Семинар
13-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 58


13-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 58

Оршил

1831 оны 8-р сарын 1-нд Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы төв болгон тодруулснаас хойш 2 долоо хоног хараахан болоогүй байхад бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 58 дээрх илчлэлтийг хүлээн авсан. Энэхүү илчлэлтийг энэ шинэ газарт Их Эзэний тэднээс юу хүсэж байгааг мэдэхийг тэсэн ядан хүлээсэн хүмүүст хариу болон өгсөн. Их Эзэн энэ илчлэлтэд гай зовлон тохиолдоход итгэлтэй байхыг зөвлөөд, яагаад тэднийг Сион руу илгээснээ гэгээнтнүүдэд тайлбарлажээ. Түүнчлэн, Их Эзэн гэгээнтнүүдийг зөв шударга ёсыг авчрахад өөрсдийн сонгох эрхийг ашиглахад урамшуулсан.

Сургаал ба Гэрээ 58:1–13

Их Эзэн гэгээнтнүүдийг гай зовлон тохиолдоход итгэлтэй байхыг зөвлөв

Таны амьдралд одоо ямар ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ?

Дараах догол мөрийг уншаад, 1831 онд Миссурид байсан гэгээнтнүүдэд тулгарсан сорилтуудыг олж мэд.

1831 оны 1-р сард номлогчид Миссуригийн баруун хилээс цааш орших Индиан Территорид амьдардаг Делаверийн бүлэг индианчуудыг олжээ. Делаверийн индианчууд Мормоны Номд агуулагдах сайн мэдээнээс суралцах сонирхолтой байв. Гэхдээ номлогчид Индиан Территорид нэвтэрч орон, сайн мэдээг номлох зөвшөөрөл аваагүй байснаас мөн индианчуудын орон нутгийн төлөөлөгч, шашны тэргүүнүүдийн эсэргүүцэлтэй тулгарснаас болж, Сүмээс очсон номлогчид тухайн нутгаас хөөгджээ. Дараа нь номлогчид Миссуригийн Индепенденс болон ойр орчмын нутгийн цагаан арьстан оршин суугчдад заахыг хичээсэн боловч 1831 оны 7-р сар хүртэл 10 ч хүрэхгүй хөрвөгч Сүмд нэгдсэн байна. 1831 оны 7-р сард Сүмийн ахлагчид Огайогаас Миссурид ирэхэд зарим нь харсан зүйлдээ урам хугарав. Тэдний зарим нь Сүмийн итгэгчид хурдацтай өсөж байгааг харж, нүүн ирж буй гишүүдийг бэлэн суурин хүлээж авна гэж боджээ. Тэдний дундаас хэд нь Индепенденс дэх газрыг боловсруулаагүй учраас тариалахад маш их хичээл зүтгэл шаардана гэдэгт сэтгэл нь зовж байгаагаа илэрхийлсэн аж. Зарим ахыг Миссурид үлдэж, тэдний араас ирэх гэгээнтнүүдэд Сионыг бэлтгэхэд зориулан газар худалдан авахад урамшуулсан байна.

Сургаал ба Гэрээ 58:1–2-ыг уншаад, Их Эзэн ахлагчдад тулгарч байсан сорилтуудыг сайн талаас нь харахад тусалсан ямар зүйл хэлснийг олж мэд.

2-р шүлэг дээрээс сурсан зүйлээ ашиглан, дараах зарчмыг гүйцээж бич. Тухайлбал:

Хэрэв бид бол адислагдах болно.

Хэрэв бид бол бидний мөнхийн шагнал агуу байна.

Сургаал ба Гэрээ 58:3–5-ыг уншаад, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа бидний ихэнхдээ хардаггүй эсвэл ойлгодоггүй зүйлсийг олж мэд.

Их Эзэн Өөрт нь итгэлтэй байж, мөн тулгарч буй сорилт бэрхшээлүүдээсээ цаашихыг харан, итгэлтэй байснаар ирэх гайхамшигт ирээдүйд анхаарлаа төвлөрүүлэхийг ахлагчдад зөвлөжээ. Их Эзэний Миссури дахь гэгээнтнүүдэд өгсөн захиас нь зовлон зүдгүүрээ итгэлтэй даван туулсан хүмүүст амласан адислалуудад анхаарлаа төвлөрүүлснээр сорилт бэрхшээлээ даван гарахад бидэнд тусална.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн таныг адисална гэдэгт итгэх нь хэрхэн танд гай зовлонг итгэлтэй даван туулахад тусалдаг вэ?

    2. Та хэзээ гай зовлонтой тулгарах үедээ итгэлтэй байсныхаа төлөө адислагдсанаа мэдэрч байсан бэ?

Сургаал ба Гэрээ 58:6–13-т Их Эзэн гэгээнтнүүдэд Сионыг байгуулахад дуулгавартай байж тусалсных нь төлөө адислах зарим арга замыг илчилсэн. Их Эзэний танд одоо болон ирээдүйд зориулан бэлдсэн шагналуудаас хүртэхийн тулд та сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ итгэлтэй хэвээр үлдэх амлалт өг.

Сургаал ба Гэрээ 58:14–23

Их Эзэн бишопын үүрэг хариуцлагыг тайлбарлаж, гэгээнтнүүдэд тухайн газрынхаа хууль тогтоомжийг дагахыг зарлиглав

Их Эзэн бишоп Эдвард Партриж болон Сидней Гилберт нарыг Миссурид үлдэн, Сүмийн эд хөрөнгийг хариуцаж, Миссуригийн Индепенденс дотор болон ойр орчмын газар худалдан авахыг зааварчилсан (С ба Г 57:7–8-ыг үзнэ үү). Бишоп Партриж бошиглогч Иосеф Смиттэй сонгосон газрынх нь чанарын талаар маргажээ. Тэрээр үүний оронд өөр газрыг худалдаж авах ёстой гэж үзсэн байна. Энэ үл ойлголцол тэдний хооронд уур бухимдлыг төрүүлэв.

Сургаал ба Гэрээ 58:3-ыг дахин хараад, дараа нь Сургаал ба Гэрээ 58:14–15-ыг уншиж, Их Эзэн бишоп Партрижэд юу гэж хэлснийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 58:3-т заасан зарчим бишоп Партрижийг аль газрыг худалдаж авах талаар бошиглогчтой ам зөрснийхөө төлөө наманчлахад хэрхэн тусалсан байж болох вэ?

    2. Зарим гишүүн Сүмийнхээ удирдагчдад “итгэлгүй хийгээд зүрх сэтгэл нь харалган” (С ба Г 58:15) байдлаар хандаж болох өнөөгийн асуудал, нөхцөлүүдийг бодож үз. Та ийм алдаа гаргалгүй зайлсхийхийн тулд юу хийж болох вэ?

Бишоп Партриж Их Эзэний зэмлэлийг даруухнаар хүлээн авсан бөгөөд түүний нүглүүд өршөөгдсөн.

Сургаал ба Гэрээ 58:16–23-ыг уншаад, Их Эзэн бишоп Партрижийг дуудлагаа биелүүлэхийн тулд юу хий хэмээн удирдан чиглүүлсэн болохыг олж мэд. 21–23-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн гэгээнтнүүдэд юу хийхийг зааварчилсан бэ? Бурханы зарлигуудаар түрий барин тухайн газар нутгийнхаа хуулийг зөрчиж байгаагаа зөвтгөсөн хүмүүсийн талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 58:24–33

Их Эзэн гэгээнтнүүдийг сонгох эрхээ ашиглан сайн үйлс хийхийг зөвлөв

Та гудамжаар явж байгаад урд тань нэгэн настай хүн унахыг харж байна хэмээн төсөөлөн бод. Дараах хүснэгтэд юу хийх ёстой вэ гэдгээ дугуйл.

Тусал хэмээх сүнсний өдөөлтийг хүлээх

Өөр хүн туслах эсэхийг харан хүлээх

Хэн нэгэн танд юу хийхийг хэлтэл хүлээх

Унасан хүнд туслахаар очих

Та яагаад уг хариултыг сонгосон бэ?

Сургаал ба Гэрээ 58:24–28–ыг уншаад, гэгээнтнүүдийг Сионы хотыг барихад тулгарсан сорилтын үед Их Эзэний заасан зарчмуудыг олж мэд. Та олж илрүүлсэн зарчмуудаа тэмдэглэж болно. Бид сайн үйлийг хийхэд санаа сэтгэлээ бүрэн зориулж, зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой гэдэг нь эдгээр шүлэгт заасан нэг зарчим болой. (“Бүх зүйлд албадуулдаг тэр нь” [С ба Г 58:26] гэх үг хэллэг нь хий гэж шаардахаас нааш хийдэггүй хүнийг хэлж байгаа болно. Сургаал ба Гэрээ 58:27 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Ямар “шагналын” талаар эдгээр шүлэгт дурдсан байсан бэ? Өөрийн хүслээр олон сайн үйлийг хийх нь мөнх амьдрал хүлээн авах эсэхэд маань хэрхэн нөлөөлөх вэ?

    2. Та ямар ямар арга замаар гэр орондоо сайн зүйлсийг хийхэд санаа сэтгэлээ бүрэн зориулж болох вэ? Сургууль дээрээ? Тойрог эсвэл салбартаа?

Сургаал ба Гэрээ 58:29–33-ыг уншаад, сонгох эрхээ ашиглан сайн үйл хийдэггүй буюу Их Эзэний зарлигуудад эргэлздэг хүмүүст юу тохиолдохыг олж мэд. Олсон зүйлсээ тэмдэглэж болно.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 58:27

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 58:27-г чээжлэхийн тулд 27-р шүлэг дээрх үгсийн эхний үсгийг судрын тэмдэглэл дээрээ бич. Бичсэн үсгүүдээ судрын хэсгийг чээжлэхдээ ашигла. Шаардлагатай бол судраасаа хар. Энэ үйл ажиллагааг судрын хэсгийг эхний үсгүүдийг ашиглан чээжээр хэлж эсвэл шууд чээжээр уншиж чаддаг болтлоо үргэлжлүүлэн хий. Гэр бүлийнхээ гишүүн юм уу найздаа Сургаал ба Гэрээ 58:27-г чээжээр хэлж тайлбарлахад бэлд.

Сургаал ба Гэрээ 58:34–65

Их Эзэн Сионы талаар зааварчилгаа өгч, наманчлалын зарчмыг заав

Их Эзэн таны нүглийг өршөөсөн эсэхийг та хэрхэн мэдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг уншаад, өршөөлийн тухай Их Эзэн юу заасныг олж мэд. (Сургаал ба Гэрээ 58:42–43 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

Сургаал ба Гэрээ 58:42-оос дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид бол, Их Эзэн биднийг өршөөн, нүглүүдийг маань дахин санахгүй.

“Тэдгээрийг дахин санахгүй” гэсэн нь Бурхан бидний нүглүүдийг мартана гэсэн үг биш юм. Бурхан бол бүхнийг харагч, бүхнийг мэдэгч тул Тэрээр юуг ч мартах нь үгүй. Гэхдээ, наманчилсан нүглүүдийг өршөөж, дахин хэзээ ч дурдахгүй байснаар эргэн санадаггүй байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултанд судрын тэмдэглэлдээ хариулж бич. Их Эзэн нүглүүдийг нь өршөөн, тэдгээрийг эргэн санахгүй гэдэгт итгэх нь тухайн хүнд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 58:43 нүглүүдээ наманчилсан эсэхээ хэрхэн мэдэж болохыг бидэнд заадаг. Энэ шүлгийг уншаад дараах зарчмыг гүйцээж бич. Наманчлахын тулд бид мөн нүглүүдээ … ёстой.

Нүглээ орхих гэдэг нь үүнээс бүрэн татгалзах, дахин үйлдэхгүй байхыг хэлнэ. Та Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, нүглээ наманчлан Их Эзэний өршөөлийг мэдэрч байсан үеэ бод. Тэрээр: “Чин сэтгэлээсээ наманчилсан л бол биднийг нүгэл үйлдэхэд дагалддаг гэм буруутай гэсэн мэдрэмжийн ачааг Христ авч хаядаг. Бид өршөөгдөж, эдгээгдсэн гэдгээ мэдэж болно. Харин Ариун Сүнс үүнийг бидэнд батлах бөгөөд Тэрээр Ариусгагч билээ. Өршөөлийн өөр ямар ч гэрчлэл үүнээс агуу байх нь үгүй” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 101).

Өвдөг сөгдөн залбирч байгаа залуу эрэгтэй

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 58:42–43

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 58:42–43 дээрх судрын хэсгийг хатуу цаас юм уу цаасан дээр бичээд, өвдөг сөгдөн сууж, ганцаарчлан залбирах болгондоо чээжээр хэл. Үүнийг хийх нь энэ чухал судрын хэсгийг санаж, үйлдсэн гэм нүглээ хүлээн зөвшөөрч, орхихын тулд хүчин чармайлт гаргахдаа тусламж хүсэн залбирах хэрэгтэй гэдгийг сануулна.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 58-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: