8-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 35
Оршил
Сүм зохион байгуулагдсанаас хойших 6 сарын дотор Парлей П. Пратт гээд дөрвөн номлогч баруун өрнөд рүү аялж, Америкийн уугуул иргэдэд номлохоор явжээ. Миссуригийн өрнөд хил хүрэх замдаа тэд Парлигийн хэсэг хугацаанд амьдарч байсан Огайогийн Көртланд хавийн нутгаар түр буудаллав. Тэд ахлагч Праттын найз, нэртэй санваартан Сидней Ригдонтой захиасаа хуваалцжээ. Маш богино хугацаанд Сидней Ригдон болон түүний цуглааны олон гишүүнийг хамарсан 100 гаруй хүн буюу Сүмийн нийт гишүүдийн тооноос хоёр дахин их хүн баптисм хүртсэн байна. Сидней болон түүний эхнэр Фоби Сүмд нэгдэх нь тэдний хувьд хохиролтой гэдгийг мэдэж байлаа. Тэрээр санваартны хувьд олдог орлого, оршин суугчдын дундах нэр хүндэд муу гэдгийг мэдэж байсан ч үнэнийг дагахаар эрс шийдсэн байв.
Ахлагчид аяллаа үргэлжлүүлэхээр Көртландыг орхиж явах үед Сидней Ригдон болон түүний найз Эдвард Партриж хоёр бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Нью-Йорк руу явжээ. Тэднийг дөнгөж ирсний дараахан бошиглогч Сургаал ба Гэрээ 35-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Их Эзэн шинэхэн сэргээгдсэн Сүм дэх тодорхой үүрэг хариуцлагыг Сидней Ригдонд өгчээ.
Сургаал ба Гэрээ 35:1–12
Их Эзэн Сидней Ригдонг агуу ажилд бэлтгэсэн гэдгээ хэлжээ.
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Ямар үйл явдал Их Эзэн өөрийг тань таньдаг гэдгийг мэдэхэд тусалсан бэ?
Сургаал ба Гэрээ 35-д цэдэглэгдсэн илчлэлт Их Эзэн Сидней Ригдоныг мэддэг гэдгийг харуулдаг бөгөөд Тэрээр Сиднейтэй бошиглогч Иосеф Смитэд туслах үүргийнх нь талаар ярьжээ. Сургаал ба Гэрээ 35:1–3-ыг уншаад, Их Эзэн Сидней Ригдоныг мэддэг байсан нотолгоог олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 35:3-ыг уншихдаа Сиднейгийн нэрийн оронд өөрийн нэрийг орлуулан тавь. Их Эзэний хэлсэн үгс биднийг мэддэг талаар юу зааж байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Бурхан биднийг мэддэг талаар гэрчилсэн. “Бурхан маш удаан хугацааны туршид та нарыг нэг бүрчлэн мэддэг байсан гэдгийг би гэрчилж байна (С ба Г 93:23-ыг үзнэ үү). Тэрээр та нарыг урт, удаан хугацаанд хайрласан. … Тэрээр та нарын нэрийг мөн та нарын зовлон шаналал, баяр баясгаланг мэддэг!” (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign 2004 оны 5-р сар, 46).
Бид Сургаал ба Гэрээ 35:3-аас Их Эзэн биднийг мэддэг бөгөөд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил түүнд байдаг гэсэн нэг зарчмыг сурч болно. Их Эзэнд танаар хийлгүүлэх ямар тодорхой ажил байгаа бол гэж та бодож байсан уу?
Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн талаар мэдэхээсээ өмнө Сидней Ригдон өөр сүмийн тохинуулагчаар сайн ажиллаж байсан байна. Сэргээгдсэн Сүмд нэгдсэнийхээ дараа тэр Их Эзэний хаант улсын төлөө “илүү агуу ажил” хийх боломжтой болсон (С ба Г 35:3). Өөр шашны хүмүүс олон сайн зүйлийг хийдэг. Харин бид тэдэнд “илүү сайн ажил” хийх боломж олгохын тулд тэдэнтэй Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг хуваалцах үүрэгтэй. Үүнтэй адил, бид Их Эзэн биднийг мэддэг мөн Түүнийг хичээнгүйлэн дагах юм бол Тэрээр бидэнд хийх ёстой ажлыг маань хийхэд бидэнд тусална гэдэгт итгэлтэй байж болно.
Есүс Христээс өмнө ирснээр Иохан Баптист олон хүний зүрх сэтгэлийг Түүний ирэлтэд бэлтгэсэн. Сургаал ба Гэрээ 35:4–6-г уншаад, Сидней Ригдон Иохан Баптисттай юугаараа адилхан байсныг олж мэд. Та олж мэдсэн зүйлсээ тэмдэглэж болно.
Хэдийгээр Сидней Ригдон зарим талаараа Иохан Баптисттай адилхан байсан ч Иохан Баптистаас юугаараа өөр байсан гэвэл Сидней Ригдон хуучин сүмийнхээ хүмүүст баптисм хүртээхдээ тийнхүү хийх Бурханы зохих эрх мэдэлгүй байсан юм (С ба Г 35:5–6).
Сургаал ба Гэрээ 35:7–11-ийг уншаад, Бурханд итгэж, итгэлээ хөгжүүлдэг хүмүүсийн амьдралд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Бид Сургаал ба Гэрээ 35:7–11-д Их Эзэн Өөрийг нь итгэлээр дагах хүмүүст юу үзүүлнэ гэж амласнаас юу сурч болох вэ? (7-р шүлэг дээрх харийнхан гэдэг үг нь сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн аваагүй хүмүүсийг хэлж байгаа болно. 11-р шүлэг дэх Вавилон гэдэг үг нь дэлхийнхнийг хэлж байгаа болно.)
-
Яагаад гайхамшгууд Есүс Христэд итгэх итгэлтэй холбоотой байдаг гэж та бодож байна вэ? (Гайхамшиг нь зүрх сэтгэлийн өөрчлөлт, нүглийн өршөөл мөн тэд Их Эзэний тааллаар ирэх гэх мэт энгийн байж болно гэдгийг бодож үз.)
-
Сургаал ба Гэрээ 35:13–19
Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийх даруу хүмүүст тусална хэмээн амлав
Та өөрийгөө спортын баг байгуулж байна гэж төсөөлөн бод (сайн мэдэх нэг спортын талаар бод). Гаргасан байгаа зайд та багийнхаа тоглогчдыг ямар давуу тал, ур чадвартай байлгахыг хүсэж байгаагаа дүрсэл.
Сургаал ба Гэрээ 35:13-ыг уншаад, Их Эзэн хэнийг Өөрийн ажлыг хийлгүүлэхээр сонгодгийг олж мэд. Их Эзэн Өөртөө туслуулахаар сонгодог хүмүүсийн дэлхийнхний жишгээс өөр зан чанарыг анхаар. “Дэлхийн сул дорой зүйлүүд” гэдэг нь Их Эзэний үйлчлэгчдийг хэлж байгаа болно. Энэ шүлэгт байх шигших буюу цохих гэсэн үг нь тариаг цохих, буудайг ишнээс нь салгах ажлыг хэлж байгаа болно. Энэ шүлэгт энэ нь сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүсийг бэлэн биш байгаа хүмүүсээс салгах талаар ярьж байна. Номлогчид хүмүүстэй холбогдон, тэднийг ариун гэрээг байгуулж, сахихад бэлдэх нь үүнийг хийх нэг арга зам юм.
Сургаал ба Гэрээ 35:13 дээр үндэслэхэд, Бурхан сул дорой хүмүүсийг Өөрийн Сүнсний хүчээр Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхээр дууддаг.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад Их Эзэн үйлчлүүлэгчдээ “сул дорой,” “эрдэм боловсролгүй,” “гадуурхагдагсад” гэж дууддаг вэ?
Сургаал ба Гэрээ 35:14–15-ыг уншаад, Их Эзэний ажилд туслах хүмүүст өгсөн амлалтыг олж мэд. Та олж мэдсэн зүйлсээ тэмдэглэж болно. Түүнчлэн та эдгээр шүлгийг дахин уншихдаа өөрийн нэрийг оруулан өөртөө тохируулан өөрчилж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах нэг эсвэл хоёр асуултад хариул. Тухайлбал:
-
Их Эзэн дэлхийн сул дорой зүйлүүдийг ашиглан Өөрийн ажлыг Өөрийн Сүнсээр дамжуулан хийдэг гэдгийг мэдэх нь номлолд үйлчлэх гэж байгаадаа сэтгэл нь түгшсэн залууд хэрхэн туслах вэ?
-
Энэ мэдлэг нь Сүмд заах дуудлага авсан ч өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байгаа залуу эмэгтэйд хэрхэн туслах вэ?
-
Энэ мэдлэг нь бидэнд сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалцах сүнсний өдөөлтийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?
-
Ерөнхийлөгч Томас С. Монсон Их Эзэний ажилд туслахад сул дорой, шаардлага хангахгүй гэж бодож байгаа хүмүүст хандан: “Одоо, та нарын зарим нь угийн ичимхий болоод ч юм уу эсвэл өөрсдийгөө дуудлага хүлээж авахад таарах чадваргүй гэж бодож болно. Энэ ажлыг зөвхөн та нарынх ч биш, минийх ч биш гэдгийг санацгаагаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үедээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Их Эзэн Өөрийнхөө үүрүүлсэн ачааг дийлэх хүчийг танд өгөх болно” (“Сурах, хийх, байх,” Ensign, 2008 оны 11-р сар, 62 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–75).
Бошиглогч Иосеф Смит нь албан ёсны боловсрол болон бусад ур чадвараараа зарим хүний хувьд сул доройд тооцогддог. Сидней Ригдоныг түүнтэй харьцуулахад өндөр боловсролтой, олон авьяас бэлэгтэй байсан. Сургаал ба Гэрээ 35:17-19-ийг уншаад, Сион дахь гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 35:17-19 дэх зөвлөгөөг ойлгох нь яагаад Сидней Ригдон шиг боловсролтой тохинуулагчид чухал вэ?
-
Одоогийн Сүмийн удирдагчдадаа хандахдаа энэхүү зөвлөгөөг санах нь хэрхэн бидэнд туслах вэ?
-
Сургаал ба Гэрээ 35:20–27
Их Эзэн Иосеф Смитэд бичин, сайн мэдээг номлож, хийсэн гэрээнүүдээ сахихыг Сидней Ригдонд зарлигласан.
Та Сүмд тодорхой дуудлага эсвэл үүрэг хариуцлага хүлээж авсан уу? Сургаал ба Гэрээ 35:20–24-ийг уншаад, Их Эзэний Сидней Ригдоноор хийлгэхээр дуудсан тодорхой үүргүүдийг олж мэд.
Бошиглогч Иосeф Смит Библийн орчуулга дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан тул Их Эзэн Сидней Ригдонд бичээчийн үүргийг гүйцэтгэ хэмээн дуудсан. Энэ нь нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах ажил байсангүй. Бошиглогч 16 жилийн туршид Библид сүнслэгээр өдөөгдсөн засварыг оруулж байсан юм. Бид эдгээр засварыг Иосеф Смитийн орчуулга хэмээн нэрлэдэг. Тэдгээрийн ихэнхийг Ариун Библийн ХҮГ-ний хувилбарын зүүлт тайлбар, хавсралт дээрээс олж болно. Агуу Үнэт Сувд дахь Мосегийн ном болон Иосеф Смит—Матай зэрэг нь мөн Иосеф Смитийн орчуулгын нэг хэсэг юм.
Сургаал ба Гэрээ 35:23-т Их Эзэн Сидней Ригдонд Иосеф Смитэд зориулан бичихээс гадна сайн мэдээг номлож, судрын мэдлэгээ бошиглогчийн үгийг дэмжихэд ашиглах ёстой байсныг анхаар.
Сургаал ба Гэрээ 35:24-т цэдэглэгдсэнээр, Сидней Ригдон гэрээгээ сахих юм бол Их Эзэн ямар адислалуудыг өгнө гэж амласан бэ? Энэ шүлгээс хэрэв бид зарлигуудыг сахиж, гэрээнүүдээ хүндэтгэх юм бол Их Эзэн Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхэд бидэнд туслах болно гэдэг зарчмыг сурч болно.
-
Энэ хичээлээр олж тогтоосон гурван зарчмыг эргэн хар. Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Энэ хичээлээр олж тогтоосон гурван зарчим хэрхэн хоорондоо холбоотой вэ?
-
Хэзээ Их Эзэн танд эсвэл таны мэдэх хэн нэгэнд Өөрийнх нь ажлыг хийхэд тусалж байхыг та мэдэрч эсвэл харж байсан бэ?
-
Төгсгөлд нь Сургаал ба Гэрээ 35:26–27-г унш. Өнөөдөр Сургаал ба Гэрээ 35-аас сурсан зүйлс дээрээ тулгуурлахад, яагаад Сидней Ригдонд зүрх сэтгэлээ өргөж, баяртай байх шалтгаан байсан гэж та бодож байна вэ? Танд зүрх сэтгэлээ өргөж, баяртай байх ямар шалтгаанууд байгаа вэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 35-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: