Семинар
18-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 87


18-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 87

Оршил

1832 оны туршид бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад гишүүн гай зовлон дэлхийг хамарч байгаа мэдээллийг сонингоор дамжуулан олж мэджээ. Тэр жилийн сүүлээр бошиглогч: “Энэ үед үндэстнүүдийн дунд гай зовлонгийн шинж тэмдгүүд Сүм аглаг буйдаас аянаа эхэлсэн тэр цагаас хойш мэдэгдэхүйц илт боллоо” хэмээн хэлсэн байна (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 281). 1832 оны 12-р сарын 25-нд, Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 87-д цэдэглэгдсэн эцсийн өдрүүдэд бүх үндэстний дээр юүлэгдэх дайн болон шүүлтийн тухай бошиглол орсон илчлэлтийг хүлээн авсан.

Сургаал ба Гэрээ 87

Иосеф Смит дайн бүх үндэстний дээр юүлэгдэх болно хэмээн бошиглов.

Бошиглол бол ирээдүйн тэмдэг эсвэл Ариун Сүнсээр илчлэгдсэн үйл явдлын тухай хэлсэн үнэн бошиглогчийн тунхаглал юм.

Сургаал ба Гэрээ 87:1–4-ийг уншаад, Иосеф Смитээр өгөгдсөн бошиглолыг олж тогтоо. Эдгээр шүлгийг судалж байхдаа Өмнөд Каролин нь Нэгдсэн Улсын өмнөд хэсэгт байдаг нэг муж гэдгийг мэдэх нь тустай байж болно.

Хойд Америк газрын зураг

Сургаал ба Гэрээ 87:1–4-өөс бид эрт үед байсны адил бидний үед Их Эзэн бошиглогчоороо дамжуулан ирээдүйг бидэнд илчлэх болно гэсэн зарчмыг мэдэж авч болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан ирээдүйн үйл явдлуудыг илчилдэг гэдгийг мэдэх нь хэрхэн Сүмд адислал болох вэ?

    2. Үүнийг мэдэх нь танд болон танай гэр бүлийг хэрхэн адислах вэ?

Сургаал ба Гэрээ 87-гийн оршлыг унш. Энэхүү илчлэлт өгөгдсөн огноо, энэ цаг үед Иосеф Смитэд нөлөөлж байсан үйл явдлуудыг олж мэд.

Иосеф Смит Өмнөд Каролины муж улс болон Нэгдсэн Улсын холбооны засгийн газар хоёр хоорондоо тарифын асуудлаар улс төрийн маргаантай байгаа талаар олж мэдэв. (Тариф гэдэг нь импортын бүтээгдэхүүнд оногдуулах татвар юм.) Өмнөд Каролинагийн оршин суугчид хойд мужуудын хүмүүстэй харьцуулахад үйлдвэрийн импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг илүү түлхүү хэрэглэдэг байсан учраас холбооны тарифыг шударга бус бөгөөд өмнөдийнхөнд зориуд татвар ноогдуулсан гэж үзэж байв. Өмнөд Каролинагийн засгийн газрын удирдагчид холбооны засгийн газрын хуулиудыг хүчингүй болгох буюу цуцлах захирамж гаргасан ба тэдний олон хүн холбооны засгийн газрын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж эхэлсэн байна. Нэгдсэн Улсын ерөнхийлөгч улсын хуулийг хүчээр хэрэгжүүлэх болно гэж мэдэгдэв.

1832 оны 12-р сард, Нэгдсэн Улс даяарх сонин хэвлэлүүд энэ зөрчил маргааны талаар мэдээлж байсан. Энэ цаг үед Иосеф Смит Сургаал ба Гэрээ 87 дахь “Өмнөд Каролинагийн бослогоор эхлэн, удахгүй тохиох дайнууд” (С ба Г 87:1) хэмээн бошиглосон илчлэлтийг хүлээн авчээ. 1833 оны эхээр уг бошиглол өгөгдсөний дараахан Нэгдсэн Улсын засгийн газар Өмнөд Каролины муж улстай холбоотой асуудлыг энх тайвны замаар шийджээ. Зарим хүн хямрал болоод өнгөрсөн тул Сургаал ба Гэрээ 87:1–4 дэх бошиглолыг биелэгдээгүй гэж үзэж байсан ч хямрал түр зуур л намжсан байсан бөгөөд Өмнөд Каролин бослого гаргах нь хэвээр байв.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Бошиглогчийн хэлсэн үг таны бодож байсан байдлаар эсвэл бодож байсан цаг хугацаанд биелээгүй бол та үүнд хэрхэн хандах байсан бэ?

Сургаал ба Гэрээ 87:1 зүүлт тайлбар в-г солбицсон эшлэл болгон тэмдэглэж болно. Сургаал ба Гэрээ 130:12–13-ыг унш. Бошиглогч Иосеф Смит эдгээр шүлэгт юуг дахин баталсан бэ?

Сургаал ба Гэрээ 130-ийн удиртгалыг уншаад, бошиглогч Иосeф Смит Сургаал ба Гэрээ 87 дахь бошиглолыг дахин баталсан оныг олж тогтоо.

Иосеф Смит 10 жилийн өмнө хүлээн авсан бошиглолоо дахин баталсан нь итгэлийн талаар танд юу зааж байна вэ?

Нэгдсэн Улсын засгийн газар болон Өмнөд Каролины хооронд үүссэн хямрал 1833 онд буюу 10 жилийн өмнө шийдэгдчихсэн байжээ. Олон хүн Нэгдсэн Улсад иргэний дайн болно гэдэгт итгэхийг хүсэхгүй байсан ч бошиглогч Иосеф Смит өөрөөр нь дамжуулан өгсөн Их Эзэний илчлэлтэд итгэлтэй хэвээр байв.

Бошиглогч Иосеф Смит

1861 онд, өмнөдийн байлдааны хөлөг онгоцууд Өмнөд Каролины Чарлестон Харбор дахь Самтер боомтод байрлаж байсан Нэгдсэн Улсын холбооны цэргүүд рүү галлаж эхэлжээ. Бусад өмнөд мужийнхан хойд мужуудын эсрэг иргэний дайнд Өмнөд Каролинтай нэгдэв. Яваандаа Өмнөд мужууд Их Британиас тусламж хүссэн юм. Үүнээс гадна, өмнөдөд боол байсан олон хүн Хойд мужуудын армид нэгдэн, өмнөх эздийнхээ эсрэг дайтах болов. Америкийн иргэний дайн 1865 он хүртэл үргэлжилсэн бөгөөд тэр дайнд ойролцоогоор 620000 цэрэг амь үрэгджээ.

Самтер боомт

Өмнөд Каролины Чарлестон Харбор дахь Самтер боомт

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Эдгээр үйл явдал бидэнд Иосеф Смитийг үнэн бошиглогч байсан гэдгийг мэдэхэд хэрхэн туслах вэ?

    2. Яагаад Иосеф Смитийг үнэн бошиглогч гэдгийг мэдэх нь таны хувьд чухал вэ?

Сургаал ба Гэрээ 87-д цэдэглэгдсэн илчлэлтүүд бүгд биелсэн буюу биелэх болно.

Сургаал ба Гэрээ 87:1–4-т илчлэгдсэн илчлэлтүүдээс гадна, Иосеф Смит ирээдүйд болох өөр бусад зүйлийн талаар бошигложээ. 5-р шүлэг “уг нутагт үлдсэн тэрхүү үлдэгсэд … Харийнханд гашуун шаналал учруулах болно” гэдгийг дурддаг.

Үлдэгсэд гэсэн үг Израилын угсааны хэсэг гэсэн утгаар сударт олонтоо хэрэглэгддэг (Topical Guide, “remnant,” 419-ийг үзнэ үү). Аврагч нифайчууд болон леменчүүдийн үлдэгсдэд онцгой адислал амласан учир (3 Нифай 20:10, 16; 21:2, 4-ийг үзнэ үү) олон хүн энэ шүлэг нь леменчүүд өндийж “харийнханд гашуун шаналал учруулах” (С ба Г 87:5) талаар өгүүлж байна гэж үзсэн байдаг.

“Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит бичихдээ: ‘Америк тивийн түүх … леменчүүдийг уур хилэнгээсээ өндийж харийнхныг шаналгасан гэдгийг нотолдог. Энэ тэмцэл дуусаагүй байж болно. Энэхүү бошиглосон үгийг Нэгдсэн Улсын индианчуудад хамаатай гэж Нэгдсэн Улсад амьдардаг хүмүүс бодох нь буруу юм, харин бид Мексик, Төв болон Өмнөд Америкт олон сая “үлдэгсэд” байгаа гэдгийг санах ёстой. Манай Иргэний дайны үеэр Мексикийн индианчууд тэмцэж боссон бөгөөд энэ газар нутгийн харийнхны дунд хаан байхгүй байна хэмээн Мормоны Номын Иаковын урьдчилан зөгнөсний эсрэг тэднийг дайрангуйлах гэсэн Наполеоны дарангуйллаас эрх чөлөөгөө олж авчээ. Мексикт болон өмнөд дэх бусад үндэстний тусгаар тогтнол уг газар нутгийн “үлдэгсдийн” бослогоор гүйцэлджээ. Гэхдээ энэхүү бошиглолыг бүрэн гүйцэд биелэгдсэн гэж үзэхгүй байцгаая’ хэмээн бичжээ. (Church History and Modern Revelation, 1:363.)” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Church Educational System manual, 2001 он], 195).

Сургаал ба Гэрээ 87:6–7-г уншаад, Иосeф Смитийн эцсийн өдрүүдэд тохиолдоно хэмээн бошиглосон бусад үйл явдлыг олж тогтоо.

Бурханы “гарын хилэгнэл” гэдэг нь Их Эзэн Өөрийн шүүлтийг ашиглан хүүхдүүдээ нүглээ наманчлахад шавдуулдаг гэсэн санааг агуулдаг. Түүнчлэн эдгээр шүлэгт дүрсэлсэн зарим шүүлт шударга хүмүүстэй шударга бус хандсан ёс бусчуудыг Их Эзэн шийтгэх үед тохиох болно.

Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншаад, эцсийн өдрүүдэд дэлхий дээр болох дайн, гай гамшгууд болох үед бид бэлтгэлтэй байхын тулд биднийг юу хий хэмээн Их Эзэн зааварчилсныг мэдэж ав. Бид ариун газруудад зогсон, Их Эзэнийг ирэх хүртэл бүү шилжин нүү гэсэн зарчмыг бид энэ шүлгээс мэдэж авч болно.

Ариун газрууд бол Ариун Сүнсийг мэдэрч болох газар бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртон очиж, Тэдний талаар суралцахад тусалдаг. Ариун газруудад зогсох нь бидний хаана амьдарч байгаатай биш, харин хэрхэн амьдарч байгаатай холбоотой. Хэрэв та Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байхуйц зохистой амьдардаг бол ариун газарт байна гасэн үг. Зүрх сэтгэлээ Их Эзэний Сүнсээр дүүрсэн ариун газар болгохыг хичээгтүн.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ ариун гэж үздэг хэд хэдэн газрын нэрсийг жагсаан бич. Өөрийн олж тогтоосон газруудаас нэгийг сонгоод, тухайн ариун газарт байх нь хэрхэн таныг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд илүү ойртоход тусалсныг дүрслэн бич. Та гэр орноо ариун газар болгохын тулд хэрхэн хичээж чармайх вэ? Хэрэв бошиглогч өөрийн тань амьдарч байгаа газар, өрөө, шүүгээ буюу тогтмол очдог газрыг тань үзэхээр ирсэн бол уг газруудыг ариун газар гэж үзэх болов уу?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Таны бодлоор “ариун газруудад зогсогтун … бүү шилжин нүүлгэгд” (С ба Г 87:8) гэсэн нь ямар утгатай үг вэ?

    2. Хүн хэрхэн ариун газраас шилжин нүүлгэгдэж болох вэ?

    3. Та ариун газруудад зогсон, тэндээс шилжин нүүлгэгдэхгүйн тулд юу хийж болох вэ?

  3. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 87-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: