23-р бүлэг: Гурав дахь өдөр
Сургаал ба Гэрээ 107:39–100; 108
Оршил
Энэ хичээлийн эхний хэсгээр Сургаал ба Гэрээ 107:39–100-г авч үзнэ. Хэдийгээр Сургаал ба Гэрээ 107 нь 1835 оны 4-р сард цэдэглэгдсэн боловч 60–100-р шүлгийн ихэнх агуулга нь 1831 оны 11-р сарын 11-нд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн байжээ. Энэ хичээл дээр авч хэлэлцэх шүлгүүд нь Мелкизедек санваарыг эцгээс хүүд дамжуулах эрт дээр үеийн заншлын талаарх Их Эзэний үгсийг агуулдаг. Тэдгээр нь бас өөр өөр санваарын удирдагчдын үүрэг хариуцлагын талаарх зааврыг өгдөг. Түүнчлэн энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 108-ыг авч үзэх бөгөөд үүнд Их Эзэн Лайман Шерманд зөвлөгөө болон амлалтууд өгдөг.
Сургаал ба Гэрээ 107:39–100
Их Эзэн эрт дээр үед Мелкизедек санваар нь эцгээс хүүд дамждаг байсныг илчлэв
-
Судрын тэмдэглэл дээрээ Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эсвэл тайвшралыг хүлээн авах хэрэгтэй мөн одоо танд тулгараад байгаа эсвэл удахгүй тулгарах зарим нөхцөл байдлын талаар бич.
Сургаал ба Гэрээ 107:39–100-аас суралцаж байхдаа, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эсвэл тайвшралыг хүлээн авахад туслах үнэнүүдийг ол.
Өмнөх хичээл дээр та Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын зарим үүрэг хариуцлагын талаар сурсан. Сургаал ба Гэрээ 107:39-ийг уншаад, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг үүрэг хариуцлагыг ол. “Евангелийн тохинуулагчид” гэдэг нь Мелкизедек санваарт патриархын албыг гүйцэтгэгч тэднийг хэлж байгаа юм (Судруудын удирдамж, “Eвангелист,” scriptures.lds.org; Bible Dictionary, “Evangelist”-ийг үзнэ үү).
39-р шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн дараахыг гүйцээ. Патриархууд нь дуудагдаж мөн Арван хоёр төлөөлөгчийн удирдлаган доор томилогддог.
Патриархын албанд томилогдсон хүмүүс патриархын адислал хэмээн нэрлэгдэх онцгой адислалыг Сүмийн зөв зохистой гишүүдэд өгдөг. Таны патриархын адислал Израилын гэр дэх удам угсааг тань тунхагладаг бөгөөд Их Эзэнээс танд өгөх хувийн зөвлөгөөг агуулдаг (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], “Патриархын адислалууд,” 148–149-ийг үзнэ үү).
Хувь хүмүүс патриархын адислалаа судалснаар, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж болон тайвшралыг хүлээн авч чаддаг. Хэрэв та патриархын адислалаа аваагүй байгаа бол эцэг эхтэйгээ мөн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ийм адислалыг хүлээж авах зохистой цаг нь хэзээ болохыг мөн үүнд бэлтгэхийн тулд та юу хийх хэрэгтэй гэдгийг ярилцах талаар бодож үз.
Патриарх гэдэг үг нь бас аавуудыг хэлдэг. Сургаал ба Гэрээ 107:41–57 нь Адам шударга эцэг мөн патриарх байсан хэмээн заадаг. 41–50-р шүлгийг гүйлгэн уншаад, Адамын гэр бүлээ тэргүүлэхдээ үргэлж хийдэг байсан хоёр зүйлийг буюу загварыг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 107:53-ыг унш. Энэ шүлгээс бид Адам өөрийн зөв шударга удмыг адисалсан гэж уншдаг.
-
Сургаал ба Гэрээ 107:41–57-оос сурсан зүйл дээрээ үндэслэн, дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Адам гэр бүлээ тэргүүлэхдээ ямар хоёр зүйлийг үргэлж хийдэг байсан бэ?
-
Адамын жишээ бүх эцгүүдэд хэрхэн дагах загвар байж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 107:53-аас бид Мелкизедек санваарыг атгадаг эцгүүд хүүхдүүддээ адислал өгөх эрхтэй хэмээх нэг үнэнийг сурч болно. Хүүгээ санваарт томилохоос гадна, эцэг хүн охиндоо мөн хүүдээ өвчтэй байхад нь удирдамж болон тайвшралыг өгөхөөр санваарын адислалыг өгч болдог.
Мелкизедек санваартнууд хүүхдүүддээ адислал өгөхөөс гадна, адислал авахыг хүссэн гэр бүлийн өөр гишүүдэд мөн бусад хүнд адислал өгч болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Санваартан байхгүй өрх гэр санваарын чуулгаар хамгаалагдаж, үйлчлүүлэх ёстой. Ийм замаар, Сүм дэх ямар ч гэр бүлд адислал дутагдахгүй байх болно.” (“Санваарын хүч,” Ensign, 2010 оны 5-р сар, 9 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).
-
Судрын тэмдэглэл дээрээ та өөрөө эсвэл таны мэддэг хүмүүс ааваасаа юм уу өөр Мелкизедек санваартнаас санваарын адислалыг хүлээн авах нь хэрхэн тус болсныг дүрслэн бич. Хэрвээ танд санваарын адислал авах боломж олдоогүй бол уг адислалыг авахаар эрэлхийлэх нь танд ямар тустай байх талаар бич.
Энэ хичээлийн 1-р даалгаварт зориулж бичсэн нөхцөл байдлыг эргэн сана. Та патриархын адислалаар мөн аавынхаа эсвэл бусад Мелкизедек санваартны өгөх санваарын адислалуудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс удирдамж болон тайвшралыг эрэлхийлж болно гэдгээ сана.
Сургаал ба Гэрээ 107:58–98-аас бид өөр өөр санваарын удирдагчийн үүрэг хариуцлагын талаар уншдаг. Эдгээр шүлгээс суралцаж байхдаа, эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлдэг хүмүүс хэрхэн бусдын амьдралд санваарын адислалуудыг авчирч болох талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 107:99–100-г уншаад, санваартнуудад өгсөн Их Эзэний заавруудыг олж мэд.
Ерөнхийлөгч Томас С. Монсон: “Санваар нь бэлэг биш, харин үйлчлэх, бусдыг өргөж дэмжих, бусдын амьдралыг адислах боломж юм” гэж заасан (“Our Sacred Priesthood Trust,”Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 57).
Сургаал ба Гэрээ 108
Их Эзэн Лайман Шерманд зөвлөгөө болон адислалуудыг өгөв
Ямар нэгэн юм хийх хэрэгтэй хэмээн Сүнсээр өдөөгдөж мөн уг өдөөлтийг дагаж байсан үеэ бод. Сүнсний өдөөлтийг дуулгавартай дагаснаар та ямар адислалуудыг хүлээн авсан бэ?
Лайман Шерман Сионы Хуаранд үйлчилсэн Сүмийн итгэлтэй гишүүн байсан бөгөөд Далын чуулгын долоон ерөнхийлөгчийн нэгээр дуудагдсан байв. 1835 оны 12-р сарын 26-нд бошиглогч Иосеф Смит өдрийн тэмдэглэлдээ: “Лайман Шерман ах ирээд, надаар дамжуулан Их Эзэнтэй ярихыг хүссэн; тэрээр ‘би өөрийн хүсэл болон мэдрэмжийг танд мэдүүлэхээр энд ирлээ, бас миний үүрэг хариуцлагыг мэдүүлэх илчлэлтийг надад өгнө гэсэн амлалтыг би авсан юм’ гэж хэлэв” хэмээн бичжээ (History of the Church, 2:345-д).
Лайман, Иосеф Смиттэй ярихаар “энд ирлээ” гэж хэлсэн нь тэрээр Ариун Сүнсээр өдөөгдсөн гэсэн утгатай юм.
Лайманы хүсэлтийн хариуд, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 108-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 108:1-ийг уншаад, бошиглогчтой ярь гэсэн өдөөлтийг Лайман дуулгавартай дагасны учир Их Эзэний түүнд өгсөн адислал юу болохыг олж мэд.
Их Эзэний Лайман Шерманд илчилсэн зүйл дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээ. Бид Их Эзэний дуу хоолойг Түүний өршөөлийг урьдаг.
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Их Эзэнээс ирэх өдөөлтийг дуулгавартай дагах нь яагаад Түүний өршөөлийг урьдаг гэж та бодож байна вэ?
Их Эзэний дуу хоолой нь судруудаар, Түүний бошиглогчдын үгсээр мөн Сүнсний өдөөлтөөр дамжуулан сонсогдож болно. Бурханыг дуулгавартай дагахын нэг хэсэг нь сүнслэг хүч чадлыг авчрах зөв шударга үйлсээр амьдралаа дүүрэн байлгах явдал юм. Бүрэн дүүрнээр дуулгавартай дагах нь таны амьдралд сайн мэдээний бүх хүч чадлыг авчирдаг. Энэ дуулгавартай байдал нь Сүмийн цуглаануудад оролцох, аравны нэгээ төлөх, үйлчлэл үзүүлэх мөн бусдыг уучлах гэх мэт наманчлалын нэг хэсэг гэж таны эхэндээ бодож байгаагүй байж болох үйлдлүүдийг багтаадаг. Их Эзэн “наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно” хэмээн амласан (C ба Г 1:32).
Сургаал ба Гэрээ 108:2-ыг уншаад, түүний нүглүүд өршөөгдсөн хэмээн хэлсний дараа Их Эзэний Лайман Шерманд ямар зөвлөгөө өгснийг олж мэд.
“Сүнслэг байдлынхаа тухайд сүнс чинь амралтад байг” (C ба Г 108:2) гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 108:1–2-оос бид Их Эзэний өршөөл нь бидний бодгальд амралтыг авчирдаг хэмээн сурдаг.
Заримдаа наманчлагч хүмүүс хийсэн нүглээсээ өөрсдийгөө уучлагдсан болов уу гэж эргэлздэг. Дараах мэдэгдлээс бодгалиа амрааж чаддаггүй хүмүүст өгсөн зөвлөгөөг тэмдэглэ.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа:
“Уучлалын тэр агуу өглөө нэг дор ирэхгүй байж болно. Эхлээд амжилтгүй байсан ч, битгий бууж өг. Наманчлалын хамгийн хэцүү хэсэг өөрийгөө уучлах байдаг. Сэтгэл гутралыг даван туулах нь сорилтын нэг хэсэг юм. Бүү шантарч бууж өг. Тэр гайхамшигт өглөө ирэх болно.
Тэгээд ‘бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван’ амьдралд тань дахин ирэх болно. [Филиппой 4:7.] Тэгээд та, Түүний адил, гэм нүглээ цаашид санахгүй байх болно. Харин та үүнийг хэрхэн мэдэж болох вэ? Та мэдэх болно! (Moзая 4:1–3-ыг үзнэ үү.) (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 20).
Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Та хэн ч мөн хаана ч байсан гэсэн нүглээсээ уучлагдахын тулд чадах бүхнээ хийж мөн чадахынхаа хэрээр өөрчлөгдөн мөн төлөөсөө төлсөн бол, … тэр үед Их Эзэн таныг хүлээн зөвшөөрсөн эсэхийг мэдэх баттай хариултыг авахыг хүсэх болно. Та бодгалиа эрэлхийлэхдээ, хэрэв тэрхүү оюун санааны амар амгаланг эрэлхийлж олох аваас, уг тэмдгээр та Их Эзэн таны наманчлалыг хүлээн авсан гэдгийг мэдэх болно” (“Stand Ye in Holy Places,” 1974 оны 7-р сар, 185).
Сургаал ба Гэрээ 108:3-ыг судлаад, Их Эзэний Лайман Шерманд өгсөн нэмэлт зөвлөгөөг ол. (Энэ шүлэг дэх анхааралтай дагах гэдэг үг нь үгэнд орох буюу дуулгавартай дагах гэдэг утгатай гэдгийг мэдэх нь тустай байж магад. Тангараг гэдэг нь амлалт эсвэл гэрээ юм.)
Тангаргуудыг анхааралтай дагахдаа илүү хичээнгүй байх энэхүү зөвлөгөө нь нүглээсээ уучлагдсан хүнд ямар арга замаар туслах вэ?
-
Судрын тэмдэглэл дээрээ, Сургаал ба Гэрээ 108:1–3 дээрээс олж тогтоосон үнэнүүд нь Их Эзэний дуу хоолойг дуулгавартай дагаж мөн өршөөлийг авахад найз эсвэл гэр бүлийн гишүүнийг тань хэрхэн урамшуулж болохыг тайлбарла.
“Онцгой ариун хуралдай” гэдэг үгийг та сонсож байсан уу? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйт: “Нэр нь өгүүлж байгаачлан, онцгой ариун хуралдай нь гэгээнтнүүд Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор цугларах ариун, тайван, хүндэтгэл бишрэлт явдлыг хэлдэг. Ариун сүмийг онцгойлон адислах, санваарын удирдагчдад тусгай заавар өгөх, Сүмийн шинэ ерөнхийлөгчийг дэмжин батлах гэсэн гурван зорилгоор онцгой ариун хуралдай явагддаг байжээ” (“Solemn Assemblies,” Ensign, 1994 оны 11-р сар, 14).
1832 оны 12-р сард Их Эзэн гэгээнтнүүдэд хэрвээ тэд ариун сүмийг барьж мөн онцгой ариун хуралдайг хуралдуулах аваас, тэдэн дээр агуу адислалуудыг цутгана хэмээн амлажээ (С ба Г 88:70–75, 117–119-ийг үзнэ үү). 1835 оны 12-р сард, Сургаал ба Гэрээ 108-д цэдэглэгдсэн илчлэлт Лайман Шерманд өгөгдөх үед Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад ердөө гурван сар дутуу байжээ.
Сургаал ба Гэрээ 108:4–6-г уншиж байхдаа, Их Эзэн онцгой ариун хуралдай дээр Лайманд юуг хүлээж авах болно гэж амласныг ол.
Дараа нь Сургаал ба Гэрээ 108:7–8-ыг уншаад, Их Эзэний Лайманд өгсөн зааварчилгааг ол. Та “бүх яриандаа” бусдыг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ (С ба Г 108:7)? Ухуулгууд гэдэг нь сайныг үйлдэх зөвлөгөө эсвэл урамшуулал гэдгийг мэдэх нь тустай байж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 108:7–8 дахь зааврууд бусдад сайн мэдээг номлоход хэрхэн Лайман Шерманд тусалсан гэж та бодож байна вэ?
-
Та 7-р шүлэг дэх Их Эзэний зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 107:39–100; 108-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: