Семинар
26-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 121:34–46


26-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 121:34–46

Оршил

Сургаал ба Гэрээ 121:34–46-д бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос бичсэн захидлын зарим хэсэг агуулагддаг. Бошиглогч энэхүү хэсэгтээ санваарын хүч болон эрх мэдлийн талаарх зарчмуудыг заасан. Тэр яагаад олон нь дуудагддаг ч цөөхөн нь сонгогддог мөн санваартнууд хэрхэн бусдад үйлчлэхийн тулд тэнгэрийн хүчийг ашигладаг талаар тайлбарласан юм.

Сургаал ба Гэрээ 121:34–40

Иосеф Смит санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй холбоотой байдгийг заав

Чийдэн

Санваарыг ашиглах нь чийдэнг асаахтай яагаад адилхан байж болох вэ?

Зураг дээрх чийдэнгийн хажууд санваартан гэж бич. Энэ хичээл дэх чийдэнгээс асах гэрэл нь хүмүүсийн санваартнуудаар дамжуулан Бурханаас хүлээн авч болох адислалуудыг төлөөлдөг.

Сургаал ба Гэрээ 121-ээс судалсан өнөөдрийнхөө хичээлд санваартнуудын зөв шударга байдал хэрхэн бусдад санваарын адислалуудыг хүлээн авахад туслах чадварт нь нөлөөлж болохыг бодож үз. Хэдийгээр эдгээр шүлэг нь санваартнуудад хандсан ч Сүмийн бүх гишүүнд хамаатай зарчмыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 121:34-ийг уншаад, энэ шүлэг дэх асуултад анхаарал хандуул. Та асуултыг тэмдэглэж болно.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Санваартнууд “дуудагддаг” мөн “сонгогддог” гэдэг нь юу гэсэн утгатайг илүү сайн ойлгохын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын санваартнуудад хандаж хэлсэн дараах үгийг унш. “Бидний толгой дээр гар тавьж, санваарыг хүртээх үед бид дуудагддаг харин бид зөв шударга байдал, итгэл мөн үүрэг даалгавраа Бурханд батлан харуулах хүртлээ сонгогддоггүй” “Called and Chosen,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 55).

Сургаал ба Гэрээ 121:35–39-өөс бид зарим санваартан яагаад сонгогддоггүйг сурдаг. Сургаал ба Гэрээ 121:35–36-г уншаад, санваартан бүрийн сурах ёстой хичээлийг олж мэд. Та олсон зүйлээ тэмдэглэж болно.

Зураг дээрх цахилгаан залгуурын хажууд Тэнгэрийн хүчнүүд гэж бич. Энэхүү адилтгал дээр цахилгаан нь тэнгэрийн хүчнүүдийг төлөөлж байгаа.

36-р шүлэг дэх “санваарын эрхүүд” гэдэг хэллэгийг анхаар. Хүн санваарын эрх мэдлийг гар тавилтаар түүн дээр хүртээх үед санваарыг ашиглах эрхийг хүлээн авдаг. Уг эрх мэдлээр үйлдэх эрх нь тухайн эрэгтэйн зохистой байдлаас шалтгаалдаг. Зураг дээрх цахилгаан утсан дээр Санваарын эрх мэдэл гэж бич.

Та чийдэнгийн залгуурыг эрчим хүчний эх үүсвэрт залгасан боловч гэрэл асахгүй байна гэж төсөөл. Та чийдэнг шалгаад, чийдэнгийн асаах товчлуур “асаах” тохиргоон дээр байхгүй байгааг олж мэднэ. (Зураг дээрх цахилгаан утсан дээр) байгаа асаах товчлуур дээр Зөв шударга байдлын зарчмууд гэж бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бич.

    1. Энэхүү адилтгал дээрх “зөв шударга байдлын зарчмуудыг” дагах нь хэрхэн чийдэнгийн гэрлийг асаахтай адил вэ?

    2. Сургаал ба Гэрээ 121:36-аас сурсан зүйлс дээрээ үндэслэн дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Санваартнууд зөвхөн … тэнгэрийн хүчнүүдийг ашиглаж чадна.

Сургаал ба Гэрээ 121:37–38-ыг уншаад, хэрэв санваартан зөв шударга амьдрахгүй бол тэнгэрийн хүчийг ашиглах чадварт нь юу тохиолдохыг олж мэд. Та олсон зүйлээ тэмдэглэж болно. (38-р шүлэг дээрх “шилбүүрийн эсрэг өшиглөх” гэдэг хэллэг нь малыг залуурддаг нарийн шилбүүрийг эсэргүүцэж буй малыг хэлдэг. Бидний хувьд энэ хэллэг нь Их Эзэн болон Түүний үйлчлэгчдээс ирж буй удирдамжийг эсэргүүцэхийг хэлдэг.)

35 болон 37-р шүлгийг уншаад, санваартнуудын тэнгэрийн хүчнүүдтэй холбогдох холбоог сулруулах зохисгүй зан байдал, үйлдлүүдийг олж мэд. Та асуултыг тэмдэглэж болно. Тэгээд дараах жишээнүүдийг унш. 35 болон 37-р шүлэгт дурдсан хандлага, үйлдлүүдийг олж мэд. Хоосон зайнууд дээр тэдгээр хандлага, үйлдлийг жагсааж бич.

  • Сургуульдаа олны танил үе тэнгийнхнийхээ сэтгэлд нийцэхийн тулд нэгэн санваартан тэдэнтэй хамт ангийнхаа хүүхдийг шоолжээ.

  • Багш нарын чуулгын ерөнхийлөгч спортод дуртай бөгөөд хөл бөмбөг эсвэл сагсан бөмбөг оролцоогүй ямар нэгэн чуулгын үйл ажиллагаанд оролцдоггүй байжээ. Чуулгын ерөнхийлөгч тул тэр үйл ажиллагаанд оролцож эсвэл үйлчлэл хийх үед бусад залуу эрэгтэйгээс түүний хэлснийг хийхийг шаарддаг байжээ.

“Нүглээ далдлахыг оролдох” (С ба Г 121:37) санваартнуудын тухай сэрэмжлүүлэгтэй холбон 2 Самуел 11 дэх Давид хааны түүхийг бодож үз. Давид Батшебатай садар самууны нүгэл үйлдсэний дараа тэр жирэмсэн болсон юм. Давид нүглээ далдлахыг оролдож, эцэстээ түүний нөхөр Уриаг алжээ. Хүмүүсийн нүглээ далдлахыг оролддог өөр ямар нөхцөл байдлууд байдаг вэ?

Зүрх сэтгэлээ дэлхийнхний эд зүйлсэд өгч, хүмүүний хүндэтгэлийг эрэлхийлэхийн аюултай талууд нь юу вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 121:35, 37-д жагсаасан хандлага болон үйлдлүүд нь яагаад санваартнуудад тэнгэрийн хүчнүүдийг ашиглахад саад болдог гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 121:39–40-ийг уншаад, зарим хүн яагаад шударга бусаар эзэгнэж (бусдыг хянаж) эхэлдгийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 121:34–40-өөс сурсан зүйл дээрээ үндэслэн яагаад “олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог” (С ба Г 121:40) шалтгаануудыг судрын тэмдэглэл дээрээ товч дүгнэж бич.

Сургаал ба Гэрээ 121:41–46

Иосеф Смит санваартнууд хэрхэн өөрсдийгөө авч явах ёстойг заав

Бошиглогч Иосеф Смит санваартнууд болон тэнгэрийн хүчнүүдийн хоорондох холбоог сулруулдаг хандлага, зан байдлын тухай заасныхаа дараа энэ холбоог хүчирхэгжүүлдэг хандлага, зан байдлыг мөн адил заажээ. Сургаал ба Гэрээ 121:41–45-ыг уншаад, санваартнуудад тэнгэрийн хүчнүүдийг ашиглахад нь тусалдаг хандлага, үйлдлүүдийг олж мэд. Эдгээр хандлага, үйлдлийг тэмдэглэх талаар бодож үз. Танд шүлгүүдийг уншиж байхдаа 41-р шүлэг дэх гагцхүү гэдэг нь “үүнээс гадна” гэсэн утгатай бөгөөд зусардалтгүйгээр, харин заль мэхгүйгээр, чин сэтгэлийн хайраар тэтгэх гэдэг нь хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлан, зөв шударга хүсэлтэй байна гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 121:41–45-д жагсаасан зан чанарууд нь яагаад санваартнуудад чухал гэдгийг судрын тэмдэглэл дээрээ бич. Мөн дараах асуултад хариул. Яагаад эдгээр нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд хөгжүүлэх ёстой чухал зан чанар байдаг вэ? Эдгээр шүлэг дэх зөв шударгын зарчмуудаас нэгийг сонгон аваад, үүнийгээ амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэх зорилго тавь.

43-р шүлэг дэх шүүмжлэх гэдэг үг нь хэн нэгэнд буруу зүйл хийж байгааг нь эелдэг эсвэл даруу байдлаар хэлэхийг хэлдэг. Цагаа олж гэдэг нь “эртхэн” эсвэл “тохиромжтой цагт” гэсэн үг юм. Хурц тодоор гэдэг нь өөрсдийгөө тодорхой илэрхийлэх гэсэн утгатай. Санваарын удирдагчдын хувьд яагаад хурц тодоор, цагаа олж, Ариун Сүнсний удирдамжаар шүүмжлэх нь чухал вэ? Хэн нэгнийг шүүмжилснийхээ дараа яагаад илүү их хайрыг үзүүлэх нь чухал байдаг вэ? Та хэзээ иймэрхүү залруулга хийх нь хэзээ танд ашиг тустай байсан бэ?

эцэг, хүү хоёр
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Санваарын удирдагчдад яагаад бусадтай харилцахдаа эелдэг мөн даруу байх нь чухал байдаг вэ?

    2. “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” (С ба Г 121:45) гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? Та бодол санаагаа ариун журамтай байлгахын тулд юу хийж болох вэ?

    3. Сургаал ба Гэрээ 121:41–45 дээрх зарчмууд хэрхэн бусадтай харилцахад бидний хүн нэг бүрд тусалдаг вэ?

Эдгээр зөв шударгын зарчмын дагуу амьдрах нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болж, бусдын амьдралыг илүү сайн адислах боломжийг олгон тусалдаг.

Сургаал ба Гэрээ 121:45–46-г уншаад, зөв шударга амьдарснаар тэнгэрийн хүчнүүдийг ашигладаг санваартнуудад ирдэг адислалуудыг олж мэд. Олсон зүйлээ тэмдэглэх талаар бодож үз.

Эдгээр шүлгийг унших үед очирт таяг гэдэг нь хаан эсвэл хатны барьдаг таягийг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай. Энэ нь эрх мэдэл болон хүч чадлын бэлгэ тэмдэг юм.

“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” (С ба Г 121:45) хэмээх зарлигийг тунгаан бодож байхдаа энэ илчлэлтийг өгөх үед чимэн гоёх гэдэг үгийн нэг утга нь ойролцоо утга бүхий “чимэглэх” гэсэн үгтэй адилхан байсан гэдгийг мэдэх нь тустай байж болно. Өөр нэг утга нь “дөнгөлөх”, “хориглох” юм. (Ноа Вэбстэр, An American Dictionary of the English Language, эхний хэвлэлийн факсийн хуулбар [1828; 1967 онд дахин хуулбарласан], “garnish”-г үзнэ үү.) Эдгээр тодорхойлолт дээр үндэслэхэд бид ариун журмыг бодол санаандаа агуулж, үүгээр хянуулах боломж олгох хэрэгтэй гэдгийг сурдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТэнгэрийн хүчнүүдийг ашиглахад тусалдаг арга замаар амьдардаг өөрийн мэдэх нэг санваарын удирдагчийнхаа тухай судрын тэмдэглэл дээрээ бич. Та хэрхэн түүний үйлчлэлээр дамжуулан адислагдаж байсан бэ?

төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 121:36, 41–42

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 121:36-г чээжээрээ уншиж чаддаг болтлоо чанга давтаж унш. Дараа нь гэр бүлийнхээ гишүүнд чээжээр хэлж өг. 41–42-р шүлэг дээрх зарчмуудыг хэрэгжүүлэхэд тань туслах эдгээр шүлэгт тодорхойлсон зан байдлын жагсаалтыг гарга. Жагсаалтыг уншиж болох газар тавь.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 121:34–46-г судалж, энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: