Семинар
32-р бүлэг: 2 дахь өдөр, Албан тунхаг 2


32-р бүлэг: 2 дахь өдөр

Албан тунхаг 2

Оршил

20-р зууны турш номлолын ажил дэлхий даяар тархсан. Сүмийн удирдагчид африк гаралтай Сүмийн гишүүдэд санваар хүртээх, ариун сүмийн ёслолуудад оролцох хоригийн талаар удирдамж хүсэн залбирчээ. Шийдвэрлэх илчлэлт Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд ирж, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд 1978 оны 6-сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүмд баталжээ. 1978 оны 6-р сарын 8 хэмээх огноо бүхий захидалдаа тэд энэ илчлэлтийг зарлан тунхагласан байна.

Албан тунхаг 2

Их Эзэн санваарын болон ариун сүмийн адислалуудаас Сүмийн зохистой гишүүн бүрд хүртэх боломжтой хэмээн илчлэв.

Та ХҮГ найзтай бөгөөд тэр найзад тань Сүмийн сургаал, журам болон үйл ажиллагааны талаар асуултууд байсан гэж төсөөлөн бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Та найздаа юу хийхийг урамшуулан дэмжих байсан бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын өгсөн дараах мэдэгдлээс, ялангуяа танд тус болох хэсгүүдийг тэмдэглэ.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Эргэлзээ ба асуудлууд гэж юу вэ? Та нар сайн мэдээ үнэн гэдгийг яаж олж мэдсэн бэ? Сүмийн эсвэл түүний сургаалын талаар асуух нь зөв үү? Хайрт залуу найз нар минь, магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг тул бид асуух дуртай хүмүүс. Ийм замаар л нэгэн залуу эрэгтэйд асуулт байснаас Сүмийн эхлэл тавигдсан. Ер нь асуухгүйгээр яаж үнэнийг олж мэдэхийг би сайн мэдэхгүй байна. Та нар судруудаас ямар нэгэн асуултын хариулт болж ирээгүй илчлэлтийг олоход хэцүү. Асуулт урган гарахад, Иосеф Смит хариултыг нь мэдэхгүй байсан тул Их Эзэнд хандсан. Үр дүн нь Сургаал ба Гэрээн дээрх гайхамшигтай илчлэлтүүд болон ирсэн билээ. Олон удаа жинхэнэ асуултаасаа хол давсан мэдлэгийг Иосеф хүлээн авч байв. Энэ нь бидний асуултанд Их Эзэн зөвхөн хариултыг өгөөд зогсохгүй, бүр илүү чухал, тийм ээ, бидний асуувал зохих асуултын хариултуудыг өгдөгт учир нь байгаа юм. Эдгээр асуултыг сонсоцгооё.

Сүмийн номлогчдын амжилт нь шударга сонирхогчдын чин зүрхний асуултуудад оршдог. Магадлан лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. Зарим нь ичмээр эсвэл зохисгүй мэт санагддаг ч тэдэнд сайн мэдээтэй холбоотой ноцтой асуултууд байгаа учраас тэгж санагддаггүй. Асуух нь сул дорой байдал биш. Энэ нь өсөлтийн анхдагч мөн.

Бурхан бидэнд асуултуудынхаа хариултыг эрэлхийлэхийг зарлиглаж (Иаков 1:5–6-г үзнэ үү) мөн биднийг зөвхөн ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр’ (Moронай 10:4) эрэлхийлэхийг хүсдэг. Хэрэв бид тэгэх аваас бүх зүйлсийн үнэн ‘Ариун Сүнсний хүчээр’ (Moронай 10:5) бидэнд тунхаглагдах болно.

Асуухаас бүү ай. Сониуч бай, харин бүү эргэлз! Аль хэдийнээ хүлээн авсан итгэл ба гэрэлд байнга үнэнч бай. Бид мөнх бус байдалд төгс бусаар хардаг тул яг одоо бүх зүйлийг ойлгохгүй. …

… Энэ зорилгоос харахад асуултуудынхаа хариултыг хайх нь гэрчлэлийг гуйвуулахын оронд харин хүчирхэгжүүлж, биднийг Бурхантай ойртуулдаг. ‘Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус’ (Aлмa 32:21) гэдэг үнэн гэлээ ч харин та нар итгэлийг хөгжүүлж, ямар ч нөхцөл байдалд өдөр бүр сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх аваас сайн мэдээний амтат үр жимсийг амталж, энэ үр жимсээр энэ нь үнэн гэдгийг та нар мэдэх болно (Maтай 7:16–20; Иохан 7:17; Aлмa 32:41–43-г үз)” (“The Reflection in the Water” [Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 1, 2009 оны 11-р сар] LDS.org).

Дараах түүх нь Хэлвэсио Мартинс, Руда Мартинс гэсэн хоёр хүн асуулт тавьснаар хэрхэн үнэнийг хүлээн авч мөн ойлгохыг эрэлхийлснийг харуулдаг.

Ахлагч Хэлвэсио Мартинс

Ахлагч Хэлвэсио Мартинс

“1972 оны 4-р сарын нэгэн цэлмэг үдэш … Хэлвэсио Мартинс гэр бүлийнхээ үнэнийг хайж буй эрлийн талаар тунгаан боджээ. Тэр эхнэр Рудатайгаа олон шашныг судалж үзсэн ч аль нь ч тэдний сүнсний орон зайг дүүргэж чадахгүй байв. ‘Тэр үдэш би Бурхантай ярилцаж, тусламж хүссэн’ гэж тэр хэлэв” (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, 1990 оны 5-р сар, 106).

Хэдэн өдрийн дараа номлогчид Бразилийн Рио дэ Жанеиро дахь тэдний гэрт иржээ. Ахлагч Мартинс дурсан хэлэхдээ “Эдгээр залуу эрэгтэй манай гэрт ирсэн тэр мөчид миний бүхий л уйтгар гуниг болон сүнслэг байдлын сэтгэлийн зовнил маань арилж, одоо миний мэдэхийн Ариун Сүнсний нөлөөллөөс ирсэн тайвшрал болон саруул тунгалаг байдлаар солигдсон юм” гэв (Марк Гровэр, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43).

Африк гаралтай Хэлвэсио, Руда хоёр номлогчидтой ярилцаж байхдаа Хэлвэсио Сүм дэх хар арьстай хүмүүсийн үүргийн талаар асуув. Мартинсынхан тухайн үед Сүмийн бодлого хар арьстай африк гаралтай эрчүүдийг санваар хүртэхийг хориглосон байсныг олж мэдэв. Энэ нь номлогчдоос илүү их зүйл асуухад тэднийг хүргэсэн юм.

Хэрэв та Мартинсын гэр бүлтэй адил нөхцөл байдалд байсан бол санваарын хоригийн талаар олж мэдсэний дараа танд ямар асуулт гарах байсан бэ?

Дараах мэдэгдэл нь судрын 2013 оны хэвлэл дээрх Албан тунхаг 2-ын оршил хэсэг юм. Та дараах мэдэгдлийг уншиж байхдаа санваарын хоригийн талаарх хувь хүмүүст байж болох асуултын хариултыг олж мэд.

“Мормоны Ном нь ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм Бурханд бүгд адил’ хэмээн заадаг (2 Нифай 26:33). Сүмийн түүхийн турш олон улс орны бүхий л үндэстэн ястны хүмүүс баптисм хүртэж Сүмийн итгэлтэй гишүүд болж амьдарсаар ирсэн. Иосеф Смитийн үед хэдэн хар арьстай эрэгтэй Сүмийн гишүүн санваар хүртэж байв. Сүмийн түүхийн эхэн үед Сүмийн удирдагчид африк гаралтай хар эрэгтэйчүүдэд санваар өгөхөө больсон байна. Сүмийн эх сурвалжуудад ийнхүү хориглосны учир шалтгааны талаар тодорхой тайлбар байдаггүй. Бурханаас ирсэн илчлэлт нь энэ дадал хэвшлийг өөрчлөх хэрэгтэй гэдэгт Сүмийн удирдагчид итгэж байсан ба залбирч удирдамж эрэлхийлсэн ажээ. Илчлэлт Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд ирсэн ба 1978 оны 6-р сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүмд Сүмийн бусад удирдагч баталсан юм. Энэ илчлэлт өмнөх арьсны өнгөтэй холбоотой байсан санваарын бүх хоригийг цуцалсан.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Энэ мэдэгдэл санваарын хоригийн талаарх ямар ямар асуултын хариултыг өгч байна вэ?

Дээрх мэдэгдлийн дараах мөрийг анхаар. “Сүмийн эх сурвалжуудад ийнхүү хориглосны учир шалтгааны талаар тодорхой тайлбар байдаггүй.” Зарим хүн африк гаралтай эрэгтэйчүүд яагаад хэсэг хугацаанд санваарт томилогдоогүйн зарим шалтгааныг гаргаж ирдэг ч тэдгээр нь зөв байх магадлал багатай. Албан тунхаг 2 дээрх оршлын энэхүү мэдэгдэл нь Сүмийн албан ёсны байр суурийг илэрхийлдэг.

Та дараах догол мөрийг уншиж байхдаа Мартинсын гэр бүлийнхэн сэргээгдсэн сайн мэдээний талаар олж мэдсэнийхээ дараа юу хийснийг олж мэд.

Мартинсын гэр бүлийнхэн 1972 оны 7-р сарын 2-нд баптисм хүртэж, Сүмд итгэлтэй үйлчилсэн юм. Тэдний ууган хүү Маркусыг патриархын адислалаа хүлээн авах үед түүнийг сайн мэдээг тунхаглах болно хэмээн амласан байна. Хэдийгээр санваарын хориг Маркусыг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд саад болж байсан ч, эцэг эх нь номлолд зориулсан хадгаламжийн данс нээжээ. 1975 онд Сүмээс Бразилын Сан Паулод ариун сүм баригдах болно гэдгийг зарласан байна. Мартинс эгч мөнгө хуримтлуулахад туслан өөрийн үнэт эдлэлийг зарав. Мартинс ах итгэлтэйгээр ариун сүмийн хэвлэлийн хорооны гишүүнээр үйлчилжээ. Мартинсын гэр бүлийнхэн хэдийгээр ариун сүмд санваарын ёслолуудыг хүлээн авах боломжгүй гэдэгт итгэж байсан ч эдгээр золиослолыг хийсэн ажээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Хэдийгээр тэр үед санваарын хориг тэдэнд нөлөөлж байсан ч яагаад Мартинсын гэр бүлийнхэн баптисм хүртэж, Сүмд итгэлтэй үйлчилж байсан гэж та нар бодож байна вэ?

Өөрийн хариултыг ахлагч Мартинсын хэлсэн дараах мэдэгдэлтэй харьцуул. “Бид үнэнийг олсон, үүний дагуу амьдрахад юу ч биднийг зогсоож чадахгүй. … Сүнс сайн мэдээ үнэн гэдгийг танд хэлэх үед … та үүнийг хэрхэн үгүйсгэж чадах билээ дээ? (“Elder Helvécio Martins of the Seventy,” 106-д).

Хэдийгээр тэдэнд ойлгохгүй зүйл байсан ч Мартинсын гэр бүлийнхэн Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авсан учраас Их Эзэнд итгэн, урагш тэмүүлэх боломжтой байжээ.

Мартинсын гэр бүлийнхнээс гадна олон үндэстэн ястны африк гаралтай олон мянган хүн 1978 оны илчлэлтээс өмнө олон арван жилийн туршид сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг мэдсэн байсан юм. Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдагчид Нигер болон Гана улс дахь баптисм хүртээгүй хөрвөгчдөөс Африк руу номлогчдыг илгээхийг хүссэн олон зуун захидал хүлээн авч байлаа. Олон жилийн туршид Сүмийн удирдагчид уг асуудлыг анхааралтай залбирч үзсэн ч Африк руу номлогчдыг илгээх цаг нь болоогүй байсан бөгөөд тэнд орон нутгийн гишүүд ёслолуудыг тэргүүлж эсвэл гүйцэтгэх боломжгүй байсан юм.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Албан тунхаг 2 нь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын 1978 оны 6-р сарын 1-нд хүлээн авсан илчлэлтийн албан ёсны тунхгийг агуулдаг. “Эрхэм хүндэт ах нар аа” гэсэн үгсийн доор байгаа хамгийн эхний догол мөрийг уншаад, Сүмийн удирдагчид юу гэрчилсэн хэмээн хэлснийг олж мэд.

Сүмийн удирдагчид Их Эзэний ажил өргөжин тэлэх болно хэмээн гэрчлэх үедээ ямар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ?

“Биднээс өмнө хэзээ нэгэн цагт” хэмээн эхэлж байгаа догол мөрийг унш. Сүмийн удирдагчид нь сүнслэгээр өдөөгдсөн хүслийнхээ дагуу хэрхэн үйлдсэнийг олж мэд.

Ерөнхийлөгч Кимбалл болон Сүмийн бусад удирдагч сүнслэгээр удирдагдсан хүслийнхээ дагуу юу хийсэн бэ?

Энэ догол мөр биднийг бошиглогчид Сүмийг удирдахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг гэдгийг ойлгоход тусалдаг. Та энэхүү зарчмыг судар дээрээ бичиж болно.

Хоёр дахь догол мөр нь “Бошиглогчдоор хийгдсэн амлалтуудыг ухамсарлан” гэж эхэлж байгааг анхаар. Энэ хэллэг нь бидэнд Сүмийн удирдагчид хэзээ нэгэн цагт бүхий л зохистой эрэгтэйчүүдэд санваарыг хүлээн авах боломж ирнэ гэдгийг мэдэж байсан гэдгийг заадаг. 1978 оноос олон жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга санваарын хоригийн талаар авч хэлэлцэн, залбирсан байжээ. Сүмийн удирдагчид зуу гаруй жилийн өмнө бий болсон энэ хоригийг өөрчлөхийн тулд илчлэлт хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Зарим үед энэ асуулт ерөнхийлөгч Кимбаллын оюун санаанд хүчтэй тусаж, тэр үүний талаар залбирахаар ариун сүм рүү ганцаараа явдаг байв.

Албан тунхаг 2 дээрх “Тэрбээр бидний залбирлуудыг сонссон” мөн “Их Эзэн эдүгээ эрх мэдэл бүхий” хэмээн эхэлсэн догол мөрүүдийг уншаад, ерөнхийлөгч Кимбалл Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүхий л гишүүний залбирлуудад хариулсан Их Эзэний хариултыг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.

Эдгээр догол мөр нь Их Эзэн Өөрийн төлөөлөгчдөд өгсөн илчлэлтээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг ойлгоход бидэнд тусална. Энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэж болно.

Энэ илчлэлт нь дэлхий даяарх хүмүүст гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Хэлвэсио Мартинс, түүний эхнэр Руда хоёр энэ илчлэлтийн талаар олж мэдээд хийсэн хариу үйлдлийг унш. “Би сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэхгүй байлаа. Руда, бид хоёр унтлагын өрөөндөө орж, өвдөг сөгдөн залбирав. Бидний зөвхөн мөрөөдөж л байсан тэр үйл явдлын төлөө бид Тэнгэрлэг Эцэгтээ талархан уйлж билээ. Тэр өдөр үнэндээ иржээ мөн энэ нь бидний мөнх бус амьдралд тохиов” (Autobiography, 69–70).

Мартинсын гэр бүлийнхэн ариун сүмд лацдан холбуулсан юм. Тэдний хүү Маркус санваарын хоригийг дуусгавар болгосон илчлэлтийн дараа номлолд үйлчилсэн африк гаралтай анхны Сүмийн гишүүн байлаа. Хэлвэсио Мартинс орон нутгийн санваарын удирдагч болсон бөгөөд хожим Далын Хоёрдугаар чуулгын гишүүнээр үйлчлэхээр дуудагдсан.

Санваарын хоригийг зогсоох энэ илчлэлт ирсний дараа удалгүй номлогчид Африк руу илгээгджээ. Ариун сүмүүд энэ тивд баригдаж эхэлснээс хойш олон зуун мянган хүн тэнд өөрсдийн болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө сайн мэдээний ёслолуудыг хүлээн авсан.

Та нараас хүмүүс Сүм яагаад африк гаралтай хүмүүсийг хэсэг хугацааны турш санваарт томилоогүй талаар асууж болох юм. Та эдгээр асуултад хэрхэн хариулахаа бодож үз. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол LDS.org вэбсайт руу орж, Gospel Topics-ыг сонгож мөн арьсны үзэл ба санваарыг сонго.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСанваарын хориг яагаад эхэлснийг бид мэдэхгүй гэж бусдад тайлбарлах нь зөв хариулт болно. Үүнээс гадна, та энэ хичээл дээр сурсан зүйлс гэх мэт мэдэх үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Сүм яагаад хэсэг хугацаанд африк гаралтай эрэгтэйчүүдэд санваар өгөөгүй талаар хэрхэн хариулахаа судрын тэмдэглэл дээрээ бич. Та хариултаа бичиж байхдаа Мартинсын гэр бүлийн түүхийн үлгэр жишээ болон судрын 2013 оны хэвлэл дээрх Албан тунхаг 2-ын оршлыг ашиглаж болно.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Албан тунхаг 2-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: