Семинар
5-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 19:23–41


5-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 19:23–41

Оршил

Сүүлчийн хичээлийн оршлоос Э.Б.Грандинд Мормоны Номын хэвлэлийн мөнгийг төлөхийн тулд Мартин Харрис өөрийн фермийг барьцаалах гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг сурсан. Сургаал ба Гэрээ 19:23-41 дэх Мартин Харрист зориулсан энэ илчлэлтийн хоёр дахь хэсэгт Их Эзэн Мартинд Мормоны Номын хэвлэлтэд өмч хөрөнгөө харамгүйгээр хуваалцахыг хүсжээ. Мартин эцэст нь хэвлэлийн зардалд зориулж фермийнхээ 151 акр газрыг зарсан байна.

Сургаал ба Гэрээ 19:23–24

Өөрийнх нь талаар суралцах нь амар амгаланг авчирдаг хэмээн Аврагч гэрчлэв

Та хэзээ хэцүү боловч зөв гэдгийг нь мэдэх, үр дүн нь ямар байхыг нь сайн мэдэхгүй ямар зүйлийг хийж байсан бэ? (Жишээлбэл, танд муугаар нөлөөлж буй найз нараасаа хол байх хэрэгтэй гэдгээ та мэдэрсэн байж болно.) Хэдийгээр хүнд байсан ч юу танд итгэлтэй байж зөв зүйлийг хийхэд тусалсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн гишүүний хувьд танаас хийхийг хүсэж байсан эсвэл хий хэмээн хүсэж магадгүй хамгийн хэцүү зүйл юу байсан эсвэл байх вэ? Тэдгээр нь яагаад хийхэд хэцүү байсан эсвэл хийхэд хэцүү байх вэ?

    2. Таны мэдрэмж эсвэл хариулт хэн асууснаас шалтгаалан өөрчлөгдөх үү? Яагаад тийм, яагаад үгүй гэж?

Сургаал ба Гэрээ 19-р хэсгийн тоймыг уншаад, энэ илчлэлтээр Мартин Харрист зарлиг өгсөн хүнийг тэмдэглэ. Хэрэв та Мартины оронд байсан бол энэ зарлиг Бурханаас ирсэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

Мартин Харрис Мормоны Номын хэвлэлийн зардлыг фермээ барьцаалан зээл авч төлөх гэж байгаадаа сэтгэл нь зовниж байв. Их Эзэн Мартины асуудалд хариулж, түүний хийх хэрэгтэй мөн мэдэх хэрэгтэй зарим зүйлийг илчилсэн байна. Сургаал ба Гэрээ 19:23-ыг уншаад, Аврагчийн Мартин Харрист өгсөн амлалтыг тэмдэглэ. (Сургаал ба Гэрээ 19:23 нь төгс эзэмших судрын хэсэг юм.) Та дараах зарчмыг судрын тэмдэглэл дээрээ бич. Хэрэв бид Христийн талаар суралцаж, Түүний үгсийг сонсож, Түүний Сүнсний даруу байдалд алхах юм бол амар амгаланг авах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич. Та судраас суралцаж, ерөнхий чуулган болон Сүмийн бусад цуглааны үсгийг сонсож, сайн мэдээний адислалын талаар тунгаан бодож байхдаа хэзээ энэ зарчмаар амлагдсан амар амгаланг мэдэрч байсан бэ?

Сургаал ба Гэрээ 19:24-ийг уншаад, Мартин Харрис Есүс Христийн талаар юу сурсныг олж мэд. Үүний талаар суралцах нь хэрхэн танаас Их Эзэний төлөө хэцүү зүйл хийхийг хүсэх үед амар амгаланг мэдрэхэд тусалж болох вэ?

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 19:23

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ төгс эзэмших судрын хэсгийг чээжлэхэд туслах зорилгоор А-Г хүртэл үсгийг судрын тэмдэглэлдээ бичнэ үү. Дараа нь Сургаал ба Гэрээ 19:23-ыг 2 минут дотор аль болох олон удаа унш. Цаг дуусахад судраа хаагаад, А-В хүртэл үсгийн хажууд бидний хийх ёстой 3 үйлдлийг жагсаа. Дараа нь Г үсгийн хажууд дээрх 3 үйлийг хийх юм бол бидэнд өгнө хэмээн Их Эзэний амласан амлалтыг бич.

Сургаал ба Гэрээ 19:25–35

Их Эзэн Мормоны Номын хэвлэлтэд зориулж өмч хөрөнгөө зарахыг Мартин Харрист зарлиглав

Аврагчийн талаар суралцаж, Түүний үгийг сонсох юм бол амар амгаланг өгнө хэмээн амласны дараа Их Эзэн Мартин Харрист нэмэлт зарлиг, зөвлөгөөг өгсөн байна. Сургаал ба Гэрээ 19:26-г уншаад, Их Эзэн Мартин Харрисыг юу хий хэмээн зарлигласныг олж мэд. (Мартин Харрис өөрийн фермийн 151 акр газрыг барьцаалан Мормоны Номыг хэвлэх боломжийг олгосон.)

Мартин Харрисийн ферм

Сургаал ба Гэрээ 19:25–35-аас Их Эзэний Мартинд өгсөн зарлиг болон зөвлөгөөг олж мэд. Уншиж байхдаа “Би … зарлиглаж байна” мөн “та …ёстой” гэдэг хэллэгүүдийг олж мэдэн, тэмдэглэж болно.

Их Эзэн Мартин Харрист санаа тавьж байсан бөгөөд түүний хувийн нөхцөл байдалд тохирсон тодорхой зарлигуудыг өгсөн. Мартин Харрист яагаад тодорхой зарлигуудыг өгснийг бидэнд ойлгоход туслах хангалттай мэдээлэл байхгүй. Гэсэн хэдий ч хэрэв Мартин Харрис уг зарлигуудыг үл хүндлэх аваас юу тохиолдохыг Их Эзэн тодорхой хэлсэн байдаг. Сургаал ба Гэрээ 19:33-ыг уншаад, Их Эзэн хэрэв Мартин Бурханы зарлигуудыг “үл тоомсорлох” юм бол юу болно гэж хэлснийг олж мэд. Энэ агуулгын хүрээнд үл тоомсорлох гэдэг үг нь ямар нэгэн зүйлийг чухал биш эсвэл үнэ цэнгүй гэж үзэж байгаа учраас үл хүндэтгэх гэсэн утгатай. Та энэ тодорхойлолтыг судар дээрээ үл тоомсорлох гэсэн үгийн хажууд бичиж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа төлөөлөгч, бошиглогч, санваарын адислал, санваарын удирдагчдаараа (авсан бол патриархын адислалаараа) дамжуулан хүлээн авсан Их Эзэнээс хүлээн авсан зарим зарлиг болон зөвлөгөөг бод. Энэ зааварчилгааг дагах нь яагаад чухал болох талаар судрын тэмдэглэл дээрээ бич.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон дараах зөвлөгөөг өгсөн. “Бурханы бүх зарлигийг сахь. Учир нь тэдгээр нь Түүний хүүхдүүдийг адисалж, тэдэнд баяр баясгаланг авчрахын тулд өгөгдсөн. Ямар зарлигуудыг сахих, ямар зарлигуудыг сахихгүй байхыг сонгож болно гэж хэлэх хүмүүстэй [та] тааралдах болно. Би үүнийг зоогийн газарт хоол сонгохтой адилаар дуулгавартай байдалд хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгон сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Хүн Бурхантай уулзахаар бэлтгэхийн тулд Түүний бүх зарлигийг сахих ёстой. Түүний зарлигуудыг сахихад итгэл хэрэгтэй харин зарлигуудыг сахиснаар тэрхүү итгэл бэхждэг” (“Ирээдүйг итгэлээр угт,” Ensign, 2011 оны 5-р сар, 34 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Их Эзэний танд өгсөн зарлигуудын аль нэгийг үл тоомсорлох, үл хүндэтгэх хандлага танд байдаг эсэхийг мөн илүү агуу хичээл зүтгэл гарган дагадаг тодорхой зарлиг байгаа эсэхийг асуу.

Сургаал ба Гэрээ 19:36–41

Их Эзэн Мартин Харрист номлолынх нь талаар зөвлөгөө өгөв

Мартин Харрисын адил бид Эцэгийн биднээс хүссэн зүйл хэцүү байсан ч Түүний таалалд өөрсдийн тааллыг нийцүүлэх эсэхээ шийдэх ёстой. Ерөнхийлөгч Томас С. Монсон өөрийн тааллыг Эцэгийн таалалд нийцүүлэх эсэхийг шийдэх хэрэгтэй болсон нэгэн залуугийн дараах түүхийг хуваалцсан. Уг түүхийн эхний хэсгийг уншаад, тэр залууд тохиолдсон үйл явдлыг Мартин Харрисийнхтай харьцуул.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хуучин Мексикийн Хозэ Гарсиа нь ядуу тарчиг гэр бүлд төрсөн ч итгэлд өсөж торнисон [нэгэн байв]. Тэрээр номлолын дуудлагад бэлтгэж байжээ. Түүний номлолын өргөдөл ирэх өдөр би тэнд байсан юм. Тэр мэдэгдэлд: ‘Гарсиа ах гэр бүлдээ хамгийн гол түшиг тулгуур нь учир гэр бүлийнхээ агуу золиослолоор номлолд үйлчлэх болно. Түүний ганц эд хөрөнгө нь нандигнан хадгалдаг маркны цуглуулга бөгөөд хэрэв шаардлагатай бол номлолоо санхүүжүүлэхийн тулд үүнийгээ зарахад ч тэр бэлэн байгаа’ гэсэн байв.

Ерөнхийлөгч Кимбалл өөрт нь уншиж өгсөн уг мэдэгдлийг анхааралтай сонсоод: ‘Түүгээр маркны цуглуулгыг нь заруул. Иймэрхүү золиослол түүнд адислал болох болно’ гэж хэлжээ” (“Profiles of Faith,” Ensign, 1978 оны 11-р сар, 56)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар ирдэг амар амгаланг мэдэрсэн бол Хосэгийнхтэй адил хэцүү шийдвэрийг гаргахад бидэнд амархан байх болов уу?

Сургаал ба Гэрээ 19:36–41-ийг уншаад, дараах зарчмыг заасан үг, хэллэгийг олж мэд. Хэрэв бид Их Эзэний тааллыг гүйцэлдүүлбэл Тэрээр дэлхийн баялгаас илүү үнэтэй адислалуудыг бидэнд өгөх болно.

Хосэ номлолд үйлчилснээр дэлхийн баялгаас илүү үнэтэй ямар адислалуудыг хүлээн авах вэ? Уг түүхийг төгсгөлийг уншаад, энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснээр Хосэ ямар нэмэлт адислал хүлээн авахыг олж мэд.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Нүдэндээ цогтой, нүүрэндээ инээмсэглэлтэй тэрхүү хайраар дүүрэн бошиглогч [ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл] ‘Сар бүр бид Сүмийн удирдах газарт дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган захидал хүлээн авдаг. Бид тэдгээр маркийг хадгалаад, Хосэг номлолоо дуусгасны дараа өгч болно. Тэр ямар ч зардал гаргалгүйгээр Мексик дэх хамгийн гайхамшигтай маркны цуглуулгатай залуу байх болно’ гэж хэлэв” (“Profiles of Faith,” 56).

Энэ хичээлээс сурсан сургаалууд хэрхэн Их Эзэний тааллыг дуулгавартай дагахад туслан хүчирхэгжүүлэхийг тунгаан бод.

Мартин Харрис Мормоны Номын хэвлэлийн зардлыг фермээ барьцаалан зээл авч төлөх зарлигийг дагасан. Мартины сонголтын ачаар сая сая хүний амьдрал адислагдсан ба адислагдсаар байх болно. Та Тэнгэрлэг Эцэгийн таалалд илүү сайн дуулгавартай байхын тулд юу хийж болохоо тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 117–120-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: