсний нөхөрлөлийг авах адислалыг ойлгох нь бидэнд өөрсдийн баптисмын гэрээг эрхэмлэн хүндэтгэхэд хэрхэн урамшуулж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс ариун ёслолоос зохистой хүртэж, баптисмынхаа гэрээг шинэчилснээр бид тохинуулагч тэнгэр элчүүдээс адислал хүртэх боломжтой хэмээн заасан.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Нүглүүдийн ангижралтай холбоотой эдгээр чухал алхмыг баптисмын авралын ёслол болон шинэчлэгч ариун ёслолоор дамжуулан хийж гүйцэтгэгддэг. …

… Аароны санваарын эдгээр ёслол нь тэнгэр элчүүдийн тохинуулалд зайлшгүй чухал. …

… Тэнгэр элчүүдийн захиас нь дуу хоолой, оюун санаанд ирэх бодол эсвэл мэдрэмжээр ирж болно. …

… Тэнгэр элчүүдийн харилцааны ихэнх нь харагдахаасаа илүүгээр сонсогдож эсвэл мэдрэгддэг. …

Ерөнхийдөө, сүнслэг нөхөрлөлийн болон харилцааны адислалууд нь цэвэр ариун хүмүүст л олдох боломжтой. … Аароны санваарын баптисмын ёслол мөн ариун ёслолоор дамжуулан, бид нүглээсээ цэвэршиж мөн хэрвээ гэрээнүүдээ сахих аваас Түүний Сүнс үргэлж бидэнтэй байх болно гэсэн амлалтыг авдаг. Энэ амлалт нь зөвхөн Ариун Сүнсний тухай бус тохинуулагч тэнгэр элчүүдийн тухай байдаг гэдэгт би итгэдэг. Учир нь ‘тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; тиймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг’ (2 Нифай 32:3). Иймээс Аароны санваарыг атгах тэдгээр нь ариун ёслолыг зохистойгоор хүртэх Сүмийн бүх гишүүдэд Их Эзэний Сүнсний нөхөрлөлийг болон тэнгэр элчүүдийн тохинууллыг авах үүд хаалгыг нээж өгдөг юм” гэж хэлжээ (“The Aaronic Priesthood and the Sacrament,”Ensign, 1998 оны 11-р сар, 38–39).

Та долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхэд өөрийгөө хэрхэн бэлддэгээ тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 20:80–84

Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлийг зөв хөтлөх ёстой

Сургаал ба Гэрээ 20:81–84-т эхэн үеийн Сүмийн ахлагчдад Сүмд нэгдсэн хүмүүсийн нэрсийг бүртгэж байх зааварчилгаа агуулагддаг. Тэдний бүртгэлийг номонд оруулахын тулд бүртгэлээ Сүмийн чуулганаар авчрахыг зааварласан байв. Сүмээс гарсан хүмүүсийн нэрсийг номноос хасдаг байжээ. Түүнчлэн нэг газраас өөр газар руу шилжсэн Сүмийн гишүүд шинэ санваарын удирдагчдаа өгөх гишүүнчлэлийн гэрчилгээ авч явдаг байв. Өнөөдөр ч гэсэн Сүмийн удирдагчид үнэн зөв гишүүнчлэлийн бүртгэлийг хөтөлдөг хэвээр байгаа бөгөөд хөтлөх арга зам нь илүү үр дүнтэй болсон юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 20:37, 68–84-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: