Семинар
16-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 76:1–49


16-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 76:1–49

Оршил

1832 оны 2-р сарын 16-нд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сүнсээр удирдагдсан Библийн засвар дээр ажиллаж байв. Тэд Иохан 5:29-ийн утга агуулгыг тунгаан бодох зуураа нэгэн үзэгдэл үзжээ. Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн энэ үзэгдэл Есүс Христийн бодит хийгээд тэнгэрлэг байдлыг батлан, Сатан болон мөхлийн хөвгүүдийн уналтын тухай зааж мөн алдар суугийн гурван хаант улс болон хаант улс бүрийг хэн өвлөж авахыг тайлбарласан байна.

Сургаал ба Гэрээ 76-г гурван хичээлийн турш үзнэ. Энэ эхний хичээл дээр та Их Эзэн биднийг адислах хүсэлтэй байдаг ба бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг үзэгдэл хүлээн авахад хөтөлсөн үйлдлүүдийн тухай сурна. Та мөн Сатан болоод түүнийг дагадаг хүмүүсийн хувь заяаны тухай сурах болно.

С ба Г 76-д цэдэглэгдсэн үзэгдлийн зураг

Сургаал ба Гэрээ 76:1–10

Их Эзэн Өөрт нь итгэлтэй хүмүүст адислалуудыг амлав

Хэрэв та хүндэтгэл хүлээх ёстой нэг хүнийг сонгох бол хэнийг сонгох байсан бэ, яагаад?

Сургаал ба Гэрээ 76:1–5 нь Их Эзэн бол ухаантай, хүчирхэг, үүрд мөнхийн, нигүүлсэнгүй мөн ач ивээлтэй хэмээн заадаг. Түүнчлэн 5-р шүлэгт хэрэв бид шаардлагыг хангавал Тэрээр биднийг хүндэтгэх болно гэдгийг заадаг. 5-р шүлгийг уншаад, Есүс Христээр хүндлүүлэхийн тулд бид юу хийх ёстойг олж тогтоо.

Энэ агуулгын хүрээнд авч үзэх юм бол Их Эзэнээс айх гэдэг нь Түүнийг бишрэх, дээдлэх, хүндэтгэх, мөн хайрлах гэсэн үг юм. 5-р шүлэг дэх Их Эзэний үгсээс хэрэв бид Их Эзэнийг дээдэлж түүнд үйлчилбэл, Тэрээр биднийг хүндэтгэнэ гэдгийг сурдаг.

Сургаал ба Гэрээ 76:6–9–ийг уншаад, Их Эзэнийг дээдэлж мөн түүнд үйлчилсэн хүмүүсийг хүндэтгэх Түүний арга замуудыг олж мэд. Та уншихдаа судар дээр гардаг нууцууд гэдэг нэр томьёо нь зөвхөн илчлэлтээр дамжуулан суралцаж болох сүнслэг үнэнийг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болно.

6–9-р шүлгээс үндэслэн өмнөх зарчим дээр дараах зарчмыг нэмж бич. Хэрэв бид Их Эзэнийг дээдэлж түүнд үйлчилбэл, Тэрээр биднийг хүндэтгэнэ.

Сургаал ба Гэрээ 76:10-ыг уншаад, Их Эзэн бидэнд үнэнийг хэрхэн илчилдэг зарчмыг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэн Сүнсээр биднийг гэгээрүүлдэг хэмээх зарчмыг эргэцүүлэн бод. Их Эзэн таныг Сүнсээр гэгээрүүлж байсан үеийг санахын тулд дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ гүйцээж бич: Би саяхан … байхдаа Сүнсээр гэгээрсэн гэдгээ мэдэрсэн.

Сургаал ба Гэрээ 76:11–19

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл үзэхэд хөтөлсөн нөхцөл байдлаа дүрслэв

Жон Жонсоны эдлэн газар

Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны эдлэн газар хүлээн авчээ.

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үзэгдсэн үзэгдэл нь Сургаал ба Гэрээ 76:5–10-т цэдэглэгдсэн Их Эзэний амлалтуудын биелэлт юм. Сургаал ба Гэрээ 76:11–14-ийг уншаад, Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үнэнийг илчилснээр тэднийг хэрхэн хүндэтгэснийг анхаар.

Цаг гарган судраас уншсан ч уншсан зүйлээ ойлгохгүй байх үе танд тохиолдож байсан уу? Та судруудыг илүү сайн ойлгохын тулд юу хийсэн бэ?

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын энэ үзэгдлийг хүлээн авахаасаа өмнө хийж байсан зүйл нь бидэнд судруудыг хэрхэн илүү сайн ойлгож, Сүнсийг үнэнийг илчлэхэд урьж болохыг заадаг. Сургаал ба Гэрээ 76-р хэсгийн оршил хэсгийг уншаад, дараа нь Сургаал ба Гэрээ 76:15–19-ийг уншина уу. Уншиж байхдаа Иосеф, Сидней хоёр илчлэлтээр дамжуулан судруудын ойлголтыг хүлээн авах боломжийг олгосон ямар зүйл хийж байсныг олж мэд.

Тэднийг судруудаас суралцаж, бясалгах үед Сүнс тэдний ойлголтыг гэгээрүүлсэн гэдгийг анхаар. Судруудыг бясалгах гэдэг нь уншсан зүйлийнхээ тухай тунгаан эсвэл эргэцүүлэн бодох гэсэн үг юм. Иосеф, Сидней хоёрын жишээ хэрэв бид судруудаас залбирч суралцан, тунгаан бодох юм бол Их Эзэн бидний ойлголтыг нэмэгдүүлдэг гэдгийг харуулдаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон судруудыг хэрхэн залбирч суралцан, тунгаан бодохыг тайлбарласан. Тэрээр: “Би ‘суралц’ гэж хэлэхдээ уншихаас өөр ямар нэгэн илүү зүйл хийхийг хэлж байгаа юм. Би та нарыг хэдхэн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, дахин анхааралтай уншин, утгыг нь бодонгоо ойлгохын төлөө залбирч, дотроо асуулт тавин, сүнслэг өдөөлт авахыг хүлээн, хүлээн авсан сүнслэг өдөөлт, бодол санаагаа санаж, илүү ихийг суралцахын тулд бичиж тэмдэглэж байгааг хардаг. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт олон бүлэг эсвэл шүлэг уншихгүй байж болох ч зүрх сэтгэлдээ Бурханы үгсэд зориулан зай гаргаж өгөх бөгөөд Тэр тантай ярих болно” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 11).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич. Тухайлбал:

    1. Та судруудаас залбирч суралцан, тунгаан бодсоноор ямар үр дүнд хүрсэн бэ?

    2. Хувиараа судраас суралцахдаа ашигладаг ахлагч Кристоффэрсоны дурдсан нэг үйлдлийг бич.

Сургаал ба Гэрээ 76:20–24

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг харав

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл нээгдэхэд Есүс Христийг алдар суунд нь харсан.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах гурван гарчиг бүхий хүснэгтийг судрын тэмдэглэлдээ зур.

    Тэдний харсан зүйл:

    Тэдний сонссон зүйл:

    Тэдний сурсан зүйл:

    1. Сургаал ба Гэрээ 76:20–24-ийг уншаад, эдгээр шүлгээс зохих гарчгийнх нь доор таарсан үг, хэллэгүүдийг бич.

    2. Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын үзсэн, сонссон мөн сурсан зүйлс дээр тулгуурлан эдгээр шүлэг дээр заасан Есүс Христийн тухай дор хаяж хоёр үнэнийг жагсаан бич. Дараа нь эдгээр үнэний нэгнийх нь талаарх гэрчлэлээ, хэрхэн олж мэдсэн мөн яагаад үнэн гэдэгт итгэдгээ бич.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—С ба Г 76:22–24

Сургаал ба Гэрээ 76:22–24 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Есүс Христийг амьд бөгөөд алдар суу бүхий Биет гэдгийг гэрчилсэн. Судраас амилсан Аврагчийг харсан хэн нэгний тухай өөр хоёр жишээг олж бич. Зүүлт тайлбар, Сэдэвчилсэн удирдамж эсвэл Судруудын удирдамжийг тусламж болгон ашигла. Судрын тэмдэглэлдээ бичсэн жишээнүүдийнхээ эшлэлүүдийг бич.

Сургаал ба Гэрээ 76:25–29

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдлээр Сатаны уналтыг харав

Мэдэгдэл бүрд үнэн (Ү) эсвэл худал (Х) хэмээн тэмдэглэж дараах сонжоог хийж гүйцэтгэ.

  1. Сатаныг Люсифер гэдэг байсан.

  2. Сатан Бурханы оршихуй дахь эрх мэдэл бүхий сүнс байв.

  3. Сатан Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг эсэргүүцэхийг хүсээгүй.

  4. Сатаныг хөөхөд тэнгэрт баяр хөөр болсон.

  5. Сатан Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг.

Сонжоог хийж дуусаад, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдлээр Сатаны уналтыг дүрслэн үзүүлсэн Сургаал ба Гэрээ 76:25–29-ийг дахин унш. Уншсан зүйлдээ тулгуурлан хариултдаа шаардлагатай өөрчлөлтийг хийгээд, дараа нь хичээлийн төгсгөлд байх хариулттай тулгаж үз.

Сургаал ба Гэрээ 76:30–49

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэлдээ мөхлийн хөвгүүдийн зовлон тарчлалыг харсан.

Дайны үед урвагч гэж хэнийг хэлдэг вэ? Сургаал ба Гэрээ 76:30–49-д Аврагчаас урвах сонголтыг хийсэн хувь хүмүүсийн тухай гардаг. Тэр хүмүүсийг мөхлийн хөвгүүд гэдэг. Сургаал ба Гэрээ 76:30–35-ыг уншаад, хувь хүмүүсийг мөхлийн хөвгүүд болоход хөтөлсөн сонголтуудыг олж мэд.

Мөхлийн хөвгүүд нь өмнө нь үнэний идэвхтэй гэрчлэлтэй байсан ч үйл ажиллагаанд оролцож, сайн мэдээний зарчмуудыг дагахаа больсон Сүмийн гишүүдээс өөр юм. Мөхлийн хөвгүүд Ариун Сүнсний эсрэг өршөөгдөшгүй нүгэл үйлдсэн байдаг.

Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит өршөөгдөшгүй нүглийн талаар: “Өршөөгдөшгүй нүгэл үйлдэхийн тулд хүмүүн нь юу хийх ёстой вэ? Тэрээр Ариун Сүнсийг хүлээж аван, тэнгэрийн үүд нээгдэхэд Бурханыг мэддэг болсныхоо дараа Түүний эсрэг нүгэл үйлдэх юм. Хүн Ариун Сүнсний эсрэг нүгэл үйлдсэний дараа наманчлах боломжгүй. Тийм хүн нарыг харж байгаа атлаа гэрэлтэхгүй байна гэж, тэнгэр өөрт нь нээгдсэн ч Есүс Христийг эсэргүүцэн, авралын төлөвлөгөөний үнэнд нүд нь нээгдсэн ч үүнийг үгүйсгэнэ” хэмээн заасан (History of the Church, 6:314-д).

Өршөөгдөшгүй нүгэл үйлдэхийн тулд ариун нандин туршлагаар дамжуулан Аврагчийн тухай онцгой мэдлэгтэй болсон байх шаардлагатай. Энэ нь ихэнх Сүмийн гишүүний хувьд юу гэсэн үг болохыг ойлгоход ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл бидэнд тусалсан. Тэрээр: “Ариун Сүнсний эсрэг нүгэл үйлдэх нь зэрэглэл, хавтаст хэргийн хувьд сүмийн жирийн гишүүд уг нүглийг үйлдэх бараг боломжгүй тийм агуу мэдлэгтэй байх хэрэгтэй” гэжээ (The Miracle of Forgiveness [1969], 123).

Сургаал ба Гэрээ 76:36–38, 44–49-ийг уншаад, мөхлийн хөвгүүдийн нөхцөлийг олж мэд.

Мөхлийн хөвгүүд сүнсний үхлээс ч мөн хоёр дахь үхлээс ч гэтэлгэгдэхгүй, бас амилсныхаа дараа алдар суугийн хаант улсыг өвлөн авахгүй. Оронд нь тэд мөнхөд зовох болно.

Мөхлийн хөвгүүдийн талаарх үзэгдлийг хүлээн авах үедээ Иосеф Смит, Сидней Ригдон хоёр найдварын тухай зарчмыг сурсан. Сургаал ба Гэрээ 76:39–43-ыг уншаад, дараах зарчмыг заасан үг, хэллэгийг олж мэд. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөхлийн хөвгүүдээс бусад Бурханы бүх хүүхэд нүгэл болон үхлээс аврагдана.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 76:40–41

Сургаал ба Гэрээ 76:40–41-ийг унш. Энэ хэсэг нь төгс эзэмших судар учраас та үүнийг дараа нь амархан олохын тулд тусгайлан тэмдэглэж болно. Сайн мэдээ гэдэг нь сайн сайхан мэдээ гэсэн утгатай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 76:40–41-ээс сурсан сайн мэдээнүүдийг нэгтгэсэн богинохон гарчгийг судрын тэмдэглэлдээ бич. Дараа нь яагаад таны хувьд энэ нь сайн мэдээ болохыг цөөн хэдэн өгүүлбэрээр тайлбарлан бич. Та тухайн судрын хэсгийг бичээд, дараагийн хэдэн өдрийн турш үүн дээр ажиллаж чээжлэхийн тулд боломжтой газар байрлуулж болно.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 76:1–49-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: