Семинар
22-р бүлэг: Нэг дэх өдөр, Сургаал ба Гэрээ 101:43–101; 102


22-р бүлэг: Нэг дэх өдөр

Сургаал ба Гэрээ 101:43–101; 102

Оршил

1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит хавчлагаас зугтан гэр орноо орхин явсан Миссуригийн гэгээнтнүүдийн талаар нэгэн илчлэлтийг хүлээн авчээ. Уг гэгээнтнүүдийн олон нь бүх эд хөрөнгөө орхихоос аргагүйд хүрсэн юм. Бошиглогчийн хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээ 101-д цэдэглэгдсэн бөгөөд уг илчлэлтийг гурван хичээлээр авч үзнэ. Энэ гурав дахь хичээлд язгууртан болон чидун моддын тухай Их Эзэний сургаалт зүйрлэл ордог бөгөөд Сионы гэтэлгэлийн талаарх Түүний хүслийн тухай заадаг. Түүнчлэн үүнд гэгээнтнүүдийг хамтдаа үргэлжлүүлэн цугларан, тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эсрэг шударга ёсыг эрэлхийлэх ёстой хэмээсэн Их Эзэний зөвлөгөө орсон байна.

Сургаал ба Гэрээ 101:43–62

Их Эзэн, язгууртан болон чидун моддын сургаалт зүйрлэлийг өгөв

Сургаалт зүйрлэл гэдэг нь “сүнсний үнэнийг буюу зарчмыг дүрслэх буюу заахад ашигладаг энгийн түүх юм. Сургаалт зүйрлэл нь ердийн зүйл эсвэл үйл явдлыг үнэнтэй жишиж харьцуулах явдал дээр үндэслэгдсэн байдаг” (Судруудын удирдамж, “Сургаалт зүйрлэл,” scriptures.lds.org). Та Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үед заасан—сайн самари хүний сургаалт зүйрлэл, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл, арван охины сургаалт зүйрлэл гэх мэт өөр олон сургаалт зүйрлэлийг санаж байгаа байх.

Өнөөдрийн хичээлээр та Аврагчийн, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн, язгууртан болон чидун моддын сургаалт зүйрлэлээс суралцах болно.

Ахлагч Даллин Х.Өүкс

Та энэ сургаалт зүйрлэлээс суралцаж байхдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг бодож үз. Тэрээр: “[Аврагчийн] сургаалт зүйрлэлүүд нь сонсогчийнхоо сүнслэг хэмжээнд тохирсон олон янзын утга агуулга буюу хэрэглээтэй байдаг. Тэдгээрт хүүхдүүдэд ч, сайн мэдээний судлаачдад ч зориулсан захиас бий” хэмээсэн (“Scripture Reading and Revelation,”Ensign, 1995 оны 1-р сар, 8). Энэ сургаалт зүйрлэлийн олон утга агуулга, хэрэглээг олж мэд (Bible Dictionary, “Parables” мөн үзнэ үү).

Их Эзэн “Сионы гэтэлгэлийн талаарх хүслээ” Өөрийн хүмүүст ойлгоход нь туслахын тулд язгууртан болон чидун моддын сургаалт зүйрлэлийг өгчээ (С ба Г 101:43). Сургаал ба Гэрээ 101:44–45-ыг уншаад, сургаалт зүйрлэл дэх язгууртан зарц нартаа юу хий хэмээн зааварласныг олж мэд.

чидуны модод

Уг язгууртан жимсний цэцэрлэгтээ яагаад харуулууд байлгахыг хүссэн бэ? Тэр яагаад харуулыг цамхаг дээр байлгахыг хүссэн бэ?

Сургаал ба Гэрээ 101:46–50-ийг уншаад, зарц нар нь язгууртны зөвлөгөөг хэр сайн дагасныг олж тогтоо. (50-р шүлгийг уншихдаа, “бие биентэйгээ зөрөлдөж байх зуур” гэдэг үгс нь зарц нар нь нэг нэгэнтэйгээ санал нийлэхгүй буюу нэг нэгнээсээ зөрж байсан гэсэн утгатайг мэдэх нь тустай байж болох юм.)

Яагаад зарц нар нь цамхаг бариагүй вэ?

Сургаал ба Гэрээ 101:51-ийг уншаад, зарц нар цамхаг бариагүйн улмаас юу тохиолдсоныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 101:52–54-т уг язгууртны зарц нартаа хэлсэн үгсийг унш. 54-р шүлэгт цэдэглэгдсэнээр, зарц нар нь цамхаг бариагүйд язгууртан яагаад уурласан бэ?

Энэхүү сургаалт зүйрлэлд дүрсэлсэн үйл явдлууд нь Миссури дэх гэгээнтнүүдэд тохиолдсон зүйлстэй ямар хамаатай вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Уг сургаалт зүйрлэл дэх цамхаг Миссуригийн Жаксон гүнлэгт гэгээнтнүүдийн бариагүй ариун сүмтэй хэрхэн хамаатай байж болох вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Энэхүү сургаалт зүйрлэл дэх ямар зарчмууд таны амьдралтай холбогдож байна вэ? (Та энэ асуултад хариулахдаа дараах сургаал, зарчмуудын талаар бодож үз. Бид Их Эзэний зарлигуудыг дагах үед сүнслэг болон бие махбодын дайснуудыг сөрөн зогсох хүчтэй болдог. Бошиглогчид цамхаг дээрх харуулаар үйлчилдэг бөгөөд бидэнд ирэх гэж буй аюулын талаар сэрэмжлүүлдэг. Ариун сүмийн ажлаар дамжуулан бид дайсныг сөрөн зогсоход бэлтгэдэг.)

Сургаал ба Гэрээ 101:55-аас, сургаалт зүйрлэл дэх язгууртан нэг зарцдаа заавар өгч байгааг унш. Дараа нь Сургаал ба Гэрээ 103:21-ийг унш. Сургаалт зүйрлэл дэх энэ зарц хэнийг төлөөлж байна вэ?

Сургаал ба Гэрээ 101:56–62-ыг уншаад, дайсан усан үзмийн цэцэрлэгийнх нь заримыг устгасан учраас язгууртан зарцдаа юу хий гэж зааварласныг олж мэд. Иосеф Смит энэ сургаалт зүйрлэл дэх зааврыг дагасан. Тэр Сионы нутгийг гэтэлгэхийн тулд Сионы хуаран гэгч бүлгийг байгуулжээ. Энэ сургаалт зүйрлэл өгөгдсөнөөс зургаан сарын дараа тэд Миссурид хүрч ирсэн юм. Та Сургаал ба Гэрээ 103 болон 105-ыг судлахдаа Сионы хуарангийн тухай илүү ихийг сурна.

Сургаал ба Гэрээ 101:63–75

Их Эзэн гэгээнтнүүдэд цугларалтаа үргэлжлүүл хэмээн зарлиглав

Хэдийгээр гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн ч Их Эзэн тэдэнд Өөрийнх нь хаант улсыг үргэлжлүүлэн байгуулахыг зарлигласан юм. Сургаал ба Гэрээ 101:63–64-ийг уншаад, Их Эзэн юуг үргэлжлүүлэн хийх болно гэж амласныг олж мэд.

Буудай хураах нь

Энэ илчлэлтэд Их Эзэн буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг дурдсан бөгөөд үүгээр Тэрээр Өөрийн хүмүүсийн цугларалтыг дүрсэлсэн ажээ (түүнчлэн Матай 13:24–30, 36–43-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 101:65–66-г уншаад, сургаалт зүйрлэл дэх саравчнууд, буудай болон зэрлэг өвс гэсэн хэсгүүдийг ол.

Эрт дээр үед, саравчнууд нь улаан буудайг цуглуулж мөн найдвартай хадгалдаг газар байжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ сургаалт зүйрлэл дэх саравч гэдэг үгийн нэг бэлгэдлийн утгыг тайлбарласан юм. Тэрээр: “Саравчнууд нь ариун сүмүүд юм” гэж хэлсэн (“Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign, 2009 оны 5-р сар, 97 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108). Зэрлэг өвс нь жижигхэн байхдаа улаан буудай мэт харагддаг хогийн ургамал юм.

Энэ сургаалт зүйрлэлийг ойлгоход танд туслах дараах тайлбарыг судар дээрээ бичиж болно. саравчнууд = ариун сүмүүд; улаан буудай = шударга хүмүүс; зэрлэг өвс = ёсон бус хүмүүс.

Энэ сургаалт зүйрлэлд, улаан буудайг саравчинд бөөгнүүлэн хадгалдаг. Бид ямар арга замаар ариун сүмд цуглардаг вэ?

Хоосон зайг бөглөж, энэ сургаалт зүйрлэл дэх зарчмыг илэрхийл. Бид цугларахад, хамгаалалтыг хүлээн авч мөн өөрсдийгөө бэлтгэдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд нь хэрхэн таныг хамгаалж мөн мөнх амьдралд бэлтгэдэг вэ?

Сургаал ба Гэрээ 101:67–75-аас хэдийгээр гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн ч Их Эзэн тэндхийн газрыг үргэлжлүүлэн худалдаж авахыг тэдэнд зөвлөснийг бид уншдаг.

Сургаал ба Гэрээ 101:76–101

Их Эзэн гэгээнтнүүдэд Миссури дэх гэр орондоо буцаж очих арга замыг үргэлжлүүлэн эрэлхийлэхийг зөвлөв

Гэгээнтнүүдэд эдлэн газар худалдаж авахыг зөвлөснөөс гадна Их Эзэн тэдэнд өөрсдийг нь хавчих хүмүүсийн үйлдлийн эсрэг “гомдлоо тайлахын тулд шаргуу гуй” хэмээн хэлсэн (С ба Г 101:76). Өөрөөр хэлбэл, Тэрээр засгийн газрын хуулийн тогтолцоогоор дамжуулан шударга ёсыг эрэлхийлэхийг тэднээс хүссэн байна. Сургаал ба Гэрээ 101:76–80-ыг уншаад, төр засгийн удирдагчдаас тусламж эрэлхийлэх боломжийг гэгээнтнүүдэд олгох хууль шүүхийн тогтолцоог олж тогтоо.

Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн яагаад Нэгдсэн Улсын үндсэн хуулийг хэвээр хадгалахыг хүссэн бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 101:78-д “ёс суртахууны сонгох эрх” болон “хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцах” гэсэн үгс байгааг анхаар. Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад үйлдлүүдийнхээ өмнөөс хүлээх хариуцлага нь сонгох эрхийн чухал хэсэг байдаг вэ?

    2. “Би хүссэнээ хийх эрхтэй” гэж хэлэх хүнд та юу гэж хэлэх вэ?

Дараах зарчмыг гүйцээ. Бурхан бидэнд сонгох эрхийг мөн сонгох хүчийг өгсөн, гэвч бид сонголтынхоо төлөө .

Их Эзэний гурав дахь сургаалт үлгэр нь төр засгийн удирдагчдаасаа тусламж эрэлхийлэхэд гэгээнтнүүдийг урамшуулсан. Энэ нь Сургаал ба Гэрээ 101:81–84-т байдаг. (Энэ сургаалт зүйрлэлийн өөр нэг хувилбар нь Лук 18:1–8-д байдаг.) Та Сургаал ба Гэрээ 101:81–84-ийг уншихдаа, уг сургаалт зүйрлэл Миссури дэх гэгээнтнүүдтэй хэрхэн холбоотой болох талаар бод. Энэ илчлэлт дэх сургаалт зүйрлэлд өгүүлсэн бэлэвсэн эмэгтэй нь Сүмийн гишүүдийг төлөөлдөг. Шүүгч нь гэгээнтнүүдийн тусламж гуйх төр засгийн удирдагчдыг төлөөлж болно.

Аврагч энэ сургаалт зүйрлэлийг гэр орноосоо хөөгдсөн гэгээнтнүүдэд хэрхэн хамааруулан ашигласныг харахын тулд Сургаал ба Гэрээ 101:85–88-ыг унш.

Гэгээнтнүүд Их Эзэний анхааруулгыг дагасан. Тэд Миссуригийн захирагч болох Даниел Данклинаас гэр орондоо буцаж очиход нь цэргийн хамгаалалтад оруулахыг хүсжээ. Тэр хуулиар түүнд тийм зүйл хийх эрхгүй хэмээн зөвшөөрөөгүй аж. Түүнчлэн тэд Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Эндрью Жаксоноос гэр орон болон эд хогшлыг нь олж өгч, аюулгүй байдлаар хангахад туслахыг хүссэн боловч тэр тэдэнд мөн адил туслаагүй. Тухайн үед Нэгдсэн Улсын засгийн газар иймэрхүү асуудлыг мужийн засаг захиргаа шийдэх ёстой хэмээн үздэг байжээ. Гэгээнтнүүд бас Миссури мужийн хуулийн захиргаанд өргөдөл гаргасан боловч тэндхийн улс төрчид туслахыг хүссэнгүй.

Сургаал ба Гэрээ 101:89–91-ийг гүйлгэн уншаад, хэрвээ засгийн газрын удирдагчид гэгээнтнүүдэд туслахаас татгалзах аваас хэрхэн удирдагчдад хариуцлага оноох талаар Их Эзэний хэлсэн зүйлсийг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 101:92–95-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд засгийн газрын удирдагчдынхаа төлөө юу хий хэмээн хэлснийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 101:92 танд Их Эзэний тухай юу зааж байна вэ?

Та эдгээр шүлгийг нягтлан уншиж мөн 92-р шүлгийн талаар бичихдээ, цаг гарган Их Эзэний хайр болон нигүүлслийн талаар тунгаан бод. Тэр хүмүүсийг шийтгэхийг хүсдэггүй гэдгийг анхаар. Тэр бүх хүнд нигүүлсэнгүй хандахын тулд тэднийг наманчлаасай хэмээн хүсдэг.

Хэдийгээр гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгт амьдрахыг зөвшөөрөөгүй ч тэнд байгаа эдлэн газруудаа хадгалж үлдэхийг Их Эзэн тэдэнд зөвлөснийг бид Сургаал ба Гэрээ 101:96–101-ээс уншдаг. Мөн эдгээр шүлэгт хэрвээ гэгээнтнүүд зохистой амьдрах юм бол тэд нэгэн цагт тэндээ амьдрах боломжтой болно гэсэн Их Эзэний амлалт байдаг.

Сургаал ба Гэрээ 102

Их Эзэн дээд зөвлөлд хүнд асуудлуудыг шийдвэрлэх үйл явцын талаар зааварлав

Сургаал ба Гэрээ 102 гадасны ерөнхийлөгчид зөвлөхүүд болон дээд зөвлөлийн гишүүдийнхээ тусламжтайгаар ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийн сахилга батын зөвлөлийг хэрхэн удирдан явуулах талаарх Их Эзэний зааварчилгааг агуулдаг. “Сахилгын зөвлөлүүдийн зорилго нь алдас үйлдэгч бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, цэвэр ариун, зарчимч байдал хийгээд Сүмийн сайн нэрийг хамгаалахад оршдог” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 185). Их Эзэн сахилгын зөвлөлийг удирдах тэдэнд Өөрийн хүслийг илчлэв

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 101:43–101; 102-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: