Семинар
26-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 121:11–33


26-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 121:11–33

Оршил

Сургаал ба Гэрээ 121-д 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос гэгээнтнүүдэд бичсэн сүнслэгээр өдөөгдсөн захидлын зарим хэсэг агуулагддаг. Сургаал ба Гэрээ 121:11–33 нь ёс бусчуудад ирэх шүүлтийн талаарх Аврагчийн тодорхойлолт болон Түүний зоригтой хүмүүст амласан илчлэлтийн амлалтыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 121:11–25

Аврагч гэгээнтнүүдийг хавчин дарладаг хүмүүст ирэх шүүлтийн талаар тайлбарлав

Таныг нэг өглөө гэрээсээ гараад явж байтал танай хаалган дээр дараах мэдэгдлийг тавьсан байна гэж төсөөлөн бод. “Мормончуудад дайсан мэт хандах ёстой ба тэд устгагдах ёстой.

Та гэрээсээ гарахаас айх байсан уу? Та хаанаас тусламж хүсэх байсан бэ? Нэгэн цагт таны найз байсан хүмүүс энэ бичгийг тавьсан байвал танд ямар санагдах байсан бэ?

Бошиглогч Иосеф Смитийг шоронд орохоос өмнө зарим үнэнч найз нь түүний эсрэг боссон юм. Эдгээр найзынх нь хоёр нь өмнө нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Томас Б.Марш, Оорсон Хайд нар байжээ. Энэ хоёр эр хоёулаа Иосеф Смит болон Сүмийн бусад гишүүнийг дайснуудынхаа өмч хөрөнгийг шатааж, устгаснаар тэднийг хөөхийг төлөвлөж байгаа гэх худал гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрчийн мэдүүлэг нь Миссури мужийн захирагчийн устгах тушаал буюу мормончуудыг устгах эсвээс мужаас хөөж гаргах ёстой гэсэн тунхаглалыг гаргахад хүргэжээ. Танай хаалган дээр тавьсан байна гэж төсөөлсөн бод гэсэн мэдүүлгийг уг устгах тушаалаас шууд эш татсан юм (History of the Church, 3:175-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 121–123-т 1839 оны 3-р сард бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос гэгээнтнүүдэд бичсэн сүнслэгээр өдөөгдсөн захидлын зарим хэсэг агуулагддаг. Сургаал ба Гэрээ 121:11–17-г уншаад, Их Эзэний үйлчлэгчдийг хуурамч явдалд буруутгасан хүмүүст юу тохиолдоно гэдгийг бошиглогч Их Эзэнээс сурсныг олж мэд.

“Тэдний итгэл найдвар нурах болно, мөн тэдний ирээдүйн төлөвлөгөөнүүд … замхрах болно” (С ба Г 121:11) гэдэг хэллэг нь Их Эзэний үйлчлэгчдийн эсрэг тэмцсэн хүмүүсийн төлөвлөгөө нь эцэстээ бүтэлгүйтэх болно гэдгийг харуулдаг.

Сургаал ба Гэрээ 121:18–22-ыг судлаад, хуурамч мэдүүлэг өгч, Их Эзэний үйлчлэгчдийн эсрэг тэмцсэн хүмүүст ямар нэмэлт үр дагаврууд ирэхийг олж мэд. (19-р шүлэг дэх “[Их Эзэний] өргөөний ёслолуудаас таслагдах болно” гэдэг нь ариун сүмийн ёслолуудтай холбоотой адислалуудыг алдаж эсвэл тэдгээрээс тусгаарлагдах болно гэсэн үг юм.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. 13, 17-р шүлгүүд дээр Их Эзэн зарим хүн Түүний үйлчлэгчдийг нүгэлд буруутгасан ямар шалтгаануудыг тайлбарласан байдаг вэ?

    2. 19–22-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Бурханы үйлчлэгчдийн эсрэг худал үг хэлэх нь яагаад аюултай байдаг вэ?

Сүмийн урвагч гишүүд болон бусдын өгсөн хуурамч мэдүүлэг нь захирагчийн тушаалд хүч нэмж, танхайрагчдыг Миссури дэх гэгээнтнүүдийг улам их хавчин дарлахад хүргэжээ.

Танхайрагчдын үйлдэл

Танхайрагчид Миссури дэх Сүмийн гишүүдийн өмч хөрөнгийг устгасан.

Та дараах түүхийг уншиж байхдаа хэрхэн гэгээнтнүүдэд шударга бус хандсан жишээнүүдийг тэмдэглэ.

1838 оны 10-р сарын 30-нд устгах тунхаглал гарснаас хойш гуравхан өдрийн дараа 240 эрэгтэй Хауны тээрэм хэмээх мормончуудын байрлах газарт иржээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд ой руу зугтаж, эрэгтэйчүүд төмрийн дархны дэлгүүрт хамгаалалт эрэн нуугдаж байлаа. Гэгээнтнүүдийн удирдагчдын нэг Давид Эванс малгайгаараа даллан, амар тайвныг гуйжээ. Хариуд нь зуу зуун буун дуу төмрийн дархны дэлгүүр рүү чиглэн гарч байлаа. Дээрэмчид эмэгтэйчүүд, хөгшчүүл, хүүхдүүд гээд харсан хүн бүр рүүгээ хайр найргүй буудаж байсан юм. Аманда Смит хоёр бяцхан охиноо тэврээд, тээрмийн цөөрмийг гатлан явган хүний зам руу гүйжээ. Аманда “бид эмэгтэйчүүд бяцхан хүүхдүүдийнхээ хамт амиа аврахаар зугтаж байхад хилэнцэт эрчүүд биднийг алахаар хайр найргүй буудаж байсан” гэж дурсжээ (Andrew Jenson, “Amanda Smith,” The Historical Record, 1886 оны 7-р сар, 84).

Дээрэмчид төмрийн дархны дэлгүүр рүү орж, төмрийн дархны хөөрөгний доор нуугдаж байсан Аманда Смитийн хүү, 10 настай Сардиус Смитийг алжээ. Тэр эр дараа нь “Бяцхан хуурс бөөс болдгийн адил хэрэв тэр амьд үлдсэн бол мормон болох байсан” гэж ярьж байсан гэдэг (Жэнсон, “Haun’s Mill Massacre,” Historical Record, 1888 оны 12-р сар, 673; мөн Б. Х. Робэртс, A Comprehensive History of the Church, 1:482-ыг үзнэ үү). Сардиусын долоон настай дүү Алма Смит аав, ах хоёрыгоо нас барахыг харсан бөгөөд өөрөө ташаандаа буудуулжээ. Дээрэмчид түүнийг олж чадаагүй бөгөөд хожим нь тэр залбирал, итгэлийн ачаар гайхалтай эдгэрсэн байна. Цөөхөн хэдэн эрэгтэй эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн хамт гол гатлан толгод руу зугтсан ч 17 хүн нас барж, 13 хүн шархадсан байв. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 201, 203–204; мөн History of the Church, 3:183–186-г үзнэ үү.)

Хэрцгий догшин дээрэмчдийн хэн нь ч өөрсдийн гэмт хэргийн төлөө Миссуригийн шүүх эсвэл эрх мэдэл бүхий хүмүүсээс ямар ч шийтгэл аваагүй юм.

Хэрэв танд эдгээр харгис хэрцгий явдал тохиолдсон бол танд ямар санагдах байсан бэ? Хэрэв тань руу дайрсан хүмүүс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээгээгүйг та мэдсэн бол танд ямар санагдах байсан бэ?

Сургаал ба Гэрээ 121:23–25-ыг уншаад, Бурхан гэгээнтнүүдийн дайснуудад үйлдлүүдийнх нь төлөө хариуцлага тооцно гэснийг илэрхийлсэн хэллэгүүдийг олж мэд. (Эдгээр шүүлт гэгээнтнүүдийн дайснууд дээр хэзээ ирэхийг бид мэдэхгүй. Магадгүй зарим үр дагавар нь дараагийн амьдралд ирэх байх.)

24–25-р шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн дараах үнэний мэдэгдлийг гүйцээж бич.

  • Их Эзэн болон бидний бүх үйлийг болно.

  • Их Эзэн мөн Түүний хүмүүсийн эсрэг тэмцсэн хүмүүс Түүний товлосон цагт хүлээн авах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХүмүүс буруу зүйл хийчхээд үр дагавраас нь зугтаж байгааг харснаа бод. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич: Сургаал ба Гэрээ 121:24–25-аас олж тогтоосон зарчмууд тань өнөөдөр хүмүүс буруу үйлдлийнхээ үр дагавраас зугтах гэж хичээдэг нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байна вэ?

Сургаал ба Гэрээ 121:26–33

Бурхан Ариун Сүнсээр дамжуулан мөнхийн үнэнүүдийг илчлэхээ амлав

Либерти шорон дотор

Либерти шоронгийн доод хонгил

Сургаал ба Гэрээ 121:26-г уншаад, бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронд хоригдож байхдаа цэдэглэсэн үнэнүүдийг олж мэд.

26-р шүлгээс сурсан зүйлсээ ашиглан дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Бурхан дамжуулан болно.

Ахлагч Жэффри Р.Холланд

Таныг хүнд хэцүү зүйлстэй тулгарах үед энэ үнэн хэрхэн танд тус болохыг бодож үзэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах үгийг тунгаан бод. “Та хамгийн хүнд нөхцөл байдалд амьдралынхаа хамгийн зовлонт туршлагуудыг туулж, урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй хамгийн зүрх өвтгөм шударга бус байдлыг тэвчиж, хамгийн хэцүү шалгууруудтай нүүр тулахдаа Их Эзэнээс ариун нандин, илчлэгч, агуу сургамжтай туршлагуудыг олж авах болно” (“Lessons from Liberty Jail” [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага, 2008 оны 9-р сарын 7], 4; speeches.byu.edu).

Люси Мак Смитийн дараах түүх нь Бурхан хэрхэн Ариун Сүнсээр дамжуулан мэдлэгийг илчилдгийг харуулдаг. Та энэ түүхийг уншихдаа түүний Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан мэдлэг Иосеф, Хайрум хоёр хүү нь Либерти шоронд хоригдож, мөн хоригдсоныхоо дараа амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад түүнийг хэрхэн тайтгаруулсныг анхаар.

Люси Мак Смит

“Заримдаа бидний гэр орон уй гашуу, уйтгар гуниг, гашуудлаар дүүрэх үе байдаг; гэвч би уй гашуу дундаа бүх дэлхийн тайтгарлыг давах тайтгарлыг олдог. Би Бурханы Сүнсээр дүүргэгдэж, бошиглолын бэлгээр ‘Хүүхдүүдийнхээ талаар зүрх сэтгэлээ тайтгаруул. Тэдний дайснууд тэднийг гэмтээхгүй байх болно. …’ хэмээх дараах тайтгарлыг хүлээн авсан юм. Би надад илчлэгдсэн зүйлсийг тэдэнд хэлсэн бөгөөд энэ нь тэднийг ихэд тайтгаруулсан” (History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 291).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь судрын тэмдэглэл дээрээ хариулж бич.

    1. Ариун Сүнсээр дамжуулан мэдлэгийг хүлээн авах нь хэрхэн хүнд хэцүү үед тань тусалж болох вэ?

    2. Та хэзээ хүнд хэцүү үед тань тусалсан мэдлэгийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч байсан бэ?

Сургаал ба Гэрээ 121:26–33 дээр Их Эзэн “дэлхий байхаас эдүгээг хүртэл илчлэгдээгүй” (С ба Г 121:26) мэдлэгийг илчилж, “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд” (С ба Г 121:29) гайхамшигт адислалуудыг өгөх болно хэмээн амлажээ.

Сургаал ба Гэрээ ба Г 121:33-т бошиглогч Иосеф Смит Их Эзэн бол гэгээнтнүүдийг хавчиж дарамтлан, Бурханы ажлыг зогсоохоор оролдож буй хүмүүсээс илүү хүчтэй гэдгийг ойлгоход нь гэгээнтнүүдэд туслахын тулд нэгэн адилтгалыг ашигласан байдаг.

33-р шүлгийг уншаад, Иосеф Смит Бурханы хүчийг харуулахын тулд хэлсэн адилтгалыг олж мэд. Миссури мөрөн нь маш том бөгөөд хүчит мөрөн юм. Эхэн үеийн олон гэгээнтэн үүний ойролцоо амьдарч байсан ба үүнийг сайн мэддэг байжээ.

Миссури мөрөн

Миссури мөрөн

Хүн зөвхөн гараа ашиглан энэхүү том мөн хүчит мөрний урсгалыг зогсоож чадна гэж үү? Их Эзэн бошиглогчид өгөх илчлэлтийнхээ талаар Түүнд юу заасан гэж та бодож байна вэ?

Бидний Сургаал ба Гэрээ 121:33-аас сурсан нэг сургаал бол Их Эзэний ажил урагшлахад юу ч саад болж чадахгүй явдал юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Их Эзэний ажил эсэргүүцлээс үл хамааран үргэлжлэх болно гэдгийг мэдэх нь танд ямар санагдаж байна вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 121:11–33-ыг судалж, энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: