20-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 94–96
Оршил
1833 оны 8-р сарын 2-нд, Их Эзэн Сургаал ба Гэрээ 94-т цэдэглэгдсэн илчлэлтийг мөн гэгээнтнүүдэд Миссуригийн Сионтой төстэй Огайогийн Көртланд хотын зураг төслийг гаргах талаар удирдамж өгчээ. Түүнчлэн Их Эзэн гэгээнтнүүдэд урьд өмнө нь тэдэнд барихыг зарлиг болгож байсан ариун сүмээс гадна Зөвлөлийн (Сүмийн захиргааны байр) болон хэвлэлийн байр нэмж зарлигласан. Хоёр сарын дараа буюу 1833 оны 6-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдийг ариун сүм барих ажлыг хойшлуулсных нь төлөө Сургаал ба Гэрээ 95-д цэдэглэгдсэн Их Эзэний зэмлэсэн илчлэлтийг хүлээн авав. Сургаал ба Гэрээ 96-д Их Эзэний Ньюел К.Витнейг Көртландын ариун сүм баригдах газрын асуудлыг “хариуцах” (С ба Г 96:2) ажилд томил хэмээх заавар орсон байдаг.
Сургаал ба Гэрээ 94
Их Эзэн гэгээнтнүүдэд хоёр байр барихыг тушаагаад, ариун сүм барих шаардлагатай гэдгийг дахин сануулав
Өөрт тань олон хоттой улсад аялах боломж олдлоо гэж төсөөлөн бод Та аялж байхдаа хот болгоны төвд спортын дэвжээ байхыг олж харав. Энэ нь тухайн улсын хүмүүсийн талаар танд юу хэлж байна вэ?
Хэрэв та том хотын загварыг гаргах гэж байсан бол хотынхоо төвд юуг байрлуулах байсан бэ? Яагаад?
Сургаал ба Гэрээ 94:1–2-ыг уншаад, Их Эзэний Огайогийн Көртланд дахь Сионы гадасны хотын загварыг гаргах талаар өгсөн зааврыг олж мэд.
Энэ нь Их Эзэнд ариун сүм чухал гэдэг талаар юу хэлж байна вэ?
Сургаал ба Гэрээ 94:3, 10-ыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд Көртландад барихыг зарлигласан өөр хоёр барилгыг олж мэд.
Эдгээр барилгыг барих зарлиг нь Их Эзэн ариун сүмийн ёслолуудыг болон Тэргүүн Зөвлөлийн илчлэлт хүлээн авч, Сүмийг тохинуулан, судруудыг хэвлэх болон Өөрийн зарлигласан бусад ажилд хэрхэн ач холбогдол өгдгийг харуулдаг.
Сургаал ба Гэрээ 94:6–8, 12-ыг уншаад, эдгээр байрны ариун нандин байдлыг харуулж буй үг хэллэгүүдийг олж мэд.
Их Эзэн Хайрум Смит, Ренолдс Кахун, Жаред Картер нарт энэ илчлэлтэд дурдсан барилгуудыг хариуцсан барилгын хороо байгуулах талаар заавар өгчээ (С ба Г 94:13–17-г үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 94:16-г уншаад, Тэргүүн Зөвлөл болон хэвлэлийн байрны барилгын асуудлаар Их Эзэн гэгээнтнүүдэд юу хий хэмээн тушаасныг олж мэд.
Ариун сүмийн барилгыг барих нь яагаад бусад хоёр барилгын ажлаас илүү чухал болохыг үз. Энэ нь танд ариун сүмийн ач холбогдлын тухай юу зааж байна вэ?
Сургаал ба Гэрээ 95
Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүмийн барилгыг хойшлуулсных нь төлөө гэсгээн цээрлүүлэв
Их Эзэн 1832 оны 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд цэдэглэгдсэн Сургаал ба Гэрээ 88:119-д Көртландын ариун сүмийг барих зарлигийг анх өгчээ.
Сургаал ба Гэрээ 95-р хэсгийн оршлоос энэхүү илчлэлт хэзээ өгөгдсөнийг олж мэд. Энэ хоёр огнооны хооронд ойролцоогоор хэдий хэрийн хугацаа өнгөрсөн байна вэ?
Энэ хооронд Сүмийн удирдагчид уг ариун сүмийг барих газрыг Көртландад худалдан авсан байв. Гэхдээ 1833 оны 6-р сарын 1 гэхэд гэгээнтнүүд ариун сүмийг барих нь байтугай суурийг нь ч тавьж эхлээгүй байлаа.
Сургаал ба Гэрээ 95:1–3-ыг уншаад, гэгээнтнүүдийг ариун сүм барих ажлыг хойшлуулсантай холбоотойгоор юу хий хэмээн Их Эзэний хэлснийг олж тогтоо.
1-р шүлгийг хараад, дараах өгүүлбэрийг гүйцээ. Бурхан гэсгээн цээрлүүлдэг.
Гэсгээн цээрлүүлэх гэсэн нь сахилгажуулах эсвэл зөв болгон засах гэсэн утгатай. Та 1-р шүлгээс Бурхан хайрладаг хүмүүсээ гэсгээн цээрлүүлдэг шалтгааныг тэмдэглэж болно.
Таныг гэсгээн цээрлүүлсэн эсвэл алдааг тань засах үед та ихэвчлэн ямар хариу үйлдэл хийх хандлагатай байдгаа бодож үз. Та дараах өгүүллийг уншиж байхдаа, Их Эзэний гэсгээн цээрлүүлэлтэд зарим ах хэрхэн хандсаныг олж мэд.
Бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 95-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсны дараа Сүмийн удирдагчид ариун сүмийн барилгын ажлын талаар хэлэлцэхээр чуулган хуралдуулжээ. “Зарим хүн угсардаг байшин барихыг дэмжиж байхад бусад нь гуалингаар байшин барих тухай бодож байв. Иосеф тэдэнд хүнд биш харин Бурханд зориулан өргөө барих гэж байгааг сануулаад, ‘ах нар бид өөрсдийнхөө Бурханд зориулан гуалингаар өргөө барих гэж үү?’ хэмээн хэлжээ. Үгүй ээ, надад үүнээс илүү сайн төлөвлөгөө байна. Надад Их Эзэний өөрийнх нь өгсөн, Түүнд зориулан барих өргөөний төлөвлөгөө байна; та нар тун удахгүй үүгээр бидний тооцоо болон Түүний санаа хоёр хоорондоо ямар ялгаатай болохыг мэднэ” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, Прэстон Нибли [1958 он], 230). Бошиглогчийг ариун сүмийн бүрэн загварыг тайлбарлахад тэнд байсан ах нарын бүгдийнх нь сэтгэл ихэд хөдөлжээ. Тэд барилгын талбай руу очиж, хашааг буулган, Смитийн гэр бүлийнхний эртнээс тариалдаг байсан улаан буудайн талбайг тэгшлэв. Үр тариаг цэвэрлэсний дараа, Хайрум Смит “өргөөг барих газрыг эхлээд хөндөнө гэдгээ зарлан хананы сувгийг ухаж эхэлсэн аж” (Люси Мак Смит, History of Joseph Smith, 231).
-
Та судрын тэмдэглэл дээрээ, эдгээр ахаас засах буюу сахилгажуулах талаар олж мэдсэн зүйлээ бич. Түүнчлэн та гэсгээн цээрлүүлэгдэхдээ сайжрахыг эрэлхийлж хариулсан үеийнхээ тухай бич.
Их Эзэн ариун сүм барих ажлыг гэгээнтнүүд хойшлуулж байсныг “нэн гашуудалтай нүгэл” (С ба Г 95:3) хэмээн тодорхойлсныг анхаар. Яагаад Их Эзэн ариун сүм барих ажил хойшлогдсоныг ноцтой нүгэл хэмээн үзсэн гэж та бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 95:6-г судлаад, Их Эзэн энэ нэн эмгэнэлт нүглийг юутай харьцуулж хэлснийг хар.
Их Эзэний зарлигуудыг, ялангуяа ариун сүм барих зарлигийг үл ойшоохыг үд дундад харанхуйд алхахтай хэрхэн адилтгасныг бодож үз.
Сургаал ба Гэрээ 95:4, 8–9-ийг уншаад, яагаад Их Эзэн гэгээнтнүүдэд Көртландын ариун сүмийг барих зарлиг өгсөн шалтгааныг олж тогтоо. (“Бибээр өөрийн ер бусын үйлийг тохиолгож болохын тулд” [С ба Г 95:4] гэдэг нь Их Эзэний хожмын үеийн ажлыг мөн илчлэлт, тэнгэрлэг зочлолт болон бусад сүнслэг зүйлд итгэдэггүй хүмүүс хэрхэн сайн мэдээний сэргээлтийг сонин хачирхалтай гэж үзэж болохыг хэлж байгаа болно.
Бид ариун сүмүүдэд Их Эзэн Өөрийнхөө ажлыг хийлгүүлэх үйлчлэгчдээ бэлтгэдэг бөгөөд тэдэнд тэнгэрийн хүчээр хишиг хүртээдэг гэдгийг эдгээр шүлгээс мэдэж авдаг.
Хишиг хүртээх гэсэн үг нь хэн нэгэнд бэлэг өгөх гэсэн утгатай. Харин ариун сүмд хишиг хүртэх гэдэг нь сүнслэг хүч болон мэдлэгийг хүлээн авах гэсэн утгатай. Көртландын ариун сүмд Их Эзэн ариун сүмийн хишиг, ариун сүмийн холболт зэрэг өнөөдөр зөвхөн ариун сүмд хүлээн авах боломжтой авралын ёслолуудыг гүйцэтгэхэд чухал санваарын түлхүүрүүдийг сэргээсэн юм (С ба Г 110-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Томас С.Монсон ариун сүмд хүлээн авдаг эдгээр адислалын ач холбогдлын талаар: “Их Эзэний өргөөнд орж, та нарыг хүлээж байгаа адислалуудыг хүлээн аваагүй цагт та нар Сүмийн санал болгож буй бүхнийг олж аваагүй л гэсэн үг. Сүмд гишүүн байх хамгийн дээд, чухлаас чухал адислалууд нь Бурханы ариун сүмд бидний хүлээн авдаг адислалууд юм” (“Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 93 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98).
-
Ариун сүмийн ёслолууд болон адислалуудыг хүлээн авахад бэлдэхийн тулд одоо хийж чадах зарим зүйлсээ судрын тэмдэглэл дээрээ бич.
Көртландын ариун сүмийг барих ажил гэгээнтнүүдийн хувьд асар том даалгавар байв. 1833 оны эхээр Огайод Сүмийн 200 орчим гишүүн байсан бөгөөд тэдний ихэнх нь ядуу байжээ. Сургаал ба Гэрээ 95:11–12-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд зарлигуудыг нь дагавал юу амласныг олж мэд.
Огайо дахь гэгээнтнүүд Их Эзэний өгсөн амлалтад итгэн урагшилсаар ариун сүмийг барьжээ. Бид Сургаал ба Гэрээ 95:11-аас хэрэв бид зарлигуудыг дагавал Их Эзэний биднээс хийхийг хүссэн юуг боловч хийх хүчтэй байх болно гэдгийг сурдаг. Та судрынхаа захад энэ зарчмыг бичиж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Энэ зарчмыг хэрэгжүүлж болох ямар нөхцөл байдалтай та тулгарч байсан бэ?
-
Та хэзээ зарлигуудыг сахиснаараа ямар нэг зүйл хийхэд Их Эзэний тусламжийг авч байгаагаа мэдэрч байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 95:12-т “Эцэгийн хайр та нар дээр цаашид үл үргэлжилнэ” гэснийг анхаар. Бид сайн мэдээний зарлигуудыг дагахгүй байснаар, дуулгавартай байдлаараа Эцэгт хайраа харуулдаг хүмүүст зориулсан Түүний хайрын үр жимс болох гэрэл ба мэдлэг зэрэг адислалуудаа алддаг.
Сургаал ба Гэрээ 95:13–17-д, бид Их Эзэн ах нарт Көртландын ариун сүмийн тодорхой өрөөнүүдийн хэмжээг, мөн ямар зорилгоор ашиглах талаар өгсөн зааврыг уншиж болно. 14-р шүлгийг уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст ариун сүм барих хүчийг өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ гэдгээ харуулсан нэг арга замыг олж мэд.
Их Эзэн ариун сүм хэрхэн барихыг харуулна хэмээн гурван хүнд амласан бөгөөд тэр гурван хүн нь Тэргүүн Зөвлөлийнхөн байв. Дараах мэдээлэл танд энэхүү амлалт хэрхэн биелэгдсэнийг олж харахад тусална.
Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс нар хамтдаа залбираад, ариун сүмийг үзэгдлээр харсан ажээ. Тэд дотор талыг нарийвчлан харсны дараа “барилга [тэдний] чанх орой дээр харагдаж” байсан бөгөөд барилгын дотор талыг өөрсдөө дотор нь байгаа мэт харжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, [2007 он], 271). Дараа нь ариун сүм баригдаж дуусах дөхөхөд Фредерик Г.Виллямс үзэгдлээр үзсэн барилгын хэсэг бүрийг харж байсан загвартай яг адилхан байна, хоорондоо ямар ч ялгаа алга гэж хэлжээ.
Сургаал ба Гэрээ 96
Ньюел К.Витней ариун сүмийн газрыг хариуцахаар томилогдов
Бид Сургаал ба Гэрээ 96-аас, Их Эзэн ариун сүм баригдах газрыг хариуцах хэрэгтэй хэмээн бишоп Ньюел К.Витнейд зааварласан гэдгийг уншдаг. Их Эзэн түүнчлэн өв авахыг эрэлхийлж буй хүмүүст зориулан газар хувааж өгөхийг бишоп тушаажээ. Зарим газрыг илчлэлтүүдийг хэвлэх ажлыг хариуцсан Сүмийн удирдагчдад зориулсан байв. Өв хүлээн авах нь тэднийг Их Эзэний ажилд цагаа зориулахад нь туслах байлаа. Сургаал ба Гэрээ 96:4–5-ыг уншаад, Их Эзэний үгийг хэвлэх нь гэгээнтнүүдэд хэрхэн туслах байсныг олж тогтоо.
Энэхүү илчлэлтэд Их Эзэн мөн Жон Жонсоныг Сүмийн санхүүгийн ажил хэрэг, хэвлэлийн ажил болон бизнесийн үйл ажиллагааг хянадаг Нэгдсэн пүүсийн гишүүнээр хүлээн авахыг зааварлажээ.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 94–96-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: