Семинар
9-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 39–40


9-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 39–40

Оршил

1831 оны 1-р сард баптист тохинуулагч Жеймс Ковэл (сүмийн түүхэн баримтад ихэвчлэн Ковилл гэж бичигддэг) Нью-Йоркийн Фейеттэд Иосеф Смиттэй уулзаж мөн “Их Эзэний Өөрийн үйлчлэгчээр … [бошиглогч Иосеф Смитээр] дамжуулан түүнд өгөх ямар ч зарлигийг дагах болно” гэж Их Эзэнтэй гэрээ хийжээ (Joseph Smith, History of the Church,1:143). Дараа нь Иосеф Сургаал ба Гэрээ 39-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна.

Уг илчлэлтэд Их Эзэн Жеймс Ковэлийг баптисм хүртэн, Огайод сайн мэдээний бүрэн байдлыг номло хэмээн заав. Гэтэл уг илчлэлт өгөгдсөний маргааш нь Жеймс Ковэл ямар ч тайлбар өгөлгүйгээр Фейеттээс явжээ. Харин дараа нь Их Эзэн Иосеф Смит болон Сидней Ригдон хоёрт яагаад Жэймс өгсөн зарлигийг нь дагаагүйг тайлбарласан илчлэлтийг өгсөн аж. Энэ илчлэлт нь Сургаал ба Гэрээ 40-д цэдэглэгдсэн байдаг. (Documents, 1-р боть: 1828 оны 7-р сар–1831 оны 6-р сар,The Joseph Smith Papers Documents цуглуулгын 1-р боть [2013], 233–237-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 39:1–12

Есүс Христ Жеймс Ковэлийг Өөрийн сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэхэд урив

Эцэг эх эсвэл хайртай нэгнээсээ сайхан бэлэг хүлээн авч байна гэж та төсөөлөн бод. Та уг бэлгийг авахгүй байх ямар нэгэн шалтгааныг бодож олж чадах уу?

Бэлэг, ил захидал барьсан охин

Сургаал ба Гэрээ 39:1–3-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн зарим хүүхэд хүлээн авахгүй байхаар шийдсэн бэлгийг олж мэд. Их Эзэн “миний өөрийн” гэдэг үгсийг зуурдын амьдралдаа буюу “цаг хугацааны голчид” тохинуулж байсан хүмүүсийнхээ талаар ярихдаа ашигладаг.

Тэдний хүлээн авахгүй байхаар шийдсэн бэлэг бол Есүс Христ байсан. Бид Есүс Христ болон Түүний Цагаатгалын бэлгийг хүлээн авахаар сонгох үедээ илүү олон нэмэлт бэлэг, адислалыг хүлээн авдаг. Сургаал ба Гэрээ 39:4-ийг уншаад, Аврагч Өөрийг нь хүлээн авах хүмүүст өгөх бэлгийг олж тогтоо.

Эдгээр шүлгээс “хэрэв бид Eсүс Христийг хүлээн авах юм бол Тэрээр бидэнд Өөрийнх нь хүүхдүүд болох хүчийг өгдөг” гэдгийг мэдэж авдаг. 4-р шүлэг дэх энэ зарчмыг заах буй үгсийг тэмдэглэж болно.

Eрөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгсийг унш. Энэ нь танд Есүс Христийн охид, хөвгүүд болно гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход танд тусална.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Аврагч бидний төлөө хийсэн цагаатгалаараа дамжуулан амьдрал, мөнх амьдралыг бидэнд өгдөг учраас судруудад хэрэглэгддэг үг хэллэгээр Тэрээр бидний Эцэг болдог. …

Тиймээс, бид Есүст Христэд дуулгавартай байх гэрээнүүдээрээ дамжуулан Түүний охид мөн хөвгүүд, хүүхдүүд болдог. Бид Түүний тэнгэрлэг эрх мэдэл болон загалмай дээрх золиослолын ачаар сүнслэгээр төрсөн охид хөвгүүд болдог ба Тэр бидний Эцэг болдог” гэжээ (Doctrine of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть, [(1954–1956]), 1:29.)]

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЕрөнхийлөгч Смитийн заасан зүйл дээр үндэслэн бид хэрхэн Есүс Христийн хүүхдүүд болж болох талаар өөрийн үгээр судрын тэмдэглэл дээрээ бич.

Өмнө нь сурсанчлан Есүс Христийн охид хөвгүүд болох хүч чадлыг хүлээн авахынхаа өмнө бид Түүнийг хүлээн авах сонголтыг хийх ёстой. Сургаал ба Гэрээ 39:5–6-г уншаад, бид Түүнийг хүлээн авч, охид хөвгүүд нь болохын тулд юу хийх ёстой болохыг олж мэд.

Есүс Христийн охид хөвгүүд болохын тулд бид юу хийх ёстой талаар өөрийн үгээр товч дүгнэ. Тухайлбал:

Энэ хичээлийн оршил хэсгээс сурсанчлан, Сургаал ба Гэрээ 39-д өгөгдсөн илчлэлт нь баптист тохинуулагч Жеймс Ковэлд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай олж мэдэн, бошиглогч Иосеф Смитээр дамжин ирэх ямар ч зарлигийг дагана хэмээх гэрээ байгуулсных нь дараахан өгөгджээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 39:1–6 дахь сургаал нь хэрхэн Жеймс Ковэлд хамаатай болох талаар бодлоо бич. Мөн эдгээр шүлэг танд хэрхэн хамаатай болох талаар бодлоо бич.

Есүс Христ

Сургаал ба Гэрээ 39:7–9-ийг унш. Илчлэлт өгөгдөх үед Жеймс Ковэлийн зүрх сэтгэл ямар байсан талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ? Та одоо гэдэг үгийг 8-р шүлэг дээр тэмдэглэж авч болно. Их Эзэн Жеймсийн өмнө нь Өөрийг нь хүлээн авахаас татгалзаж байсан ямар ямар шалтгааныг нэрлэсэн бэ? Хэрвээ та Жеймсийн оронд эдгээр үгийг сонссон бол танд ямар санагдах байсан бэ? Яагаад?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж ав.

    Хэрвээ та … юм бол,

    Тэр үед …

    Сургаал ба Гэрээ 39:10–12-ыг унш. Уншихдаа, Их Эзэн Жеймс Ковэлийг юу хий хэмээн зааварласныг олж мэд. Эдгээр амлагдсан адислалыг хүснэгт дээрх “Хэрвээ та … юм бол” гэсэн гарчгийн доор бич. Түүнээс гадна, хэрэв Жеймс Ковэл Их Эзэнийг дагасан бол түүнд юу өгөхөөр амалсныг олж мэд. Эдгээр амлагдсан адислалыг хүснэгт дээрх “Тэр үед” гэсэн гарчгийн доор бич.

Их Эзэний Жеймс Ковэлд амласан адислалуудын талаар бодож үз. Хэдийгээр Жеймс 40 орчим жил тохинуулагч байсан ч, Их Эзэн түүнд Ариун Сүнсний бэлэг, санваарт томилогдох зэрэг өмнө нь өөрт байгаагүй адислал, үүрэг хариуцлагуудыг багтаасан сайн мэдээний бүрэн байдлыг өгсөн.

Сургаал ба Гэрээ 39:10–11 дэх хэрэв гэдэг үгийг хар. Та энэ үгийг судар дээрээ тэмдэглэж болно. Эдгээр шүлэг дэх хэрэв гэдэг үгийн ач холбогдлыг мөн Их Эзэн Жеймс Ковэлд эдгээр амлагдсан адислалыг хүлээн авахын тулд тэр юу хийх ёстой хэмээн хэлсэн талаар тунгаан бод.

Их Эзэний амласан адислалууд нь Түүний дуу хоолойг бид сонсоод дагасан нөхцөлд ирдэг болохыг бид дээрх шүлгээс мэдэж авдаг. Та судар дээрээ Сургаал ба Гэрээ 39:10–11-р шүлгүүдийн дэргэд энэ үнэнийг бичиж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэний танд амласан зарим адислалын талаар бодож үз. Уг адислалуудаас гурвыг нь мөн тэдгээрийг хүлээн авахын тулд та юу хийх ёстойг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 39:13–24

Жеймс Ковэл Огайод сайн мэдээний бүрэн байдлыг номлохоор дуудагдав

Сургаал ба Гэрээ 39:13–14-ийг уншаад, Их Эзэн Жеймс Ковэлийг сайн мэдээг хаана тунхаглуулахаар дуудсаныг олж тогтоо.

Сургаал ба Гэрээ 39:15–24-т Их Эзэн Жеймс Ковэлд юу заах талаар зарим зааврыг өгсөн. Сургаал ба Гэрээ 39:22-ыг уншаад, энэ нь таны энэхүү илчлэлтээс аль хэдийн сурсан зарчмуудтай хэрхэн холбогдож байгааг бодож үз.

Сургаал ба Гэрээ 40

Их Эзэн Жеймс Ковэл яагаад Өөрийнх нь үгийг хүлээж аваагүй болохыг илчлэв

Сургаал ба Гэрээ 39-р хэсэг дэх илчлэлт өгөгдсөний маргааш Жеймс Ковэл ямар ч тайлбар өгөлгүйгээр Нью-Йоркийн Фейеттээс явжээ. Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт яагаад Жеймс Түүний зааврыг дагаж, амлагдсан адислалуудыг хүлээн аваагүй талаар илчилдэг. Сургаал ба Гэрээ 40:1–3-ыг уншаад, тэр яагаад Их Эзэний дуу хоолойг сонсоогүй болохыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 39:8 болон 40:1-ийг харьцуулаад, Жеймс Ковиллын сэтгэл хэрхэн өөрчлөгдсөнийг хар. Сургаал ба Гэрээ 40:1 дэх байсан гэдэг үгийг тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 39:9 болон 40:2-ыг харьцуулан үз. Эдгээр шүлэгт өгүүлснээр, Жеймс Ковэл Их Эзэний үгийг хүлээж аваагүй гурван шалтгааныг жагсаан бич.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит нэмэлт тодруулга өгсөн. Тэрээр: “[Жеймс Ковэл] үнэнд итгэсэн, учир нь Их Эзэн тэр хоёрын л үнэн болохыг мэдэж байсан тэр зүйлсийг Их Эзэн түүнд илчилсэн байв. Гэсэн хэдий ч, тэр Их Эзэний Сүнсний нөлөөнөөс холдон, дэлхийнхний нөхөрлөл, хамтран ажиллагсдынхаа дунд эзлэх өөрийн байр суурийг алдаж болох талаар бодож үзсэний эцэст ухарч, Их Эзэний өөрт нь амласан амлалт, адислалуудаас татгалзсан” хэмээсэн (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:174),

Өнөө үед Их Эзэний үгсийг хүлээж авахгүй байхад биднийг юу уруу татдаг вэ? Дараах зарчмыг судар дээрээ Сургаал ба Гэрээ 40-р хэсгийн дэргэд мөн судрын тэмдэглэл дээрээ бичиж болно. Айдас, дэлхийн зүйлсэд санаа тавих нь биднийг Бурханы үгийг хүлээж авахгүй байхад хүргэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэнийг бүхий л зүрх сэтгэлээрээ дагахад бидэнд саад болж болох зарим айдас, дэлхийн зүйлсийг судрын тэмдэглэл дээрээ бич. Дараа нь эдгээр айдас, дэлхийн зүйлийг ялан дийлж, Их Эзэнийг үнэхээр хүлээж авах итгэлтэй байхын тулд та юу хийж болохоо бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 39–40-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: