13-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 59
Оршил
1831 оны 8-р сарын 7-нд бошиглогч Иосеф Смит Миссуригийн Жаксон гүнлэгт байхдаа Сургаал ба Гэрээ 59 дээрх илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтэд Их Эзэн Сионд дөнгөж ирээд байсан гэгээнтнүүдээс юу хүсэн хүлээж байгаагаа, тухайлбал Хүндэтгэлийн өдрийг зохих ёсоор ариунаар сахихыг хүсэж байгаагаа танилцуулсан. Түүнчлэн Их Эзэн зарлигуудыг нь сахидаг хүмүүс сүнслэг болон материаллаг адислалуудыг хүлээн авна гэдгийг баталсан.
Сургаал ба Гэрээ 59:1–4
Их Эзэн Сион дахь итгэлтэй гэгээнтнүүдэд өгөгдөх адислалуудыг тайлбарлав
Ньюел Найтын ээж Полли Найт нь хэсэг гэгээнтэнтэй хамт Огайогийн Көртландаас Миссуригийн Жаксон гүнлэг рүү ойролцоогоор 900 миль газрыг туулжээ. Найт эгч Миссури рүү явах замдаа айхтар хүндээр өвдсөн ч аяллыг зогсоохыг хүсээгүй бөгөөд өөрийнх нь хамгийн агуу хүсэл бол Сионы газар нутагт хөл тавин, тэндээ ясаа тавина гэдгээ илэрхийлсэн аж. Түүний хүү Ньюел аяллынхаа үеэр нэг зогсоол дээр бууж, “ээжийн бие эрс муудаж байгаа учраас очих газартаа хүрэлгүй нас барвал оршуулах авсны мод худалдаж авав. Гэвч Их Эзэн зүрх сэтгэлийнх нь хүслийг биелүүлж, тэрээр хүсэж байсан тэр газраа хөл тавьж чадсан билээ” хэмээн тэмдэглэл дээрээ бичсэн байдаг (Scraps of Biography: Tenth Book of the Faith-Promoting Series [1883], 70; мөн History of the Church, 1:199-ийг үзнэ үү). Найт эгч Миссуригийн Жаксон гүнлэгт (Сион) ирснээс хойш хоёр долоо хоногийн дараа нас баржээ.
-
Полли Найтыг нас барсан өдөр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 59 дээрх илчлэлтийг хүлээн авсан. Найт эгчийн оршуулган дээр үг хэлэхийг танаас хүслээ гэж төсөөлөн бод. Сургаал ба Гэрээ 59:1–2-ыг уншаад, хэлэх үгэндээ найз нөхөд болон хайртай хүмүүст нь утга учиртай байж болох хуваалцах үг хэллэгүүдийг олж ав. Судрын тэмдэглэл дээрээ тэдгээр өгүүлбэрийн дор хаяж хоёрыг нь бичээд, эдгээр нь Полли Найттай хэрхэн холбоотой болохыг тайлбарла.
Их Эзэн 1-р шүлэг дэх илчлэлтийг Полли Найтын адил Түүний алдар суугийн төлөө бүхнээ зориулахаар Сионы газар нутагт ир хэмээх зарлигийг дуулгавартай дагасан гэгээнтнүүдэд хандаж хэлсэн гэдгийг анхаар. Энэ зарчмыг судартаа тэмдэглэж болно. Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулна гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгохын тулд дараах үйл ажиллагааг хийж үз. Тухайлбал:
Гараа сул атга (хуруунууд тань хоорондоо дөнгөж нийлэхээр). Нэг нүдээ аниад, энэ хуудсан дээрх Аврагчийн зургийг сул атгасан гарынхаа зайгаар хар. Дараа нь нөгөө нүдээ нээгээд зураг руу хоёр нүдээрээ хар. Хоёр нүдээрээ харж байхдаа нүдний харах хүрээнд харагдаж буй үлдсэн хэсгийг анхаарч хар. Хоёр нүдээрээ харах нь зургийг нэг нүдээрээ харснаас юугаараа ялгаатай байна вэ?
Энэхүү үйл ажиллагаанаас сурсан зүйлээ зүйрлэл болгон ашиглах юм бол Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулна гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 59:3–4-ийг уншаад Бурханы алдар суугийн төлөө Их Эзэнийг дуулгавартай дагасан хүмүүст амласан материаллаг (дэлхийн) болон сүнслэг адислалуудын аль алиныг олж мэд. 4-р шүлэгт Их Эзэн итгэлтэй гэгээнтнүүдээ “цөөн бус зарлигуудаар” адислах болно гэж амласан гэдгийг анхаар. Зарим хүн зарлигуудыг адислал хэмээн тооцдоггүй байхад яагаад Их Эзэн энэ адислалыг амласан гэж та бодож байна вэ? Дараах зарлигууд амьдралыг тань хэрхэн адисалсан талаар эргэцүүлэн бод.
-
Судрын тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр хоёр багана гарга. Нэг баганыг нь Материаллаг адислалууд мөн нөгөөг нь Сүнслэг адислалууд гэж хаягла. Сургаал ба Гэрээ 59:1–4-өөс олж тогтоосон адислалуудыг зохих багананд жагсаан бич.
Та судрынхаа захад дараах зарчмыг тэмдэглэн авч болно. Хэрэв бид зарлигуудыг Бурханы алдар суугийн төлөө сахивал материаллаг болон сүнслэг байдлаар аль алинаар нь адислах болно. Сургаал ба Гэрээ 59-ийг цааш нь судлахдаа энэ зарчмын бусад жишээг олж мэд.
Сургаал ба Гэрээ 59:5–8
Их Эзэн гэгээнтнүүдэд зарлигуудыг өгөв
Цаашилбал, Их Эзэн энэ илчлэлтэд Сион дахь гэгээнтнүүдэд хэд хэдэн зарлигийг өгсөн. Сургаал ба Гэрээ 59:5-ыг уншаад, Их Эзэний өгсөн анхны зарлигийг тэмдэглэ. Бид Бурханаа бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Өөрийн бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун мөн чадлаар Их Эзэнээ хайрлах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
-
Бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун мөн чадлаараа Их Эзэнээ хайрладаг хүмүүсээс та ямар үйлдлүүд эсвэл зан чанарыг олж харж болох вэ?
-
Өөрийн бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун мөн чадлаар Бурханыг хайрлах энэ зарлиг нь Бурханы бүх зарлигт ханддаг хандлагад маань хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? Гэр бүлийн гишүүн юм уу найздаа Их Эзэнийг хайрлах таны хайр гаргасан шийдвэрт тань хэрхэн нөлөөлж байсан үеэ хуваалц. Та ярилцаж байгаа хүнээсээ Их Эзэнийг хайрлах нь хэрхэн Түүний зарлигуудад хандах хандлагад нөлөөлснийг асууж болно.
Сургаал ба Гэрээ 59:6–8 нь Их Эзэний тухайн үеийн гэгээнтнүүдэд өгсөн нэмэлт зарлигуудыг агуулдаг. Та эдгээр шүлгийг уншихдаа тухайн зарлигуудыг сахих нь хэрхэн бидэнд Их Эзэнийг хайрладаг гэдгээ үзүүлэх боломж олгож байгаа талаар эргэцүүлэн бод.
Сургаал ба Гэрээ 59:6-д Их Эзэн аллагыг дурдсан бөгөөд биднийг “энэ мэт ямар ч зүйлийг хийх” ёсгүй гэж хэлсэн. Үр хөндөлт нь хэрхэн аллага “мэт” байна вэ? (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 208-ыг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 59:9–19
Их Эзэн гэгээнтнүүдэд Хүндэтгэлийн өдрийн тухай заав
Их Эзэн гэгээнтнүүдэд Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьж, харьцаагаа гүнзгийрүүлэхэд туслах зарлигийг өгсөн. Сургаал ба Гэрээ 59:9–10-ыг уншаад, эдгээр шүлэгт Их Эзэний онцолсон зарлигийг олж тогтоо.
9-р шүлэгт Их Эзэн Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг хүмүүст агуу адислалуудыг амладаг. 9-р шүлгийг уншаад, Их Эзэний өгсөн амлалтыг олж тогтоо. Энэ нь “дэлхийгээс … толбогүй” байх гэдэг нь дэлхийн гэм нүглээс цэвэр байхыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно. Энэ шүлгийн зааж байгаа зүйлийг ашиглан дараах зарчмыг өөрийн үгээр гүйцээж бич. Хэрэв бид бол энэ нь бидэнд -хэд тусална.
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих энэ зарлигийн талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марк И.Пэтэрсон ийнхүү хэлсэн. “Бидний Хүндэтгэлийн өдрийг сахих юмуу сахихгүй байх нь хувь хүнийхээ хувьд Их Эзэнд өөрт нь мөн Гетсемани дахь зовлон шаналал, загалмай дээрх үхэл болон үхлээс амилсанд нь ямар хандлагатай байгааг харуулж буй үнэн зөв хэмжүүр болдог. Энэ нь бид үнэхээр үйлээрээ Христийн шашинтан мөн үү, эсвэл Түүний цагаатгагч золиослолыг тэмдэглэхийг ач холбогдол багатай, бүр үнэ цэнгүй зүйл гэж ханддаг өнгөцхөн хөрвөсөн хүн үү гэдгийг харуулдаг нэг шинж тэмдэг юм” (“The Sabbath Day,”Ensign, 1975 оны 5-р сар, 49).
Хүндэтгэлийн өдөр та Их Эзэнд Түүнийг гэсэн хайраа хэрхэн үзүүлдэг вэ?
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь хэрхэн танд цэвэршиж, дэлхийн гэм нүглээс ангид цэвэр хэвээр байх хүчийг өгсөн эсвэл өгч чадахыг судрын тэмдэглэл дээрээ хуваалц.
Сургаал ба Гэрээ 59:9–15 нь Хүндэтгэлийн өдрийн зорилго болон үүнийг ариунаар сахихын тулд юу хийж болохыг бидэнд ойлгоход тусалдаг. 9–15-р шүлгийг анхааралтай уншаад, бид Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар сахиж болох санаануудыг олж мэд. Жишээ нь: 9-р шүлгээс та “залбирлын өргөөнд очих” (сүмд явах) нь Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын нэгэн чухал хэсэг болохыг олж тогтоож болно. Эдгээр шүлгийг судалж байхдаа өөр ямар санаануудыг олж болохыг үзнэ үү. (10-р шүлэгт гардаг “бүхнээ зориулахаар” хэмээх хэллэг нь шүтэн бишрэх эсвэл өөрсдийн хайр болон үнэнч сэтгэлээ үзүүлэх гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно. Мөн зүүвэр тайлбар 12-ын б нь өргөлүүд гэдэг үг нь “Бурхан болон бусад хүний төлөөх үйлчлэлд цаг зав, авьяас мөн баялагаа” өгөхийг хэлдэг болохыг тайлбарладаг. Баялаг гэдэг үг нь ихэвчлэн Сүмд хандивласан мөнгө юм уу нөөц бололцоог хэлдэг.)
-
Сургаал ба Гэрээ 59:9–15-аас Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар сурсан хамгийн багадаа зургаан санааг судрын тэмдэглэлдээ жагсаан бич. Эдгээрт бидний үйл хөдлөл, хандлага ямар байх ёстой талаар эсвэл Их Эзэний ариун өдрийн зорилгууд орж болно. Жагсаалтаа гаргаж дуусгаад, аль нэгэн тал дээр Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь хэрхэн Их Эзэн та хоёрын харилцаанд нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод.
Сургаал ба Гэрээ 59:15–19-д Их Эзэн Түүний ариун өдрийг хүндэтгэсэн хүмүүст адислалуудыг амладаг.
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад өөртөө туслахын тулд биелүүлж болох хувийн зорилгоо бич.
Сургаал ба Гэрээ 59:20–24
Их Эзэн итгэлтэй хүмүүст дэлхийн мөн мөнхийн адислалуудын талаар зарлиг гаргав
Бурхан сүүлийн үед таныг ямар арга замаар адисалсан бэ? Та аль адислалдаа хамгийн их талархдаг вэ? Сургаал ба Гэрээ 59:20–21-ийг уншаад, Бурхан биднийг адислахдаа ямар байдгийг мөн бид үүнд хэрхэн хариулах ёстой гэдгийг олж тогтоо. Бурхан таныг адислахдаа сэтгэл хангалуун байдгийг мэдэх нь таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
Сургаал ба Гэрээ 59:21 нь бид Бурханд талархлаа илэрхийлэхгүй мөн Түүний зарлигуудыг сахихгүй байснаар Түүнийг уурлуулдаг гэдгийг заадаг. Энэ шүлэгт дүрслэн үзүүлсэн Бурханы уур хилэн нь Тэрээр биднийг хайрладаг болохыг нотолж байгаа юм. Талархалгүй юм уу дуулгаваргүй байх нь биднийг Түүнээс холдуулдаг учраас эдгээр хандлагыг Тэрээр таалдаггүй.
Адислалуудынхаа төлөө Бурханд талархахгүй байх нь Түүнтэй харьцах харилцааг ямар байдлаар сэвтүүлж болох талаар тунгаан бод.
Их Эзэн биднийг энэ болон ирэх амьдралын аль алинд адислах хүсэлтэй байгаагаа давтан хэлснээр энэ илчлэлтээ дуусгасан. Сургаал ба Гэрээ 59:23–24-ийг уншаад, Их Эзэн зарлигуудыг нь сахидаг хүмүүсийг хэрхэн адислахыг олж тогтоо.
Өнөөдөр юм уу маргаашийн турш Бурхан Өөрийнх нь зарлигуудыг сахисны төлөө таныг ямар их адисалсан талаар тунгаан бод. Хайр болон талархлаа Түүнд үзүүлэх боломжуудыг эрж хай.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 59-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: