Семинар
8-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 29:31–50


8-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 29:31–50

Оршил

1830 оны 9-р сарын 26-нд эхэлсэн Сүмийн чуулганы өмнөхөн Их Эзэн Сургаал ба Гэрээ 29 дэх илчлэлтийг “зургаан ахлагчийн дэргэд” (С ба Г 29-р хэсгийн оршил) хүлээн авчээ. Өмнөх хичээлээр Сургаал ба Гэрээ 29:1–30-ийг үзэж байхдаа та Их Эзэний сонгосон хүмүүсийн цугларалт болон Сионыг барьж байгуулах талаар сурсан. Энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 29:31–50-д илчлэгдсэн Адамын уналтын мөн чанар дээр төвлөрнө.

Сургаал ба Гэрээ 29:31–35

Аврагч бүх зүйл Түүнд сүнслэг хэмээн илчлэв

Дараах нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлэх байснаа тунгаан бод.

1-р жишээ: Нэг найз тань өөрт нь хор уршигтай гэдгийг мэдэх зохисгүй үйлдэлд оролцож байна гэж төсөөлөн бод. Нэг удаа та найзаа уг үйлдлээ хийхээ болиход урамшуулсан ч одоогоор түүнд ямар ч муу зүйл тохиолдоогүй байгаа тул сонголт нь тийм ч том асуудал биш гэж хэлэв. Сайн мэдээний ямар зарчим найзад тань сонголтынхоо ач холбогдлыг ойлгоход туслах вэ?

2-р жишээ: Найз тань ирээд, урам хугарч байгаагаа хэлж байна гэж төсөөлөн бод. Тэр зарлигуудыг дагах нь ашиг тустай эсэхийг мэдэхгүй байна гэдгээ танд хэлэв. Зарлигуудыг сахих гэж хичээсэн ч түүний амьдрал нүгэл үйлдэж буй үе тэнгийнхнийх нь амьдралаас юугаараа илүү байгааг тэр олж харахгүй байна гэж хэлжээ. Ямар сургаалын зарчим найзад тань дуулгавартай хэвээр үлдэхэд туслах вэ?

Та Сургаал ба Гэрээ 29-ийн сүүлчийн хэсгийг судалж байхдаа дээрх нөхцөл байдалд орсон хүмүүст туслах сургаал, зарчмуудыг олж мэд.

1830 онд Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин нэг удаа сэргээгдэн зохион байгуулагдсан бөгөөд сайн мэдээний бүрэн байдал бошиглогч Иосеф Смитээр дамжин Сүмийн гишүүдэд илчлэгдэх болсон байна. Сургаал ба Гэрээ 29-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн эхэн үеийн гэгээнтнүүдэд Адамын уналтыг илүү сайн ойлгоход туслан, зарлигуудынхаа зарим зорилгыг илчлэв.

Сургаал ба Гэрээ 29:31–33 нь Бурхан бүх зүйлийг сүнслэгээр бүтээсэн гэдгийг заадаг. Үүний нэг утга нь тэд Түүний оршихуйд байж, үхэлд захирагддаггүй байсанд оршино. Тэр Өөрийн бүтээлүүдэд зуурдын байдалд очих буюу Түүний оршихуйгаас салж, үхэлд захирагдах замыг бэлдсэн юм. Түүнчлэн, Бурхан Өөрийн бүтээлүүдэд үхлийг ялан дийлж, Өөрийнх нь оршихуйд эргэж ирэх замыг бэлдсэн. Эдгээр нь бүгд хүүхдүүддээ Өөртэй нь адилхан болох боломжийг олгох төлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм.

Сургаал ба Гэрээ 29:34–35-ыг уншаад, Их Эзэн бидэнд өгдөг зарлигаа хэрхэн хардгийг олж мэд. Дараах үнэнийг судар дээрээ тэмдэглэ. Бурханы бүх зарлиг сүнслэг болой. Бурханы өгдөг зарлиг бүр сүнслэг зорилгоор өгөгддөг бөгөөд бидэнд Түүний оршихуйд эргэж очиход туслах үүрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханы бүх зарлиг сүнслэг гэдгийг батлах нэг жишээ болгон мэргэн ухааны үгийг авч үз. Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь хэрхэн бидний бие махбодод нөлөөлөх вэ?

    2. Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь хэрхэн бидний сүнслэг байдалд нөлөөлөх вэ?

Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаагүйн үр дагавар бие махбодоор тань илэрч болох ч сүнслэг үр дагавар нь, ялангуяа уг зарлигийг дагах гэрээнд орсон Сүмийн гишүүдэд хамгийн аюултай байх юм. Мэргэн ухааны үг гэх мэт Бурханы бүх зарлиг сүнслэг учраас дуулгавартай байх нь тэдний амьдралд сүнслэг адислалыг авчирна. Нөгөөтэйгүүр, Бурханы зарлигуудад дуулгаваргүй байх нь биднийг сүнслэг адислалаас хүртэхэд саад болж эсвэл тэдгээрийг алдахад хүргэдэг.

Адам Ева хоёр

Бурханы зарлиг бүгд сүнслэг гэдгийг мэдэх нь хичээлийн эхэнд уншсан нөхцөл байдалд орсон хүмүүст хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 29:36–41

Адамын уналт сүнслэг үхлийг авчирсан

Бурхан биднийг сүнслэг байдлаар адислахаар зарлигуудыг өгдөг. Сургаал ба Гэрээ 29:35-д Тэрээр бидэнд өөрийнхөө төлөө сонгогч байх боломж олгосныг анхаар. Энэ нь Бурхан Өөрийн бүх хүүхдэд сонгох эрхийг өгсөн ба тэдэнд зарлигуудыг нь дагах эсэхээ сонгох боломжийг олгодог гэсэн үг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ зур. Сургаал ба Гэрээ 29:36–41-ийг уншаад, дараах бүлэг хүний сонголт болон үр дагаврыг гүйцээж бич.

    Сонголтууд

    Үр дагаврууд

    Диавол чөтгөр

    “Тэнгэр дээрх сүнсний гуравны нэг”

    Адам

Дараах зарчмыг судар дээрээ бич. Бурхан бидэнд сонголт хийх эрх мөн сонголтынхоо үр дагаврыг хүлээн авах бэлгийг өгсөн.

Адам хориглогдсон жимснээс идэхийнхээ өмнө дэлхий дээр Едений цэцэрлэгт амьдарч байсан бөгөөд Бурханы оршихуйд байх боломжтой байсан. Тэр жимсийг идсэнийхээ дараа дэлхийд үлдэж, Бурханы оршихуйд цаашид байх боломжгүй болсон юм. Адам уруу таталтад орж, хориглогдсон жимснээс идсэн учраас бид бүгд мөнх бус байдалд (үхэлд захирагдаж) орж, Бурханы оршихуйгаас холдсон билээ. Сургаал ба Гэрээ 29:41-д цэдэглэгдсэнээр, ингэж холдохыг юу гэж нэрлэдэг вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах бүдүүвч зургийг судрын тэмдэглэл дээрээ зур.

    уналтын бүдүүвч зураг

    Бүдүүвч зурган дээр, “Унасан дэлхий (Зуурдын)” гэсэн хэллэгийн доор дараах мэдэгдлийг бич. Сүнсний үхэл нь Бурханы оршихуйгаас хөөгдөхийг хэлдэг. Дараа нь дараах асуултад хариул. Яагаад бид Бурханы оршихуйгаас хэсэг хугацаанд холдох шаардлагатай байсан бэ?

Уналтын талаарх дараах мэдэгдлийг мөн яагаад бид Бурханаас хэсэг хугацаанд холдох ёстой байсныг унш. “Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн (2 Нифай 2:15–16; 9:6-г үзнэ үү). Уналт нь урагшаа ахисан—доош унасан хоёр талтай юм. Уналт бие махбодын болон сүнсний үхлийг бий болгохоос гадна дэлхий дээр төрж, сурч, өсөж хөгжих боломжийг бидэнд олгосон билээ” (True to the Faith: A Gospel Reference [2004], 57; мөн 2 Нифай 2:25-ыг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Уналтын талаар дараах зүйлсийг заажээ.

Ахлагч Брүс Р.Макконки

“Бүх үеийн туршид байсан эсвээс бүх үүрд мөнхөд байх … хамгийн чухал үйл явдлууд бол Бүтээлт, Уналт ба Цагаатгал юм.

Бид бүх зүйлсийн биет бүтээлтийг ойлгохоосоо өмнө энэхүү мөнхийн гурван үнэн —Бүтээлт, Уналт ба Цагаатгал нь хэрхэн хоорондоо холбогдож, авралын нэгдмэл нэг төлөвлөгөөг бүрдүүлдгийг мэдсэн байх ёстой. Аль нь ч дангаараа орших боломжгүй. Нэг нь нөгөө хоёртойгоо салшгүй нягт холбоотой юм. Иймээс энэ гурван үнэнийг гурвууланг нь мэдэхгүйгээр эдний алиных нь ч тухай үнэнийг мэдэх боломжгүй юм. …

… Цагаатгал чухамдаа Уналтаас үүдэлтэйг санагтун. Адамын зөрчлийн төлөөсийг Христ төлсөн. Хэрэв Уналт байгаагүй бол Цагаатгал хийгээд үүнээс улбаатай үхэшгүй байдал, мөнх амьдрал байхгүй байх байсан юм. Тиймээс Цагаатгалын ачаар аврал ирдгийн адил, Уналтын улмаас бас аврал ирдэг.

Мөнх бус байдалд, нөхөн үржихүй, үхэл нь бүгд Уналтаас үүдэлтэй” (“Christ and the Creation,” Ensign, 1982 оны 6-р сар, 9).

Сургаал ба Гэрээ 29:42–50

Есүс Христийн Цагаатгал биднийг сүнслэг үхлээс гэтэлгэдэг.

Дараах асуултуудыг тунгаан бод. Хэн Бурханы оршихуйд эргэж очих вэ?

Сургаал ба Гэрээ 29-д байх Их Эзэний сургаалыг ойлгохын тулд бүх хүн амилалтын дараа Бурханы оршихуйд буцаж очно гэдгийг мэдэх нь чухал. Учир нь Есүс Христийн Цагаатгал бүх хүн төрөлхтнийг Уналтын үр дүнд бий болсон биеийн болон сүнсний үхлээс чөлөөлсөн юм (Хиламан 14:15–18-ыг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, бүдүүвч зургийн баруун гар талд, “Бурханы оршихуй” гэсний доор дараах мэдэгдлийг бич. Цагаатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн Адамын Уналтаас үүдсэн бие махбодын болон сүнсний үхлээс гэтэлгэгдэх болно. Дараа нь дараах асуултад хариул. Хэрвээ бид бүгд эцэстээ Бурханы оршихуйд эргэж очих юм бол яагаад бидний дэлхийд байхдаа сайн сонголт хийсэн эсэх чухал байдаг вэ?

Христ Гетсеманид

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилсан хүн бүрд өршөөл болон мөнх амьдралыг санал болгодог. Сургаал ба Гэрээ 29:42–43-ыг уншаад, бид Бурханы оршихуйд үлдэхээр зохистой байхын тулд юу хийх ёстойг олж мэд. Та Бурханы оршихуйд үлдэхээр зохистой байхын тулд ямар нүглээ наманчлах хэрэгтэйгээ тунгаан бод.

Хэдийгээр бүх хүн төрөлхтөн амилан, сүнсний үхлээс гэтэлгэгдэн, Бурханы оршихуйд эргэж очих ч хүн бүр тэнд үлдэхгүй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, бүдүүвч зургийн баруун гар талд Бурханы оршихуйгаас холдож байгаа сумтай цэгэн зураас зур. Дараа нь Сургаал ба Гэрээ 29:44–45-ыг уншаад, дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Ямар сонголт хүмүүсийг Бурханы оршихуйд үлдэхэд зохисгүй болгодог вэ?

    2. Тэдний сонголтын үр дагавар юу байх вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, бүдүүвч зургийн цэгэн зураасны хажууд дараах мэдэгдлийн бич. Итгэлээ хөгжүүлдэггүй мөн наманчилдаггүй хүмүүс Бурханы оршихуйд үүрд мөнхөд үлдэж чадахгүй.

    Дараах нь таны бүдүүвч зураг судар судрын тэмдэглэл дээр тань ямар харагдах ёстой болохыг харуулна.

    Уналтын бүрэн бүдүүвч зураг
  3. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХичээлийн эхэнд дүрсэлсэн хоёр жишээг эргэн хар. Дараа нь судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та өнөөдөр 1-р жишээнд дурдсан найздаа туслах ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

    2. Та өнөөдөр 2-р жишээнд дурдсан найздаа туслах ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 29:49-ийг уншаад, Их Эзэний хүлээлтийг олж мэд. Та нүглээ наманчлан, Бурханы оршихуйд дахин амьдрахад өөрийгөө бэлдэх замаар Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилго тавь.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 29:31-50-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: