Семинар
4-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 11–12


4-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 11–12

Оршил

1829 оны 5-р сард Аароны санваарыг сэргээсний дараахан Иосеф Смитийн ах Хайрум мөн Ахмад Иосеф Найт хоёр Пеннсильванийн Хармонид бошиглогч дээр иржээ. Тэр хоёр Сэргээлтийн ажилд туслан, Бурханд үйлчлэх хүслээ илэрхийлсэн байна. Сургаал ба Гэрээ 11 ба 12 нь Хайрум Смитэд болон Ахмад Жозеф Найтад Бурханы ажлыг урагш авчрахад тэдний хэрхэн туслах талаар хэлсэн Их Эзэний үгсийг тус тус агуулдаг.

Сургаал ба Гэрээ 11:1–14

Хайрум Смит Их Эзэний ажлыг урагш авчрахад хэрхэн туслах талаар суралцав

Та дэлхийд болон хүмүүсийн амьдралд үр ашгаа өгөх ямар нэгэн үйл хэрэгт оролцохыг хүсэж байсан уу? Сэргээлтийн эхний үед Сүмийн олон хүн ийм хүсэлтэй байсан. Үнэндээ өнөөдөр ч гэсэн дэлхий дээрх Бурханы хаант улс болох Сүмд олон хүн ийм хүслээр үйлчилж байна. Сургаал ба Гэрээ 11 болон 12-т Их Эзэн Хайрум Смит, Ахмад Иосеф Найт хоёрт Их Эзэний ажил дахь тэдний оролцооны талаар зөвлөсөн. Сургаал ба Гэрээ 11:27 болон 12:7-г уншаад, Их Эзэн өөр хэнд хандан энэ илчлэлтүүдийг хэлж буйг олж мэд.

Хайрум Смит

Иосефын ах Хайрум Смит саяхан болж өнгөрсөн үйл явдлууд, тухайлбал Мормоны Номын орчуулгад гарсан ахиц, Аароны санваарын сэргээлт зэргийг мэдэж байсан нь лавтай. Тэрээр хэрхэн Их Эзэний ажлыг хийхэд нь Иосефт тусалж болохоо мэдэхийг хүсэж байлаа. Сургаал ба Гэрээ 11-д Хайрум Смитэд зориулсан илчлэлтийг Иосеф Их Эзэнээс хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 11:3, 8, 10, 14, 17, 21 болон 27-г уншаад, хүсэл, хүслүүд мөн хүсэлтэй гэсэн үгсийг тэмдэглэ. Бурханы ажилд үнэхээр туслахыг хүссэн хүнд байх ёстой чин үнэнч сэтгэлийн тухай бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлийнхээ 1 хуудсыг 2 баганад хуваа. Эхнийх дээр нь Түүний зөв шударга хүслийн учир амлагдсан адислалууд гэж бич. 2 дахь дээр нь Түүний адислалуудыг олж авахад тавигдсан шаардлагууд гэж бич. Сургаал ба Гэрээ 11:5–8-ыг унш. 1-р багананд Хайрум Смит Бурханы ажилд туслахыг хүссэн тул түүнд амласан Их Эзэний адислалуудыг жагсаан бич. 2 дахь дээр нь эдгээр тэнгэрлэг адислалыг хүлээн авахын тулд Хайрумын хийх ёстой байсан зүйлсийн жагсаалтыг гарга.

Эдгээр шүлгийг судалснаар та дараах үнэнүүдийг олж мэдэх болно. Тухайлбал: Бид зөв шударга хүслийнхээ дагуу Бурханаас адислалуудыг хүлээн авч чадна. Хэрэв бид Бурханы ажлыг хийх хүсэлтэй байх юм бол, сайн зүйлсийг үйлдэх зэмсэг байх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах үйл ажиллагаануудыг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж хий. Тухайлбал:

    1. Дараах асуултад цөөн хэдэн хариулт бич. Үүнд: “Сайн зүйлсийг хийх зэмсэг байхын тулд” та өөрийн үеийнхэнд юу хийж чадах вэ?

    2. Сургаал ба Гэрээ 11:9–14-ийг уншаад, Хайрумд сайн зүйлс хийхэд нь туслах Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэд. Хайрумд өгсөн Их Эзэний зөвлөгөөг судрын тэмдэглэл дээрээ бичээд, Түүний зөвлөгөө өөрийн чинь бичсэн санаануудтай тохирч буй эсэхийг хар.

    3. Сургаал ба Гэрээ 11:12–13-т цэдэглэгдсэнээр, Сүнсний нөлөөллийг та хэрхэн таньдаг вэ?

Хайрумын авсан зөвлөгөөнөөс бид Их Эзэний Сүнс биднийг сайн зүйлс хийхэд болон даруу байхад мөн зөв шударгаар ялган шүүхэд чиглүүлдэг болохыг сурч болно. Сүнс нь мөн бидний оюун санааг гэгээрүүлж, зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэдэг. Сургаал ба Гэрээ 11:12–13 дахь эдгээр үнэнийг төгс эзэмших судар болох Сургаал ба Гэрээ 8:2–3-тай солбицсон эшлэл болгох нь тустай байж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЦаг гарган Сүнсийг мэдэрч байсан тохиолдлуудаа сана. Судрын тэмдэглэл дээрээ өөрт тохиолдож байсан дараах туршлагаас нэг эсвэл олныг бич. Тухайлбал:

    1. Сүнс таныг сайн зүйл хийхэд хөтөлсөн туршлага

    2. Сүнс таныг даруу байхад нөлөөлсөн туршлага

    3. Сүнс таныг зөв шударга байхад тусалсан туршлага

    4. Сүнс таныг ямар зүйл дээр эсвэл ямар хувийн асуудалд тань гэгээрүүлсэн тухай туршлага

Сургаал ба Гэрээ 11:15–30

Их Эзэн Хайрум Смитийг сургаалыг тунхаглах дуудлагадаа бэлдэхийг зарлиглав

Та дэлхий дээрх хамгийн агуу үйл хэрэг гэж бодож байгаа тэр зүйлийнхээ нэгэн хэсэг гэдгээ мэдэрч, эхлэлийг харж байна хэмээн төсөөл. Та уг үйл хэргийнхээ талаар бодож, оролцохын тулд төлөвлөж, бэлтгэхдээ хэр хугацаа зарцуулах вэ? Сургаал ба Гэрээ 11:15–16-г уншаад, Их Эзэн Хайрум Смитээр юу хийлгэхийг хүссэнийг олж мэд.

Яагаад Их Эзэн Хайрумд “дахиад багахан хүлээгтүн” хэмээн зарлигласан гэж та бодож байна вэ? Тухайн үед Сүм албан ёсоор зохион байгуулагдахад нэлээд хэдэн сар дутуу байсан бөгөөд Мормоны Ном хэвлэгдэн гарах арай болоогүй байсныг бодож үз. Ирээдүйд болох эдгээр үйл явдал Их Эзэний ажилд туслах Хайрумын бэлтгэл ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

Сургаал ба Гэрээ 11:18–20-ийг уншаад, Бурханы мутар дахь үр дүнтэй зэмсэг болохын тулд Хайрумд Их Эзэн юу хийх ёстой хэмээн хэлснийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын нэгийг эсвэл олныг судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Номлолд бэлтгэж буй залуу хэрхэн “Сүнсэнд хандаж” чадах вэ?

    2. “Бүхий л зүрх сэтгэлээрээ [Их Эзэнд] нэгдэн нийлэх” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна?

    3. Их Эзэн юуг “гэрэлд авчрахад” таны тусламжийг хүсэж байна вэ?

Сургаал ба Гэрээ 11:18–20-ийг ашиглан, Их Эзэний хаант улсад үйлчлэхээр бэлтгэх явцад тань туслах хэд хэдэн чухал арга замыг заасан зарчмыг бич. Тухайлбал:

Сургаал ба Гэрээ 11:21–22-ыг уншаад, Хайрум Смитэд сайн мэдээний сайн багш болоход нь туслах өөр ямар зүйлийг Их Эзэн хэлснийг олж мэд. Үгийг тунхаглахын тулд Хайрум юу хийх хэрэгтэй хэмээн Их Эзэн хэлсэн бэ?

судар уншиж буй номлогч

Судрыг “[Их Эзэний] үгийг олж авахыг” эрэлхийлэн, суралцах нь судрыг зүгээр л уншихаас яагаад өөр гэж та бодож байна? Бурханы үгийг судалдаг хүмүүс Түүний Сүнсийг мөн бусдад сайн мэдээг ухуулан таниулах хүчийг хүлээн авдаг.

Хайрум Их Эзэний зарлигуудыг сахин, Түүний зөвлөгөөг дагадаг байсныг олж харахын тулд Сургаал ба Гэрээ 11-р хэсгийн оршлоос уг илчлэлт хүлээн авсан огноог тэмдэглэж ав. Дараа нь Сургаал ба Гэрээ 23-р хэсгийн оршил руу очин, илчлэлт авсан огноог мөн тэмдэглэ. Бошиглогч Иосеф Смит хэдэн сарын дараа Сургаал ба Гэрээ 23-т буй илчлэлтийг хүлээн авсан бэ?

Эхлээд Сургаал ба Гэрээ 11:21-ийг, дараа нь Сургаал ба Гэрээ 23:3-ыг унш. Та юу олж мэдсэн бэ? Энэ нь номлолд бэлтгэхэд хэр хамаатай вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ерөнхий чуулганы санваарын хуралдааны үеэр залуу эрэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөөг бодож үз. Тэрээр: “Миний чин сэтгэлийн итгэл найдвар бол залуу эрэгтэйчүүд та нарыг зүгээр номлолд явах бус, харин номлолын өргөдлөө явуулан, үйлчлэх дуудлага хүлээн авч, гадасны ерөнхийлөгчөөрөө онцгойлон адислагдаж, НБТ-д орохоосоо бүр өмнө номлогчид болсон байгаасай хэмээх хүсэл юм” гэж хэлсэн (“Becoming a Missionary,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 45).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханы үгийг илүү сайн хүлээн авахад зүрх сэтгэлд тань нөлөөлсөн учраас ирэх саруудад хийж, өөрчлөхөөр болсон зарим нэг зүйлээ судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 12

Сионы үндэс суурийг тавихад хэрхэн тусалж болох талаар Их Эзэн Ахмад Иосеф Найтад зөвлөв

Түүхэнд алдартай хэдэн хүний нэрийг бод. Тэдний ямар зан чанарыг хүмүүс мэдэх вэ?

Сургаал ба Гэрээ 12-р хэсгийн оршлыг уншаад, Ахмад Иосеф Найтын тухай мөн Бурханы хаант улсад оруулсан хувь нэмрийнх нь жишээнээс суралц.

Сургаал ба Гэрээ 12:1–6 дээрх Их Эзэний үгс Сургаал ба Гэрээ 11:1–6 дээрх үгстэй нь адил байгааг анзаарсан байж болно. Их Эзэн “Бибээр нэгд хэлдгээ би бүгдэд хэлдэг” (С ба Г 82:5) хэмээн нэг ижил зааврыг өөр өөр хүмүүст давтаж хэлсэн байдаг. Хайрум Смитэд өгсөн (С ба Г 11) мөн Ахмад Иосеф Найтад өгсөн (С ба Г 12 ) зарим заавар үүнтэй адил ижилхэн байдаг.

Хэдийгээр Ахмад Иосеф Найт нь Сүмийн эхэн үед олны танил гишүүн байгаагүй ч Бурханы хаант улсыг байгуулахад олон сайн зүйлийг хийсэн. Тэрээр бошиглогчийг орчуулгын эгзэгтэй мөчид хоол хүнс, бусад хэрэгслээр ханган дэмжиж байжээ. Сургаал ба Гэрээ 12:6–8-ыг уншаад, Их Эзэний ажилд туслахыг хүсдэг хүмүүсээс шаардагдах Түүний хэлсэн зөв шударга зан чанаруудыг тэмдэглэ. Амьдралдаа эдгээр зан чанарыг хөгжүүлэхийн тулд та юу хийж байгаагаа тунгаан бод.

Ахмад Иосеф Найт үргэлж энэ зөв шударга зан чанаруудын дагуу амьдрахыг хичээдэг байсан. Тэрээр бошиглогчийг тохинууллынх нь туршид материаллаг болон сүнслэг байдлаар тусалж байжээ. Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 12 дахь илчлэлтийг хүлээн авснаас хойш олон жилийн дараа дараах зүйлийг цэдэглэжээ. “Ахмад Иосеф Найт бол … үнэнч, итгэлтэй, шударга, үлгэр жишээч, ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй, хэзээ ч буруу хазгай гишгэж байгаагүй тийм нэгэн байсан. … Тэр бол зөв шударга хүн байсан билээ” (History of the Church, 5:124-т).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨнөөдөр сурсан зүйлээ эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань тус болох судрын дараах хэллэгийг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бич. Их Эзэнд болон Түүний ажилд туслахын тулд би …

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 11–12-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: