Семинар
12-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 49


12-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 49

Оршил

Сүмд хөрвүүлэгдээд удаагүй Леман Коплей гэгч өөрийн өмнө нь харьяалагддаг байсан шейкерүүд хэмээх шашны бүлгийн гишүүдэд номлогчдоор сайн мэдээг заалгахыг хүсэж байв. Гэсэн хэдий ч, тэр уг шашныхаа зарим хуурамч итгэл үнэмшилдээ итгэсэн хэвээр байлаа. Леманы зарим хуучин итгэл үнэмшлээ хадгалсаар байгаад санаа зовсон бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс асуусан бөгөөд 1831 оны 5-р сарын 7-нд одоогийн Сургаал ба Гэрээ 49-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Энэ илчлэлтээр Их Эзэн Сидней Ригдон, Парлей П.Пратт хоёрыг Леманы хамт шейкерийн бүлгийнхэнд сайн мэдээг номлохоор явахыг зарлиглав. Түүнчлэн Их Эзэн Христийн Хоёр дахь ирэлтийн мөн чанар, баптисм хүртэх шаардлага, гэрлэлт болон гэр бүлийн ач холбогдол болон амьтдыг хоолонд хэрэглэх гэх мэт шейкерүүдийн буруу ташаа ойлголттой байсан сургаалуудыг тодруулав.

Сургаал ба Гэрээ 49:1–4

Их Эзэн Сидней Ригдон, Парлей П.Пратт мөн Леман Коплей нарыг шейкерүүдэд номлохоор дуудав

Та сармагчин барьдаг урхийг харж байсан уу? Сармагчинг барьдаг нэг арга бол, сармагчны гар багтахуйц амсартай саванд самар эсвэл хоол хийдэг байна. Сармагчинд савыг авч зугтах боломж олгохгүйн тулд савыг утас юм уу олсноос уяна. Сармагчин гараа оруулан, доторх зүйлийг барьж авангуут атгасан гар нь амсраас нь том болдог учраас гараа буцааж гаргах боломжгүй болдог байна. Барьсан зүйлээ алдахгүйн тулд зарим сармагчин баригддаг аж.

Сармагчны урхи

Сургаал ба Гэрээ 49-р хэсгийн оршлыг уншаад, дээрх нөхцөл ямар байдлаараа сармагчны урхийг санагдуулж байгааг олж мэд. Леман Коплей ямар ямар хуурамч итгэл үнэмшлээсээ салахыг хүсэхгүй байсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Шейкерүүдийн итгэл үнэмшил гэж бич. Дараа нь дээрх хэсгийн оршилд дурдагдсан шейкерүүдийн дөрвөн итгэл үнэмшлийг жагсаан бич. Та мөн эдгээрийг судар дээрээ тэмдэглэж болно.

Христийн Хоёр дахь Ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэгийн гишүүдийг дуулж бүжиглэхдээ биеэ сэгсчиж, алгаа таших замаар шүтэн биширдэг байсан тул олон нийтэд сэгсрэгчид буюу шейкерүүд гэж нэрлэдэг байжээ.

Сургаал ба Гэрээ 49:1–4-ийг уншаад, Их Эзэн шейкерүүдийн итгэлийн талаар юу илчилснийг олж мэд. 2-р шүлэгт Их Эзэн шейкерүүдийг юу хүсдэг хэмээн хэлснийг тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. “Тэд үнэнийг зарим талаар мэдэхийг хүсч байна, гэвч бүгдийг бус” гэж хэлсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ (С ба Г 49:2)?

    2. Сүмийн нэг гишүүн сайн мэдээний зарим үнэн болон жишгийг хүлээн зөвшөөрөөд, бусдыг нь үл тоомсорлож байгаа ямар жишээ байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 49:2-т заасан дараах зарчмыг гүйцээж бичихийн тулд та ямар үгийг хоосон зайд бичих вэ? Их Эзэний өмнө зөвт байхад Түүний илчилсэн үнэний … хүлээн авахыг хүсэх хүсэл ордог.

Та энэ зарчмыг судар дээрээ 2-р шүлгийн хажууд бичиж болно. Үнэний зөвхөн нэг хэсгийг хүлээн авснаар хүн ямар ямар адислалыг алдаж болох талаар тунгаан бод.

Сүмийн гишүүдийн ордог зарим урхины талаар та бас бодож олж болно. Зарим гишүүн бүгдийг нь биш, харин зарим сургаал, жишгийг хүлээн зөвшөөрдөг байхад зарим нь “[Их Эзэний] өмнө зөвт” байхад нь саад болдог зан чанараасаа салахыг хүсдэггүй байж болно (С ба Г 49:2). Жишээ нь, хүн ням гарагт сүмдээ явдаг атлаа өдрийнхөө үлдсэн цагийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахилгүй зөрчиж өнгөрүүлэхэд зориулдаг байж болно. Өөр нэг хүн судар уншин, Сүнсний төлөө залбирсныхаа дараа Ариун Сүнсийг холдуулах дуу хөгжим сонсдог байж магадгүй юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин ийнхүү заасан.

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Сатан бол мэргэжлийн хуурагч мөн бүх худал хуурмагийн эцэг мөн. Та нар Аврагчид болон түүний цагаатгагч золиослолд итгэх итгэлээ хөгжүүлж, бүх зарлигийг дагаснаар Сатаны эрхшээлдээ оруулахаар болгоомжтой удирдах цөхрөлтгүй чармайлтаас нь хамгаалагдаж чадна.

Та нар сайн мэдээнд, ширээн дээрх хоолны цуглуулгаас түүж идэхтэй адил энд тэндээс нь сонгох байдлаар хандаж болохгүй. Та нар сууж мөн бүхэл бүтэн зоогоос хүртэн, Их Эзэний хайраар өгсөн зарлигуудыг бүрэн дүүрэн дагаж амьдрах ёстой.

Та нарт зарлигуудыг заасан. Та нар юу хийхээ мэднэ. Залбирч, судруудыг судлан, мацаг барьж, аравны нэг, өргөлүүдээ төлөн, цуглаанууддаа оролцож, ариун ёслолоос хүртэж, дуудлагаа эрхэмлэн биелүүлж, бусдад үйлчлэн, Сүмийн удирдагчдыг дэмжин, ариун нандин гэрээнд орж, түүнийгээ сахин, сайн мэдээг хуваалцаж, шударга, ариун, өгөөмөр, ариун журамтай байх хэрэгтэй” хэмээсэн (“It’s Your Choice,”New Era, 1998 оны 2-р сар, 4).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ зарим зарлиг, жишгийг хүлээн зөвшөөрдөг атлаа хуурамч итгэл үнэмшил, зан үйлээсээ салахгүй байхын аюулыг тайлбарлан бич. Энэ нь хэрхэн сүнслэг байдлын “урхи” болдог вэ?

Тэнгэрлэг Эцэгийн танд өгөхийг хүссэн бүх адислалыг бүрэн хүлээн авахын тулд та ямар зүйл хийхээ болих хэрэгтэй гэдгээ бод. Таныг Их Эзэний өмнө зөвт байхад саад болж байгаа ямар нэгэн зүйлийг хийхээ болих зорилго тавин бичиж болно.

Сургаал ба Гэрээ 49:5–28

Их Эзэн шейкерүүдийн зарим хуурамч сургаалыг залруулж мөн Өөрийн үйлчлэгчдийг тэдэнд наманчилж, баптисм хүртэхийг урихад зарлиглав

Их Эзэн Леман Коплей, Сидней Ригдон, Парлей П.Пратт нарт шейкерүүдэд сайн мэдээг номлохыг зарлиглав (С ба Г 49:1–4-ийг үзнэ үү). Леман Коплей өмнө нь харьяалагдаж байсан сүмийнхээ гишүүдэд ахлагчдыг номлоосой хэмээн хүсэж байв.

Та өөрийгөө бүлэг хүмүүст зарим итгэл үнэмшил нь буруу гэж хэлээд, сайн мэдээний зөв зарчмуудыг зааж байна гэж төсөөлж чадах уу? Парлей П.Пратт, Сидней Ригдон, Леман Коплей нар шейкерүүд дээр айлчилж очихдоо Сургаал ба Гэрээ 49 дэх илчлэлтийн хуулбарыг авч явсан бөгөөд үүнийгээ тэдэнд уншиж өгчээ.

Доорх хүснэгтийн зүүн багананд байгаа судрын хэсэг бүрийг судлаад, баруун багананд байгаа зохих зарчмуудтай тохируул. Дараа нь дагалдах асуултуудыг бодож үз.

  1. С ба Г 49:5–8

  1. Хоёр дахь ирэлт хэзээ болохыг хэн ч мэдэхгүй.

  1. С ба Г 49:11–14

  1. Хэрвээ бид Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэх юм бол хуурамч ятгалгад мэхлэгдэхгүй. Их Эзэний Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэж байх нь бидний хувьд яагаад чухал вэ?

  1. С ба Г 49:15–17

  1. Есүс Христ Өөрт нь итгэж, наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахыг хүмүүст зарла хэмээн Өөрийн үйлчлэгчдэд зарлигласан. Та баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсандаа яагаад талархалтай байдаг вэ? Та яагаад эдгээр ёслолыг хүлээн авахад нь бусдад туслахыг тэсэн ядан хүлээдэг вэ?

  1. С ба Г 49:18–21

  1. Их Эзэн дэлхий дээрх амьтдыг бидний хэрэгцээнд зориулан бүтээсэн. Амьтдыг хэрэгцээгүй алдаг хүмүүст Их Эзэн яагаад дургүй байдаг гэж та бодож байна вэ?

  1. С ба Г 49:22–25

  1. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт Бурханаас томилогдсон бөгөөд эхнэр, нөхөр хоёр нэг байж, үр хүүхдүүдтэй болох зарлиг хүлээн авсан. (“Өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд юм … энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэх болно” гэсэн өгүүлбэр дэлхийг бүтээсэн зорилгуудын нэгийг харуулдаг.) Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар зорилгыг гүйцэлдүүлдэг вэ?

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга: “Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь тэд эхнэр нөхрийн хувьд эцэг эх болж чадах боломжийн талаар байлаа. Өөрийн хүүхдүүдэд “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээсэн Бурханы зарлиг хүчин төгөлдөр байгааг бид тунхаглаж байна. Түүнчлэн “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээн Бурхан зарлигласныг тунхаглаж байна” хэмээн заажээ (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Сатан гэрлэлтийг үгүйсгэхийг хичээдэг гэж та бодож байна вэ? Тэр яагаад хүмүүст гэрлэх хэрэггүй гэж ятгахыг хичээдэг вэ?

    2. Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд чухал байдаг вэ? Ижил хүйстний гэрлэлт Их Эзэний төлөвлөгөөг хэрхэн үр дүнгүй болгодог вэ?

    3. Та селестиел гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

Сармагчны урхины тухай бод. Бид Их Эзэний өмнө зөвт байхын тулд Түүний бүх сургаалыг хүлээн авах хэрэгтэй гэсэн зарчмыг тунгаан бод. Тэгээд Сургаал ба Гэрээ 49:26–28 дахь Их Эзэний зөвлөгөө, амлалтуудыг унш. Эдгээр шүлгийг уншиж байхдаа Их Эзэний өмнө зөвт байхын тулд гаргасан хичээл зүтгэлийн тань талаар Түүнийг тантай шууд харилцан ярьж байгаагаар төсөөлөн бод. Түүний зөвлөгөө, амлалтууд хэрхэн танд хамаатай байж болох талаар бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 49-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: