Семинар
23-р бүлэг: Хоёр дахь өдөр, Сургаал ба Гэрээ 107:21–38


23-р бүлэг: Хоёр дахь өдөр

Сургаал ба Гэрээ 107:21–38

Оршил

1835 оны 4-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын дөнгөж томилогдсон гишүүд Огайогийн Көртландад чуулгынхаа анхны номлолд гарахаар бэлтгэцгээж байв. Тэднийг явахын өмнөхөн бошиглогч Иосеф Смит өөрийн хүлээж авсан, одоо Сургаал ба Гэрээ 107-д агуулагдах зарим илчлэлтийг тэдэнтэй хуваалцжээ. Энэ бол энэхүү хэсгийг авч үзэх гурван хичээлийн хоёр дахь нь юм. Илчлэлтийн энэ хэсэгт Их Эзэн Сүмийн тэргүүлэх чуулгууд болох Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын үүрэг хариуцлагыг тодорхойлсон.

Сургаал ба Гэрээ 107:21–26

Их Эзэн Сүмийн тэргүүлэх чуулгуудын эрх мэдэл болон үүргүүдийг тодорхойлов

Таныг хэн нэгэн дэмжсэн, баталсан, хамгаалсан эсвэл урамшуулж байсан үеэ бод. Хэн нэгэн өөрт тань ийнхүү туслахад танд ямар байсан бэ?

Судрууд дээрх хэн нэгнийг дэмжих гэдэг нь бид уг хүнд туслах, түүнийг батлах, хамгаалах эсвэл урамшуулахыг хэлдэг. Сургаал ба Гэрээ 107:21–22-ыг уншаад, Их Эзэн Сүмийн гишүүдэд хэнийг дэмжих ёстой хэмээн хэлснийг олж мэд.

22-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Тэргүүн Зөвлөлийг хэрхэн дэмждэг вэ? Дараах мэдэгдлийг гүйцээж уг асуултад хариул. Тэргүүн Зөвлөл нь , ба -ээр дэмжигддэг. Энэ үнэнийг зааж буй үг өгүүлбэрийг тэмдэглэж болно. (22-р шүлэгт байгаа “удирдлага нь сонгосон” гэсэн үгс нь Сүмийн гишүүд Тэргүүн Зөвлөлд хэн үйлчлэхийг сонгодог гэсэн үг биш юм. Энэ нь Сүмийн гишүүд уг удирдагчдыг дэмжихэд бэлэн байгааг хэлж байгаа юм.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Итгэл, найдвар мөн залбирлаараа Тэргүүн Зөвлөлийг дэмжинэ гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

    2. Өөрийн туршлагаас харахад, Тэргүүн Зөвлөлийг дэмжин баталснаараа бид хэрхэн адислагддаг вэ?

    3. Сургаал ба Гэрээ 107:21–22-оос та Тэргүүн Зөвлөлийн талаар юу сурч болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншиж байхдаа, бид Сүмийн удирдагчдаа дэмжиж эсвэл батлахын тулд юуг хийж болно гэж хэлсэн үгийн доогуур зур.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Дуудагдсан тэр хүмүүсийг дэмжин батлах нь …, бидний хувьд, Их Эзэний үйлчлэгчдийг даган Түүний зарлигуудыг сахих амлалтыг авч, өөрсдийн амьдралын талаар бодож үзэн, шаардлагатай бол наманчлах ёстой гэсэн үг юм.…

… Бурханы хаант улсад бидэнд үйлчилдэг тэр хүмүүсийг бид итгэлээрээ дэмжин баталж тэдний төлөө залбирах нь үнэхээр ухаалаг зүйл юм. Миний хувьд, дуудагдсан тэдгээр хүмүүсийг дэмжин баталдаг Сүмийн гишүүдийнхээ итгэлийн хүчийг мэдэрч байдаг. … Би тэднийг танихгүй ч, зөвхөн санваарын түлхүүрүүдээр дамжуулан үйлчлэхээр дуудагдсаны минь хувьд намайг мэдэх болсон тэр хүмүүсийн итгэл болон залбирлын хүчийг мэдэрч байсан (“The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 21).

Тэргүүн Зөвлөл болон Сүмийн бусад удирдагчийг дэмжихээр та одоо юу хийж байгаагаа бод. Та ямар арга замаар тэднийг илүү сайн дэмжиж, баталж, хамгаалж эсвэл урамшуулж чадах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Сургаал ба Гэрээ 107:23-ыг уншаад, Их Эзэн Арван хоёр төлөөлөгчийн үүрэг хариуцлагын талаар юу гэж хэлснийг олж мэд. Арван хоёр төлөөлөгч ямар зорилгоор дуудагддаг вэ?

Та дараах үнэнийг зааж буй үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно. Төлөөлөгчид нь бүхэл дэлхий дээрх Есүс Христийн нэрийн тусгай гэрчүүд юм.

Төлөөлөгчид нь Eсүс Христийн нэрийн тусгай гэрчүүд гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Судруудын удирдамж юм уу Bible Dictionary дээрээс Төлөөлөгч гэдэг үг, нэрийн талаар юу гэж хэлж байгааг хай.

Сүмийн ерөнхийлөгч бол дэлхий дээрх хамгийн ахмад төлөөлөгч бөгөөд Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд нь бас төлөөлөгч юм. Тиймээс, Тэргүүн Зөвлөлийн гишүүд ч мөн Есүс Христийн нэрийн тусгай гэрчүүд билээ.

Ахлагч Дэвид А.Бэднар

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар, Христийн нэрийн тусгай гэрч байна гэдэг нь юу гэсэн үг болохыг заахдаа: Өнөөдөр төлөөлөгчийн үүрэг нь эрт дээр үед ямар байсантай яг адилхан (Үйлс 1:22; 4:33-ыг үзнэ үү). Бидний үүрэг бол бүх дэлхийгээр явж мөн ‘Есүс Христийг, Түүний цовдлогдсоныг’ тунхаглах явдал юм (Mарк 16:15; 1 Коринт 2:2-ыг үзнэ үү). Төлөөлөгч бол номлогч мөн Христийн нэрийн тусгай гэрч билээ. ‘Христийн нэр’ гэдэг нь Аврагчийн номлол, үхэл болон амилалтыг --- Түүний эрх мэдэл, сургаал мөн Бурханы Хүүгийн хувьд бидний Гэтэлгэгч ба Аврагч байхаар сонгогдсон Түүний ер бусын чадваруудыг бүхэлд нь төлөөлдөг. Христийн нэрийн тусгай гэрчүүдийн хувьд бид Есүс Христийн амилалт, Түүний сайн мэдээ, хэмжээлшгүй мөнхийн Цагаатгал нь үнэн бодит, тэнгэрлэг болохыг гэрчилдэг” хэмээсэн (“Special Witnesses of the Name of Christ,” The Religious Educator: Perspectives on the Restored Gospel, 12-р боть, д. 2 [2011], 1).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, төлөөлөгчдийн гэрчлэлийг унших юм уу сонсож байх үедээ юу сурснаа мөн ямар сэтгэгдэл төрж байснаа бич. (Сүмийн сэтгүүлээс өмнөх ерөнхий чуулган дээр төлөөлөгчдийн хэлсэн үгийг унших нь тустай байх болно.)

Сургаал ба Гэрээ 107:24-ийг уншаад, Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын эрх мэдэл хийгээд хүч чадлын талаар юу гэж хэлснийг олж мэд.

Ах нар төлөөлөгчөөр томилогдох үед тэдэнд Сүмийн ерөнхийлөгчид байдагтай адил санваарын түлхүүрүүдийг өгдөг. Гэхдээ, Сүмийн ерөнхийлөгч Мелкизедек санваарыг удирдах дээд санваартны хувьд санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй, дэлхий дээрх цорын ганц хүн юм. Бусад төлөөлөгч эдгээр түлхүүрийг Сүмийн ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр ашигладаг. Сүмийн ерөнхийлөгч нас барахад Тэргүүн Зөвлөл бууж, Тэргүүн Зөвлөлтэй адил тэгш эрх мэдэл болон хүч чадал бүхий Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь Сүмийг тэргүүлэх бүлэг болдог. Хамгийн ахмад амьд төлөөлөгч нь Арван хоёрын Чуулгын ерөнхийлөгчийнхөө хувьд санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй болдог.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйт ийнхүү заасан.

Ахлагч Дэвид Б.Хэйт

“Сүмийн ерөнхийлөгч насан эцэслэхэд, шинэ ерөнхийлөгч хэрхэн сонгогддог вэ?

1835 онд Их Эзэн энэ талаар дэг журамтай шилжилтийг хийх илчлэлтийг өгчээ: Уг илчлэлтэд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь Тэргүүн Зөвлөлтэй эрх мэдлээрээ тэнцүү байдаг хэмээн өгүүлсэн байдаг. (С ба Г 107:24-ийг үзнэ үү.) Энэ нь Сүмийн ерөнхийлөгч нас барахад Тэргүүн Зөвлөл буух ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Сүмийг удирдах бүлэг нь болдог. Сүмийн анхны ерөнхийлөгч Иосеф Смит нас барахад энэ загварын суурь тавигджээ. …

Сүмийн Тэргүүн Зөвлөлийг бий болгох энэхүү тэнгэрлэгээр илчлэгдсэн үйл явц Их Эзэнээс ирсэн илчлэлт бөгөөд хүмүүсээр дэмжин батлагдаж, өнөөг хүртэл хийгдсээр ирсэн билээ. Тэргүүн Зөвлөл нь ‘Сүмийн итгэл найдвар, итгэл бас сүмийн залбирлаар’ дэмжигдэх ёстой” хэмээн хэлсэн (C ба Г 107:22.) (“A Prophet Chosen of the Lord,”Ensign, 1986 оны 5-р сар, 8).

Их Эзэн, Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын үүрэг хариуцлагыг тайлбарлахын зэрэгцээ Далын үүрэг хариуцлагыг мөн адил илчилжээ. Сургаал ба Гэрээ 107:25-ыг уншаад, Их Эзэн тэдний үүрэг хариуцлагын талаар юу гэж хэлснийг олж мэд.

Та 25-р шүлгээс дараах үнэнийг зааж байгаа үг, хэллэгийг тэмдэглэж болно. Дал нь бүхэл дэлхий даяар сайн мэдээг номлож мөн Есүс Христийн гэрчүүд байхаар дуудагддаг.

Сургаал ба Гэрээ 107:26-г уншаад, Их Эзэн Далын чуулгын эрх мэдлийн талаар юу гэж хэлснийг олж мэд.

Ахлагч Өөрл С.Тинги

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Өөрл С.Тинги, Далын эрх мэдлийн талаар заахдаа: “Далынхан нэмэлт санваарын түлхүүрүүдийг хүлээж авдаггүй, гэхдээ тэд Тэргүүн Зөвлөл юм уу Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас томилогдох бүрдээ уг даалгаврыг төлөөлөн биелүүлэх эрх мэдлийг авдаг” гэж хэлсэн (“The Quorums of the Seventy,”Ensign, 2005 оны 8-р сар, 48–49).

Дараах мэдэгдэл нь Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын хоорондох уялдаа холбоог ойлгоход тань тусалж болно.

Христ төлөөлөгчийг томилсон нь

“Есүс Христ Өөрийн Сүмд хамаатай санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр Өөрийн төлөөлөгч бүрд дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх түлхүүрийг өгдөг. Ахмад амьд төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгч бүх санваарын түлхүүрийг ашиглах эрхтэй дэлхий дээрх цорын ганц хүн юм. …

Далууд томилолтоор эсвэл Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх мэдэл олгосноор ажил хэргийг явуулдаг. … .Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг адисалж, Далын чуулгуудыг тэргүүлэх түлхүүрүүдийг олгодог” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1).

Хэдийгээр, Их Эзэн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Дал нь тэгш эрх мэдэлтэй” ч Тэргүүн Зөвлөл бусдыгаа удирддаг (С ба Г 107:24, 26). Тэргүүн Зөвлөлийн чуулга нь Сүмийн ерөнхийлөгч болон ихэнхдээ хоёр зөвлөхөөс бүрддэг. Зөвлөхүүд нь дандаа биш ч, ихэнх тохиолдолд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас сонгогддог. Эдгээр “гурван Тэргүүлэх дээд санваартан … Сүмийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн чуулгыг бий болгодог” (С ба Г 107:22). Дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдах хариуцлага тэдэнд тохогддог (C ба Г 90:12–16-г үзнэ үү). Их Эзэн “намайг хүлээн авдаг хэн боловч миний илгээсэн тэднийг миний нэрийн тулд чамд бибээр зөвлөхүүд болгосон, Тэргүүн Зөвлөлийг хүлээн авдаг болой” гэж тунхаглахдаа Тэргүүн Зөвлөлийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ (С ба Г 112:20).

Энэ хичээлийн эхэнд тайлбарласнаар, зөвхөн Сүмийн ерөнхийлөгч нас барсан үед л, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Сүмийг тэргүүлэх чуулга болдог. Сүмийн шинэ ерөнхийлөгч болон зөвлөхүүд томилогдон адислагдах үед Тэргүүн Зөвлөл ахин тэргүүлэх чуулга болдог.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр, Тэргүүн Зөвлөлийн талаар ярихдаа: “Тэргүүн Зөвлөлийн төлөө Бурхандаа талархнам. Уулын гурван оргил мэт, тэд дээрээ тэнгэрээс өөр юу ч үгүйгээр зогсоно. Тэдэнд бидний дэмжин батлах санал хэрэгтэй. Заримдаа удирдлагын энэ эрхэм сүрлэг дуудлагыг хүлээн авах нь тусгаарлагдмал байдаг—учир нь тэдний дуудлага хүмүүсийн санаанд тааруулахад биш, харин Их Эзэний санаанд таарахын төлөө байдаг юм. Бурхан энэ гурван агуу, сайн эрийг адислах болтугай” гэж тунхагласан (“The Spirit Beareth Record,”Ensign, 1971 оны 6-р сар, 87).

Сургаал ба Гэрээ 107:27–32

Аврагч Сүмийн тэргүүлэх чуулгууд нь хэрхэн шийдвэр гаргах талаар тайлбарлав

Та бүлгээрээ шийдвэр гаргах ёстой болсон үеийнхээ талаар бод. Танд ямар байсан бэ?

Ер нь бүлэг хүн шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? Эдгээр шийдвэр гаргах үйл явц Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын шийдвэр гаргадагтай хэрхэн адилхан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 107:27–32-ыг уншаад, Сүмийн тэргүүлэх чуулгууд хэрхэн шийдвэр гаргах тухай Их Эзэн юу гэж заасныг олж мэд. Эдгээр чуулгын хэрхэн шийдвэр гаргадгийг ойлгоход танд туслах үгс, өгүүлбэрийг тэмдэглэж болно.

Эдгээр шүлэгт цэдэглэснээр, тэргүүлэх чуулгууд хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

Та дараах сургаалын мэдэгдлийг судар дээрээ, эдгээр шүлгийн хажууд бичиж болно. Сүмийн тэргүүлэх чуулгуудын шийдвэр нь нэгдмэл мөн шударга байдалд гарч ирдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далыг Өөрийн мэдлэгээр адислах болно гэсэн амлалтыг мэдэх нь танд эдгээр удирдагчид итгэн, найдаж, залбиралтайгаар дэмжиж мөн зөвлөгөөг нь дагахад хэрхэн туслах вэ?

    2. Сургаал ба Гэрээ 107:30-д эдгээр ахад санал нийлэн шийдвэр гаргахад хэрэгтэй ямар шинж чанаруудыг жагсаасан байна вэ?

    3. 31-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сүмийн тэргүүлэх чуулгуудад нэгдмэл байдлаар мөн шударгаар шийдвэр гаргахад Их Эзэн юуг амласан бэ?

Сургаал ба Гэрээ 107:33–38

Их Эзэн Сүмийн тэргүүлэх чуулгуудад нэмэлт удирдамж өгөв

Сургаал ба Гэрээ 107:33–35-ыг уншаад, дараах үнэнүүдийг ол. Тухайлбал:

  • Сүмийг барьж байгуулахад Арван хоёр төлөөлөгч Их Эзэний нэрээр мөн Тэргүүн Зөвлөлийн удирдлагаар үйлддэг.

  • Дал нь Их Эзэний нэрээр мөн Арван хоёр төлөөлөгчийн удирдлага доор үйлддэг.

  • Арван хоёр төлөөлөгч нь Есүс Христийн сайн мэдээг тунхаглах түлхүүрүүдийг атгадаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Их Эзэний сонгосон үйлчлэгчдийг дэмжин (баталж, хамгаалж мөн урамшуулахын) мөн тэдний зөвлөгөөг илүү сайн дагахын тулд хийж болох тодорхой хэдэн зүйлээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 107:21–38-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: