32-р бүлэг: 1 дэх өдөр
Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд
Оршил
Сүмийг үргэлжлэн өсөж тэлэх үед Их Эзэн Сүмийн удирдагчид болон гишүүдэд Сүм дотроо гэгээнтнүүдийг адислахын тулд байгууллагууд болон хөтөлбөрүүдийг хэрэгжүүл хэмээх сүнслэг удирдамж өгсөн билээ. Эдгээр байгууллага, хөтөлбөр нь анх зохион байгуулагдахдаа одоогийнх шиг нэн чухал шаардлагатай байгаагүй ч Сүм өсөж хөгжихийн хэрээр тэдгээр нь Сүмийн Бурханы хүүхдүүдийн авралын ажлын нэн чухал хэсэг болсон юм.
Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд нь биднийг бэлдэж мөн мөнх амьдрал өөд урагшлан өсөж хөгжихөд тусалдаг
Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд таны амьдралыг хэрхэн адисалсан талаар бодож үз.
Та Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд гэх мэт Сүмийн байгууллагуудыг ямар зорилготой гэж хэлэх вэ? Байгууллагын зорилгыг мэдэх нь оролцдог хүмүүст нь хэрхэн тусалж чадах вэ?
Мосе 1:39-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн хийж буй бүх зүйл дэх зорилгыг олж мэд. Үхэшгүй байдал гэдэг нь ,амилсан байдалд үүрд мөнх амьдрахыг хэлж байгаа гэдгийг сана. Есүс Христийн Цагаатгалаар энэ амьдралдаа ёс бус эсвээс зөв шударга байснаас үл хамааран бүх хүн амилна. Мөнх амьдрал гэдэг бол Тэнгэрлэг Эцэгтэй адил болж, Түүний оршихуйд гэр бүлээрээ үүрд хамт амьдарна гэсэн үг юм.
Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрах нь Тэнгэрлэг Эцэгийн зорилго гэж үзвэл Сүмийн зорилго юу байх вэ?
Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрах нь Тэнгэрлэг Эцэгийн зорилго учраас Түүний Сүмийн зорилго нь бас адилхан юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдэд мөнх амьдралыг олж авахад нь туслахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулсан.
-
Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрахад Сүм хэрхэн Тэнгэрлэг Эцэгт тусалдаг зарим арга замыг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.
Сүмд санваарын туслах бүлгүүд гэх олон байгууллага байдаг ба бидэнд мөнх амьдралыг олж авахад мөн биднийг өсөж хөгжихөд тусалдаг өөр олон хөтөлбөр байдаг. Тэдний заримыг нэрлэхийг хичээ.
Та Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Халамжийн нийгэмлэг, Ням гаргийн анги, Шашны институт, семинар, гэр бүлийн үдэш гэх мэт хөтөлбөрүүдийг нэрлэж болох юм.
Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд нь бидэнд суралцаж мөн сайн мэдээнд өсөж хөгжин, мөнх амьдралыг хүлээн авахад тусалдаг болохыг ойлгохын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг унш. Энэ мэдэгдэл нь институт, семинарын хөтөлбөрүүдийн талаар заадаг ч зааж буй зарчим нь Сүмийн бусад туслах бүлэг, хөтөлбөрүүдэд бас хамаатай байж болно.
“Сүмийн түүхэнд энэ хүмүүсийн бошиглолын бэлтгэлийг институт, семинарын хөтөлбөрийг эхлүүлсэн явдал хамгийн сайн харуулдаг. Эдгээр хөтөлбөр нь сайн байсан ч, тийм ч их чухал хэрэгцээ шаардлага байгаагүй үед эхэлсэн юм. Тэдгээрт цэцэглэн хөгжиж мөн Сүмийн хэрэм [хамгаалалт] болон сүндэрлэхэд хэсэг хугацаа шаардагдсан. Эдүгээ тэдгээр нь хамгийн хэцүү цаг үед орчин үеийн Израилын авралын төлөө өгөгдсөн бурханы адислал болсон бөлгөө” (“Teach the Scriptures” [СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг, 1977 оны 10-р сарын 14], 3; si.lds.org).
Энэхүү мөнх бус амьдралын турш бидэнд тохиолддог сорилт бэрхшээлүүдэд бэлтгэж мөн мөнх амьдралыг олж авахын тулд өсөж хөгжихөд маань туслахын тулд Их Эзэн удирдагчдадаа сүнслэгээр нөлөөлөн Сүмд олон хөтөлбөр болон байгууллагыг зохион байгуулсан.
Та дараах түүхэн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн уншихдаа дараах асуултуудын хариултыг хай. Тухайлбал:
-
Байгууллага эсвэл хөтөлбөр нь хэрхэн эхэлсэн бэ? (Энэ асуултын хариултыг тэмдэглэж болно.)
-
Энэ нь өнөө үеийн сорилт бэрхшээлтэй тулгарахад биднийг хэрхэн бэлтгэдэг гэж та бодож байна вэ?
-
Энэ нь мөнх амьдралыг олж авахаар өсөж хөгжихөд бидэнд хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?
Ням гаргийн анги
1849 онд Ричард Баллантин гэдэг нэртэй Сүмийн гишүүн хүүхдүүдэд Хүндэтгэлийн өдөр сайн мэдээнээс суралцах газар хэрэгтэй байгааг мэдэрчээ. Их Британи дахь гэгээнтнүүд аль хэдийн Ням гаргийн хичээлийн анги хичээллүүлж байсан ба Баллантин ах анхны Ням гаргийн ангийг Ютад өөрийн Солт Лэйк хотын тойрогт 1849 оны 12-р сард эхлүүлэв. Үүний дараахан бусад тойрог сургалтын хөтөлбөрийнхөө дагуу адил хичээлүүдийг явуулж эхэлсэн байна. 1867 онд Сүмийн удирдагчид нэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргадаг Дезерет Ням гаргийн хичээлийн холбоог зохион байгуулжээ. 1870 он гэхэд 200 гаруй Ням гаргийн анги зохион байгуулагдсан байв. Өнөөдөр тойрог, салбарууд хэд хэдэн Ням гаргийн ангитай болсон.
Залуу эмэгтэйчүүд
Ерөнхийлөгч Бригам Янг 1869 оны 11-р сарын 28-нд охидтойгоо гэртээ уулзан, тэднээс үеийнхэндээ сайн мэдээний гэрчлэлтэй болж, хувцаслалт, үйлдлээрээ даруухан байж мөн дэлхийн хандлага, зан чанаруудаас зайлсхийхэд нь туслах удирдагчид болохыг хүсжээ. 1870 онд эдгээр зорилгыг дэмжихийн тулд залуу эмэгтэйчүүдийн байгууллага албан ёсоор зохион байгуулагдав. Энэ байгууллага нь эцэстээ Залуу Эмэгтэйчүүдийн Мючел Хөгжлийн Холбоо гэх нэрээр явсаар хожим нь Залуу эмэгтэйчүүд болон өөрчилсөн байна. 1970-аад оны эхээр удирдагчид Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрийг (ЗЭМХХ) танилцуулсан юм. 1985 онд тэд Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх чанар болон загварыг танилцуулав.
Залуу эрэгтэйчүүд
Залуу Эрэгтэйчүүдийн Мючел Хөгжлийн Холбоо нь (ЗЭМХХ) нь ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлагаар 1875 оны 6-р сарын 10-нд зохион байгуулагджээ. Энэ байгууллага нь залуу эрэгтэйчүүдэд сүнслэг болон оюуны чадавхаа хөгжүүлэхэд нь туслахаас гадна тэдэнд зориулан үйл ажиллагаанууд зохион байгуулах зорилготой байсан юм. 1913 онд Сүм Нэгдсэн Улсын Америкийн Хөвгүүдийн Скауттай хамтарч ажиллах болсон. Олон улсын хэмжээнд, боломжтой газруудад бусад Скаутын хөтөлбөртэй түншлэх болсон байна. Байгууллагын нэр нь эхлээд Аароны санваар-МИА, дараа нь Аароны санваар, үүний дараа Залуу эрэгтэйчүүд болон өөрчлөгдсөн. 2001 онд Сүмийн удирдагчид Бурханы өмнө хүлээсэн үүрэг хөтөлбөрийг танилцуулав.
Хүүхдийн хэсэг
1877 онд Аурилиа Спэнсэр Рожэрст “тосгоноор нь өдөр шөнөгүй чөлөөтэй гүйн харайж яваа хөрш хөвгүүдийнхээ биеэ авч яваа байдлын талаар ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн хүчтэй мэдрэмж төржээ. Түүнд эдгээр хүүхдийн олон нь үндсэн зарчим болон үнэт зүйлс [тэднийг бэлтгэх] мөн сайн мэдээг урагшлуулах мэдлэг эсвэл зан чанар, бүр сайн эцэг эх эсвэл иргэд байх талаар юу ч зааж өгөөгүй байна хэмээн мэдэрчээ (“History of Primary,” lds.org/callings/primary/getting-started/history-of-primary). Тэр тухайн үед Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Элиза Р.Снөүтэй уулзсан бөгөөд тэд ерөнхийлөгч Жон Тейлороос Ютагийн Фармингтонд бишоп Жон Хэссийн удирдлаган доор Хүүхдийн хэсэг байгуулах зөвшөөрөл авсан байна. Хамгийн анхны Хүүхдийн хэсгийн цуглаан 1878 оны 8-р сарын 25-нд зохион байгуулагдсан бөгөөд 224 охид хөвгүүдээс бүрдэж байсан байна. 1880 онд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч дуудагдаж, Хүүхдийн хэсгийн хичээлүүд олон тойрогт зохион байгуулагдаж эхэлжээ.
Шашны институт, семинар
1888 онд Сүм Боловсрол ба Сүмийн сургуулийн нэгдсэн зөвлөлийг үүсгэн байгуулсан ба Сүмийн сургуульд хамрагдаагүй хүмүүст шашны боловсролтой болох сүнслэг суурийг тавьж өгөхөд зориулсан шашны ангиудыг зохион байгуулжээ. 1912 онд профессор, Сүмийн гишүүн Жозеф Ф.Мэррилл улсын сургуульд явдаг суралцагчдад зориулан хичээлийн өдрийн тутмын хөтөлбөрт шашны хичээлүүдийг оролцуулах төлөвлөгөө танилцуулжээ. Үүнийг семинар гэх болсон бөгөөд анхны анги нь Ютагийн Солт Лэйк Сити хотод Гранит ахлах сургуулийн ойролцоо болсон бөгөөд 70 суралцагч бүртгүүлсэн байв. Семинарын хөтөлбөр өргөжих үед, коллежийн насны залуучуудад зориулан үүнтэй адил хөтөлбөр нэвтрүүлсэн юм. Үүнийг Хожмын үеийн гэгээнтний шашны институт гэж нэрлэсэн бөгөөд анхны институтийн анги Айдахогийн Москвад 1926 онд эхэлжээ. 1950-аад оны эхээр өглөөний семинарын хөтөлбөр Калифорнид эхэлсэн бөгөөд гэрээр суралцах семинарын хөтөлбөр 1960-аад онд эхэлж, шашны семинар, институтийн ангиуд дэлхий даяар өргөжин тэлсээр байна.
Гэр бүлийн үдэш
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сүмийн хөтөлбөрүүд нь “бидний гэр орондоо зааж буй сургаал болон сургалтад нэмж орох ёстой. Гэр бүлийн орчин, үлгэр жишээ, сургалт Христийн сайн мэдээний үнэнтэй нийцэх юм бол зуун хүүхдийн нэг нь ч төөрч алдагдахгүй” хэмээн заажээ (“Worship in the Home,” Improvement Era, 1903 оны 12-р сар, 138). 1909 онд Ютагийн Солт Лэйк Сити дэх Гранит гадсанд ерөнхийлөгч Смитийн сүнслэгээр нөлөөлөгдсөн хэмээсэн долоо хоног тутмын гэр бүлийн үдшийг хийж эхэлжээ. 1915 онд Тэргүүн Зөвлөл сар тутмын гэр бүлийн үдшийг Сүм даяар хийхийг санал болгосон. Тэргүүн Зөвлөл: “Хэрэв гэгээнтнүүд [гэр бүлийн үдшийг хийх] энэ зөвлөгөөг дуулгавартай дагавал үр дүнд нь агуу адислалууд ирэх болно гэдгийг бид амлаж байна. Гэр орон дахь хайр болон эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэх болно. Израилын өсвөр үеийнхний зүрх сэтгэлд итгэл төрөх болно. Мөн тэднийг хүрээлэх муу нөлөө, уруу таталттай тэмцэх хүчийг тэд олж авах болно” хэмээн амлажээ (Жэймс Р.Кларк, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть, [1965–75], 4:339-т). 50 жилийн дараа Сүм долоо хоног бүрийн сайн мэдээний заавар болгон ашиглах гэр бүлүүдэд зориулсан гарын авлагыг хэвлэсэн. 1970 онд Сүмийн удирдагчид даваа гаргийн оройг гэр бүлийн үдэшт зориулан оноосон бөгөөд Сүмийн бусад үйл ажиллагаа тэр орой зохиогдохгүй хэмээн зарлажээ.
Сүмийн байгууллага болон хөтөлбөр анхнаасаа тус тусдаа, биеэ дааж үйл ажиллагаа явуулдаг байсан. Сүм өргөжихийн хэрээр 1950-аад оны үед Сүмийн удирдагчид Сүмийн байгууллагууд Сүмийн зорилгуудтай хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байгааг олж харжээ. Тэд Сүмийн бүх байгууллага, хөтөлбөрийг удирдлага болон сургалтын хөтөлбөрийн сонголтын хувьд аль алиныг нь нэгтгэж, уялдуулан холбохоор шийдсэн байна. Эдгээр өөрчлөлт нь байгууллага, хөтөлбөрүүдэд Сүмийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг цогц байдлаар илүү сайн хангах, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд тус нэмэр болжээ. Энэхүү харилцан холбоотой хүчин чармайлт доор Сүмийн бүх байгууллага тэргүүлэх түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчдын удирдлаган доор үйл ажиллагаагаа явуулдаг.
Үүнээс гадна, Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор Сүмээс хэвлэгдэн гарах бүх материалыг хянах, дүгнэх, уялдуулан холбох Зохицуулах алба үүсэн байгуулагджээ. Үүнийг Сүмийн сургаалуудыг буруу ойлголтод хүргэхгүй, цэвэр ариунаар нь байлгахад туслах зорилгоор хийсэн юм.
Сүмийн туслах бүлгүүдийг санваарын удирдлаган доор нэгтгэж, уялдуулан холбох нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан зорилгыг илүү сайн гүйцэтгэхэд хэрхэн тусалж болохыг тунгаан бод.
-
Дараах зарчмыг тунгаан бод. Бид Сүмийн байгууллага, хөтөлбөрүүдэд хамрагдсанаар тэдгээрээр дамжуулан авах боломжтой адислалуудаа хүлээн авдаг. Тэгээд судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
-
Бурханы өмнө хүлээх үүрэг эсвэл Хувийн хөгжил дэвшил хөтөлбөр нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
-
-
Сүмийн туслах бүлгүүд эсвэл хөтөлбөрүүдэд идэхтэй оролцохын тулд тавих нэг эсвэл хоёр зорилго судрын тэмдэглэл дээрээ бич. Дараах асуултууд нь ямар зорилго тавих талаараа бодоход танд тусалж болох юм. Та хэрхэн Залуу эрэгтэйчүүд эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангид илүү бүрэн дүүрэн оролцож болох вэ? Ням гаргийн ангид? Гэр бүлийн үдэшт? Семинарт?
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Эдгээр туслах бүлгийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд оролцох нь таныг Мелкизедек санваар хүлээн авахад эсвэл Халамжийн нийгэмлэг рүү шилжин ороход хэрхэн бэлтгэх вэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би “Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд” хичээлийг судалж, (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: