25-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 113–114
Оршил
Бошиглогч Иосеф Смит 1838 оны 3-р сард Миссуригийн Фар Вестэд хүрч ирснийхээ дараа Сургаал ба Гэрээ 113-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Уг илчлэлтэд Их Эзэн Исаиагийн номын шүлгүүдийн талаарх асуултуудад хариулжээ. Иосеф Смит 1838 оны 4-р сарын 17-нд Сургаал ба гэрээ 114-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн уг илчлэлтдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн Давид В.Паттеныг номлолд үйлчлэхийг зааварласан байв.
Сургаал ба Гэрээ 113
Их Эзэн Исаиагийн номон дээрх хэсгүүдийн талаарх асуултуудад хариулжээ.
Танд судруудаас уншсан зүйлээ ойлгохгүй үе байсан уу?
Судрууд дахь зарим бошиглол нь ойлгоход хэцүү бэлгэдлийг ашигласан байдаг. Миссуригийн Фар Вестэд зарим ах Исаиагийн номон дээрх хэсгүүдийг тодорхой болгож өгөхийг бошиглогч Иосеф Смитээс хүсжээ. Их Эзэний эдгээр асуултад өгсөн хариулт Сургаал ба Гэрээ 113-т цэдэглэгдсэн байдаг.
-
Сургаал ба Гэрээ 113 дахь асуултуудыг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бичээд, Их Эзэний өгсөн хариултыг товч дүгнэ.
Сургаал ба Гэрээ 113:1–2-т гол ишний утга тодорхой байдаг. Дараах мэдээлэл нь уг бэлгэдлийн тухай ойлголтыг тань өсгөж магадгүй. Есүс Христ Давидын эцэг Иессийн овгийн үр удам юм. Исаиа 11:1 дэх хожуул гэдэг үгийг еврей хэлнээс орчуулсан бөгөөд энэ нь тайрсан модны хожуул эсвэл таримал модны гол ишийг хэлдэг.
Сургаал ба Гэрээ 113:3–6-д дурдсан мөчир мөн үндэс гэдэг үгсийн утгыг тунгаан бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хуваалцсан дараах тайлбарыг бодож үз. “Энд дурдагдсан бошиглогч нь санваарын болон хаант улсын түлхүүрүүдийг хүлээж авсан, энэ эрин үед Их Эзэний хүмүүсийн цугларалтын тугийг өргөсөн Иосеф Смит мөн хэмээн хэлэхэд буруудна гэж үү? Тэрээр ‘Христийн гар дахь Иессийн, мөн түүнчлэн Ефраимын, эсвээс Иосефын угсааны хагас удам болох, дээр нь их хүч тавигдсан үйлчлэгч’ биш гэж үү? (С ба Г 113:4–6.) Эцэс төгсгөлгүйн шивнээг чих тавин сонсдог тэдгээр нь эдгээр зүйлийн утга учрыг мэдэх болно” (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339-340).
Иосеф Смит “Христийн гар дахь … үйлчлэгч[ийн] (С ба Г 113:4) хувьд юу хийсэн бэ?
Үндэсний утгын тухай бодож үзэхдээ Сургаал ба Гэрээ 113:5–6-г судал.
Үндэс нь хэрхэн Иосеф Смитийг төлөөлж болох вэ?
6-р шүлгээс сурсан зүйл дээрээ тулгуурлан дараах сургаалын мэдэгдлийг гүйцээ. Иосеф төлөө мөн төлөө хожмын өдрүүдэд хаант улсын түлхүүрүүдийг хүлээн авсан. Та 6-р шүлгийг Сургаал ба Гэрээ 110:11-тэй солбицсон эшлэл болгож болно.
Их Эзэн Исаиа 11-ийн талаарх асуултуудад хариулсныхаа дараа Елиас Хигбее Исаиа 52-той холбоотой асуултууд тавьжээ.
Сургаал ба Гэрээ 113:7–10-ыг судлаад, дараах хүснэгтийг бөглө. Тухайлбал:
Бид юу “өмсөх” ёстой вэ? |
Аврагч Өөрт нь эргэж ирэх хүмүүст юу амласан бэ? |
Энэ нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? |
Израилын тараагдсан хүмүүс гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? |
-
Их Эзэн Өөрт нь эргэж ирэхийг хичээж байгаа хүмүүст удирдамж болон хүч чадал өгч болох арга замуудыг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.
Сургаал ба Гэрээ 114
Их Эзэн Давид В.Паттенд номлолд үйлчлэхээр бэлтгэхийг зарлиглав
Их Эзэний Сионыг хүчирхэгжүүлэхэд туслуулахаар дуудсан хүний нэг нь Давид В.Паттен байсан юм.
Давид В.Паттен 1832 оны 6-р сарын 15-нд Сүмд нэгджээ. Тэр 1835 онд төлөөлөгчөөр томилогдсон юм. Тэрээр эдгээх бэлэгтэй байсан ба агуу зориг, хүч чадалтай эр байжээ. Тэрээр өөрийн итгэл үнэмшлийг болон бошиглогч Иосеф Смитийг хамгаалахдаа айхыг мэддэггүй зоригтой байв. Давид Паттеныг гэгээнтнүүдийг Миссури дэх дээрэмчдээс хамгаалж байхад нь “Captain Fear Not” буюу “Айдасгүй удирдагч” гэж нэрлэдэг болжээ. (Лисүргүс А.Вилсон, Life of David W. Patten: The First Apostolic Martyr [1900], 5–8, 14–17, 48–49, 62-ыг үзнэ үү.)
Ахлагч Паттен Иосеф Смитээс өөрийнх нь өмнөөс илчлэлт хүлээн авахыг хүсжээ. Сургаал ба Гэрээ 114:1-ийг уншаад, Их Эзэн ахлагч Паттенаар юу хийлгэхийг хүссэнийг олж мэд.
1838 оны намар ахлагч Паттен номлолд бэлтгэх илчлэлтийг хүлээн авснаас хойш зургаан сарын дараа Миссуригийн баруун төвд байрлах гэгээнтнүүдийн суурингийн дэргэдэх Крүүкэд голын хажууд болсон дайнд оролцжээ. 1838 оны 10-р сарын 25-нд дээрэмчид зарим гэгээнтний гэр орон руу дайрч, гишүүдийг мужийг орхиж явахыг албадан, гурван эрэгтэйг шорон руу авч явжээ. Дээрэмчид хоригдлуудыг тэр шөнө алах гэж буйг мэдсэн гэгээнтнүүд тэднийг аврахын тулд хоёр бүлэг цэрэг гарган зохион байгуулсан байна. Ахлагч Давид В.Паттен нэг бүлгийг нь удирдсан юм. Нар мандах үед ахлагч Паттены бүлэг Крүүкэд голыг гатлахаар иртэл нуугдаж байсан дээрэмчид тэдэн рүү буудаж эхэлжээ. Багахан тулаан болж, ахлагч Паттеныг оролцуулан хоёр талын хэд хэдэн хүн шархдав.
Ахлагч Паттен хэдэн цагийн дараа нас барсан байна. Сэргээгдсэн сайн мэдээнд итгэх түүний итгэл агуу байсан ба тэрээр нэг удаа бошиглогч Иосеф Смитэд шашныхаа төлөө амиа өгөн үхэхийг хүсэж буйгаа илэрхийлж байжээ. “Бошиглогчийн сэтгэл ихэд хөдөлж мөн гунигтайгаар, ‘Тань шиг итгэлтэй хүн Их Эзэнээс юу ч хүссэн байлаа гэсэн түүнийгээ авдаг юм даа’ гэж Давидад хэлжээ. Тулалдаанаас хойш хоёр өдрийн дараа Фар Вестэд ахлагч Паттены оршуулгын ёслол дээр Иосеф Смит түүний талаар үг хэлжээ. “Тэр бол хэлсэн зүйлээ хийсэн хүн юм. Тэр найз нөхдийнхөө төлөө өөрийн амийг өгнө хэмээн хэлсэн билээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 199–200; Life of David W. Patten, 53-аас эш татав; History of the Church, 3:175-ыг үзнэ үү).
Ахлагч Паттен нас барах үедээ итгэлтэй байж номлолд үйлчлэхэд бэлтгэж байжээ. Тэрээр үхэхээсээ өмнө итгэлтэй байж чадаагүй Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн болон гэгээнтэн найз нөхдөдөө санаа нь зовж байлаа. Тэрээр сүүлчийн мөчид “Тэд миний оронд байсан ч болоосой! Би итгэлээ хадгалсан, замаа дуусгасан гэж надад санагдаж байна. Тийм болохоор зөв шударга Шүүгч Их Эзэн надад титэм өгөх болно” [2 Тимот 4:7–8-ыг үзнэ үү] гэж хэлжээ. Тэрээр эхнэртээ “Чи юу ч хийсэн бай итгэлээ бүү үгүйсгэ” гэж хэлжээ (Хибер С.Кимбалл эш татав, Life of David W. Patten, 69).
Бид Давид Паттены амьдралаас хэрэв бид Их Эзэний удирдамжийг дагах юм бол Түүний бидний төлөө бэлтгэсэн юуг ч хийхэд бэлэн байх болно гэх үнэнийг сурдаг.
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та хэзээ Их Эзэний зөвлөгөөг дагаж, энэ нь таныг тооцоолж байгаагүй ямар нэгэн зүйлд бэлтгэж байсныг мэдсэн бэ? Хэрэв танд ийм зүйл тохиолдож байгаагүй бол энэ асуултыг гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ярилц. Түүнээс юу сурснаа бич.
Сургаал ба Гэрээ 114:2-ыг уншаад, зарим хүн Өөрийнх нь нэрийг үгүйсгэх үед юу тохиолдоно хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд. (Энэ шүлэг дээрх бишопын зөвлөл гэх хэллэг нь бишоп эсвэл зөвлөхүүдийнх нь үүрэг хариуцлагыг биш харин хувь хүний үүрэг хариуцлагыг хэлж байгаа юм. Дуулал 109:9; Үйлс 1:20; Bible Dictionary, “Bishop”-ыг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн итгэлтэй хэвээр үлдээгүй ба тэдний оронд өөр хүмүүс албан тушаалд нь үйлчлэхээр дуудагдсан юм. Тэдгээр шинэ төлөөлөгчдийн дунд Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф нар байсан ба тэд Англи дахь номлолд итгэлтэй үйлчлэн, мянга мянган бодгалийг сэргээгдсэн сайн мэдээний мэдлэгт авчирсан юм.
-
Их Эзэний зөвлөгөөг дагаж, Түүний танаас хүсэж буй зүйлсийг хийхийн тулд юу хийхээ тайлбарлаж богинохон догол мөр судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 113–114-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: