Семинар
6-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 20:38–67


6-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 20:38–67

Оршил

1830 оны 4-р сарын 6-нд Сүм зохион байгуулагдсан нь хожмын өдрүүдэд дэлхийн өнцөг буланд байх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санваарын ёслолуудыг хийж гүйцэтгэх боломжийг олгосон юм. Сүм зохион байгуулагдахын өмнө 1829 оны зунаас эхлэн Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд санваарын албадын үүрэг хариуцлагыг илчилж эхэлсэн байна. Сургаал ба Гэрээ 20 нь олон албыг танилцуулдаг бөгөөд санваартнуудад хэрхэн ёслолыг гүйцэтгэж, Сүмийн гишүүдийг харж хандан, тохинуулахыг зааварчилдаг.

Сургаал ба Гэрээ 20:38–59

Санваарын албадын үүрэг томилогдов

Хэрэв хэн нэгэн хүн танаас “Танай сүмийн тохинуулагч хэн бэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? Та Сургаал ба Гэрээ 20:38–67-г судлахдаа энэ асуултад хэрхэн хариулахаа бодно уу.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах албан тушаал, эшлэлүүдийг судрын тэмдэглэл дээрээ хуулж бич. Дараа нь эдгээр судрыг уншаад, тэмдэглэл дээрх зохих гарчгийн доор санваарын албадын үүрэг хариуцлагуудыг жагсаа. Эдгээр шүлэгт орсон “ахлагч” гэсэн нэр нь бүх Мелкизедек санваартанг хэлж байгаа болно.

    Ахлагчид

    (С ба Г 20:38–45).

    Пристүүд

    (С ба Г 20:46–-52).

    Багш нар ба диконууд

    (С ба Г 20:53–59).

    Үүрэг хариуцлагуудыг зохих гарчгийн доор бичсэнийхээ дараа ахлагч, прист, багш, диконы үүрэг хариуцлагууд юугаараа өөр байгааг анхаар. Ижил төстэй үүргүүдийг дугуйл.

Санваарын албадын үүрэг хариуцлагын талаар сурсан бол дараах хүснэгтэд санваарын албанаас санваартнуудын хийж гүйцэтгэх эрх мэдэл бүхий үүргүүдийг зур.

Ахлагч

Ариун Сүнсний бэлгийг өгөх эрх

Прист

Ариун ёслолыг түгээх (адислах) эрх

Багш

Диконыг томилох эрх

Дикон

Заах эрх

Энэхүү тааруулах дасгалын хариултыг энэ хичээлийн төгсгөлөөс олж болно. Санваарын дээд албаны үүрэгт доогуур албаны үүргүүд бас орсон байгааг анхаар.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБүх санваартны үүрэг хариуцлагыг товч дүгнэсэн зарчмыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Өөрийнхөө зарчмыг дараах зарчимтай харьцуул. Бүх санваартан ёслолуудыг гүйцэтгэж, Сүмийн гишүүдийг харж хандан, тэдэнд тохинуулах үүрэгтэй. Та энэ үнэнийг судрынхаа захад Сургаал ба Гэрээ 20:38–59-ийн хажууд бичиж болно.

ариун ёслолыг бэлтгэх

Та санваартны Сүмийн гишүүдийг харж халамжлан, тэдэнд тохинуулах үүргийг сайн ойлгохын тулд Сургаал ба Гэрээ 20:53–54, 59-ийг уншаад, Их Эзэний санваартнуудад Сүмийн гишүүдэд тохинуулж, хүчирхэгжүүл хэмээн зааварчилсан арга замыг олж тогтоо. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно. Аароны санваартнууд ямар арга замаар “сүмийг харж хандан”, “тэдэнтэй хамт байж тэднийг хүчирхэгжүүлж” чадах вэ?

Ёслолыг гүйцэтгэхээс гадна Аароны санваарын өөр олон үүрэг хариуцлага байдаг. Дараагийн хэд хэдэн нөхцөл байдлыг тунгаан бодоод, ямар арга замаар санваартнууд бусдыг Христэд ирэхэд урих үүргээ биелүүлж байгаа мөн хэрхэн биелүүлэхгүй байгааг бодож үз.

  • Аароны санваартан ариун ёслолын цуглаан дээр ариун ёслолыг түгээснийхээ дараа Ням гаргийн ангид багш болон ангийнхаа гишүүдэд бүдүүлэг зан гаргав.

  • Залуу санваартан хичээл заасныхаа дараа гэртээ ирээд, гэрээр багшилсан хүмүүсийнхээ нууц, хувийн мэдээллийг гэрийнхэнтэйгээ хуваалцаж эхлэв.

  • Хэдэн санваартан үйлчлэлийн төсөлд оролцохоор цуглараад, чуулгынхаа нэг гишүүнийг шоолж, доог тохуу хийв.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Яагаад санваартнууд үүрэг хариуцлагад нь ёслолыг гүйцэтгэх өөр олон зүйл ордог гэдгийг мэдэх нь чухал вэ?

Ричард Г. Скотт

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг судрынхаа захад эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж болно. “Санваарын эрх мэдлийн зорилго бол өгөх, үйлчлэх, өргөх, сүнслэгээр нөлөөлөх явдал юм” (“Honor the Priesthood and Use It Well,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 46).

Та хэзээ салбар, тойргийн залуу эрэгтэйчүүд бусдыг харж хандан, үйлчилж, өргөж, сүнслэгээр нөлөөлж байхыг харснаа бодно уу. Хэрвээ та санваартан бол ёслолуудыг гүйцэтгэж, Сүмийг харж хандан, хүчирхэгжүүлэхэд туслах зорилго тавих талаар бодож үз.

Цэцэрлэгжүүлэх ажилд туслах

Сургаал ба Гэрээ 20:60–67

Санваарын томилгооны талаар удирдамж өгөгдөв

Та санваарын томилгоог хийлгэж эсвэл хийхийг харж байсан уу? Та өөрийг тань томилж байхад эсвэл хэн нэгнийг томилогдож байхад төрсөн мэдрэмжээ бод.

Аароны санваарын томилгоо

Сургаал ба Гэрээ 20:60-ыг уншаад, томилж байгаа хүний санваараас гадна ашиглах ёстой хүчийг олж тогтоо. Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр, санваартан санваарыг ашиглаж байхдаа ямар хүчээр удирдуулах ёстой вэ?

Санваартан үүргээ уг хүчээр гүйцэтгэхийн тулд юуг анхаарах ёстой вэ? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр санваарын хүч хаанаас ирдэг тухай дараах тайлбарыг өгсөн.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Таны эрх мэдэл томилгоогоор ирдэг бол таны хүч дуулгавартай болон зохистой байдлаар дамжин ирдэг.

Санваарын хүч нь цуглаануудад оролцох, ажил үүрэг хүлээн авч биелүүлэх, судар унших, мэргэн ухааны үгийг сахих зэрэг энгийн зүйлүүдийг хийж, үүргээ биелүүлэхээс ирдэг.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф ‘Би пристийн хувьд олон мянган бээр аялж, сайн мэдээг тунхагласан ба Төлөөлөгчийн албанд үйлчилж байхад намайг дэмжиж, Өөрийн хүчийг амьдралд минь харуулсан шиг пристийн албанд байхад ч Их Эзэн надад яг тэгж хандсан гэдгийг би цугларагсдын өмнө хэлсэн. Хэрэв дуудлагаа эрхэмлэн биелүүлж, үүргээ гүйцэтгэвэл прист, ахлагч, Дал эсвэл төлөөлөгч байна уу хамаагүй Их Эзэн санваарын хэсгийг атгадаг ямар ч эрэгтэйг дэмждэг юм’” гэж хэлжээ (“The Unseen Power,” New Era, 2007 оны 5-р сар, 7; мөн “The Aaronic Priesthood,” Ensign, 1981 оны 11-р сар, 32–33-ыг үзнэ үү).

Хэрэв та залуу эрэгтэй бол одоогийн болон ирээдүйн санваарын үүргүүдээ гүйцэтгэхэд тантай хамт байх Ариун Сүнсний хүчийг урихын тулд Их Эзэн танаас юу хийгээсэй гэж хүсэж байгааг залбирч, бодож үз. Хэрэв та залуу эмэгтэй бол залуу эрэгтэйчүүдэд амьдралдаа болон санваарын үйлчлэл хийхдээ Сүнстэй байхад нь хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 20:65-ыг унш. Энэ шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэхэд бид яагаад дэмжих саналаа гараа өргөж харуулдаг вэ? Олны өмнө дэмжих саналаа гараа өргөж харуулах зарлигийг Их Эзэн Сүмд өгсөн.

Хэн нэгнийг дэмжих саналаа гараа өргөж харуулах нь юуг харуулж байна вэ? Далын гишүүн байсан ахлагч Лорэн С.Данн дэмжих саналын дагалдах үүрэг хариуцлагыг ийнхүү тайлбарласан.

Ахлагч Лорэн С.Данн

“Бусдыг албан тушаалд дэмжихэд бидэнд Их Эзэний илчлэлтээр аль хэдийн дуудсан хүмүүсийг дэмжин батлах боломж олддог. …

Үүний дараа Их Эзэн тэнгэрлэг дуудлагыг дэмжих эсвэл аливаа шалтгаанаар дэмжихгүй гэдгээ мөн адил илэрхийлэх боломжийг бидэнд олгодог.

Дэмжинэ гэдэг нь бид дэмжсэн хүмүүстээ дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн үүргийг өөр дээрээ хүлээн авч байгаа үйлдэл юм. Хүмүүс гараа дээш өргөх ариун үйлд оролцсоноор юу хийснээ санаж, өгсөн саналынхаа дагуу олны өмнө ч мөн ганцаараа байхдаа ч дэмжин үйлдэх хэрэгтэй гэдгээ эрүүл саруул ухаанаар ойлгох хэрэгтэй” (“We Are Called of God,” Ensign, 1972 оны 7-р сар, 43).

Та залуу эрэгтэйг Аароны санваарын албанд томилохыг цугларсан гишүүд дэмжсэн ариун ёслолын цуглаанд оролцож байсан уу? Цугларсан гишүүд дэмжиж гараа өргөсөн үү? Бусад хүн түүний томилгоог дэмжиж байгааг харах нь түүнд үүргээ биелүүлэхэд нь хэрхэн туслах вэ?

Ариун ёслолын цуглаан дээр дэмжих
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа санваарын эрх мэдэлд талархаж явдаг шалтгаанаа судрын тэмдэглэл дээрээ бич. Бичсэн зүйлээ эцэг эх, ах эгч дүү, найзынхаа аль нэгэнтэй хуваалц. Тухайн хүнээс санваарын утга агуулгын талаар өөрийн санал бодлыг хуваалцахыг хүс.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 20:38–67-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: