17-р бүлэг: 1 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 76:81–119; 77
Оршил
Энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын үзсэн телестиел хаант улсын талаарх үзэгдлийг судална. Энэхүү илчлэлт нь 1832 оны 2-р сарын 16-нд Огайогийн Хайрамд өгөгджээ. Иосеф, Сидней хоёр телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн талаар мөн Есүс Христийн сайн мэдээг болон гэрчлэлийг үгүйсгэхийн үр дагаврын тухай мэдсэн зүйлээ дүрслэн бичсэн байна. Тэд түүнчлэн телестиел хаант улс нь алдар суугийн бусад хаант улсаас юугаараа ялгаатай гэдгийг дүрслээд, хувь хүн Бурханы хаант улсыг харж, нууцуудыг нь ойлгохын тулд хувь хүмүүс юу хийх ёстой гэдгийг тайлбарласан. Хожим нь 1832 оны 3-р сард Иосеф Смит Илчлэлтийн номын талаарх асуултууддаа Их Эзэнээс хүлээн авсан хариултаа цэдэглэжээ. Энэхүү илчлэлт Сургаал ба Гэрээ 77-д байдаг.
Сургаал ба Гэрээ 76:81–112
Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт телестиел хаант улсын талаарх үзэгдлийг харуулав
Та өөрийгөө Христийн өөр нэгэн сүмийн гишүүн найзтайгаа шашны талаар ярилцаж байна хэмээн төсөөлөн бод. Таны найз “Өнгөрсөн ням гарагт манай сүмийн санваартан биднийг үхсэнийхээ дараа диваажин, там хоёрын аль нэг рүү очно гэж хэлсэн. Би яг одоо өөрийгөө диваажин руу очихоор сайн биш ч бас там руу очихоор муу гэж бодохгүй байна. Танай шашин диваажин, тамын талаар юу заадаг вэ?” гэж асуув.
Энэхүү гарын авлагын 16-р бүлэг: 3 дахь өдрийн хичээлийн “Сургаал ба Гэрээ 76: Үзэгдлийн тойм” бүдүүвч зургийг олж хар. Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын харсан хамгийн сүүлчийн алдар суугийн хаант улс бол телестиел хаант улс байсныг анхаар. Сургаал ба Гэрээ 76:81–83, 103-ыг уншаад, телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэд. Та олсон зүйлээ тэмдэглэж болно.
103-р шүлэгт гарч буй мэргэ төлгөчид бол чөтгөрийн эх сурвалжийн тусламжтайгаар эрх мэдлийг захирч, ашиглахыг эрэлхийлдэг хүмүүс юм. Завхайрагчид бол садар самуун болон бэлгийн харьцааны нүгэл хийсэн хүмүүс.
Есүс Христийн сайн мэдээ болон гэрчлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь тухайн хүн алдар суугийн аль хаант улсыг өвлөн авахыг тодорхойлдог шалгуур үзүүлэлтийн нэг юм. Дараах хүснэгт дэх судрын эшлэлүүдээс унш. Өгөгдсөн зайд Есүс Христийн сайн мэдээ болон гэрчлэлд эдгээр хаант улсын ирээдүйн өвлөгчид ямар хариу үйлдэл хийхийг дүрслэн бич.
Хаант улс |
Есүс Христийн сайн мэдээ болон гэрчлэлд үзүүлэх хариу үйлдлүүд |
---|---|
Селестиел (С ба Г 76:50–51) | |
Террестриел (С ба Г 76:74, 79) | |
Телестиел (С ба Г 76:82, 101) |
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Та ямар арга замаар Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг эрэлхийлж байна вэ?
-
Есүс Христийн сайн мэдээнд болон гэрчлэлд үзүүлэх хариу үйлдэл тухайн хүний аль хаант улсыг өвлөж авахад яагаад чухал нөлөө үзүүлдэг гэж та бодож байна вэ?
-
Та Есүс Христийн гэрчлэлдээ хэрхэн хүчирхэг байж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 76:84–85, 104–6-г уншаад, Телестиел хаант улсыг өвлөх хүмүүс Аврагчаар гэтэлгэгдэхийнхээ өмнө тамд шаналах ёстой гэсэн үнэнийг зааж буй хэллэгүүдийг тэмдэглэ.
Судруудад там гэдэг үг нь наад зах нь хоёр утгаар хэрэглэгддэг гэдгийг мэдэх нь тустай байж болно. Нэгдүгээрт, там бол нүгэлтнүүдийн амьдардаг сүнсний дэлхий бөгөөд бодит боловч түр зуурын сүнслэг тарчлал, зовлонгийн байдал юм ( Сургаал ба Гэрээ 76:84–85, 104–106-г үзнэ үү). “Мөнхийн гал” гэдэг нь тамд мэдрэх үл тэвчихийн аргагүй тарчлал, зовлонг дүрсэлсэн илэрхийлэл юм. Хоёрдугаарт, сударт заримдаа там гэх үгийг гадаад харанхуй гэсэн утгаар ашигладаг бөгөөд энэ нь амилалт мөн шүүлтийн дараах мөхлийн хөвгүүд, Сатан болон Түүний мөнх бус амьдралын өмнөх дагалдагчдын байх мөнхийн тарчлал, зовлонгийн нөхцөл байдлыг илэрхийлдэг. (Bible Dictionary, “Hell”; Судруудын Удирдамж, “Там,”scriptures.lds.org-ийг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж тамын тухай ийнхүү заажээ.
“Тамд гарах мөн орох хаалгын аль аль нь байдаг. … Энэ бол дэлхий дээр амьдарч байх хугацаандаа сурах ёстой зүйлээ сураагүй хүмүүст зааж, тэднийг сахилгажуулахад бэлтгэсэн газар юм” (Conference Report, 1930 оны 4-р сар, 97).
“Шийтгэл үргэлжлэх хугацааны хувьд үүнийг нүглийнх нь дагуу ангилдаг гэж бид боддог бөгөөд буруу бүхэнд оногдох ял шийтгэл нь үүрдийн [төгсгөлгүй] гэсэн үзэл бодол нь худал хуурмаг гэдэгт итгэж болно [С ба Г 19:6–1276:36, 44-ийг үзнэ үү]. Хэдийгээр энэ амьдралын дараагийн амьдралд үзүүлэх нөлөө асар их мөн хайхралгүй алдсан наманчлах боломжуудынхаа өмнө хариуцлага хүлээх нь тодорхой боловч, Бурхан үхлийн дараа ч өршөөх хүчийг атгадаг нь мөн адил үнэн. Гэхдээ судрууд нь мөнхийн бөгөөд эцэс төгсгөлгүй шийтгэлийн тухай өгүүлдэг. Бурханы оноосон аливаа шийтгэл мөнхийн байдаг, учир нь Тэрээр мөнхийн юм [С ба Г 19:10–12-ыг үзнэ үү]. Мөнхийн шийтгэлийн тогтолцоо бол Түүнийх, учир нь дуулгаваргүй сүнснүүдэд зориулсан энэ газар буюу нөхцөл байдал үргэлж байсаар байх болно. Гэхдээ хүлээн зөвшөөрөгдөх наманчлал хийгдэж, төлөөсийг төлөх бүрд шийтгэл төгсгөл болно” (The Articles of Faith, 12 дахь хэвлэл, [1924 он], 60–61).
Сургаал ба Гэрээ 76:85, 106 дахь ямар ямар хэллэг там нь телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүст зориулсан түр зуурын газар гэдгийг заадаг вэ?
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн там дахь зовлон шаналлын үр дүнгийн талаар ийнхүү тайлбарласан. Тэрээр: “Энэ шаналал нь цэвэршүүлэх эсвэл ариусгах нэг арга зам болох бөгөөд үүгээр дамжуулан ёс бусчууд Есүс Христийн гэтэлгэлээр үхэшгүй байдлаас хүртэх нөхцөлд авчрагдах болно. Тэдний сүнс болон махбод дахин нэгдэх бөгөөд тэд телестиел хаант улсад амьдарна. Гэхдээ энэхүү амилалт энэ дэлхийн төгсгөл болтол тохиохгүй билээ” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть, (1954–56), 1:47158.]
Сургаал ба Гэрээ 76:106–108-аас бид ёс бусчууд Есүс Христийг ажлаа дуусгаж, дэлхий дээрх Бурханы хаант улсыг Эцэгтээ хүлээлгэн өгөх буюу мянган жилийн дараах хүртэл шаналах болно гэдгийг мэдэж авдаг. Тэр үед Христ алдар суугийн титмээр титэмлэгдсэн байх болно.
Сургаал ба Гэрээ 76:111 бa Сургаал ба Гэрээ 137:9-ийг уншаад, бидний аль алдар суугийн хаант улсыг өвлөх нь юунаас шалтгаалахыг олж мэд.
Бидний аль хаант улсыг өвлөж авах нь энэ амьдралд хийх үйлдэл, зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзлээс маань шалтгаалдаг хэмээх зарчмыг бид эдгээр шүлгээс мэдэж авах боломжтой.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үг энэ зарчмыг илүү сайн ойлгоход тусална. Тэрээр: “Бүх хүмүүнийг ажлуудынх нь, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” хэмээн хэлсэн Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү]. Та өөр хэн нэгний өр төлөөсийг төлөх шаардлагагүй. Селестиел, террестиел, телестиел хаант улсад таны эзлэх эцсийн байр суурийг тохиолдлоор шийдвэрлэдэггүй. Их Эзэн хүн бүрд зориулан хэзээ ч өөрчлөгдөхгүй шаардлагуудыг тавьсан. Та сударт юу заадгийг олж мэдээд, уг зүйлийнхээ дагуу амьдрах хэрэгтэй [Иохан 14:2; 1 Коринт 15:40–41; С ба Г 76:50–119; 98:18]” (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 35).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Энэ зарчмыг ойлгох нь өнөөдөр хийх сонголтод тань хэрхэн нөлөөлөх вэ?
Сургаал ба Гэрээ 76:86–89, 98, 112-ыг уншаад, телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн хувьд үхэшгүй байдал ямар байхыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр телестиел хаант улсын оршин суугчдыг дүрслэн бичихдээ алдар суугийн гурван хаант улсыг нэг нэгтэй нь харьцуулсан тайлбарыг оруулжээ. Сургаал ба Гэрээ 76:91–98-ыг уншаад, хаант улсуудыг алдар суугаар нь хэрхэн харьцуулсныг олж мэд.
Селестиел хаант улсын алдар суу террестиел, телестиел хаант улсын алдар суугаас юугаараа ялгаатай вэ?
Селестиел, террестиел, телестиел хаант улсуудын алдар суугийн ялгааг дэлхийгээс харагдах нар, сар, оддыг гэрлээр нь ялгаж дүрслэн харуулдаг. Дэлхийгээс харахад хамгийн тод гэрэлтэх одод хамгийн бүдэг оддоос бараг зуу дахин тод гэрэлтдэг ажээ. Харин сар хамгийн тод оддоос барагцаалбал 30000 дахин тод аж. Нар нь бүтэн сарны гэрлээс ойролцоогоор 400000 дахин тод гэрэлтдэг. Энэхүү гэрлийн ялгаа нь Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын олж харсан алдар суугийн хаант улсуудын хоорондын ялгааг үзүүлэхэд тусалдаг. Та Сургаал ба Гэрээ 76:94–95-д цэдэглэгдсэнээр селестиел алдар сууг хүлээн авах шаардлагыг хангасан хүмүүсийн хүлээн авах адислалууд телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн адислалуудаас харьцуулахын аргагүй агуу гэдгийг харж болно.
Сургаал ба Гэрээ 76:113–119
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Бурханы хаант улсын нууцуудыг харж, ойлгохын тулд хувь хүмүүс юу хийх ёстой болохыг тайлбарлав
Сургаал ба Гэрээ 76:113–119-д бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзсэн бүх зүйлээ бичихгүй байх зарлиг хүлээн авсан гэсэн тайлбар орсон байдаг. Тэд түүнчлэн бусад хүн Бурханы хаант улсын нууцуудыг өөрсдөө үзэж, мэдэхийн тулд юу хийх ёстойг тайлбарласан. Сургаал ба Гэрээ 76:116-г уншаад, хүн хэрхэн Бурханы хаант улсын нууцуудыг Ариун Сүнсний хүчээр үзэж, ойлгох шаардлагыг хангахыг олж мэд.
116-р шүлэгт цэдэглэгдсэнээр, хүн Бурханы хаант улсын нууцуудыг Ариун Сүнсний хүчээр үзэж, ойлгох шаардлагыг хангахын тулд юу хийх ёстой вэ?
-
Судрын тэмдэглэл дээрээ, энэ хичээлийн эхэнд танилцуулсан диваажин болон тамын тухай Сүмд юу заадгийг найз тань асууж байгаа хувилбарт хариулж бич. Найзынхаа асуултын хэсэг болгон дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Их Эзэн Сургаал ба Гэрээ 76-д диваажин болон тамын талаар юу илчилсэн бэ?
-
Алдар суугийн хаант улс тус бүр болон гадаад харанхуй хоорондоо ямар ялгаатай вэ?
-
Өөр өөр хаант улс болон гадаад харанхуйг өвлөсөн хүмүүсийн сонголтууд юугаараа ялгаатай вэ?
-
-
Сургаал ба Гэрээ 76-гаас судалж сурсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд дараах мэдэгдлүүдийг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бич.
Сургаал ба Гэрээ 76-г судалсны үр дүнд би дараах зүйлсийг сурсан. Тухайлбал:
-
Би … гэдэгт итгэдэг буюу мэддэг.
-
Би …г хүсэж байна.
-
Би … -х болно.
-
Сургаал ба Гэрээ 77
Их Эзэн Илчлэлтийн номын талаарх Иосеф Смитийн асуултын хариултыг илчлэв
Сургаал ба Гэрээ 77-г уншаад, шүлгүүд нь Сургаал ба Гэрээний бусад хэсгийн шүлгүүдээс хэрхэн өөр хэлбэрээр бичигдсэнийг анхаар. Сургаал ба Гэрээ 77-р хэсгийн оршлыг уншаад, бошиглогч Иосeф Смит илчлэлт хүлээн авахдаа юу хийж байсныг олж мэд.
1831 оны 3-р сараас 1833 оны 7-р сарыг хүртэл бошиглогч Иосеф Смит Шинэ Гэрээнд сүнслэгээр өдөөгдсөн засварыг хийж байсан. (Эдгээр засварын ихэнх нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэлийн Ариун Библийн Хаан Жеймсийн хувилбарын зүүвэр тайлбарт JST буюу ИСО, харин Иосеф Смитийн Орчуулга дээр өөрчилсөн үгсийг налуу үсгээр бичсэн байдаг.) Илчлэлтийн номон дээр ажиллаж байхдаа бошиглогч зарим шүлгийн утгын талаар Их Эзэнээс асуусан байна. Иосефын асуулт болон Их Эзэний хариултыг Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн. Эдгээр шүлгийг дахин уншаад, А үсгийг Иосеф Смитийн Их Эзэнээс асуусан асуулт бүрийн өмнө, харин Х үсгийг Их Эзэний хариулт бүрийн өмнө тэмдэглэсэн байгааг анхаар.
Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн Иосеф Смитийн илчлэлт хүлээн авсан туршлага Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан судрын зөв орчуулгыг илчилдэг гэдгийг бидэнд заадаг. Бид түүнчлэн хэрэв бид Их Эзэнээс асуувал Тэр бидэнд судрыг ойлгоход туслах болно гэдгийг мэдэж авдаг.
Сургаал ба Гэрээ 77:6-д орсон 7000 жил гэдэг нь Адамын Уналтаас хойш дэлхийн мөн бус оршин тогтносон он жилүүдийг хэлж байгаа гэдгийг ойлгох тустай байж болно. Энэ нь дэлхийн насыг илэрхийлж буй хэрэг биш юм.