12-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 51–52
Оршил
Дорнод мужуудаас нүүдэллэсэн зарим гэгээнтэн 1831 оны 5-р сард Огайод нүүн ирж эхлэхэд Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан бишоп Эдвард Партрижид хүслээ илчлэв. Сургаал ба Гэрээ 51-д цэдэглэгдсэн энэхүү илчлэлтэд Нью-Йоркийн Колесвиллээс ирж байгаа гэгээнтнүүдэд Огайогийн Томпсон руу явахыг зааварласан бөгөөд тэнд тэд өргөлийн хуулийн дагуу амьдрах байв. Өргөл болон ажил үүрэг нь Сионы нийгэмлэгийн суурь зарчмууд ба хууль юм. Нэгдсэн Пүүс (Нэгдсэн журам хэмээн хожим нэрлэгдсэн) тухайн үед уг хуулийг хэрэгжүүлдэг байгууллага байв. 1831 оны 6-р сарын 3–6-нд Огайогийн Көртландад болсон Сүмийн дөрөв дэх чуулганы төгсгөлд Их Эзэн Иосеф Смит болон бусад ахлагчийг Миссури рүү хоёр хоёроороо явж, замдаа номлохыг зарлигласан. Сургаал ба Гэрээ 52-т цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн хамтрагч бүрийг дуудсан ба тэдэнд худал хуурмагаас зайлсхийхэд туслах загварыг өгөв.
Сургаал ба Гэрээ 51
Их Эзэн бишоп Эдвард Партрижийг гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг хариуцах заавар өгөв
Таны нэгдэж байсан хамгийн их эв нэгдэлтэй бүлэг ямар бүлэг байсан бэ? Бүлэг хүн нэгдмэл эсэхийг та хэрхэн мэдэх вэ? Ямар төрлийн үйл явдал болон үйл ажиллагаа бүлгийг нэгдмэл болгоход тусалдаг вэ?
Гэгээнтнүүдийг Огайод хүрч ирэхэд Их Эзэн тэдэнд өргөлийн хуулийг илчилсэн (Сургаал ба Гэрээ 42:30–42-ыг үзнэ үү). Энэ хуулиар эрэгтэй эмэгтэй хүмүүс Бурханы хаант улсыг байгуулж, хөгжүүлэхийн тулд өөрсдийн цаг зав, авьяас чадвар болон дэлхийн эд баялгийг сайн дураараа зориулах ёстой байв. Сургаал ба Гэрээ 51-ийн оршлыг уншаад, бишоп Эдвард Партриж энэ хуультай холбоотой ямар ажлыг хариуцан хийж байсныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 51:1–8 нь ирж байгаа гэгээнтнүүдийн талаар Их Эзэний бишоп Партрижид өгсөн зааврыг агуулдаг. Их Эзэн, Бишоп Партрижид газар болон эд хөрөнгийг “нөхцөл боломжийнх нь дагуу мөн хүсэл хийгээд хэрэгцээнийх нь дагуу” “энэ хүмүүст … хувийг нь олго” хэмээн хэлсэн (С ба Г 51:3). (Хүсэл гэдэг үгийн өөр нэг тодорхойлолт нь ямар нэгэн зүйлээр дутагдах гэсэн байдгийг анхаар. “Хүмүүсийн хүслийн дагуу” үйлд хэмээсэн Их Эзэний зарлиг нь хүмүүст дутагдаж байгаа шаардлагатай зүйлсийг өгөхөд туслах зарлиг байсан.) Бишоп Партриж эдлэн газрын бүрэн эзэмшлийг гэр бүлүүдэд өгөх байсан ба хүн бүр хангалттай хоол, хувцастай байгаад анхаарах ёстой байсан.
Их Эзэн гэгээнтнүүдийг өргөлийн хуулийн дагуу амьдрах үедээ биеэ хэрхэн авч явах ёстойг тайлбарлав. Сургаал ба Гэрээ 51:9-ийг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зааврыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Бүлэг хүн “нэг байна” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Та асуултад хариулахын тулд Мосе 7:18-ыг уншиж болно.)
-
Сургаал ба Гэрээ 51:9-д Их Эзэн гэгээнтнүүдийг нэгдмэл болохын тулд юу хий хэмээн зааварласан бэ? “Эрх тэгш байг” мөн “эн тэнцүү хүлээн аваг” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?
-
Та Сургаал ба Гэрээ 51:10–20-ийг уншиж байхдаа гэгээнтнүүд илүүдэл бараагаа хадгалах агуулах барихыг Их Эзэн бишоп Партрижид зааварчилсныг харж болно. Өргөлийн хуулийн дагуу амьдрах нь онцгой эрх хэмээн Их Эзэн тунхагласан. Хэдийгээр гэгээнтнүүд эдлэн газартаа түр хугацаанд амьдрах байсан ч итгэлтэй, ухаалаг байхыг хичээж, өөрсдөд нь өгсөн зүйлийг сайн харж хамгаалах үнэнч шударга даамал нь байх ёстой хэмээн Тэрээр тайлбарласан.
Сургаал ба Гэрээ 52:1–13, 22–34
Их Эзэн бошиглогч болон бусад ахлагчийг Миссури тийш аялж, аян замдаа сайн мэдээг номлохыг зарлиглав
Сургаал ба Гэрээ 52:1–13, 22–34-т Их Эзэн бошиглогч Иосеф Смит болон бусад ахлагчийг Миссури тийш хоёр хоёроороо аялж, аян замынхаа туршид номлохыг зааварласан. Их Эзэн өмнө нь гэгээнтнүүдийг Сион хэмээн нэрлэгдэх нэгдмэл нийгмийг байгуулах ёстойг илчилсэн байсан (С ба Г 28:9 үзнэ үү) ч хаана гэдгийг нь хараахан илчлээгүй байсан. Сургаал ба Гэрээ 52-т цэдэглэгдсэн илчлэлтэд хэрвээ Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Өөрийнх нь зааварт итгэлтэй байх аваас “[гэгээнтнүүдийн] эзэмшлийн газар”-ын байршлыг тэдэнд илчлэх болно хэмээн Тэрээр амласан байв (С ба Г 52:5).
Сургаал ба Гэрээ 52:14–21, 35–36
Их Эзэн бидэнд Сатанд мэхлэгдэхгүй байхад туслах загварыг илчлэв
Сургаал ба Гэрээ 50-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн Сүмийн зарим ахлагчид хуурамч сүнсний талаар сэрэмжлүүлж мөн гэгээнтнүүдэд сайн мэдээний үнэнийг зааж, үүнээс суралцах үедээ нэг нэгнийгээ сэнхрүүлэхэд туслах зааврыг өгөв.
Сургаал ба Гэрээ 52:14–21-ийг судалж байхдаа Сүмийн гишүүдийг, ялангуяа Миссури тийш аялахдаа сайн мэдээг тунхаглуулахаар дуудсан хүмүүсийг хүчирхэгжүүлэхэд туслах Их Эзэний өгсөн бусад зааврыг олж мэд. Сургаал ба Гэрээ 52:14-ийг уншаад, Их Эзэний эдгээр номлогчид өгөх гэж байгаа зүйлийг дүрслэхдээ ашигласан үгсийг олж тогтоо.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Уг загвар ямар зорилготой байсан гэж та бодож байна вэ?
-
Их Эзэн Сургаал ба Гэрээ 52:14–21 дээр цэдэглэгдсэн загварыг ямар шалтгаанаар өгсөн гэж хэлсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 52:15–19-ийг уншаад, Сатанд мэхлэгдэхгүй байхад хүмүүст тусална хэмээн Их Эзэний хэлсэн үйл хөдлөл болон шинж чанаруудыг олж мэд. Эдгээр шүлэг дээрх Их Эзэний зааврыг ойлгохыг эрэлхийлж байхдаа дараах тайлбаруудыг бодож үз. Тухайлбал:
-
“Сүнс нь гэмшдэг” хүн (С ба Г 52:15) наманчлах хандлагатай байдаг.
-
“Миний ёслолуудыг дуулгавартай дага” хэмээх зарлиг нь (С ба Г 52:15), баптисм гэх мэт санваарын ёслолуудыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахих шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.
-
“Хэл нь даруу төлөв хийгээд сэнхрүүлдэг” тэрээр (С ба Г 52:16) гэдэг нь үг яриа нь даруу төлөв, бусдыг өргөж, дэмждэг хүн юм.
-
“Их Эзэний хүчин дор дагжин чичрэх” тэрээр (С ба Г 52:17) гэдэг нь Бурханы хүч чадлыг хүндлэн биширдэг хүн юм.
-
“Үр жимсийг урагш авчрах” (С ба Г 52:17) гэдэг нь Бурханы өгсөн илчлэлтүүдийг дагаснаар ямар нэгэн сайн зүйл (“магтаал хийгээд мэргэн ухаан” гэх мэт)-ийг бий болгохыг хэлнэ.
Дараах зарчим нь энэ илчлэлтээс олж мэдсэн ойлголтыг товч дүгнэдэг. Сатанд мэхлэгдэхгүй байхын тулд хүмүүн нь Их Эзэний ёслолуудыг дагаж мөн Түүний өгсөн илчлэлтүүдийн дагуу амьдрах ёстой.
Сургаал ба Гэрээ 52:36-г уншаад, Их Эзэний өгсөн нэмэлт зааврыг олж мэд. Их Эзэн Сүмийн ахлагчдад юуг тунхагла хэмээн зааварласан бэ?
-
Сургаал ба Гэрээ 52:14–19, 36-д заасан Их Эзэний загварын дагуу амьдардаг өөрийн мэдэх удирдагч эсвэл багшийнхаа талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Уг хүний заавар болон жишээ танд хэрхэн сайнаар нөлөөлсөн бэ?
Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн талаар бодон, тэд Сатанд мэхлэгдэхгүй байхын тулд Их Эзэний энэ загварыг хэрхэн дагадаг талаар бодож үз.
Сургаал ба Гэрээ 52:37–44
Их Эзэн Огайод үлдсэн удирдагчдад зөвлөгөө өгөв
Их Эзэн ихэнх анхны санваартанг Миссури буюу өөр тийш явах замдаа номло хэмээн дуудсан ч, үлдсэн ахлагчийг Огайод үлдэхийг зарлигласан. Сургаал ба Гэрээ 52:39–40-ийг уншаад, Их Эзэний Огайод үлдсэн ахлагчдад өгсөн зааврыг олж мэд. (Үүнийг уншихдаа, үлдсэн нь гэсэн үг үлдсэн хүмүүсийг хэлж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болно.) Олж мэдсэн зүйлээ тэмдэглэ.
Дараах асуултын талаар бод. “Ядуус хийгээд гачигдагсдыг бүх зүйлд сана” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ (C ба Г 52:40)? Гачигдсан нэгний талаар зөвхөн бодох нь Их Эзэний энэ зарлигийг биелүүлэхэд яагаад хангалттай биш вэ?
Сургаал ба Гэрээ 52:40 дээр Их Эзэн гачигдагсдад тусалдаггүй хүмүүсийн талаар юу гэж хэлсэн бэ?
Энэ шүлэг дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээж бич. Есүс Христийн шавь нар харж хандан, халамжилдаг.
-
Есүс Христийн шавь гэж боддог өөрийн мэдэх хүмүүсийн талаар бод. Судрын тэмдэглэл дээрээ эдгээр хүн гачигдагсдыг хэрхэн харж хандан, халамжилдаг талаар бич.
Ядуу, гачигдалтай, өвчтэй мөн зүдэрсэн нэгнийг халамжлах боломж гарч байсан үеэ бод. Хэн нэгний хэрэгцээг хангаж, Есүс Христийн илүү сайн шавь болохын тулд тодорхой нэг зорилго тавих талаар бодож үз.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 51–52-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: