Семинар
Гэрээр судлах семинарын хөтөлбөрийн оршил


Гэрээр судлах семинарын хөтөлбөрийн оршил

Гэрээр судлах семинарын хөтөлбөр нь Есүс Христийн сайн мэдээг ойлгох ойлголтыг тань хүчирхэгжүүлж мөн судруудыг судалснаар сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслахад чиглэсэн юм. Энэ хичээлийн жилд та эхлээд Сургаал ба Гэрээний энэ хичээлд зориулсан судраас унших даалгавруудыг гүйцээж, дараа нь бие даан хийх хичээлүүдийг хийж дуусгана. Та долоо хоногт нэг удаа семинарын багштайгаа уулзаж, хийсэн даалгавраа шалгуулан, долоо хоног тутмынхаа хичээлд оролцоно.

Судар уншиж буй хөвгүүн

Семинар бол өдөр тутмын шашны боловсролын хөтөлбөр юм. Судраас залбирч судлахыг өдөр тутмынхаа дадал хэвшил болгох хэрэгтэй. Хэдийгээр та өдөр бүр семинарын ангид хамрагдахгүй ч, хичээлийн бүх өдөрт семинарын гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Энэ ангид хийж гүйцэтгэх 32 хэсэг байгаа. Унших хүснэгт нь хэсэг тус бүрээс юу судлах хэрэгтэйг харуулна. Багш тань хэсэг тус бүр хэзээ дууссан байх ёстойг мэдэхэд танд тусална. Та өдөр тутмын судрын уншлагаас гадна энэхүү судлах удирдамжинд байгаа хичээлүүдийг хийж дуусгахад ойролцоогоор 30 минут зарцуулна.

Танд хувийн тэмдэглэлээс гадна судлах удирдамжийн үйл ажиллагаануудаас даалгавруудыг бичих судрын хоёр тэмдэглэл (эсвэл хоёр дэвтэр) байх хэрэгтэй. Багштайгаа уулзах долоо хоног бүрдээ та өнгөрсөн долоо хоногт судлах удирдамжийн үйл ажиллагаанаас судрын тэмдэглэл дээрээ хийсэн даалгавраа хураалгана. Багш тань даалгавруудыг уншиж шалгаад, судрын тэмдэглэлийг дараагийн долоо хоногт буцааж өгнө. Та хариултуудаа хуудас нь салдаг хавтастай дэвтэр дээр бичиж болох ба өнгөрсөн долоо хоногт цаасан дээр хийсэн даалгавруудаа хураалгаж болно. Дараа нь багш тань цааснуудыг буцааж өгөхөд та тэднийг хавтсандаа буцаан хийж болно.

Энэхүү гарын авлагыг өдөр тутмын семинарын хөтөлбөрт ашиглах нь

Багш ба суралцагчид энэ гарын авлагыг хичээлээ баяжуулах эсвэл үйл ажиллагаа зохиох зорилгоор өдөр тутмын семинарын хөтөлбөртөө ашиглаж болно. Гэсэн хэдий ч, энэ нь өдөр тутмын семинарын бүх суралцагчид зориулагдаагүй юм. Хэрвээ суралцагч хичээл нөхөх хэрэгтэй бол багш гэрээр судлах хичээлээс нь нөхөх хичээлд тохирох даалгавруудыг хийлгэхээр өгч болно.

Гэрээр судлах суралцагчийн удирдамжийг ашиглах нь

Судрын агуулгын оршил

Оршил нь хичээл бүрд зориулсан тухайн судрын агуулгын талаарх үндсэн мэдээлэл ба тоймыг агуулдаг.

Бүлэг шүлэг ба агуулгын тойм

Бүлэг шүлэг гэж үйл явдал эсвэл сэдвээрээ өөрчлөгддөггүй хэсэг шүлгийг хэлдэг. Бүлэг шүлэг бүр гарч байгаа сургаал эсвэл үйл явдлуудын товч тоймыг багтаасан байдаг.

Сургаалууд ба зарчмууд

Судраас сайн мэдээний сургаал болон зарчмууд гарах үед, тэдгээрийг танихад туслах үүднээс тодруулсан.

Судлах тусламж

Судлах тусламж нь танд санаа өгч, таны судар судлах үйл явц болон ойлголтыг баяжуулах дасгал ажлуудыг тайлбарладаг.

Төгс эзэмших судар

Сургаал ба Гэрээнд байдаг төгс эзэмших судрын 25 хэсэг бүрийг илүү гүн гүнзгий эзэмшихэд туслах зорилгоор хичээлүүдэд нэг нэгээр нь оруулсан.

Гарын авлага дээр хариултуудыг тэмдэглэх

Зарим үед гарын авлага дээр өгөгдсөн хоосон зай эсвэл хүснэгтэд хариултаа бичих даалгаврууд өгч болно.

Судрын тэмдэглэл дэх даалгаврууд

Судрын тэмдэглэл дэх даалгавруудыг хийж, багшийнхаа санал зөвлөгөөг авахын тулд долоо хоног бүр хураалгана. Хариултуудаа сайтар тунгаан бодох нь судруудаас суралцаж, үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэн, утга учиртай туршлагыг олж авахад тань тусална.