5-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 19:1–22
Оршил
1829 оны 6-р сард Иосеф Смит Мормоны Номыг 5000 хувь хэвлэхийн тулд хэвлэгч Эгбэрт Б.Грандиныг 3000 доллараар хөлсөлжээ. Грандин ажлынхаа хөлсийг авах хүртэл хэвлэлийн ажлыг эхлээгүй бөгөөд бүр хэвлэх хэвээ ч худалдаж аваагүй байлаа. Ойролцоогоор 1829 оны зун өгөгдсөн Сургаал ба Гэрээ 19 дэх илчлэлтэд Их Эзэн Мартин Харрист “өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг зар … [мөн] хэвлэгчтэй гэрээлсэн өрөө төл” (С ба Г 19:34–35) хэмээн зарлиглажээ. Мартин Харрис фермийнхээ талыг барьцаалаад Мормоны Номын борлуулалт нь хэвлэлийн зардлаа нөхөж чадахгүй бол төлбөрийг гаргах баталгаа гаргаж өгчээ.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит уг илчлэлтийг мөн Цагаатгалын талаарх үүний сургаалыг “энэ эрин үед өгөгдсөн хамгийн агуу илчлэлтүүдийн нэг бөгөөд үүнээс илүү [ач холбогдолтой] нь маш цөөхөн байдаг” гэж тайлбарлажээ (Church History and Modern Revelation, 2-р боть, [1953], 1:85).
Сургаал ба Гэрээ 19:1–3
Аврагч Эцэгийн тааллыг гүйцэлдүүлснээ тунхаглав
Сургаал ба Гэрээ 19:1–3-ыг уншаад, Их Эзэн Өөрийнхөө хэн болох мөн юу хийсэн талаар юу гэж хэлснийг олж мэд. Есүс Христ Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлсэн бөгөөд Есүс Христ бидний хийсэн ажлаар биднийг шүүх болно гэдгийг мэдэж авсан гэдгийг заасан үг, хэллэгийг тэмдэглэ.
-
Аврагчийн талаарх эдгээр үнэн нь хэрхэн Мартин Харрист амар амгаланг мэдрүүлж, Их Эзэний хүслийг биелүүлэх хүчийг өгсөн талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 19:4–12
Есүс Христ мөнхийн мөн үүрдийн шийтгэлийг тайлбарлав
Их Эзэн Өөрийн гэтэлгэгч золиослолыг ойлгоход бидэнд туслах зарим үнэнийг тайлбарласан. Сургаал ба Гэрээ 19:4-ийг уншаад, дараах сургаалын мэдэгдлийг гүйцээх үгийг олж мэд. Хүн бүр эсвэл . Та энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 19:5-ыг унш. Аврагч наманчлаагүй мөн эцэст нь Түүний шүүлтийг хүлээн авах хүмүүсийн зовлонг хэрхэн дүрсэлсэн бэ? Энэхүү үнэнийг мэдэх нь хэрхэн бидэнд нүглээ наманчлах нэмэлт шалтгааныг өгдөг вэ?
Сургаал ба Гэрээ 19:6-7-г гүйлгэж уншаад, нүглээ наманчилдаггүй хүмүүсийн нөхцөл байдлыг зарим үед дүрслэхэд хэрэглэдэг хэллэгүүдийг олж мэд. “Төгсгөлгүй тарчлал” болон “мөнхийн шийтгэл” гэсэн хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр хоёр хэллэгийг уншихад танд юу бодогдож байна вэ?
Сургаал ба Гэрээ 19:8–12-оос яагаад эдгээр хэллэгт нүглийнхээ улмаас хүмүүсийн зовох цаг хугацааг дурдаагүйг ойлгоход танд туслах мэдээллийг хайж ол.
“Төгсгөлгүй” гэдэг нь Бурханы нэр гэдгийг та анзаарсан уу? Энэ нь “төгсгөлгүй шийтгэл” эсвэл “мөнхийн шийтгэл” бол “Бурханы шийтгэл болой” гэсэн утгатай. “Бурханы шийтгэл” гэсэн нь ямар утгатай үг гэж та бодож байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж ийнхүү тайлбарласан. “Танд гарах мөн орох хаалга аль аль нь байдаг. Там нь эрүүгийн шүүгч хоригдлуудыг тарчилж зовоохын тулд мөн өөрийн алдар суугийн төлөө шийтгэхээр илгээдэг газар биш болой. Энэ бол дэлхий дээр амьдарч байх хугацаандаа сурах ёстой зүйлээ сураагүй хүмүүст зааж, тэднийг сахилгажуулахад бэлтгэсэн газар юм. Тийм ээ, бид үүрдийн шийтгэл, эцэс төгсгөлгүй зовлон, мөнхийн зүхлийн талаар уншдаг. Эдгээр нь аймшигтай хэллэг ч Их Эзэн өөрийн нигүүлслээр ямар утгатай болохыг нь ойлгомжтой болгосон юм. Бурхан үүрд мөнх учраас ‘үүрдийн шийтгэл’ нь Бурханы шийтгэл юм. Харин энэ төлөв байдал буюу боломж нь ийнхүү шийтгэлийг хүртэж, үнэхээр буруушаагдах ёстой нүгэлтнүүдийн хувьд байсаар байх ч зовж шаналсан эсвээс нүгэл үйлдсэн нэгэн үүрд мөнхөд зовж шанална гэсэн үг биш юм. Ямар ч хүн илүү сайн газарт очиход шаардагдах хугацаанаасаа удаан хугацаанд тамд байх нь үгүй. Хүн тэрхүү шатанд ирэх үед шоронгийн үүд хаалга онгойж, түүнийг илүү сайн газарт угтан авах цугларагсдын дунд агуу баяр хөөр байх болно. Их Эзэн Өөрийн хууль болон сайн мэдээ хэрхэн ажилладаг талаар өмнөх эрин үеүдэд хэлсэн үгээ үгүйсгээгүй, харин үүгээрээ Өөрийн сайн сайхан хийгээд нигүүлслийг бидэнд тодорхой болгож өгч байгаа болой. Учир нь, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь Түүний ажил мөн алдар суу бөлгөө.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит бидэнд дээрх ойлголтыг өгсөн. Тэрээр: “Мөнхийн бөгөөд эцэс төгсгөлгүй Бурханы хуулийн дагуу тодорхой зөрчлийг тодорхой шийтгэл үргэлж дагалдах болно, тиймээс ч эцэс төгсгөлгүй шийтгэл, үүрдийн шийтгэл хэмээгддэг. Учир нь энэ нь Бурханы өөрчлөгддөггүй хуулийн дагуу оноогдсон шийтгэл болой. Хүмүүн эцэс төгсгөлгүй зовлонг амсаж болно, харин тэр өөрийн алдааны шийтгэлийн төлөөсийг төлснөөр суллагдсан ч шийтгэл нь хэвээр үлдэж, дараагийн яллагдагчаа хүлээх гэх мэтээр мөнхөд үргэлжилнэ” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть, [1954–1956], 2:228).
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Рубэн Кларк Бурханы жинхэнэ мөн чанарын талаар зааснаар нэмэлт ойлголт өгсөн. Та түүний тайлбарыг уншиж байхдаа Бурханы мөн чанарыг ойлгох нь бидэнд Бурханы шийтгэлийн талаар ойлгоход хэрхэн туслах талаар бод.
“Бурхан шийтгэдэггүй гэсэн орчин үеийн сургаалыг би дэмждэггүй. Яагаад гэвэл энэ дүгнэлтэд хүрэхийн тулд би бүх судраа хаях хэрэг гарна. Гэхдээ Их Эзэн бидний шагналыг өгнө мөн бидний шийтгэлийг өгөхөөр ирэхдээ бидний гэм нүгэлд тохирсон хамгийн бага шийтгэлийг өгнө гэсэн мэдрэмж надад төрдөг. Тэрээр хязгааргүй их хайр, адислал, нигүүлсэл, өрөвч сэтгэл, ойлголтоо бүгдийг нь өөрийнхөө шударга ёсонд нийцүүлнэ гэдэгт би итгэдэг.
Нөгөөтэйгүүр, Тэрээр бидний сайн үйлсийн дагуу шагнал өгөхдөө өгч болох хамгийн дээд шагналыг өгөх хэдий ч бидний зөрчлийн тухай мэдлэгийг тээнэ гэдэгт би итгэдэг” (“As Ye Sow,” Бригам Янгийн Их Сургуулийн оны шилдэг үг [1955 оны 5-р сарын 3] ,6–7).
Сургаал ба Гэрээ 19:13–22
Аврагч нүглүүдийн улмаас үүрэх Өөрийн зовлон шаналлын тухай ярьжээ
Аврагч бидний амьдралыг Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан адисалж, сайжруулахыг хүсдэг. Сургаал ба Гэрээ 19:13–17-г уншаад, дараах мэдэгдлийг гүйцээ. Наманчлахыг сонгоогүй хүмүүс .
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл бидэнд сонголт байгаа гэдгийг заасан. “Бид эцэст нь Христийн амьдралын хэв маягийг эсвэл Түүний зовлон шаналлыг сонгох болно. Эсвэл ‘бүр миний адилаар тэд зовох ёстой’ (С ба Г 19:16–17) эсвэл ‘[Түүний] … ялсны адил ялах болно” (Илчлэлт 3:21)” (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, 1987 оны 5-р сар, 72).
Өөрийн сонголтын талаар тунгаан бод. Тэдгээр нь таныг Христийнхтэй адил амьдрал руу хөтөлж байна уу эсвээс өөрийн нүглийн хэтийн зовлон руу хөтөлж байна уу?
Есүс Христийн зовлон шаналлын талаарх ихэнх түүхийг Өөрөөс нь өөр хэн нэгэн бичсэн байдаг (Матай 26:36–39; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 19 нь Аврагчийн зовлон шаналлын тухай Өөрийнх нь түүхийг агуулдаг.
-
3 Нифай 19:15, 18-19-ийг уншаад, дараах асуултуудыг судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Аврагч Гетсеманийн цэцэрлэгт байхдаа мэдэрсэн зовлон шаналлаа хэрхэн дүрсэлсэн бэ?
-
Таны нүглийн шийтгэлийн өмнөөс Аврагчийн үүрсэн зовлон шаналлын талаар та юу бодож байна вэ?
-
Аврагчийн зовлон шаналлын тухай мэдлэг нь Мартин Харрист Их Эзэний энэ илчлэлтээр зааварчилсны дагуу гэм нүглээ наманчлахад хэрхэн дэмжсэн байж болох вэ?
-
-
Сургаал ба Гэрээ 19:20-ийг уншаад, судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сүнснээс холдох нь яагаад зовлон шаналал руу хөтөлдөг гэж та бодож байна вэ?
-
Өөрсдийн гэм нүглээс болж амссан зовлон шаналлаа мартахгүй байх нь яагаад чухал вэ?
-
Та гэм нүгэл хийснийхээ төлөө зовж шаналан, наманчлах хэрэгтэй гэж бодогдож байсан үеэ эргэн сана. Тэр үеэ тунгаан бодож байхдаа хэзээ Сүнсний нөхөрлөлийг мэдэрч мөн хэзээ Сүнс холдохыг мэдэрч байснаа эргэн сана. Та Сүнсний нөхөрлөлийг дахин хүлээн авахын тулд юу хийсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 19:13–16, 20-ийг ашиглан судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Их Эзэний наманчлах зарлиг нь хэрхэн Түүний биднийг гэсэн хайрыг нотолдог вэ?
Дараагийн долоо хоногийн аль нэгэн өдөр гэр бүлийнхээ гишүүдтэй эсвэл найзтайгаа Сургаал ба Гэрээ 19:1–22-оос сурсан нэг сургаал, зарчмын талаарх гэрчлэлээ хуваалц. Дараагийн удаа багштайгаа уулзахдаа туршлагаа сайн дураараа хуваалцах талаар бодож үз.
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 19:16–19
Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг чээжлэхийн тулд төгс эзэмших судрын хэсгийн үг бүрийг цаасан дээр бич. Цаасаа ашиглан уг хэсгийг хэд хэдэн удаа чангаар давтаж унш. Дараа нь цаасан дээрх хэдэн үг эсвэл хэллэгийг далдал (эсвэл арилга). Төгс эзэмших судрын хэсгийг үргэлжлүүлэн унш. Уншихдаа далдалсан хэсгийг чээжээр унш. Энэ хэсгийг бүтнээр нь чээжээр хэлдэг болтлоо энэ үйл явцыг давтан хий.
-
Та энэ төгс эзэмших судраас чээжилсэн хэсгээ судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 19:1-22-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: