32-р бүлэг: 4 дэх өдөр
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг
Оршил
1995 оны 9-р сарын 23-нд Халамжийн нийгэмлэгийн хурал дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг танилцуулжээ. Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгаас гаргасан энэхүү тунхаг нь гэр бүлийн талаарх Их Эзэний жишиг, сургаалуудыг дэлхийд тунхагладаг. Уг тунхаг нь бас гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх талаар зөвлөгөө өгөн, мөн тэдгээрийг сүйтгэх үр дагавруудаас сэрэмжлүүлдэг. (Тунхгийг хичээлийн төгсгөлд хавсаргасан байгаа.)
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Гэр бүлийн талаарх Дэлхий дахинаа өргөх тунхгийг гаргасан.
Өмнө нь танд болон таны таних хэн нэгэнд дараах асуудлуудын аль нэгтэй холбоотой асуулт гарч байсан уу?
-
Гэрлэлт, гэр бүлийн ач холбогдол
-
Гэр бүл салалт
-
Ижил хүйстний гэрлэлт
-
Хүйс
-
Гэрлээгүй эцэг эх
-
Хүүхдүүдтэй болох
-
Гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаа
-
Эх хүний үүрэг
-
Эцэг хүний үүрэг
-
Үр хөндөлт
Эдгээр болон гэр бүлийн бусад асуудлын талаарх олон асуултад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ашиглан хариулж болно.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ тунхгийг уншихаасаа өмнөхөн дэлхийд уг тунхагт орсон үнэнүүд хэрэгтэй болох талаарх зарим шалтгааныг дурджээ. Та түүний мэдэгдлийг уншиж байхдаа тэдгээр шалтгааныг олоод, доогуур нь зур.
“Өчнөөн олон софистик үзэл бодлыг үнэн хэмээн шургалуулж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруу таталт, арга мэх дэлхийг аажим аажмаар бохирдуулж байгаа энэ үед бид сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ бид мэдэрсэн. Үүнийг дэмжих үүднээс Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн зөвлөлийнхөн бид Сүмд болон дэлхий даяар өргөх тунхгийг Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид дэлхийн түүхийн туршид олон дахин давтан хэлсэн гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, зан үйлийг тунхаг бөгөөд батламж болгон гаргаж байна” (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 100).
-
Энэ хичээлийн эхэнд дурдсан асуудлуудтай холбоотой асуултуудад хариулах сургаал ба зарчмуудыг олж тогтоохын тулд хариултаа бичих зай үлдээн, судрын тэмдэглэл дээрээ дараах хүснэгтийг хуулж бич. (Та энэ хичээлийн төгсгөлд байгаа тунхгийн хуулбар дээр догол мөрүүдийг дугаарлаж болно.)
Гэр бүлийн талаарх асуудлууд
Гэр бүлийн тунхаг дээрх сургаал ба зарчмууд
Тунхаг бичгийн аль догол мөрөнд заасан байна вэ?
Гэрлэлт, гэр бүлийн ач холбогдол
Гэр бүл салалт
Ижил хүйстний гэрлэлт
Хүйс
Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм.
2-р догол мөр
Хүүхдүүдтэй болох
Эцэг хүний үүрэг
Эх хүний үүрэг
Гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаа
Үр хөндөлт
Мөнх бус амьдралын бүтээлт нь ариун нандин бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.
3-5-р догол мөр
Гэр бүлийн тунхгийн 1-5-р догол мөрийг уншаад, гэр бүлийн талаарх эдгээр асуудалтай холбоотой сургаал, зарчмуудыг олж мэд. Гэр бүлийн тунхаг дээрээс олж мэдсэн зүйлээсээ хүснэгт дээрх асуудал бүртэй холбоотой сургаал эсвэл зарчмыг олж тогтоо. Эдгээрийг тэмдэглэл дээрх хүснэгтэндээ зохих асуудлын хажууд байх багананд бич. Мөн сургаал эсвэл зарчим бүрийг олж тогтооход ашигласан гэр бүлийн тунхгийн нэг юм уу түүнэс дээш догол мөрүүдийг бич. (Энэ хүснэгтийн 2 мөрийг танд жишээ болгон бөглөв.)
-
Хүснэгт дээрээ олж тогтоосон сургаал эсвэл зарчмуудынхаа хоёрыг сонго. Сонгон авсан сургаал эвсэл зарчим дээрээ үндэслээд, судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Яагаад энэ сургаал эсвэл зарчмыг ойлгох нь чухал гэж та бодож байна вэ?
-
Энэ сургаал эсвэл зарчмыг ойлгож бас итгэх нь танд шийдвэр гаргахад хэрхэн туслах вэ?
-
Гэр бүлийн тунхаг нь биднийг амжилттай гэр бүлийг бий болгоход тусалдаг
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 6-7-р догол мөрийг уншаад, тэнд аз жаргалтай гэр бүлтэй болоход туслах зүйлүүдийг олж мэд.
Гэр бүлийн тунхгаас Их Эзэн Есүс Христийн сургаалд суурилсан гэр бүл аз жаргалтай байх нь гарцаагүй гэсэн нэг зарчмыг бид сурч болно.
-
Гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрөн дэх гэр бүлд аз жаргалтай болоход нь тусалдаг зарчмуудыг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич. (Та гэр бүлийн тунхгийн хуулбар дээрээ эдгээр зарчмыг тэмдэглэж болно.) Тэгээд дараах асуултуудад хариул. Тухайлбал:
-
Эдгээр сургаалыг дагадаг гэр бүлүүдээс та ямар үлгэр жишээг олж харсан бэ?
-
Яагаад эдгээр сургаалыг дагадаг гэр бүлүүд илүү их аз жаргалтай байдаг гэж та бодож байна вэ?
-
-
Эдгээр сургаал нь гэр бүлийн аз жаргалыг хэрхэн нэмэгдүүлж болох талаар бодож үз. Өөртөө болон гэр бүлдээ илүү их аз жаргалыг авчрахын тулд эдгээр сургаалын алиныг илүү сайн дагаж амьдрахаа бодож үз. Гэр бүлдээ эдгээр сургаалаас нэг эсвэл олныг илүү сайн дагахад туслах нэг зорилгыг судрын тэмдэглэл дээрээ бич.
Гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрний сүүлийн хагаст зааснаар эцэг хүний үүрэг юү вэ?
Аав тань эсвэл өөр аавууд эдгээр үүргээ ямар ямар арга замаар биелүүлж байгааг харснаа бодож үз.
7-р догол мөрний сүүлийн хагаст зааснаар эх хүний үндсэн үүрэг юү вэ?
Ээж тань эсвэл өөр ээжүүд эдгээр үүргээ ямар ямар арга замаар биелүүлж байгааг харснаа бодож үз.
7-р догол мөрний сүүлийн хагаст зааснаар эцэг, эхийн үүрэг хариуцлага эсвэл үүргүүд нь “тэнгэрлэг загвартай.” Энэ нь тэдгээрийг Тэнгэрлэг Эцэг зохион байгуулсан гэсэн үг. Үүнийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Бид 7-р догол мөрнөөс гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ эцэг эхчүүд бие биедээ адил тэгш туслах ёстой гэдгийг сурдаг. Энэхүү ариун нандин үүргээ биелүүлэхдээ эцэг, эх нь бие биедээ адил тэгш тусалж байгааг та хэзээ харж байснаа бодож үз.
Дараах өгүүлбэр нь 7-р догол мөрний төгсгөлд “Хувь хүн тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно” гэсэн байна. Их Эзэн эдгээр нөхцөл байдлыг мэддэг бөгөөд эцэг эх, гэр бүлүүдийг үүрэг хариуцлагаа чадах чинээгээрээ биелүүлэх гэж хичээх юм бол тэднийг адисална.
Гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрний сүүлийн өгүүлбэрийг дахин уншаад, эцэг эхдээ үүргээ биелүүлэхэд нь өөр хэн тусалж болохыг олж мэд. Хүүхдүүд ч бас үүргээ биелүүлэхэд нь эцэг эхдээ тусалж болно.
Гэр бүл бүр өөрийн гэсэн бэрхшээл, өвөрмөц нөхцөл байдалтай тулгар болох ч гэр бүл бүр Есүс Христийн сургаалын дагуу амьдарч, аз жаргалыг олж авч чадна.
-
Эцэг, эх эсвэл асран халамжлагчдаа талархаж байдаг зүйлсээ судрын тэмдэглэл дээрээ бич.
Гэр бүлийн тунхгийн 8-9-р догол мөрийг уншаад, хэрэв бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол юу болохыг олж мэд.
Эдгээр догол мөрнөөс хэрэв бид гэр бүлийнхээ өмнө үүрсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй юм бол Их Эзэн бидэнд хариуцлага тооцно гэсэн нэг зарчмыг сурч болно. Та энэ үнэнийг тунхгийнхаа хуулбарын доод хэсэгт бичиж болно.
Та гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эдгээр үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаа тунгаан бод. Гэр бүлдээ Есүс Христийн аль нэгэн сургаалыг илүү сайн дагаж амьдрах зорилгоо биелүүлэхээр ажиллаж байхдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэхээ бүү март.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: