Семинар
3-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 5


3-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 5

Оршил

Хэдийгээр Мартин Харрис Мормоны Номын гар бичмэлийн 116 хуудсыг 1828 оны зун алдсан ч Мормоны Номыг урагш авчрах ажилд оролцох хүсэлтэй хэвээр байв. 1829 оны 3-р сард Мартин Нью-Йоркт буй гэрээсээ явж, Пеннсильванийн Хармонид байгаа Иосеф, Эмма Смит хоёр дээр очихоор шийджээ. Гэхдээ Мартины эхнэр Люси Харрис Мормоны Номыг хэвлүүлэхэд цаг зав, хөрөнгө мөнгөө зориулж байгаад нь дургүй байв. Тэрээр бас алтан ялтсуудыг үзэх гэсэн өмнөх хүсэлтэд нь татгалзсанд Иосеф Смитэд уурлаж байсан юм. Тэрээр Иосефын эсрэг бичгээр гомдол гаргаж, тэр алтан ялтсууд байгаа тухай худал ярьж байна гэж гэрчлэх хүсэлтэй олон хүнийг цуглуулсан байна. Тэд Иосефын эсрэг зарга мэдүүлээд зогсохгүй, Мартин Харрисыг өөрсөдтэй нь нэгдэж Иосефын хуурамч үйл ажиллагааг илчлэхгүй бол өөрөө гэм буруутай болж, Иосефтой хамт шоронд сууна гэж сүрдүүлжээ.

Энэ үеийг хүртэл Мартин бичээчээр үйлчилж байсан боловч алтан ялтсуудыг огт хараагүй байсан юм. Мартин Иосефын гэрт ирээд, цаашид жинхэнэ алтан ялтсуудыг харсан гэрч нь байхыг хүсэж байгаагаа хэлэв. Иосеф алтан ялтаснуудыг харахыг хүссэн Мартины хүсэлтийг сонссоны дараа Их Эзэнээс асууж, Сургаал ба Гэрээ 5-д байх энэхүү илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлтэд Их Эзэн Мормоны Номыг гэрчлэх гурван гэрчийг дуудна хэмээн тунхагласан бөгөөд тэдний нэг болохын тулд юу хийх ёстойг Мартинд мэдэгджээ.

Сургаал ба Гэрээ 5:1–22

Их Эзэн энэ хожмын өдрүүдэд Өөрийн үгийг урагш гарган авчрах бөгөөд гэрчүүд үүнийг нь гэрчлэх болно хэмээн тунхаглав

Танаас гэрч болохыг хүсэж байсан уу? Гэрч болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Та дэлхийн түүхэнд болсон ямар нэгэн үйл явдлын гэрч болохыг хүсэж байсан уу? Та Сүмийн ямар нэгэн түүхэнд үйл явдлыг харахыг эсвэл гэрч байхыг хүсдэг үү? Яагаад?

Энэ хичээлийн оршил хэсэгт Мартин Харрис алтан ялтсуудыг харахыг хүссэн тухай та нар олж мэдсэн. Та ер нь алтан ялтсуудыг харахыг хүсэж байсан уу? Яагаад?

Дараа нь Сургаал ба Гэрээ 5:1–3-ыг уншаад, Их Эзэн Мартин Харрисын хүсэлтийн талаар Иосефт юу гэж хариулсныг олж мэд. Эдгээр шүлэгт өгүүлснээр Иосеф Смит яагаад Мартин Харрист ялтсуудыг үзүүлээгүй вэ?

Алтан ялтсууд

Яагаад Их Эзэн ялтсуудыг дэлхийд дэлгэн үзүүлээгүй юм бол гэж та бодож байсан уу? Хүмүүс яагаад ялтсуудыг үзэхийг хүсдэг нэг шалтгааныг бошиглогч Жозеф Фийлдинг Смит тайлбарласан. Тэрээр: “Мормоны Ном урагш гарч ирсэн тухай түүхийг сонсох үедээ хүмүүс байнга л … тэр ялтсуудыг ямар нэгэн музейд харж болох эсэхийг асуудаг. Тэдний дунд байх шинжлэх ухааны мэдлэгтэй зарим нь ялтсуудыг эрдэмтдээр уншуулан шинжлүүлж, уншиж чадсаны дараа Мормоны Ном болон Иосеф Смит үнэн зөв болохыг гэрчилж, дэлхийнхэн бүхэлдээ хөрвүүлэгдэнэ хэмээн ярьж байв” (Church History and Modern Revelation, 2-р боть. [1953], 1:40).

Та Сургаал ба Гэрээ 5:5–10-ыг уншаад, Их Эзэн яагаад ялтсуудыг дэлхийд дэлгэн үзүүлэхийг Иосеф Смитэд зөвшөөрөөгүй болохыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 5:7-д цэдэглэгдсэнээр Иосеф Смитээр дамжуулан илчилсэн Их Эзэний үгэнд итгээгүй хүмүүс ялтсуудыг харсан ч итгэхгүй байх байсан.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 5:5–10-аас мэдсэн зүйл дээрээ үндэслээд Их Эзэн яагаад ялтсуудыг дэлхийнхний өмнө үзүүлэхгүй байхыг хүссэн талаар 2–3 өгүүлбэр судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 5:10Их Эзэн Өөрийн үгийг дэлхийд хүргүүлэхийн тулд Иосеф Смитийг дуудсан болохыг бид олж мэддэг. Энэ бол зөвхөн Иосеф Смитэд өгсөн онцгой дуудлага байсан юм. Та Сургаал ба Гэрээ 5:10-т энэ үнэнийг зааж байгаа үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЯагаад энэ үнэний гэрчлэлийг олж авах нь чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Энэ илчлэлтийг хүлээн авахын өмнө Мартин Харрис Нью-Йоркийн шүүхийн өмнө Иосеф Смитийн залилан, луйврын хэргийн гэрчээр дуудагдсан байсан. Мартин Харрис шүүхийн өмнө Иосеф Смитийн зөв шударга байдал, зан чанарын талаар зоригтой гэрчлэн, “Түүний орчуулж буй ялтсуудын хувьд, ноёд оо, та нар үүнд итгэлгүй, үнэнийг үргэлжлүүлэн эсэргүүцсээр байх юм бол нэгэн өдөр энэ нь та нарын бодгалийг шийтгэх нэг арга хэрэгсэл байх болно” хэмээн хэлжээ (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 146). Шүүх Мартины гэрчлэлийг сонсоод, Иосефын эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Сургаал ба Гэрээ 5:11-ийг уншаад, Мормоны Номын тухай бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг дэмжихийн тулд түүнийгюу хийнэ хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд. Энэ шүлэгт Их Эзэн Гурван гэрчийн гэрчлэл нь Мормоны Ном үнэн гэдгийг гэрчлэн зогсох болно хэмээн тунхагласныг бид олж мэдсэн. Сургаал ба Гэрээ 5:11–15-ыг уншаад, гурван гэрч юу сонсож, харж мөн хийх үүрэг хүлээн авсныг олж мэд. Уншихдаа мэдэж авсан зүйлээ тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудын хариултыг бич. Тухайлбал:

    1. Мормоны Номын ялтсуудын нэмэлт гурван гэрчийн гэрчлэл нь Сүмийн гишүүн бус хэн нэгэнд тус болох уу?

    2. Түүнчлэн энэхүү үнэн нь Сүмийн гишүүн болсон хүнд хэрхэн тустай байж болох вэ?

Иосеф Смитийг болон гурван гэрчийг гэрчлэх удирдамж өгөхийн зэрэгцээ Их Эзэн Мормоны Номын үнэн гэдгийг мэдэх өөр арга замуудыг бидэнд өгсөн. Сургаал ба Гэрээ 5:16-г уншаад, Мормоны Номонд итгэдэг хүмүүст Их Эзэн юу амласныг олж мэд.

Уншсан зүйл дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээн бич. Хэрэв бид Их Эзэний үгэнд итгэх юм бол, . (Та гүйцээж бичсэн зарчмаа судар дээрээ 16-р шүлгийн хажууд бичиж болно.)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Номыг гэрчлэх, хуваалцах бидний хувь хүний үүрэг хариуцлагын тухай ярьсан. Тэрээр: “Бидний хүн нэг бүр Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Номын тухай өөрийн гэрчлэлийг олж авах хэрэгтэй. Үүний дараа бид гэрчлэлээ Мормоны Номтой хослуулан бусадтай хуваалцах ёстой бөгөөд тэд ч бас Ариун Сүнсээр дамжуулан үнэн гэдгийг нь мэдэх боломжтой” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 84).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд хариулж бич. Тухайлбал:

    1. Мормоны Номын талаарх таны өөрийн гэрчлэл юу вэ?

    2. Мормоны Ном үнэн гэсэн гэрчлэлийг олж авах, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 5:21–22-ыг уншаад, “Иосеф” гэдэг нэрийн оронд нэрээ орлуулан тавь. Та хэрхэн “хүмүүний ятгалгаас” зайлсхийж болох талаар тунгаан бод.

Хэрэв Иосеф Смит итгэлтэй байх юм бол “алагдах” ёстой байсан ч Их Эзэн түүнд юу өгнө хэмээн амласан бэ?

Сургаал ба Гэрээ 5:23–35

Хэрэв Мартин Харрисыг наманчилбал гурван гэрчийн нэгээр дуудагдаж болно гэв

Гэрлийн чийдэнг асаахад юу хэрэгтэй вэ?

Чийдэн ба чийдэнгийн шил

Цахилгаанаас гадна бид чийдэнгийн шилээ сууринд нь хийгээд, цахилгаанд залгаад асаана. Дээрх гэрлийн чийдэнг асаахын тулд хэд хэдэн алхмыг хийсэнтэй яг адил, Мартин Харрис Их Эзэний хүссэн, ялтсуудын гэрч байхын тулд хэд хэдэн алхам хийх ёстойг мэдэж авсан.

Сургаал ба Гэрээ 5:23–24-ийг уншаад, Их Эзэний Мартин Харрист өгсөн амлалтыг олж мэд. Та нар уншихдаа хэрвээ гэдэг үгийг харж, энэ үгийн араас дагалдах хэдэн алхмыг олж мэд. Уншсан зүйл дээрээ тулгуурлан дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Хэрвээ Мартин Харрис , дараа нь Их Эзэн түүнд хүссэнийх нь дагуу ялтсуудыг харуулна. Энэ амлалтаар дамжуулан Их Эзэн Мартин Харрист Мормоны Номын нэг гэрч байх боломжийг өгсөн юм.

Сургаал ба Гэрээ 5:24-т Мартин Харрист өгсөн Их Эзэний амлалт бидэнд ч мөн адил хамаатай. Хэрвээ бид чин сэтгэлээсээ итгэлтэй залбирвал зөв шударга хүслүүдийнхээ дагуу хариултыг хүлээн авах болно.

Даруу байдлаар чин сэтгэлээсээ итгэлтэйгээр залбирах гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бод. Та хэзээ ийм байдлаар хэлсэн залбирлыг сонсож эсвэл хэлж байсан тохиолдлоо бод. Яагаад тэр залбирал тань таны сонссон, хэлсэн бусад залбирлаас өөр байсан бэ?

Сургаал ба Гэрээ 5:25–26-г уншаад, Их Эзэн Мартин Харрисыг Мормоны Номын гэрч болсныхоо дараа юу хийгээсэй хэмээн хүссэнийг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 5:27–28, 32-ыг уншаад, Их Эзэн Мартин Харрист нэмж ямар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгснийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн Мартин Харрисыг юу хийхийг зөвлөж, юунаас сэрэмжлүүлсэн бэ?

    2. Мартин Их Эзэнээс “гэрчийг хүлээн авч” өөрийгөө даруусгахгүй бол (С ба Г 5:32) Түүнд юу тохиолдоно хэмээн Тэрээр хэлсэн бэ?

    3. Сургаал ба Гэрээ 5:32 дахь зөвлөгөө бидэнд ямар хамаатай байж болох вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 5-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: