Семинар
27-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126


27-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126

Оршил

1841 оны 1-р сарын 19-нд хүлээн авсан Сургаал ба Гэрээ 124:84–145-д цэдэглэгдсэн Сүмийн тодорхой хэдэн гишүүнд өгсөн Их Эзэний зөвлөгөө агуулагддаг. Мөн Тэрээр санваарын удирдлагын өөр өөр албан тушаалд үйлчлэх хүмүүсийг нэрлэжээ. 1841 оны 3-р сард бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 125-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Их Эзэн Айова нутаг дэвсгэр дэх гэгээнтнүүдийн цугларалтын талаарх Өөрийн хүслийг илчилжээ. 1841 оны 7-р сарын 9-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 126-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Их Эзэн Бригам Янгад номлолд үйлчлэхийн тулд дахин гэр бүлээ орхиж явах шаардлагагүй хэмээн хэлжээ.

Сургаал ба Гэрээ 124:84–122

Их Эзэн тодорхой хувь хүмүүст зөвлөгөө өгөв

Танд туслахыг хүссэн хэн нэгнээс зөвлөгөө хүлээн авч байсан тухайгаа бод. Та зөвлөгөөг нь дагасан уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

залуу эрэгтэй, бишоп хоёр

Сургаал ба Гэрээ 124:84–118-д Их Эзэн Сүмийн тодорхой хэдэн гишүүнд зөвлөгөө өгсөн ба зөвлөгөөг дагасан хүмүүст агуу адислалууд амлагджээ. Дараах хэсгүүдийг уншаад, тэдгээр хувь хүн бүрд өгсөн зөвлөгөө юугаараа адил төстэй байгааг олж мэд. (Зөвлөгөө гэдэг нь удирдамж, чиг, зааврыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно. Та адил төстэй зөвлөгөөг тэмдэглэж болно.)

Уншсан шүлгүүдээ дахин авч үзээд, хэрэв эдгээр эрэгтэй Их Эзэний өгсөн зөвлөгөөг дагавал ямар адислал тэдэнд өгнө хэмээн Тэрээр амласныг олж мэд. Хоосон зайн дээр Их Эзэний тэдэнд амласан адислалуудыг жагсааж бич.

Бидний эдгээр шүлгээс сурч болох Бурханы бүх хүүхдэд хамаатай нэг зарчим бол хэрэв бид бошиглогчдын үгсийг анхааралтай сонсох юм бол энэ нь бидэнд сайн байх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн ерөнхийлөгч ойрын жилүүдэд ямар тодорхой зөвлөгөө өгсөн бэ?

    2. Та бошиглогчдын зөвлөгөөг анхааран сонссоноор хэзээ адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 124:84-ийг уншаад, Их Эзэн Сүмийн гишүүн Алмон Баббитад Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагахын оронд өөр юу хийж байна гэж хэлснийг олж мэд. “Алтан тугал” гэдэг нь бошиглогч Мосег Синаи ууланд (Египетээс гарсан нь 32-ыг үзнэ үү) байх хооронд Израилын хүүхдүүдэд Аароны хийж өгсөн хиймэл эсвэл хуурамч бурхныг хэлж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болно. Энэ нь бидэнд сүнслэг адислалуудыг хүлээн авахад саад болдог дэлхийн зүйлсийн бэлгэдэл юм.

84-р шүлэгт цэдэглэснээр, Алмон Баббитын “алтан тугал” нь тэрээр Тэргүүн Зөвлөлийн зөвлөлийн оронд өөрийн зөвлөлийг бий болгохыг санаархаж байсныг хэлж байгаа юм.

Өнөөдөр хүмүүсийн шүтэн биширч буй хуурамч бурхдын талаарх ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын анхааруулгыг уншаад, эдгээр орчин үеийн хиймэл шүтээн нь хэрхэн амьд бошиглогчдын зөвлөгөөг үгүйсгэхийг оролддогийг бодож үз.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Өнөө үеийн хиймэл шүтээнүүд буюу хуурамч бурхад нь хувцас хунар, гэр орон, бизнес, төрөл бүрийн машин, зугаалгын усан онгоц болон бурханлаг байдлын замаас гажуудуулдаг бусад үй олон эд баялаг юм. Эдгээр зүйл нь хиймэл шүтээнээс өөр хэлбэр дүрстэй байлаа гээд ялгаатай гэж үү?

Мөн хийсвэр зүйлс ч гэсэн маш хурдан хуурамч бурхад болж чаддаг. Эрдмийн зэрэг, жуух бичиг, албан тушаал нь хиймэл шүтээн болж болдог. … [Коллежийн] эрдмийн зэрэг болон үүнээс ирэх баялаг, аюулгүй байдал нь номлолд үйлчлэхийг хоёрдугаарт тавихад хүргэхээр хүсүүштэй харагддаг. Зарим нь коллежид сурах жилүүддээ Сүмийн үйлчлэлийг орхигдуулдаг ба шашны бус боловсролдоо илүү ач холбогдол өгч, өөрсдийн хийсэн сүнслэг гэрээнүүдээ үл тоомсорлодог.

Маш олон хүн ан гөрөө, загасчлал, зугаалга, амралтын өдрүүдийн амралтыг шүтэн биширдэг. Бусад нь спортын тоглоом, бейсбол, хөл бөмбөг, бухын тулалдаан, гольфийг өөрсдийн хиймэл шүтээн болгодог. Эдгээр зүйл нь ихэнх тохиолдолд Их Эзэнийг шүтэн бишрэхэд мөн Бурханы хаант улсыг байгуулах үйлчлэл үзүүлэхэд саад болдог. Эдгээрт оролцдог хүмүүсийн хувьд энэ тодотгол нь тийм ч ноцтой санагдахгүй байж болох ч энэ нь тэдний үнэнч байдал, итгэл нь хаана байгааг илэрхийлдэг.

Хүмүүний шүтэн биширдэг өөр нэг зүйл бол хүч чадал, нэр хүнд юм. Олон хүн амжилтад хүрэхийн тулд сүнслэг зүйлсийг мөн ихэвчлэн ёс суртахууны үнэ цэнийг уландаа гишгэдэг. Хүч чадал, эд баялаг, нөлөөлөл зэрэг бурхад нь хамгийн ноцтой нь бөгөөд аглаг буйд дахь Израилын хүүхдүүдийн алтан тугалтай адил бодит юм” (The Miracle of Forgiveness [1969], 40–42).

зоос ба мөнгөн дэвсгэрт
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Хүмүүс өнөөдөр Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгч буй зөвлөгөөний оронд өөрсдийн зөвлөгөөг илүүд үздэг ямар жишээнүүд байдаг вэ?

Бошиглогчдын зөвлөгөө болон зааврууд нь Их Эзэний үгс байдаг учраас та тэдгээрийг итгэлтэй дагаж болно гэдгийг сана (С ба Г 1:38-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 124:119–122 нь Сүмийн эзэмшлийн зочид буудал болох ёстой байсан Науву Өргөөг барих талаар Сүмд өгсөн заавруудыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 124:123–145

Их Эзэн санваарын удирдлагын өөр өөр албан тушаалд үйлчлэх хүмүүсийг нэрлэв

Сүм дэх зарим санваарын удирдлагын албан тушаалыг жагсааж бич.

Сургаал ба Гэрээ 124:123–145-д Их Эзэн Сүмийн тодорхой хэдэн гишүүн бүрд зориулсан зөвлөгөө өгсөн ба зөвлөгөөг дагасан хүмүүст агуу адислалууд амлагджээ. 123–142-р шүлгийг уншаад, Их Эзэний дурдсан санваарын удирдлагын албан тушаалуудыг олж мэд. Жагсаалтандаа оруулаагүй албан тушаал байвал нэмж бич.

Сургаал ба Гэрээ 124:143-ыг уншаад, Их Эзэн яагаад санваарын удирдагчдыг дуудаж, тэдэнд санваарын түлхүүрүүдийг өгдгийг олж мэд.

Бид энэ шүлгээс дараах үнэнийг сурдаг. Их Эзэн тохинууллын ажлыг удирдаж, гэгээнтнүүдэд төгөлдөржихөд нь туслуулахаар санваарын удирдагчдыг дууддаг. (Тохинууллын ажил болон гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Тэнгэрлэг Эцэгтэй ойрхон байж, Түүний оршихуй руу зөв зохистой эргэн очиход нь туслахыг хэлдэг.) Энэ үнэнийг зааж буй үг, хэллэгүүдийг судар дээрээ тэмдэглэх талаар бодож үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТанай санваарын удирдагчид танд Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойрхон байхад тусалж байсан нэг эсвэл хоёр арга замыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 125

Их Эзэн гэгээнтнүүдийг Түүний томилсон газарт цугларахад удирдав

1838–1839 оны өвөл гэгээнтнүүд Миссуригээс хөөгдөн гарсныхаа дараа Иллиной болон Айова руу замд гарч, тэндээ Миссури мөрний хоёр талд суурьшжээ. 1841 оны 3-р сард Сургаал ба Гэрээ 125-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба энэ нь Айова нутаг дэвсгэр дэх гэгээнтнүүдийн талаарх Их Эзэний хүслийг илчилжээ. Сургаал ба Гэрээ 125-ыг уншихдаа Их Эзэний эдгээр гэгээнтэнд өгсөн удирдамжуудыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 126

Бригам Янг дахин номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхиж явах шаардлагагүй болов

Ирэх таван зуны турш Их Эзэнд номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхиж явж, дараа нь бараг хоёр жилийн турш гадаад улс оронд номлолд үйлчлэхээр дуудагдах нь ямар байхыг төсөөл. Гэр бүлээ ийм олон удаа орхиж явах нь танд ямар санагдах вэ? Хэрэв та гэр бүлийнхээ хэрэгцээг хангах үүрэг хариуцлага хүлээсэн бол энэ нь танд ямар санагдах байсан бэ?

Бригам Янг 1832 оны 4-р сард Сүмд нэгдсэнийхээ дараа есөн жилийн хугацаанд долоон номлолд үйлчилсэн байна. Тэрээр анхны номлолоо баптисм хүртсэнийхээ дараах өвөл нь хийжээ. 1833 оноос 1837 он хүртэл тэр зун бүр Сионы Хуаранд байсныг оролцуулан таван номлолд үйлчилсэн байна. Эдгээр номлол нь гурваас таван сарын хугацаанд үргэлжилдэг байв. 1839 онд Бригам Янг бусад төлөөлөгчийн хамт Их Британид номлолд үйлчлэхээр дуудагджээ. Тэд 1839 оны 4-р сарын 26-нд Миссуригийн Фар Вестээс номлолд явах Их Эзэний зааврыг дагасан юм (С ба Г 118-ыг үзнэ үү). Бригам бусад төлөөлөгчийн хамт Айова болон Иллинойд дараагийн хэдэн сарыг өнгөрөөсөн ба Их Британи руу аялах бэлтгэлээ хийжээ. 1839 оны зун чичрэг өвчний тахал газар авч, тэд ч мөн адил тахалд өртжээ.

Ерөнхийлөгч Бригам Янг

Бригам Янгийн дараах үгийг уншаад, Бригам Янг номлолд явах үедээ бүр гар тэргэнд бусдын тусламжгүйгээр сууж чадахааргүй өвчтэй байсан ч Их Эзэнд үйлчлэх түүний хандлага ямар байсныг олж мэд. “Би юу ч болсон хамаагүй Англи руу явах шийдвэр төгс байсан. Юу ч болсон гэлээ би амьдрал болон авралын сайн мэдээний төлөө хийх шаардлагатай бүх зүйлийг хийх шийдвэр төгс байсан” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 5).

Бригам Янгийн номлолын үйлчлэл түүний гэр бүлийнхнээс мөн адил золиослол гаргахыг шаардсан юм. Бригам Янгийг Их Британи руу номлолд явах үед түүний гэр бүл ямар нөхцөл байдалд байсан тухай дараах товч дүгнэлтийг унш.

Эхнэр Мэри Анн нь дөрөв дэх хүүхдээ дөнгөж төрүүлээд 10 хоносны дараа 1839 оны 9-р сарын 14-нд Бригам Янг Айовагийн Монтросэг орхиж, Их Британи руу явжээ. Мэри Анн чичрэг өвчнөөр мөн өвдсөн байв. Энэ нь түүний гэрлэлтээсээ хойш Бригамыг явуулж буй тав дахь удаагийн номлол байсан аж. Тэд өмнөх хэдэн жилд гэр орноосоо хөөгдөж, өмч хөрөнгөө алдсаны дараа ядуу тарчиг амьдрах болжээ. Бригам Янг Мэри Анныг гэр бүлдээ зориулан дөнгөж 2.72 доллартай л үлдээх боломжтой байсан юм. Бригам, Мэри Анн хоёр Их Эзэн тэдэнд хэрэгцээт зүйлсийг нь өгнө гэдэгт итгэж, Төлөөлөгчид номлолд явсан үед гэр бүлүүдийнх нь хэрэгцээнд анхаарал тавих болно хэмээх Их Эзэний амлалтад найдаж байлаа (С ба Г 118:3-ыг үзнэ үү).

Ахлагч Бригам Янг, Хибер С.Кимбалл, Жорж А.Смит нарыг Нэгдсэн Улсын дорнод хэсгээр Их Британи руу аялж байх үед “Бригам аяны цүнхэндээ гараа хийгээд, үргэлж тэндээсээ дараагийн тээврийн зардалдаа хэрэглэх хангалттай мөнгө олдог байжээ. Тэр Хиберийг мөнгө нэмж хийгээд байна гэж бодсон боловч тэгээгүйг сүүлд нь олж мэдсэн байна. Ах нар аяллаа хандивын 13.50 доллартай эхэлсэн боловч тээврийн хөлсөнд 87 доллараас илүү мөнгө төлсөн байв. Тэд ‘тэнгэрлэг дэлхийгээс хэдэн үл үзэгдэх элч нар сайн мэдээний тунхаглалыг урагшлуулахаар ирэхээс бусдаар’ хэрхэн нэмэлт мөнгө аяны цүнхэнд орж ирж байсныг ер мэдэхгүй байлаа [Лэнард Ж.Аррингтон, Brigham Young: American Moses [1985], 77]” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 228).

Британийн арлууд

Бригам Янг Британийн арлууд дахь номлолын ажлыг удирдаж байв.

Тэрээр Британийн арлууд даяар номлолыг өргөжүүлэн тэлэх ажлыг удирдаж байхдаа агуу сүнслэг мөн удирдах ур чадвараа нотлон харуулсан юм. Бригам Янг болон бусад төлөөлөгчийн удирдлаган доор Сүм Их Британид гайхамшигтай өсч хөгжжээ. 1841 оны 4-р сарын сүүлээр ихэнх төлөөлөгч Британийн арлууд дээрх номлолоо дуусгах үед 5000-аас илүү хүн Сүмд нэгдэж, тэдний 1000 гаруй нь хэдэн сарын өмнө Науву руу нүүсэн байлаа.

Энэ номлол нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хувьд сурч, боловсрох чухал цаг хугацаа байсан юм. Бригам Янг Наувуд төд удалгүй ашиглах шаардлагатай болсон удирдлагын ур чадвараа хүчирхэгжүүлэх боломжтой байв. … Арван хоёр Британи дахь зовлон бэрхшээл, золиослолыг туулахын хажуугаар нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөхдөө дараагийн хэдэн жилд Сүмийн бат бөх удирдлагыг бий болгосон замд нэгджээ” (Church History in the Fulness of Times, 234).

Бригам Янг Их Британи дахь Сүмийн номлолын ажлыг удирдсаныхаа дараа 1841 оны 7-р сарын 1-нд Иллинойгийн Наувуд хүрч ирэв. Иосеф Смит 8 өдрийн дараа Сургаал ба гэрээ 126-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 126:1–3-ыг уншаад, Их Эзэн Бригам Янгад үйлчлэлийнх нь талаар юу гэж хэлснийг олж мэд. Та хэзээ үйлчлэл тань Их Эзэний таалалд нийцсэнийг мэдэрч байсан бэ?

1–2-р шүлгээс олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн бидний өгдөг үйлчлэлтэй холбоотой дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид Их Эзэний төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх юм бол Тэрээр бидний зөв шударга өргөлүүдийг болно.

“Бригам Янг энэ илчлэлтээс хойш гэр бүлийнхэнтэйгээ хэдэн жилийн турш хамт байх боломжтой болсноос гадна бошиглогч Иосеф Смитийн хажууд (Иосефын амьдралын хамгийн сүүлийн гучин зургаан сарын хорин найман сард нь) хамт байсан юм.

Их Эзэн Бригам Янгийн ирээдүй болон Сүмийн ирээдүйг мэдэж байсан учраас Иосефыг нас барсны дараа Бригам Янг Сүмийг удирдахад шаардлагатай мэдлэгт суралцаж болохын тулд түүнийг Иосефын хажууд байлгасан нь тодорхой юм” (Doctrine and Covenants Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001], 313).

Бригам Янг болон Иосеф Смитийн хөшөө

Бригам Янг бошиглогч Иосеф Смиттэй ойрхон хамтран ажилладаг байсан учраас Иосефыг нас барсны дараа Сүмийг удирдахад шаардлагатай мэдлэгт суралцсан байсан юм.

Хэдийгээр Бригам Янг өөр номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхиж явах шаардлагагүй болсон ч бошиглогчийг нас барахаас өмнө хэд хэдэн богино хугацааны номлолд үйлчилсэн байна. Их Эзэн Өөрийн ажил дахь Бригам Янгийн зөв шударга өргөлүүд болон шаргуу хичээл зүтгэлийг хүлээн авсан юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэнд үйлчлэх боломжуудынхаа тухай бод. Та эдгээр олгосон боломжинд хичээнгүйлэн үйлчлэхийн тулд Бригам Янг шиг удирдагчдын жишээг хэрхэн дагахаа тайлбарласан хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126-г судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: