Семинар
17-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 78–80


17-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 78–80

Оршил

1832 оны 3-р сарын 1-нд Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд одоо Сургаал ба Гэрээ 78-д цэдэглэгдсэн байгаа илчлэлтийг үзүүлсэн. Их Эзэн энэхүү илчлэлтэд бошиглогчид агуулахууд мөн Сүмийн хэвлэлийн ажлыг удирдан зохион байгуулах пүүсийг (хожим нь Нэгдсэн пүүс гэгдэх болсон) байгуулахыг зааварлажээ. Түүнчлэн, хэрэв гэгээнтнүүд тухайн пүүсийг байгуулах зарлигт дуулгавартай байвал тэдний хүлээн авах адислалуудыг дүрсэлсэн. Сүмийн удирдан явуулдаг бизнесийг Сүмийн дайснуудаас хамгаалахын тулд Сургаал ба Гэрээг анх 1835 онд хэвлэгдэхэд энэхүү илчлэлтийн зарим үг хэллэгийг өөрчлөн оруулсан. Жишээлбэл: пүүс гэсэн үгийг журам болгон өөрчилсөн байдаг (Сургаал ба Гэрээ 78:4-ийг үзнэ үү).

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Нэгдсэн пүүс байгуулахыг зарлиг болгох үеэрээ Сургаал ба Гэрээ 79–80-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгчээ. Их Эзэн энэхүү илчлэлтдээ Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит нарыг номлогчоор дууддаг.

Сургаал ба Гэрээ 78:1–16

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Нэгдсэн пүүсийг зохион байгуулахыг зарлиг болгов

Мөнгө бол бидний амьдарч буй дэлхийн нэгэн чухал хэсэг бөгөөд үүнийг зөв шударга эсвэл хилэнцэт зорилгоор ашиглаж болно. Өгөгдсөн зайд, мөнгийг зөв шударга болон хилэнцэт зорилгоор ашиглаж болох хэд хэдэн арга замыг жагсаан бич.

Зөв шударга зорилго

Хилэнцэт зорилго

Торх ба шуудай буудай

1831 оны 5-р сард Их Эзэн ядуусын тусын тулд илүү эд зүйлс, хүнс, мөнгө цуглуулахаар агуулах байгуулахыг зарлиг болгосон (С ба Г 51-ийг үзнэ үү). Түүнчлэн Сүмд газар худалдаж авах, бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлэх санхүүжилтэд хөрөнгө мөнгө хэрэгтэй байлаа. Хөрөнгө цуглуулах гурван тусдаа байгууллага оршин тогтнож байсан. (1) Огайогийн Көртланд дахь Ньюел К.Витнейн дэлгүүр, (2) Миссурид үйл ажиллагаа явуулдаг Сидней Гилбертийн дэлгүүр, (3) Сүмийн хэвлэлийн ажлыг хариуцахын тулд зохион байгуулагдсан Литерари пүүс юм. Сургаал ба Гэрээ 78:3-т өгөгдсөн Их Эзэний заавар эдгээр гурван байгууллагыг нэгтгэн, нэг байгууллага болгосон. Энэ шинэ байгууллага нь Нэгдсэн пүүс нэртэй байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Иосеф Смит, Сидней Ригдон, Ньюел К.Витней, Эдвард Партриж, Сидней Гилберт, Оливер Каудери, Жон Витмер, Виллям В.Фелпс, Мартин Харрис нар оржээ.

Сургаал ба Гэрээ 78 дахь журам гэсэн үг нь Нэгдсэн пүүсийг хэлж байгаа юм. Сургаал ба Гэрээ 78:3–4-ийг уншаад, энэхүү пүүс буюу журам нь гэгээнтнүүдэд юу хийх боломж олгосныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Сургаал ба Гэрээ 78:4-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн Нэгдсэн пүүсээр дамжуулан юуг урагшлуулахыг хүссэн бэ?

Сургаал ба Гэрээ 78:5–6-г уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг “[Түүний] хүмүүсийн ядууст” туслахыг зарлиг болгосон шалтгааныг олж мэд (С ба Г 78:3).

Эдгээр шүлэгт дурдагдсанаар, тэнгэрлэг зүйлст мэдлэг, гэрчлэл, авралын ёслолуудыг хүлээн авах боломж зэрэг мөнхийн шинж чанартай адислалууд багтдаг байна.

Дэлхийн зүйлст адил тэгш байх нь хүн бүр яг ижил өмч хөрөнгөтэй байна гэсэн үг биш, харин гэр бүл бүр хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалдаа таарсан эх үүсвэртэй байна гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай байж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДэлхийн зүйлст адил тэгш байх нь хэрхэн бидэнд тэнгэрлэг зүйлийг олж авахад адил тэгш байх боломж олгодгийг тайлбарласан цөөн хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 78:7-г унш. Уншиж байхдаа, яагаад Их Эзэн гэгээнтнүүдэд Нэгдсэн пүүсийг үүсгэн байгуулан, ядуусыг халамжлахыг зарлиглах болсон нэмэлт шалтгааныг олж мэд. Дараах зарчмыг гүйцээж бич. Их Эзэний зарлигласан зүйлийг хийх нь биднийг бэлддэг.

Нэгдсэн пүүсийг зохион байгуулах зарлигийг дагах нь хэрхэн гэгээнтнүүдийг селестиел хаант улсад газар өвлөн авахад бэлдэнэ гэж та бодож байна?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагНэг минутын дотор Их Эзэний аль болох олон зарлигийг судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич. Жагсаан бичсэн зарлигуудаасаа нэгийг сонгоод, тухайн зарлигийг дагах нь хэрхэн таныг селестиел хаант улсад ороход бэлдэж байгааг тайлбарласан хэд хэдэн өгүүлбэр бич.

Ахлагч Даллин Х.Өүкс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Их Эзэний бидэнд өгдөг зарлигуудын зорилгыг ойлгох нь яагаад чухал болох талаар бодож үз. Тэрээр: “Эцсийн шүүлт нь зөвхөн бидний хийсэн сайн болон хилэнцэт үйлдлүүдийн нийлбэр дүнгийн үнэлгээ биш юм. Энэ бол бидний үйлдэл, бодол санааны эцсийн үр дагавар буюу бидний ямар хүмүүс болсныг илэрхийлдэг. Хүмүүсийн хувьд зүгээр урсгалаараа явах нь хангалттай биш юм. Сайн мэдээний зарлиг, ёслол болон гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжинд хураагдах ёстой зүйлсийн жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээдэг тэр хүн нь болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө билээ” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Их Эзэний бидэнд зарлигууд өгөх болсон зорилгыг ойлгох нь хэрхэн танд Түүнийг илүү итгэлтэй дагахад тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 78:8–9-ийг уншаад, Их Эзэн ямар хүмүүсийг Нэгдсэн пүүсийг зохион байгуулахад томилсныг олж мэд.

9-р шүлэгт Их Эзэн эдгээр эрийг Миссуригийн Индепенденс дэх Сүмийн гишүүд буюу Сионы гэгээнтнүүдтэй хамт зөвлөлд суухыг зарлигласан гэдгийг анхаар. Энэхүү зарлигийг дагахын тулд Иосеф Смит, Ньюел К.Витней, Сидней Ригдон нар Огайогийн Хайрамаас Миссуригийн Индепенденс хүртэл нэг талдаа бараг 1000 миль замыг туулжээ. 1832 оны 4-р сард, илчлэлт хүлээн авснаас хойш сар хүрэхгүй хугацаанд тэрхүү гурван эр зарлигийг даган, Миссури рүү аялсан.

Тэдний энэхүү хариу үйлдэл Их Эзэний зарлигуудад итгэлтэй бөгөөд дуулгавартай байх талаар танд юу зааж байна вэ?

Тэр гурав Миссурид ирснийхээ дараахан зөвлөлийг хуралдуулан, илчлэлтээр өгөгдсөн зааврын дагуу Нэгдсэн пүүсийг зохион байгуулсан байна. Нэгдсэн пүүсийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг ядуусыг халамжлах, Сүмийн санхүүгийн бусад хэрэгцээг хангахын тулд агуулахад төвлөрүүлдэг байв.

Сургаал ба Гэрээ 78:10–16-д Их Эзэн Нэгдсэн пүүсийн ач холбогдлыг онцолсон байдаг. Хэрэв гэгээнтнүүд Түүний зааврыг дагавал зарлигуудыг нь дагах туслалцааг авах бөгөөд Сүм дэлхийн бусад бүх аж ахуйн нэгжээс хамааралгүй тусдаа оршин тогтнох болно гэдгийг тайлбарласан.

Сургаал ба Гэрээ 78:17–22

Их Эзэн зарлигуудыг нь дагадаг хүмүүс Түүний адислалуудаас хүртэх боломжтой гэдгийг дурдсан.

Та бага байхдаа хүлээн авсан, одоо том болсон ч илүү ихээр талархах болсон зарим бэлэг эсвэл адислалуудаа бод. Та яагаад эдгээр бэлэг эсвэл адислалуудад одоо илүү ихээр талархах болсон бэ? Энэ нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулан бэлдсэн адислалуудтай холбоотой байж болохыг бодож үз.

Сургаал ба Гэрээ 78:17–18-ыг уншаад, гэгээнтнүүд хэрхэн бяцхан хүүхдүүдтэй адил байсныг олж тогтоо. Та нэрээ та болон таных гэсэн төлөөний үгийн оронд тавиад, эдгээр шүлгийг өөртөө тусгаж ав.

Христ хоньдтой хамт байгаа нь

Их Эзэн “[биднийг] удирдах болно” (С ба Г 78:18) гэдгийг мэдэх нь хэрхэн бидэнд бүхий л зүйлийг ойлгож, даван туулахад хэцүү байсан ч зоригтой байхад туслах талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 78:19-ийг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэд. (Сургаал ба Гэрээ 78:19 нь төгс эзэмших судар юм. Та үүнийг судар дээрээ онцгойлон тэмдэглэж болно.)

19-р шүлгээс юу сурсан дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээ. Хэрэв бидбол, Их Эзэн бидний адислалуудыг өсгөн үржүүлэх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та хэрхэн бүх зүйлийг илүү бүрэн дүүрэн талархалтай хүлээн авч болох вэ?

    2. Бүх зүйлийг талархаж хүлээн авснаар та хэрхэн урам зоригтой байж болох вэ?

төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судар—С ба Г 78:19

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 78:19 дээр үндэслэн 2 минутын хэлэх үг бэлдэж бич. Хэлэх үгэндээ (1) энэ хэсэгтэй холбоотой нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл, (2) үүний зааж буй зарчим, (3) энэ хэсэгт зааж буй үнэнийг харуулах хувийн туршлага зэргийг оруулах хэрэгтэй. Хэлэх үгээ бэлдэж дуусаад, гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа хуваалц. Гэрээр заах багш тань бэлдсэн үгээ ангийнхантайгаа хуваалцахыг танаас хүсэж болно.

Сургаал ба Гэрээ 78:20–22-ыг уншаад, Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэд.

Сургаал ба Гэрээ 79–80

Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит нар номлолд үйлчлэхээр дуудагдав

Сургаал ба Гэрээ 79 ба 80-д цэдэглэгдсэн илчлэлтүүддээ Их Эзэн гурван хүнийг номлогчоор дуудсан. Хэсэг бүрийг уншаад, номлолын ажилд хамааралтай зарчмуудыг олж мэд. Та олж мэдсэн зарчмаа таньдаг хүнтэйгээ сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахад хэрхэн ашиглаж болохоо тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 78–80-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: