14-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 64:20–43
Оршил
Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг 1831 оны 9-р сарын 11-нд хүлээн авсан. Энэ илчлэлтийг хүлээн авахаас хоёр долоо хоногийн өмнө бошиглогч Миссуригийн Индепенденс дэх Сионы газар нутаг, ариун сүмийн барилгын талбайг онцгойлон адислах ажлын явцыг хянасныхаа дараа Огайод эргэж ирээд байлаа.Сургаал ба Гэрээ 64:20–43 нь Их Эзэний гэгээнтнүүдээс шаардагдах золиослолууд мөн хожмын өдрүүд байгуулагдах Сионы талаар Түүний заасан зүйлийг агуулдаг.
Сургаал ба Гэрээ 64:20–25
Их Эзэн бидний зүрх сэтгэлийг шаарддаг гэдгээ заав
Дараах мөрүүдэд Их Эзэний зарлигуудыг дагахын тулд (Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахихын тулд спортын арга хэмжээ буюу өөр адилхан арга хэмжээнд оролцохоос татгалзах гэх мэт) золиослол гаргаж байсан үеэ бич.
Энэ золиослолыг гаргаснаар та хэрхэн адислагдсанаа бод. Та Сургаал ба Гэрээ 64:20–43-ыг судалж мөн Их Эзэний Исаак Морлей, Фредерик Г.Виллямс болон бусад эхэн үеийн Сүмийн гишүүдэд өгсөн зарлигуудыг уншиж байхдаа Түүний биднээс шаарддаг золиослолуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авах болно.
Исаак Морлей Огайогийн Көртландад том ферм эзэмшдэг байв. Тэрээр өгөөмөр сэтгэл гарган Иосеф Смит болон түүний гэр бүлийг оролцуулан Сүмийн олон гишүүнийг өөрийн эзэмшил газарт амьдрахыг урьсан байна.
Сургаал ба Гэрээ 64:20-ийг уншаад, Их Эзэн Исаак Морлейг фермдээ юу хийхийг зааварчилсныг олж мэд. Дараах хүснэгтийн зохих хэсгүүдэд Их Эзэн Исаак Морлейд юу хийхийг хэлснийг бич.
Исаак Морлей (Сургаал ба Гэрээ 64:20) |
Фредерик Г.Виллямс (Сургаал ба Гэрээ 64:20) | |
---|---|---|
Их Эзэн түүнийг юу хийх ёстой гэж хэлсэн бэ? | ||
Тэр Их Эзэний зааварчилгаанд хэрхэн хандсан бэ? (Доорхи мэдээллийг үзнэ үү.) | ||
Их Эзэний зааварчилгаанд дуулгавартай байсны үр дүн юу болсон бэ? (Доорх мэдээллийг үзнэ үү.) |
Энэ нь Исаак Морлейгийн хувьд агуу золиослол байсан. Фермийг худалдан олсон мөнгөний ихэнхийг Миссуригийн Индепенденс дэх Сүмийн бусад гишүүнд зориулж газар худалдаж авахад ашиглажээ.
Сургаал ба Гэрээ 64:20-ийг судалж байхдаа, хэрэв Исаак Морлей фермээ зарвал Их Эзэн түүнд ямар адислал амласныг олж мэд. Энэ шүлгээс хэрэв бид Их Эзэний биднээс хийхийг хүссэн зүйлийг дагавал өөрсдийн тэвчиж чадахаас давсан зүйлээр уруу татагдахгүй гэсэн зарчмыг сурдаг.
Исаак Морлей фермээ зар гэсэн Их Эзэний зарлигийг дагаснаар уруу таталтыг эсэргүүцэх чадвараар адислагджээ. Тэрээр Сионыг барихаар Миссуригийн Индепенденст суурьшсан анхны гэгээнтнүүдийн нэг байсан. Тэр насан туршдаа Их Эзэнд итгэлтэй үйлчилсэн юм. Хүснэгтэд Исаакийн хариу үйлдэл ба үйлдлийнх нь үр дүнг бич.
-
Судрын тэмдэглэлдээ Их Эзэний бидэнд өгсөн (үргэлж залбирах зарлиг гэх мэт) хоёр юм уу гурван зарлигийг жагсаан бич. Дараа нь эдгээр зарлигийг дагах нь таныг уруу таталтаас зайлсхийхэд хэрхэн тусалж болохыг тайлбарла.
Фредерик Г.Виллямс гэгч өөр нэгэн эр мөн л Көртландад ферм эзэмшдэг байсан. Түүний ферм нь хоёр байшин, нэг том малын байр мөн олон акр газартай байв. Сургаал ба Гэрээ 64:21-ийг уншаад, Их Эзэн Фредерик Г.Виллямст өгсөн зарлигийг олж мэд.
Дээрх хүснэгтэд Их Эзэн Фредерик Г.Виллямсыг фермээрээ юу хийхийг зарлиг болгосныг бич.
Хэдийгээр Фредерик Г.Виллямсаас Исаак Морлейгийн адил фермээ зарахыг хүсээгүй ч тэр золиослоход бэлэн байгаагаа харуулсан. Тэрээр бошиглогч Иосеф Смитэд бошиглогчийн эцэг эхийг оролцуулан хэрэгцээтэй байгаа Сүмийн гишүүдийг фермдээ орогнуулж болно гэж хэлжээ. Үүнээс гадна, Виллямс ах гэгээнтнүүдийг хооллож мөн дэмжихэд хэрэглэгдэх үр будаа болон амьтдыг ферм дээрээ өсгөхийг зөвшөөрсөн байна. Хожим нь тэрээр бүхэл бүтэн фермээ ямар ч төлбөр авалгүйгээр Сүмд хандивласан. Фредерик Г.Виллямс болон Огайо дахь бусад итгэлтэй гэгээнтний золиослолын ачаар Их Эзэн “Көртландын нутагт таван жилийн хугацаанд хүчирхэг түшицтэй” (С ба Г 64:21) үлдэж чадсан. Энэ он жилүүдэд гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьсан юм. Тэд 1836 онд буюу Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлт өгөгдсөнөөс хойш таван жилийн дараа ариун сүмийг онцгойлон адисалсан байна.
Хүснэгтийн Фредерик Г.Виллямст зориулсан баганын зохих хэсгүүдэд түүний хийсэн зүйл мөн хариу үйлдлийнх нь үр дагаврыг бичиж бөглө.
Исаак Морлей, Фредерик Г.Виллямс хоёрын жишээнээс бид дараах зарчмыг олж мэддэг. Бид Их Эзэнийг дуулгавартай дагаж, Түүний биднээс хүссэн золиослолуудыг хийснээр адислагддаг. Та энэхүү зарчмыг судартаа бичиж болно.
Исаак Морлей, Фредерик Г.Виллямс хоёрын фермтэй холбоотой гаргасан золиослолууд нь Их Эзэний тэднээс шаардсан мөн өнөөдөр биднээс хийхийг шаарддаг өөр нэгэн золиослолыг үзүүлдэг. Сургаал ба Гэрээ 64:22-ыг уншаад, Их Эзэний биднээс гаргахыг шаарддаг золиослолыг олж мэд.
22-р шүлэг дээрх дараах зарчмыг судар дээрээ тэмдэглэж болно. Их Эзэн зүрх сэтгэлийг шаарддаг.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Их Эзэн бидний зүрх сэтгэлийг шаарддаг гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
-
Та Их Эзэнд зүрх сэтгэлээ өгөх хүсэлтэй байгаагаа Түүнд хэрхэн харуулж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 64:23–25-ыг уншаад, Их Эзэнд зүрх сэтгэлээ өгснөө харуулахын тулд дагаж болох зарлигийг олж тогтоо.
Сүмийн түүхийн энэ цаг үед “аравны нэг” нь Сүмд өгөх чөлөөт өргөл буюу хандив хэмээн тооцогддог байв. 1938 онд аравны нэгийг тухайн хүний орлогыг арав хуваасны нэг гэж тодорхойлдог байжээ (С ба Г 119-ийг үзнэ үү). Тэр цагаас хойш бүх гишүүн жилийнхээ цэвэр ашгийн 10 хувийг төлдөг болсон.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Аравны нэгийг төлөх нь бид Их Эзэнд зүрх сэтгэлээ өгснийг хэрхэн үзүүлдэг вэ?
-
Бүрэн болоод шударгаар аравны нэгээ төлөх нь ямар адислалыг авчирдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 64:23-ыг тоймлон үзээд, аравны нэг төлдөг хүмүүст Их Эзэний өгсөн амлалтыг олж мэд.
23-р шүлэгт тодорхой дурдсан адислалууд нь ирээдүйд хамааралтай ч Их Эзэн аравны нэгээ төлсний төлөө одоо ч биднийг адисалдаг. Та болон таны гэр бүл аравны нэгээ төлсний үр дүнд адислагдаж байсан туршлагуудаа бод.
Сургаал ба Гэрээ 64:26–43
Их Эзэн Сионыг байгуулах заавруудыг өгөв
Хэцүү юм уу давж туулшгүй мэт санагдаж байсан үүрэг даалгавар гүйцэтгэхийг танаас хүсэж байсан үеийг бод.
1831 оны 8-р сард Их Эзэн гэгээнтнүүдэд Миссуригийн Жаксон гүнлэгт Сионы хотыг барихад шаардлагатай бүх газрыг худалдан авах мөнгийг олох том даалгаврыг өгсөн. Газраа худалдан авчих л юм бол тэнд хот болон ариун сүмийг барихаар шаргуу ажиллана гэдгээ гэгээнтнүүд мэдэж байв.
Сургаал ба Гэрээ 64:26–29-д Их Эзэний хоёр үйлчлэгч болох Ньюел К.Витней, Сидней Гилберт нарт өгсөн Огайогийн Көртланд дахь дэлгүүрээ гэгээнтнүүдийн хэрэгцээг хангахад ашигла гэсэн зарлиг агуулагддаг. Энэ нь зарим гэгээнтнээс Сионыг барихад золиослол хийж, хандивлахыг хүсэж байсны нэг жишээ юм.
Сургаал ба Гэрээ 64:30–33-ыг уншаад, Сионыг барих чухал даалгаврыг хийж гүйцэтгэхийг эрэлхийлж буй гэгээнтнүүдийг урамшуулсан хэллэгүүдийг олж мэд.
Эдгээр шүлгийг уншиж байхдаа сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээ.
Хэрвээ бид юм бол агуу зүйлсийг гүйцэлдүүлж чадна.
Их Эзэн гэгээнтнүүдийг сайн зүйлсийг хийхдээ хичээнгүй байхыг урамшуулсныхаа дараа дуулгавартай байдлын тухай дахин ярьсан. Та эцэг эх, Сүмийн удирдагч, багш юм уу дасгалжуулагчаа дуулгавартай ч дурамжхан дагаж байсан уу? Сургаал ба Гэрээ 64:34-т Их Эзэнийг дуулгавартай дагахдаа бид ямар хандлагатай байх ёстой гэдгийг дүрсэлсэн үгсийг анхаар.
Та судартаа 34-р шүлгийн хажууд дараах зарчмыг бичиж болно. Бид Их Эзэнийг зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунаар дагалдах ёстой.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Их Эзэнийг “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунаар” дагана гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
-
Та Их Эзэнийг зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунаар дагаж байсан үеэ бод. Энэ нь чин хүслээрээ дагаагүй үеэс тань хэр өөр байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 64:41–43-ыг уншаад, өнөө үед Сионыг байгуулахтай холбоотой мэдээллүүдийг олж мэд. Хожмын өдрүүдэд Сион нь Миссуригийн Индепенденс зэрэг газар зүйн нэг тодорхой байрлалд байхгүй гэдгийг санах нь чухал. Сион нь Их Эзэнийг зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунаар дагадаг хүмүүс бүхий бүх үндэстэн ястанд байгуулагдана.
-
Их Эзэнийг чин сэтгэлээсээ, өөрийн хүслээр дагахын тулд хийх нэг зорилго тавьж, судрын тэмдэглэлдээ бич. Та зорилгоо биелүүлэхээр ажиллаж байхдаа ийм төрлийн дуулгавартай байдал амьдралд тань ямар өөрчлөлт авчирч байгааг анхаар.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 64:20–43-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: