Семинар
2-р бүлэг: 2 дахь өдөр, Иосеф Смит—Түүх 1:21–26


2-р бүлэг: 2 дахь өдөр

Иосеф Смит—Түүх 1:21–26

Оршил

1820 онд Иосеф Смит Анхны үзэгдлийг хүлээн авсныхаа дараа нэгэн номлогчтой энэ тухайгаа хуваалцсан боловч тэрээр гэрчлэлийг нь үгүйсгэжээ. Суурин газрынх нь бусад хүн ч мөн залуу Иосефоос холдож, түүнийг хавчих болсон байна. Нийгэмд өндөр байр суурь эзэлдэг хүмүүс хүртэл түүнийг хавчиж мөн олны өмнө шүүмжилж байв. Иосеф Смит энэ эсэргүүцлийг үл хайхран, гэрчлэлдээ үнэнч хэвээр байлаа.

Иосеф Смит—Түүх 1:21–23

Иосеф Смитийн эсрэг мөрдлөг хавчлага ихсэв

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Английн Лондонд номлол хийж байсан үеийнхээ туршлагаас хуваалцав. Та түүний түүхээс уншихдаа уг залуугийн оронд байсан бол юу хийх байсан талаараа тунгаан бод.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бороотой үдэш [нэгэн залуу хүү] гэрт маань орж ирэв. Түүнийг хаалга тогшиход нь би ороод ир хэмээн урилаа.

Тэрээр ‘Би хэн нэгэнтэй яримаар байна. Би ганцаардаад байна …’ гэж хэлжээ.

‘Юу болоо вэ?’ гэж би асуулаа.

Тэр ‘Намайг жил орчмын өмнө Сүмийн гишүүн болоход аав намайг гэрээсээ хөөгөөд хэзээ ч битгий эргэж ир гэж хэлсэн. Би тэр үеэс хойш гэртээ эргэж очоогүй ээ.’

Тэр цааш нь ‘Хэдэн сарын дараа миний харьяалагддаг байсан крикетийн клуб намайг хасаж, хамт тоглож, ойр дотно өссөн хөвгүүдтэйгээ тоглохыг минь хориглосон’ гэв.

Тэгээд тэр ‘Сарын өмнө дарга намайг энэ Сүмийн гишүүн учраас ажлаас халсан, би одоо болтол өөр ажил олж чадаагүй л байна.

Өнгөрсөн шөнө жил гаруй хугацааны турш үерхэж байсан найз охин маань мормон болохоор надтай гэрлэх боломжгүй гэлээ’” (“The Loneliness of Leadership” [Nov. 4, 1969], 3, speeches.byu.edu).

Та шашны итгэл үнэмшлээсээ болж хатуу шүүмжлүүлж, муугаар хэлүүлж байсан уу? Тийм үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Зураг
Анхны үзэгдэл

Иосеф Смит хэдийгээр Анхны үзэгдлийн гэрчлэлдээ үнэнч байж, агуу адислал хүлээн авсан ч хатуу шалгууруудад мөн адил орж байсан юм. Та өнөөдөр судалж байх явцдаа, Иосеф Смитийн гэрчлэлийг үгүйсгэхэд хариулсан арга замаас одоо эсвэл хэзээ нэг өдөр эсэргүүцэлтэй нүүр тулахад танд ямар зүйл тусалж болох талаар бодож үз.

Иосеф Смит—Түүхэнд бошиглогч гэрчлэлээс нь болж өөрт нь тулгарсан хэд хэдэн эсэргүүцлийн талаар бичсэн байдаг. Иосеф Смит—Түүх 1:21–23-ыг уншаад, түүнд юу тохиолдсон талаар илүү сайн ойлгоход туслах үг хэллэгүүдийг олж мэд. 22-р шүлэгт өгүүлснээр Иосеф Смитийг хавчин мөрдөх ажиллагаанд хэн гол үүрэг гүйцэтгэж байсан бэ? Та Иосеф Смитийн нас, амьдралынх нь нөхцөл байдлыг бодож үзээд, яагаад энэ хүмүүсийн мөрдлөг хавчлага түүний хувьд тийм хүнд хэцүү туссан гэж бодож байна вэ?

Иосеф Смит—Түүх 1:20-ийн төгсгөл хэсэгт “Амьдралын минь бүр эхэн үед…” хэмээн эхэлсэн хэсгийг харна уу. Энэ үгээр эхлүүлэн шүлгийн үлдсэн хэсгийг уншаад, яагаад Иосеф Смит энэхүү мөрдлөг хавчлагад өртсөн талаар олж мэд. Иосефын дурдсанаар, тэр яагаад ийм бага насандаа ийм их мөрдлөг хавчлагад өртөх болсон бэ?

Иосеф Смит—Түүх 1:24–26

Иосеф Смит үзэн ядагдаж, мөрдөн хавчигдаж байсан ч өөрийн гэрчлэлд үнэнч үлдэв

Судруудад гардаг итгэл, гэрчлэлийн тухай олон янзын түүхийн талаар бодож үз. Судруудад зан чанарыг нь эсвэл хүчирхэг гэрчлэлийг нь ихэд хүндлэн биширдэг өөр хэн нэгэн хүн байдаг уу?

  1. Иосеф Смит—Түүх 1:24-ийг уншаад, Иосеф туулсан мөрдлөг хавчлагын улмаас судар дээрх ямар хүнийг ихэд хүндэтгэн биширч байсныг олж тогтоо. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Төлөөлөгч Паул өөртэй нь адил зүйл туулсныг олж харах нь Иосеф Смитэд яагаад хэрэгтэй байсан гэж та бодож байна вэ?

    2. Паулын туршлагаас судлан, тунгаан бодсон Иосеф Смитийн үлгэр жишээнээс бид хэцүү сорилт бэрхшээлийг хэрхэн даван гарах талаар ямар сургамжийг олж авч болох вэ?

Бидний авч болох нэг сургамж бол хэцүү үед бид судруудад гардаг итгэлтэй хүмүүсийн үлгэр жишээнээс хүч чадлыг авч чадна гэдэг зарчим байж болно. (Энэхүү зарчмыг Иосеф Смит—Түүх 1:24-ийн судрын захын зайнд эдгээр шүлгийн дэргэд бичиж болно.)

  1. Судруудад гардаг итгэлтэй хүмүүсийн туршлагаас суралцсанаар хүчирхэгжиж байсан үеийнхээ тухай судрын тэмдэглэл дээрээ бич.

Та Сургаал ба Гэрээг энэ жил судалснаар өөрт хэрэгтэй байгаа хүч чадлыг авч суралцаж болох олон хүний үлгэр жишээнээс суралцах болно.

Иосеф Смит—Түүх 1:25 дахь бошиглогчийн гэрчлэлийн “… би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг би мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” гэсэн хэсгийг тунгаан бод.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах нэг эсвэл хоёр асуултад хариул. Тухайлбал:

    1. Иосеф Смит—Түүх 1:25 дахь хэсэг Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай гэрчлэлийн талаар танд юу зааж байна вэ?

    2. Та Анхны үзэгдлийн тухай гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

  2. Иосеф Смит—Түүх 1:24-ийг уншаад, 25-р шүлгийг судлан, эсэргүүцэлтэй тулгарах юм уу гэрчлэлдээ эргэлзэхэд хүргэх уруу таталттай тулгарах үед тань туслах нэмэлт зарчмуудыг олж мэд. Олж мэдсэн эдгээр нэмэлт үнэнийг судрын тэмдэглэл дээрээ бич.

  1. Иосеф Смит—Түүх 1:24–25-аас олж тогтоосон үнэнүүдээсээ нэгийг сонго. Сонгосон үнэн дээрээ үндэслээд, дараах асуултуудад хариулан судрын тэмдэглэл дээрээ бич. Тухайлбал:

    1. Бошиглогч Иосеф Смит энэ үнэнийг өөрийн амьдралаар хэрхэн үлгэрлэн харуулсан бэ?

    2. Энэ үнэн танд хэрхэн тусалж болох вэ?

    3. Энэ үнэний дагуу амьдрах нь таны сонголтуудад хэрхэн нөлөөлөх вэ эсвэл энэ үнэний дагуу амьдарсан нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Иосеф Смит—Түүх 1:24–25-аас олж тогтоож болох зарим нэмэлт сургаал зарчмууд: Хэдийгээр дэлхийнхэн эсэргүүцсэн ч Бурханаас хүлээн авдаг мэдлэг нь үнэн юм. Хүмүүс бидний тухай юу гэж бодож байгаад биш, харин Бурхан бидний талаар юу гэж бодож байгаад бид илүү санаа тавих хэрэгтэй. Бид гэрчлэлээсээ болж үзэн ядагдаж, хавчигдсан ч гэлээ түүндээ үнэнч үлдэх ёстой.

Шашин шүтлэгээсээ болж маш их эсэргүүцэлтэй тулгарсан Английн Лондонд байдаг залуу хүүгийн тухай ерөнхийлөгч Хинклигийн ярьсан түүхийг эргэн саная. Ерөнхийлөгч Хинкли уг түүхийг ийнхүү үргэлжлүүлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“‘Хэрэв энэ нь чамайг маш их зүйлээ алдахад хүргэсэн юм бол чи яагаад Сүмийг орхиж, аавынхаа гэр, крикетийн клуб, чухал байсан ажил болон хайртай гэж бодож байгаа охиндоо буцаж очихгүй байгаа юм бэ?’ гэж би асуув.

Тэр нэлээн удаан хугацааны турш юу ч хэлсэнгүй. Тэгээд тэр хоёр гараараа нүүрээ дараад уйлж эхэлсэн. Эцэст нь, тэр нулимстай нүдээрээ ширтэн, ‘Би тэгж чадахгүй. Энэ үнэн гэдгийг би мэднэ, хэрвээ би үүний төлөө амиа өгөх байсан ч, хэзээ ч бууж өгөхгүй’ гэв.

Тэрээр нойтон малгайгаа шүүрч аваад, хаалгаар гарч, бороон дундуур ганцаархнаа чичрэн, айдастай ч эрч хүчтэй алхан одсон. Би түүнийг хараад, сэтгэлийн ганцаардал, гэрчлэлийн ганцаардал, итгэлийн ганцаардал, бас Бурханы Сүнсээр ирдэг тайвшрал, хүч чадлын тухай бодож билээ” (“The Loneliness of Leadership,” 3–4).

Жагсаан бичсэн үнэнүүдээсээ нэгийг сонгон, амьдралдаа хэрэгжүүлэх зорилго тавь. (Та энэ зорилгоо судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.)

Төгсгөлд нь Иосеф Смит—Түүх 1:26-г уншаад, Иосеф Смитийн үзүүлсэн дараах зарчмыг олж мэд. Бид сударт заасан зарчмуудын дагуу үйлдсэнээр тэдгээрийн үнэний талаарх гэрчлэлийг олж авдаг. Хэрэв та бичиж авсан сургаал, зарчмынхаа дагуу үйлдэх юм бол гэрчлэл тань хүчирхэгжин, тулгарч болох эсэргүүцэл, сорилт бэрхшээлийг даван туулж чадна.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Иосеф Смит—Түүх 1:21–26-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Хэвлэх