Семинар
28-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 130:12–21


28-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 130:12–21

Оршил

Энэ хичээлд 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойгийн Рамуст Сүмийн цуглаан дээр бошиглогч Иосеф Смитийн заасан сургаалууд орсон болно. Эдгээр заавар нь Сургаал ба Гэрээ 130-д цэдэглэгдсэн байдаг. Бошиглогч Есүс Христийн Хоёр дахь ирэлт гэх мэт ирээдүйд болох үйл явдлын талаар заасан байна. Тэрээр мөн нас барсныхаа дараа мэдлэг болон оюун билгээ хадгалж үлдэх бидний чадварын талаар зааж, бид хэрхэн Бурханы адислалуудыг хүлээн авч болох талаар тайлбарлажээ.

Сургаал ба Гэрээ 130:12–17

Иосеф Смит Хоёр дахь ирэлтийн талаар заав

Та Есүс Христийн Хоёр дахь ирэлт яг хэзээ тохиохыг мэдэхийг хүсэж байсан уу?

Олон хүн энэ талаар бодож байсан. Иосеф Смитийн үед Христийн шашны нэртэй номлогч Виллям Миллэр Аврагчийн Хоёр дахь ирэлт 1843 оны 4-р сарын 3-нд тохиох болно гэж таамаглажээ. Хоёр дахь ирэлт тохионо гэж Миллэрийн таамагласан өдрөөс нэг хоногийн өмнө бошиглогч Иосеф Смит Иллинойгийн Рамус дахь гэгээнтнүүдэд хандан ярьж, Хоёр дахь ирэлтийн хугацааг мэдэхээр залбирсан гэж хэлжээ.

Сургаал ба Гэрээ 130:14–17-г уншаад, Иосеф Смит Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн цаг хугацааны талаар залбирснаар юу мэдэж авсныг олж мэд.

Их Эзэн Иосеф Смитэд Хоёр дахь ирэлтийн тодорхой өдрийг илчлээгүй гэдгийг анхаар. Түүнчлэн Тэрээр Иосефт: “Энэ асуудлаар надад дахин төвөг удахаа боль” (С ба Г 130:15) хэмээн зааварлажээ. Сургаал ба Гэрээ 130:15, зүүлт тайлбар а дээрх судрын эшлэлийг хар. Эдгээр хэсэг нь хэн ч Аврагчийн эргэж ирэх хугацааг мэдэхгүй гэдгийг онцолж өгдөг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах хэлсэн үгээс Хоёр дахь ирэлт хэзээ тохиохыг хэн мэдэх талаар хэлсэн хэсгийн доогуур зур.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Би энэхүү сэтгэл догдлом мөн хүнд хэцүү цагт Христийн онцгой гэрч байх төлөөлөгчөөр дуудагдсан бөгөөд Тэрээр дахин хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга эсвэл бүр Тэргүүн Зөвлөл дэх ах нар ч үүнийг мэдэхгүй. Хүмүүсийн тайлбар хэчнээн үнэмшмээр эсвэл тэдний тооцоолол хэчнээн үндэслэлтэй байх нь хамаагүй бид мэдээгүй бол өөр хэн ч үүнийг мэдээгүй гэсэн үг гэдгийг би даруухнаар зөвлөж байна. Аврагч ‘тэр өдрийн, мөн цагийн тухай хэн ч, гагцхүү Эцэгээс минь өөр хэн ч, тэнгэр дэх Бурханы тэнгэр элчүүд ч үл мэдэх бөлгөө’ [Иосеф Смит—Матай 1:40] хэмээн хэлжээ.

Их Эзэн ‘хэн ч’ мэдэхгүй гэж хэлэхдээ үнэхээр хэн ч мэдэхгүй гэдэг утгыг илэрхийлсэн гэдэгт би итгэдэг. Бид тэнгэрлэг тушаалаас ангид гэж өөрийгөө дэвшүүлэх хэнээс ч болгоомжтой байх ёстой” (“When Shall These Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 56).

Сургаал ба Гэрээ 130:14–17 болон ахлагч Баллардын хэлсэн үгээс бид зөвхөн Бурхан Хоёр дахь ирэлт хэзээ тохиохыг мэддэг гэдгийг сурдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Энэхүү үнэнийг мэдэх нь хэрхэн буруу таамаглалд төөрөлдөхгүй байхад туслах вэ?

Сургаал ба Гэрээ 130:18–19

Иосеф Смит энэ амьдралд мэдлэг болон оюун билгийг хуримтлуулахын ач холбогдлын талаар заав

Та гэрээ орхиод, урьд өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газар очих гэж байна гэж төсөөлөн бод. Та зөвхөн нэг чемоданд багтах зүйлс авч явах боломжтой. Та чемодандаа юу хийх вэ?

Чемодан

Хэрэв таны очих газар сүнсний дэлхий (биднийг нас барсны дараа сүнс маань очдог газар) бол яах вэ? Та цүнхэнд хийсэн зүйлсээсээ алийг нь нас барсныхаа дараа авч явах боломжтой вэ?

Сургаал ба Гэрээ 130:18–19-ийг уншаад, бид нас барахдаа энэ амьдралаас юу авч явж болохыг олж мэд.

18–19-р шүлэгт цэдэглэснээр, биднийг нас барсны дараа юу бидэнтэй хамт байх вэ? Энэ асуултад хариулахын тулд дараах зарчмыг гүйцээ. Бидний энэ амьдралдаа олж авсан болон амилалтаар бидэнтэй хамт сэргээгдэх болно.

Ахлагч Нийл А.Максвэлл

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл эдгээр шүлэг дэх оюун билиг гэдэг үгийн утгыг ойлгоход бидэнд тусалсан. Тэрээр: “Хэрэв бид амилалтаар бидэнтэй хамт юу сэргээгдэх талаар тунгаан бодох юм бол оюун билиг маань бидэнтэй хамт сэргээгдэнэ гэдэг нь тодорхой болно. Энэ нь бидний оюуны чадавхаас гадна үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх чадвар мөн адил сэргэхийг хэлнэ. Бидний ур чадвар, зан чанар, авьяас билиг бидэнтэй хамт сэргээгдэнэ. Мөн бидний суралцах чадвар, хувийн сахилга бат, хөдөлмөрлөх чадвар маань сэргээгдэх нь гарцаагүй” (We Will Prove Them Herewith [1982], 12).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 130:19-д цэдэглэснээр, бид хэрхэн илүү агуу мэдлэг, оюун билгийг хуримтлуулж болох вэ?

    2. Та хэзээ хичээнгүй, дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг эсвэл оюун билгийг хуримтлуулсан бэ? Та ямар туршлага олж авсан бэ?

19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, энэ амьдралд илүү их мэдлэг, оюун билгийг хуримтлуулсан хүн ирэх дэлхийд ихээхэн давуу талтай байх болно гэдгийг анхаар. Энэ нь энэ амьдралд бидний сурсан зүйл түр зуурын эсвэл сүнслэг байхаас үл хамааран мөнхөд бидэнд тус болох болно гэсэн үг юм. Бид энэ амьдралд хуримтлуулсан мэдлэг дээрээ суурилан Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болох боломжтой байх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТанд илүү мэдлэг, оюун билгийг хуримтлуулахад туслах зорилгыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 130:20–21

Иосеф Смит бид хэрхэн адислалуудыг хүлээн авдгийг тайлбарлав

Та бичгийн хэвээ сайжруулахыг хүссэн учраас нэг сарын турш долоо хоногт таван удаа 5 километр гүйхийг хүслээ гэж төсөөлөн бод. Энэ нь хэрхэн таны бичгийн хэвэнд нөлөөлөх вэ?

бэхтэй үзэг ба цаас

Хэрэв та бичгийн хэвээ сайжруулахыг хүсэж байвал юу хийх хэрэгтэй вэ?

Бид хэрхэн хүссэн үр дүндээ хүрэх вэ гэдгээ ойлгох хэрэгтэй байдгийн адил Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсэж буй адислалуудыг хэрхэн хүлээн авч болохоо мөн адил ойлгох хэрэгтэй.

Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг уншаад, бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсэж буй адислалуудыг хүлээж авч болохыг олж мэд. Тулгуурлагдсан гэдэг нь “суурилсан” гэсэн утгатай ба “эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон” гэдэг нь хууль мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.

20–21-р шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид хуримтлуулахыг хүсэж байвал ёстой.

Уг зарчмыг ойлгоход туслах дараах хүснэгтийг бөглө. Судрын хэсгүүдийг уншаад, хэсэг бүр дэх хууль болон холбогдох адислалуудыг олж тогтоо.

Судрын хэсэг

Хууль

Адислал

С ба Г 10:5

2 Нифай 32:3

Малахи 3:8–10; С ба Г 64:23

С ба Г 89:18–21

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий.

    1. Дараах асуултад хариул. Та хуулийг дагасан учраас ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

    2. Хүлээн авахыг хүсэж буй адислалуудаа бод. Тэдгээр адислалыг хүлээн авахын тулд дуулгавартай дагах ёстой хууль эсвэл хуулиудыг бич. (Та адислалуудыг авчрах хуулиудыг олоход тань туслах Судруудын удирдамж зэрэг судрын тусламжуудыг ашиглаж болно. Зарим хууль болон адислал бусдыгаа бодвол илүү тодорхой байдаг гэдгийг санах нь чухал. Мөн зарим амлагдсан адислал мөнх бус байдлын дараа ирдэг гэдгийг санах нь чухал.

Сургаал ба Гэрээ 130-аас олж мэдсэн сургаал, зарчмуудаа эргэн хар. Бошиглогч Иосеф Смитийн Бурханы зүйлсийг тайлбарлах чадварын тухай ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн дараах үгийг уншихдаа эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод. “Иосеф Смит ах өөрийнхөө зан чанар дахь алдар суугийн давуу байдлаараа тэнгэрлэг зүйлсийг хязгаарлагдмал оюун бодолтой дэлхийн хүмүүст ойлгомжтой болгож чаддаг байсан юм. Тэрээр хүмүүст номлож, Бурханы зүйлс, хүсэл, авралын төлөвлөгөө, Иеховагийн зорилго болон бидний түүнтэй мөн бүх л тэнгэрлэг хүмүүстэй холбогдох харилцааг илчлэхдээ бүх эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ойлгох чадварт тохируулан сургаалаа заадаг байсан ба тэдгээрийг нарийн тодорхойлсон зам мэт тодорхой болгож чаддаг байлаа. Есүс Христийн илчлэлтүүдээс бусдаар өөр ямар ч хүн түүн шиг зааж, Бурханы зүйлсийг илчлэх боломжгүй байсан учир энэ нь түүний тэнгэрлэг эрх мэдэл, хүч чадлын талаар сонссон хүн бүрийг үнэмшүүлэх байсан” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 347).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 129–130 дахь зарчмууд хэрхэн Иосеф Смитийн дуудлагын талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 130:12–21-ийг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: