Семинар
26-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 121:1–10; 122


26-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 121:1–10122

Оршил

Сургаал ба Гэрээ 121–123-т 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн Сүмд бичсэн захидлын зарим сонгож оруулсан хэсгүүд агуулагддаг. Иосеф Смит хэдэн хамтрагчийнхаа хамт Либерти шоронд байхдаа энэ захидлыг бичжээ. Иосеф захидалдаа дайснуудынхаа үйлдлээс болж зовж зүдэрч байгаа гэгээнтнүүдийн төлөө хийсэн зарим залбирлаа оруулсан юм. Мөн тэдгээр залбиралд хүлээн авсан хариултыг мөн адил багтаасан байна. (History of the Church, 3:289–305-ыг үзнэ үү.) Та энэ долоо хоногийн дөрвөн өдөр Сургаал ба Гэрээ 121–123-ыг судлах болно.

Сургаал ба Гэрээ 121:1–6

Иосеф Смит зовж зүдэрч буй гэгээнтнүүдийн төлөө залбирав

Танай нэг найз хүнд хэцүү асуудалтай тулгарч байна гэж төсөөлөн бод. Тэр танд яагаад өөрт нь ийм зовлон амсаж байгаагаа ойлгохгүй мөн Бурхан түүнийг хаясан мэт санагдаж байгаагаа хэлжээ. Та найздаа юу гэж хэлэх вэ?

Хэрэв та тэдгээр зовлонг туулж байсан бол юу хийх байсан бэ?

Та Либерти шорон дахь Иосеф Смитийн залбирлууд болон Их Эзэний түүнд өгсөн зөвлөгөөг судалж байхдаа зовлон бэрхшээл, саад тотгорыг итгэлтэй даван гарахад тань туслах сургаал болон зарчмуудыг олж мэд.

Иосеф Смит бичиж байгаа нь

1838 оны 10-р сарын 31-нд Сүмийн гишүүн, Миссуригийн цэргийн хурандаа Жеорж Хинкл Иосеф Смитээс урважээ. Хинкл Миссуригийн Фар Вест дэх гэгээнтнүүд рүү дайрсан хүмүүс зөрчилдөөнийг шийдвэрлэхээр тайван уулзалт хийхийг хүсэж байна гэж Иосеф Смитэд хэлжээ. Иосеф Смит бусад Сүмийн удирдагчийн хамт уулзалтад ирэх үед цэргүүд тэднийг дайны олзлогчид болгон авч явжээ. Дараагийн сард дайснууд нь тэднийг газраас газарт зөөн олон шүүгчийн өмнө аваачиж, янз бүрийн шоронд хорьсон ба тэд зодуулж, доромжлуулсан байна.

Бошиглогч Иосеф Смит, ахлагч Парлей П.Пратт болон Сүмийн бусад удирдагч Миссуригийн Ричмондын шоронд хилсээр хоригдож байхдаа хожмын үеийн гэгээнтнүүдэд үйлдсэн аллага, дээрэм, хүчирхийллийн талаар шоронгийн харгалзагчид тод зарлан, бохир доромжилсон үг хэллэг хэрэглэн, дүрслэн ярьж байхыг сонсжээ. Ахлагч Пратт уг үйл явдлыг ингэж тайлбарласан юм.

Парлей П. Пратт

“Бид шөнө дунд өнгөртөл унтаж байгаа юм шиг хэвтэж байсан ба харуулуудын ичгүүргүй доог тохуурхал, ой гутам ам тангараг, аймшигт хараал зүхэл болон бохир үг хэллэгүүдийг олон цагийн турш сонссоноос болж бидний чих болон зүрх өвдөн шаналж байлаа.

Би жигшиж, цочирдон, айдас төрүүлэм тэдний үгсийг сонсож, зэвүүцэх сэтгэлээр дүүрсэн бөгөөд хөл дээрээ босч зогсон, харуулуудыг буруушаахаас өөрийгөө арай ядан хорьж байлаа; Иосефын хажууд хэвтэж, түүний сэрүүн байсныг мэдэж байсан ч түүнд бас хэнд ч юу ч хэлсэнгүй. Тэрээр гэнэт ухасхийн босож, аянгын эсвээс архирч буй арслангийнх лугаа адил дуугаар дараах үгсийг хэлснийг би тун тодхон санаж байна.

‘ЧИМЭЭГҮЙ БАЙЦГАА, мөнхийн тамын найзууд аа. Есүс Христийн нэрээр би та нарыг зэмлэн буруутгаж мөн дуугүй байхыг тушааж байна. Би ийм яриаг дахин ганц хором ч сонсож, амьд явж тэвчишгүй нь. Ийм яриагаа зогсоо эсвээс та нар эсвэл би ЯГ ОДОО үхнэ шүү!’

Тэр ярихаа больж, туйлын сүр жавхлантай зогсож байлаа. Гинжлэгдсэн мөн буу зэвсэггүй; тэнгэр элч мэт тайван тогтуун тэрээр айж чичирсэн харуулууд руу хараа бэлчээх аваас тэдний хөл нь чичирч, буланд зогсон, түүний хөлд өвдөг дээрээ сөхрөөд, түүнээс уучлалт гуйж байсан ба тэд дараагийн харуулууд солигдох хүртэл чив чимээгүй үлдсэн юм.

Амьдрал түр зуур зогссон мэт би Английн шүүхийн танхимд шүүгчийн гоёмсог нөмрөг өмссөн хууль зүйн сайдын сүр жавхланг харсан. Би улс үндэстэнд хууль тогтоохоор хуралдсан их хуралдааныг мөн санасан. Би хаад, шилтгээнүүд, хаан суудал, титмүүдийг мөн хаант улсуудын хувь заяаг шийдэхээр цугларсан хаадын тухай төсөөлөхийг хичээлээ; гэвч би Миссуригийн нэгэн сууринд харанхуй шөнө гянданд гинжинд хүлэгдэн зогсож байсан түүнээс л сүр жавхланг олж харсан юм” (Autobiography of Parley P. Pratt, Бага Парлий П.Праттын хэвлэл, [1938], 210–11).

Иосеф Смит Либертийн шоронд

“Гинжинд хүлэгдэн зогсох сүр жавхлан.”

Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч худал үндэслэл дээр тулгуурласан шударга бус шүүх хурлыг хүлээж байхдаа 11-р сарын 30-нд Миссуригийн Либерти дэх шорон руу явсан юм. (History of the Church, 3:188–189, 215-ыг үзнэ үү.)

Либерти шорон

Либерти шорон, Миссури

Дараагийн дөрвөн сард бошиглогч, түүний ах Хайрум, Александр Макрэй, Лайман Вайт, Калэб Болдвин нар өвлийн тэсгэм хүйтнээр Либерти шоронгийн хонгилын гянданд хоригдсон юм. Сидней Ригдон тэдэнтэй хамт хэсэг хугацаанд байсан боловч хоёрдугаар сарын эхээр суллагджээ. Гяндангийн шал хааш хаашаа 4.3 метр квадрат хэмжээтэй байсан ба хана нь 1.8-аас 2 метр өндөр байв. Хоёр жижигхэн, тортой цонхоор бүдэг бадаг гэрэл орж ирдэг байсан ба цонхны гаднаас хүмүүс тэднийг элэглэн доромжилдог байжээ. Тэд хүйтэн шалан дээрх бохир заваан сүрэл дээр унтаж байсан ба Иосефт заримдаа нөмрөх хөнжил ч олддоггүй байв. Заримдаа тэдний хоолонд хор хийж өгдөг байсан ба бусад үед хоол нь өлсөж үхэхийн даваан дээр л идэхээр амт муутай байдаг байжээ. Тэдэн дээр эргэлт ирэхийг зөвшөөрдөггүй байлаа. Тэд тэсгим өвлийн хүйтнээр Миссуригээс хөөгдсөн гэгээнтнүүдийн зовлон шаналлыг сонсоод зүрх сэтгэл нь шархиран өвддөг байсан юм.

Сургаал ба Гэрээ 121–123 дээрх захидал нь Иосеф Смитийн Их Эзэнд хандсан залбирлын хэсгийг агуулдаг. Хэрэв та бошиглогчийн оронд байсан бол юуны төлөө залбирах байсан бэ?

Сургаал ба Гэрээ 121:1–6-г уншаад, бошиглогчийн асуусан асуултуудыг оролцуулан юуны төлөө залбирсныг анхаар. Чухал гэж үзсэн хэллэгүүдийг тэмдэглэж болно. (1, 4-р шүлгийг уншиж байхдаа асар гэдэг нь хоргодох газар болдог барилга эсвэл байгууламж гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

Сургаал ба Гэрээ 121:7–10122

Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг тайтгаруулав

Их Эзэний Иосеф Смитийн залбирлын хариуд өгсөн хариулт Сургаал ба Гэрээ 121:7–46 болон 122:1–9-д цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээ 121:7–9-ийг уншаад, Иосеф болон түүний хамтрагчдад Либерти шоронд байхад нь тусалсан үнэнүүдийг олж мэд.

Иосеф Смит
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 121:7–9-ийг судалж байхдаа дараах даалгаврыг судрын тэмдэглэл дээрээ бич. Тухайлбал:

    1. Эдгээр шүлгээс олсон доод тал нь хоёр үнэнийг бич. Эдгээр зарчим нь хэрхэн Иосеф болон түүний хамтрагчдад тусалсныг тайлбарла.

    2. Дараах асуултуудад хариул. Тухайлбал: Зовлонг тэсвэрлэх, зовлонг сайн тэсвэрлэх хоёр хоорондоо ямар ялгаатай гэж та бодож байна вэ? Их Эзэн Иосеф Смитэд саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь “хэсэг хугацаанд байх болно” гэж хэлжээ (С ба Г 121:7). Энэ нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Энэхүү найдвар нь хэрхэн бидэнд зовлонг сайн тэсвэрлэхэд туслах вэ?

    3. Зовлонг сайн тэсвэрлэдэг хэн нэгний тухай хоёроос гурван өгүүлбэрт багтааж бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ хичээлийн эхэнд байгаа зовж зүдэрсэн мөн Бурхан өөрийг нь орхисон гэж бодож байгаа найзынхаа нөхцөл байдлыг эргэн хар. Сургаал ба Гэрээ 121:7–9-өөс олж тогтоосон үнэнүүдээ ашиглан найздаа тайтгаруулах захидал бич. Эдгээр үнэн нь хэрхэн түүнд тусалж чадахыг тайлбарла. Та захидалдаа 9-р шүлгийн зарим хэсгийг эсвэл бүгдийг нь эш татаж болно.

Бид Их Эзэнийг зовлон, бэрхшээлтэй нүүр тулах үедээ дуудах юм бол Түүний амар амгаланг хүлээн авч чаддаг ба хэрэв мөнх бус байдалд зовлонг сайн тэсвэрлэвэл Бурхан биднийг одоо мөн үүрд адислах болно гэдэг мэдлэгээс тань ирсэн хүч чадлын талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 122-оос бид Их Эзэний Иосеф Смитэд өгсөн нэмэлт зөвлөмж мөн тайтгарлыг уншдаг. Сургаал ба Гэрээ 122:1–4-ийг уншаад, Их Эзэний Иосеф Смитэд амласан адислалуудыг олж мэд. Эдгээр амлалт нь бошиглогчид хэрхэн хүнд хэцүү цаг үед нь тусалж байсан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 122:5–7-г уншаад, бид яагаад зовлон бэрхшээлтэй тулгардаг талаар Их Эзэний Иосеф Смитэд заасан зарчмыг олж мэд. Та өөрт тань чухал санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Бид эдгээр шүлгээс зовлон бэрхшээлийн нэг зорилгын талаар юу сурч болох вэ? Дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Зовлон бэрхшээлүүд нь бидэнд өгдөг ба бидний төлөө байх болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин зовлон зүдгүүр нь хэрхэн бидэнд туршлага өгч, бидний сайн сайхны төлөө байдгийг тайлбарлажээ.

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Амьдралд чинь зовлон бэрхшээл тохиолдсон үед та зовж шаналан, толгой сэгсрэн, ‘Яагаад би гэж?’ хэмээн гайхширан бодож болох юм.

Гэвч гай газар доороос гэгчээр зовлон бэрхшээл бидэнд хэлж ирэхгүй, хийсэж ирдэг шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүн бүрд уйтгар гуниг, уй гашуу тохиолдох л болно. Хэн ч үүнээс ангид байдаггүй. …

Санаагаар унаж, шаналан зовж, уй гашууд автсан үеийг сэтгэлийн хатаар даван туулахыг бид амьдрал болоод туршлагаасаа сурч чадна. Зарим үед сэтгэлийн хатаар даван туулахад хэцүү байдаг эдгээр зүйл нь чухамдаа бидний ойлголтыг өргөжүүлэн тэлж, зан чанарыг төлөвшүүлэн, бусад хүмүүст хандах бидний өрөвч зөөлөн сэтгэлийг нэмэгдүүлдэг юм” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign, 2008 оны 11-р сар, 27 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32–33).

Ахлагч Оорсон Ф.Витней

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Ф.Витней зовлон зүдгүүр нь бидний сайн сайхны төлөө байдаг гэж заажээ. Тэрээр: “Бидний туулсан зовлон шаналал, бэрхшээл бүр үр дүнгүй өнгөрдөг зүйл биш юм. Энэ нь биднийг тэвчээр, итгэл, хүч чадалтай байж бас даруу төлөв зан чанаруудаа хөгжүүлэхэд мөн сурч боловсроход тусалдаг. Зовлон бэрхшээл бүхэн, ялангуяа тэвчээртэй даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн нээж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, Бурханы хүүхдүүд хэмээн дуудагдахад илүү зохистой болгодог. Зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүүг даван туулснаар бид олж авах ёстой мэдлэгээ олж авдаг” (Спэнсэр В.Кимбалл, Faith Precedes the Miracle [1972], 98).

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд зовж зүдэрснийхээ дараа илүү хэцүү зовлон зүдгүүрүүдийг туулсан юм. Ерөнхийлөгч Бригам Янг: “Хэрэв Иосеф хавчлага дарамттай тулгараагүй бол мянган жил амьд явсан ч төгс болж чадахгүй байсан юм. Хэрэв тэр мянган жил амьд явж, энэ хүмүүсийг удирдаж, Сайн мэдээг хавчлагагүйгээр заасан бол, [гучин естэй] байсан шигээ тийм хэмжээнд төгс төгөлдөр болохгүй байсан юм” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 264).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны сайн сайхны төлөө байсан хэцүү туршлагынхаа талаар судрын тэмдэглэл дээрээ бич.

Туулж буй зовлон зүдгүүрийг нь хэн ч ойлгохгүй гэж хүмүүс хэлэхийг та сонсож байсан уу? Сургаал ба Гэрээ 122:8-ыг уншаад, Их Эзэн дээрх хүмүүст юу гэж хариулах байсныг олж мэд. Та “Тэд бүгдэд доош бууж ирсэн” гэх хэллэгийг илүү сайн ойлгохын тулд 2 Нифай 9:20–21; Алма 7:11; мөн Сургаал ба Гэрээ 88:5–6-г унш. Та дараах сургаалыг Сургаал ба Гэрээ 122:8-ын хажууд бичиж болно. Аврагч бүх хүний зовлон зүдгүүр, өвчнийг мэдэрсэн.

Гетсемани цэцэрлэгт залбирч буй Есүс
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Энэ сургаал нь хэрхэн бошиглогч Иосеф Смит болон түүний хамтрагчдад Либерти шоронд байхад нь тусалж байсан гэж та бодож байна вэ?

    2. Энэ сургаал хэрхэн танд хүнд хэцүү цаг үетэй тулгарахад туслах вэ?

Ахлагч Вөртлин ингэж заажээ.

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Есүс асар ихээр зовсон учраас бидний зовлонг ойлгодог. Тэр бидний шаналлыг ойлгодог. Бид ч мөн адил бусдыг илүү сайн өрөвдөж мөн ойлгохын тулд хүнд хэцүү зүйлсийг туулдаг.

Либерти шоронгийн давчдам харанхуйд хамтрагчидтайгаа хамт зовж байхад нь Аврагчийн бошиглогч Иосеф Смитэд өгсөн гайхамшигт үгсийг санацгаая.

‘Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.’ (С ба Г 121:7–8.)

Иосеф ийнхүү мөнхийн найдварыг тээн, эдгээр үгсээс тайтгарлыг олсон ба бид ч бас олж чадна” (“Come What May, and Love It,” 27).

Сургаал ба Гэрээ 122:9-ийг уншаад, энэ шүлэг нь хэрхэн бошиглогчийн амьдрал мөн тохинуулалтай холбогдож байгааг бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 122:9 дэх Их Эзэний үгс нь хэрхэн хүнд хэцүү цаг үед таныг хүчирхэгжүүлэх вэ?

Энэ захиа бичигдсэнээс хойш удалгүй Их Эзэн Иосеф Смит болон түүний хамтрагчдад Иллиной дахь гэгээнтнүүдтэй эргэн нийлэх замыг нээж өгчээ. Бурхан Өөрийн үйлчлэгч Иосеф Смиттэй амьдралынх нь туршид хамт байжээ. Иосеф Смит бусдын гарт амиа алдахаасаа жил хагасын өмнө ингэж тунхагласан байна. “Бүхнийг чадагч Бурхан бол миний бамбай. Бурхан миний найз байхад хүн юу хийж чадах вэ?” (History of the Church, 5:259-т). Хэрэв бид зовлон зүдгүүр амсах үедээ итгэлтэй байвал Бурхан биднийг үүрд мөнхөд хүчирхэгжүүлж, дэмжихийн тулд бидэнтэй хамт байх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 121:1–10; 122:1–9-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: