Сургаал ба Гэрээ болон Сүмийн Түүхийн Семинарын багшийн гарын авлагын оршил
Бидний зорилго
Шашны институт ба семинарын зорилго:
“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авах зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнхийн амьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн.”
Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг судруудаас мөн бошиглогчдын үгсийг ашиглан заадаг. Эдгээр сургаал, зарчмыг ойлгуулан сэнхрүүлэх аргаар заадаг. Бид суралцах үйл явц дахь өөрсдийнхөө үүргийг биелүүлэхэд нь суралцагчдад тусалж, сайн мэдээг бусдад заахад тэднийг бэлтгэдэг.
Эдгээр зорилгод хүрэхэд туслахын тулд та болон таны заадаг суралцагчдыг судраас хамтдаа судлахдаа сайн мэдээг заах ба суралцах дараах зарчмуудыг дагахад урамшуулан дэмжиж байна. Үүнд:
-
Сүнсээр заах ба суралцах;
-
Хайр хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх;
-
Судраас өдөр бүр судалж, хичээлийн материалыг унших. (Судар уншлагын хүснэгтийг энэ гарын авлагын хавсралт, LDS.org вэбсайт мөн store.lds.org [item no. 10494] дээрээс авч болно.)
-
Судруудын болон бошиглогчдын үгсийн хам сэдэв, агуулгыг ойлгох;
-
Сайн мэдээний сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг олж тогтоон, ойлгож, мэдрэх мөн тэднийг амьдралдаа хэрэгжүүлэх;
-
Сайн мэдээний сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэх;
-
Төгс эзэмших судрын хэсгүүд болон үндсэн сургаалуудыг төгс эзэмших.
Энэхүү багшийн гарын авлагыг танд эдгээр зорилгодоо амжилттай хүрэхэд тань туслахын тулд бэлтгэсэн билээ.
Семинарын болон Ням гаргийн ангийн өсвөр үеийн сургалтын материал
Өсвөр үеийнхэнд Есүс Христийн сайн мэдээнд хөрвөхөд нь туслах
Нэгдмэл хичээл зүтгэл
Тэргүүн Зөвлөл “өсвөр үеийнхэнд судлахаар тэрчлэн итгэлээр суралцаж, өөрсдөдөө сайн мэдээний үнэнүүдийг олж нээн мөн туршлага, бодол санаа, гэрчлэлээ хуваалцсанаар гэр бүлээ болон бусдыг хүчирхэгжүүлэхэд нь туслахад” эцэг эхчүүд, багш, удирдагчдыг уриалан дуудаж байна. Ийнхүү үйлдэх нь тэдэнд “хөрвөлт рүү удирдах замаа” (Аврагчийн арга барилаар заах нь [2012], 2) дагахад нь туслах болно.
Хамтын хүчээр ажиллаж буй Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн анги болон семинарын байгууллагууд нь өсвөр үеийнхэнд зорилгодоо хүрэхэд нь туслах зорилгоор санваарын удирдлаган доор сургалтын материал боловсруулсан. Туслах бүлэг бүр өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх онцгой үүрэгтэй учраас бүх өсвөр үеийнхний сургалтын материалын үндсэн зорилго нь өсвөр үеийнхнийг Аврагч руу удирдаж, Түүний сайн мэдээнд хөрвүүлэх явдал юм. Өсвөр үеийнхний бүх бүлэгт зориулсан энэхүү сургалтын материалыг өсвөр үеийнхний бусад сургалтын материалтай нийцүүлэхээр боловсруулсан. Жишээлбэл:
-
Өсвөр үеийнхний туслах бүлгүүд хамтран “Аврагчийн арга барилаар заах нь” (семинарын ангийн материал болон Ням гаргийн өсвөр үеийнхний сургалтын материалд аль алинд нь хэвлэгдсэн нэг хэсэг) сургалтын материалыг багш, эцэг эх, удирдагчдад Аврагчийн хэрхэн заадаг байсныг олж мэдэхэд нь туслахын тулд боловсруулсан (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], v–vii; Аврагчийн арга барилаар заах нь [2012], 4–5). “Аврагчийн арга барилаар заах нь” сургалтын материал нь Аврагч бусдыг итгэлтэй үйлдэж мөн сурах үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд нь урамшуулан дэмжсэнээр Өөрийнхөө заасан ариун нандин үнэнүүдийг эзэмшихэд нь тэдэнд хэрхэн тусалж байсныг харуулдаг. Сайн мэдээг заах болон суралцах эдгээр зарчим нь өсвөр үеийнхний бүх туслах бүлгийн сургалтын материалд орсон юм.
-
Өсвөр үеийнхний бүх туслах бүлэгт зориулсан энэхүү сургалтын материал нь яг ижил үндсэн сургаалуудыг онцолсон. Энэхүү семинарын сургалтын материалд онцолсон үндсэн сургаалууд нь өсвөр үеийнхний сургалтын материалд заадаг Үндсэн сургаалын зарчмуудтай тохирдог. Ням гаргийн ангиудад өсвөр үеийнхний сургалтын материал сар бүр эдгээр сургаалын аль нэг дээр төвлөрдөг. Семинарт өсвөр үеийнхнийг жишиг бүтээл бүрийг судлах үед эдгээр сургаалыг онцолдог. Энэхүү нэгдмэл хүчин чармайлт нь өсвөр үеийнхний Ням гаргийн ангид сурсан үнэнүүдийг семинарын анги болон бусад ангид сурсан зүйлстэй нь бататгахад тусалдаг. Өсвөр үеийнхний бүх сургалтын материал дээр эдгээр яг ижил үндсэн сургаалуудыг онцлох нь өсвөр үеийнхэн, багш нар болон эцэг эхчүүдэд илүү хоорондоо уялдаа холбоотой туршлагыг олгодог.
-
Туслах бүлэг бүрд зориулсан энэ сургалтын материал нь сайн мэдээний талаарх ойлголт болон гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд нь мөн үүнийг бусдадаа хэрхэн заахаа мэдэж авахад нь өсвөр үеийнхэнд туслах зорилготой юм. Энэхүү зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд семинарын болон өсвөр үеийнхний сургалтын материалын аль аль нь өсвөр үеийнхэнд сайн мэдээний суралцагчдын хувьд илүү идэвхтэй байж, сайн мэдээний үнэнүүдийг олж мэдэж, дараа нь эдгээр үнэний талаар бусдад тайлбарлаж, хуваалцаж бас гэрчлэхэд нь туслах зорилготой байдаг.
-
Ням гараг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд эсвэл семинарын ангид заахаар дуудагдсан хүмүүс сайн мэдээг заах болон суралцах арга барилаас хоорондоо уялдаа холбоотой байдлыг олж харах болно. Семинарын болон өсвөр үеийнхний сургалтын материал нь хоёулаа өсвөр үеийнхэнд хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд туслахад төвлөрдөг. Энэхүү хамтын зорилгын үүднээс Ням гаргийн ангийн өсвөр үеийнхний сургалтын материалыг ашиглаж буй багш нарт зориулсан сургалтын материалууд болон мэдээллүүд семинарт нээлттэй байдаг бөгөөд эдгээрийг LDS.org вэбсайтаас олж үзэх боломжтой.
Өвөрмөц талууд
Өсвөр үеийнхний туслах бүлэг бүр өсвөр үеийнхэнд сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслах онцгой үүрэгтэй байдаг (Аврагчийн арга барилаар заах нь, 12–13-ыг үзнэ үү). Жишээ нь, Ням гараг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн ангид ашигладаг сургалтын материал нь сар бүр нэг сургаалын үндсэн зарчим дээр төвлөрдөг. Харин семинарын суралцагчид эсрэгээр нь жишиг бүтээлүүдийг эхнээс нь дуустал судалж байхдаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг мэдэж авдаг.
Өсвөр үеийнхэн Ням гаргийн ангид сайн мэдээг сэдэв сэдвээр нь судалж байхдаа эдгээр үнэний талаарх өөр өөр талуудыг нээн илрүүлж мөн тэдгээрийг нэг нэгэндээ зааснаар тодорхой сургаалуудын талаарх өөрсдийн ойлголтуудыг гүнзгийрүүлж чадна. Семинарт, өсвөр үеийнхэн судар дээрх холбогдох үнэнүүдийн хүрээнд эдгээр адилхан сургаалыг олж мэдэж, ойлгож мөн тэдгээрийг амьдрал дээр болон судрууд дээрх хувь хүмүүсийн сургаалууд дээрээс харах боломжтой. Цаашлаад, судруудыг эхнээс нь дуустал судалснаар өсвөр үеийнхэн “Тэнгэрлэг Эцэг судруудаар дамжуулан тэдэнд хандан ярьдаг бөгөөд тэд судруудад хандаж мөн өөрсдийн асуудал, залбиралд хариултуудыг [олж авч] чадна” хэмээх итгэлээ хөгжүүлж чадна (Ховард В.Хантэр, “Eternal Investments” [address to Church Educational System religious educators, 1989 оны 2-р сарын 10], 2; LDS.org). Тэд бас ирээдүйн номлогч, удирдагчид бас эцэг эхчүүд болсон үедээ тэдгээрийг үр дүнтэй ашиглаж болохын тулд судруудтай илүү танил болох болно. Сайн мэдээний сургаалуудыг судлах энэ хоёр арга зам нь хоёулаа өсвөр үеийнхэнд сайн мэдээний ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусалж мөн сайн мэдээг бусдад заахад тэднийг бэлтгэхийн тулд хамтдаа ажилладаг.
Хичээлийн бэлтгэл
Их Эзэн Өөрийнхөө сайн мэдээг заадаг хүмүүст “Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой” (C ба Г 42:12) хэмээн зарлигласан. Тэрээр хожим нь эдгээр үнэн “итгэлийн залбирлаар … өгөгдөх” “Сүнсээр чиглүүлэгд[сэнээр]” (C ба Г 42:13–14) заагдах ёстой хэмээн зааварчилсан. Та хичээл бүрийг бэлдэхдээ тэдгээрийн агуулж буй судар, сургаал, зарчмуудыг ойлгоход туслах Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийл. Үүний нэгэн адил суралцагчдадаа судруудыг ойлгож, Ариун Сүнсээр заалгаж, өөрсдийн суралцсан зүйлсийг хэрэгжүүлэх хүсэлтэй байхад нь хэрхэн туслахаа төлөвлөхдөө Сүнсний өдөөлтүүдийг дага.
Энэ курсийн турш таныг хичээлээ бэлтгэх болон заахад тань Сургаал ба Гэрээ таны гол эх сурвалж байх болно. Заах гэж буй хэсгүүд эсвэл шүлгүүдээ залбирч судал. Түүхэн холбоос, хүмүүс, газар нутаг ба үйл явдлуудыг оролцуулан судрын хэсгийн хам сэдэв ба агуулгыг ойлгохыг эрэлхийл. Судрын хэсэг бүрийн хам сэдэв ба агуулгыг судалж, танилцсан бол тэдгээрт агуулагдах сургаал, зарчмуудыг олж тогтоохыг эрэлхийлж, суралцагчдын тань хувьд ойлгож, хэрэгжүүлэх хэрэгтэй хамгийн чухал үнэнүүдийг эдгээр үнэнээс сонго. Та юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ нэгэнт олж тогтоосон бол суралцагчдад тань судрууд дээрх ариун нандин үнэнүүдээс суралцаж, хэрэгжүүлэхэд хамгийн сайн тусалж чадах арга зам, заах арга барил, үйл ажиллагаануудыг тодорхойлж чадна.
Энэ үйл явцад туслахын тулд энэ гарын авлагыг бүтээсэн билээ. Хичээлийн материалууд таны заах гэж байгаа судрын хэсэгтэй холбоотой эсэхийг анхааралтай шалга. Та судрын хэсэгт зориулсан зөвлөмжүүдээс заримыг нь эсвэл бүгдийг нь ашиглахаар сонгож болно. Эсвэл та зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан санал болгосон санаануудыг ашиглаж болох юм.
Та суралцагчдадаа хичээл бүрд байгаа судрын хэсгүүдийг бүхэлд нь судлахад туслах нь чухал. Ингэснээр судрын бичээчийн хүргэхийг хүссэн захиасыг бүрэн дүүрэн ойлгоход суралцагчдад туслах болно. Гэхдээ та хичээлээ төлөвлөж байхдаа хичээлийнхээ цагт амжиж, энэ гарын авлага дээрх бүх заах зөвлөмжийг ашиглах хангалттай цаггүй гэдгээ ойлгож болно. Сайн мэдээний үнэний ач холбогдол ба үнэнийг мэдэрч, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд судрын аль хэсгүүдийг онцлохоо шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг залбирч бодож үз. Хэрэв цаг бага байвал та бүлэг шүлгийг товч дүгнэн ярилцсанаар эсвэл дараагийн бүлэг шүлэг рүү орохоосоо өмнө зарчим, сургаалыг хурдан олж тогтооход суралцагчдыг чиглүүлснээр хичээлийн бусад хэсгийг зохицуулан өөрчлөх хэрэгтэй байж болно.
Хичээлийн материалуудыг хэрхэн тохируулан өөрчлөх талаар бодож үзэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг дага.
“Миний мэдэхийн, ерөнхийлөгч Пакэр бидэнд эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохиц хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийгээ тохируулан өөрчлөхдөө Сүнсийг дагаж чадна” (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Шашны семинар ба институтийн шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], 6; si.lds.org).
Та заахаар бэлтгэж байхдаа онцгой анхаарал халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэдэнд амжилттай суралцахад нь туслахын тулд үйл ажиллагаа болон хүлээх үр дүнг зохицуул. Эцэг эх болон удирдагчидтай харилцаатай байх нь танд суралцагчдынхаа хэрэгцээг мэдэхэд мөн тэдэнд утга учиртай, сургамжтай туршлага олгоход туслах болно.
Та хичээлээ бэлтгэж байхдаа LDS.org вэбсайт дахь эсвэл хөдөлгөөнт хэрэгслээр үзэх бол Gospel Library дээрх Notes and Journal tools-ийг ашиглахыг сонгож болно. Та эдгээр хэрэгслийг судрууд болон чуулган дээр хэлсэн үгс мөн Сүмийн сэтгүүлийн өгүүлэл, хичээл зэргийг тэмдэглэхдээ ашиглаж болох юм. Та бас хичээлийнхээ үеэр ашиглахаар тэмдэглэл нэмж бас хадгалж болно. Эдгээр хэрэгслийг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээлэл авахын тулд LDS.org вэбсайт дээрх Notes and Journal Help хуудсыг үзнэ үү.
Багшийн өдөр тутмын гарын авлагыг ашиглах нь
Судрын хэсгийн оршил
Судрын хэсгийн оршлууд нь хичээл бүрийн судрын хэсгийн хам сэдэв, агуулгын товч тойм болдог.
Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм
Судрын хэсгүүд нь ихэвчлэн тодорхой сэдэв, үйл явдлууд дээр төвлөрдөг жижиг хэсгүүд эсвэл бүлгүүд болон хуваагддаг. Бүлэг шүлэг бүрд зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн бүлэг шүлэг доторх сургаалууд дагалддаг.
Заах тусламж
Заах тусламжаар сайн мэдээг заах зарчим, арга барилуудыг тайлбарладаг. Тэдгээр нь багшлах арга барилаа сайжруулахаар хичээж чармайхад тань тусалж чадна.
Хичээлийн гол хэсэг
Хичээлийн гол хэсэгт хичээлээ судалж, заахад тань зориулсан удирдамж багтсан байдаг. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, бүдүүввч зураг, хүснэгт бүхий заах санаануудыг санал болгодог.
Сургаал, зарчмууд
Судрын хэсгийг судлах үед сургаал, зарчмууд аяндаа гарч ирэх ба суралцагчидтайгаа ярилцах үедээ тэдгээрийг олж тогтоож, онцлоход тань туслах үүднээс тэдгээрийг тодруулсан байдаг.
Зураг
Та зааж байхдаа боломжтой бол Сүмийн удирдагчдын болон судрын үйл явдлуудын талаарх зургуудыг үзүүлэн болгон ашиглаж болно.
Хуудсан дээр өгөгдсөн зай
Хуудсан дээр өгөгдсөн зайг Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх үедээ тэмдэглэл, зарчим, тохиолдсон үйл явдал эсвэл бусад санааг бичиж тэмдэглэх зэрэг хичээлийн бэлтгэлд ашиглаж болно.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Тодорхой ойлголт эсвэл судрын хэсгүүдийн талаарх нэмэлт ойлголт өгөхийн тулд түүхэн нөхцөл байдлын талаарх нэмэлт эшлэлүүд болон тайлбаруудыг зарим хичээлийн төгсгөлд оруулсан. Заах үедээ асуултуудад хариулах эсвэл нэмэлт ойлголтууд өгөхөөр бэлтгэхдээ энэ хэсэгт байгаа мэдээллийг ашиглаарай. Нэмэлт тайлбар өгөх зүйлсийг LDS.org вэбсайт дээрх энэ гарын авлагын цахим хувилбаруудаас олж авч болно.
Заах нэмэлт санаа
Заах нэмэлт санааг зарим хичээлийн төгсгөлд оруулсан. Эдгээр заах санаа нь хичээлийн гол хэсэгт олж тогтоож эсвэл онцлоогүй байж болох сургаал, зарчмуудыг заах зөвлөмж юм. Тэдгээр нь мөн LDS.org вэбсайт дээрх DVD үзүүлэн таниулах материал, видео бичлэг ашиглах зөвлөгөөнүүдийг багтаасан байж болно. Заах нэмэлт санаануудыг LDS.org вэбсайт дээрх энэ гарын авлагын цахим хувилбаруудаас олж авч болно.
Өдөр тутмын семинарын хөтөлбөр (чөлөө авсан цаг ба өглөөний)
Энэхүү гарын авлага нь өдөр тутам заах семинарын багш нарт зориулсан дараах хэсгүүдийг багтаадаг. Үүнд: өдөр тутам заах багшийн 160 хичээл, заах тусламж, төгс эзэмших судар болон үндсэн сургаалуудыг заах эх сурвалжуудыг багтаасан болно.
Багшийн өдөр тутмын хичээлүүд
Хичээл явуулах байдал
Энэ гарын авлагын хичээл бүр нь тодорхой нэг санаа, сургаал, зарчим дээр төвлөрөхөөсөө илүү судрын хэсгүүд дээр төвлөрдөг. Энэхүү загвар нь танд болон суралцагчдад судруудыг дэс дараатай судалж, судрын хэсгээс гарч ирэх сургаал, зарчмуудын талаар хэлэлцэхэд туслах болно. Суралцагчид сургаал, зарчим дээрх хам сэдвээс суралцсанаар тухайн үнэний талаарх тэдний ойлголт гүнзгийрнэ. Үүнээс гадна суралцагчид сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиасын бүрэн цар хүрээг илүү сайн харж, ойлгох болно. Ийм арга замаар судруудыг заах нь суралцагчдад хувиараа судраас судлах үедээ мөнхийн үнэнийг олж мэдэн, хэрэгжүүлж сурахад тусалдаг.
Хичээл бүрд судрын хэсгийн бүх хэсгийг онцолдоггүй. Сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиас дотор тийм ч чухал биш эсвэл өсвөр үеийнхэнд тийм ч их хэрэгтэй биш хэсгүүд байгаа учраас зарим хэсэгт багахан анхаарал хандуулсан. Та зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн, эдгээр материалыг ашиглах үүрэгтэй. Та тодорхой нэг сургаал, зарчимд хичээлийн материалд зааварласнаас илүү их ач холбогдол өгөх эсвэл тус гарын авлагаар гүнзгийрүүлэн судлах судрын хэсгүүдэд арай бага анхаарал хандуулах зэргээр тус гарын авлага дээрх хичээлийн санаануудыг тохируулан ашиглаж болно. Хичээлдээ бэлтгэх, заах үедээ эдгээрийг тохируулан өөрчлөхөд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Сургаал ба зарчмууд
Хичээл бүрийн гол хэсэгт хэд хэдэн гол сургаал, зарчмыг тодруулсныг та олж харах болно. Эдгээр сургаал, зарчим нь: (1) судрын хэсгийн гол захиасыг тусгасан; (2) суралцагчдын хэрэгцээ ба нөхцөл байдалд яг таг нийцсэн; эсвэл (3) суралцагчид ба Их Эзэний хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд тусалж чадах гол үнэнүүд учраас энэхүү сургалтын материал дээр тодорхойлогдсон. Сургаал ба Гэрээ нь энэхүү сургалтын материалд тодорхойлогдсоноос илүү олон үнэнийг заадаг болохыг анхаарна уу. Ерөнхийлөгч Боид К.Пакэр судрууд нь “бүх нөхцөл байдалд хүн бүрийн хэрэгцээнд нийцэх үнэнүүдийн төгсгөлгүй хэлхээнүүдийг агуулсан байдаг” гэж заажээ (“The Great Plan of Happiness” [СБС-ийн Сургаал ба Гэрээ/Сүмийн түүхийн бага хурал, 1993 оны 8-р сарын 10], LDS.org; мөн Teaching Seminary: Preservice Readings [2004], 69, LDS.org-ийг үзнэ үү).
Та заах үедээ судрууд дахь сургаал, зарчмуудыг олж тогтоох боломжийг суралцагчдад байнга олгож бай. Суралцагчид өөрсдийн олж мэдсэн үнэнийг илэрхийлэхдээ сургаал, зарчмуудыг гарын авлага дээр тодорхойлсноос өөр үгс ашиглан тайлбарлаж болох юм. Тэд мөн хичээлийн тоймд багтаагүй үнэнийг олж мэдэж болно. Суралцагчдын ашигласан үгс гарын авлагад байгаагаас өөр эсвэл тэд сургалтын хөтөлбөрт дурдаагүй ямар нэг үнэнийг олж тогтоосон гэсэн шалтгаанаар тухайн суралцагчийн хариултыг буруутгахаас зайлсхий. Гэхдээ суралцагчийн хэлсэн зүйл сургаалын хувьд буруу байвал хайр, итгэлээ харуулан, эелдгээр залруулах нь таны үүрэг мөн. Энэ нь ангийн бусад суралцагчийн хувьд чухал ач холбогдолтой суралцах туршлага болж болох юм.
Суралцагчийн үүрэг
Энэ гарын авлагад өдөр тутмын 160 хичээл бий. Та энэ ангийг заах хугацаанаасаа хамааран шаардлагатай бол хичээлүүд болон суралцах хуваарийг тохируулж өөрчилж болно. Гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас суралцагчийн үүргийн талаарх удирдамжийг үзнэ үү. Энэхүү суралцагчийн удирдамж нь 36 долоо хоног буюу хичээлийн 180 хоногт суурилсан бөгөөд танд өдөр тутмын хичээлүүдээ сонгож, төгс эзэмших судрууд болон үндсэн сургаалуудыг төгс эзэмшихэд нь суралцагчдад тусалж, өмнөх материалуудаа эргэн харж мөн хуваарь тасалдсаныг нөхөх боломжоор хангадаг 20 “чөлөөт өдрийг” багтаасан.
Нэмэлт ажил
Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж-ийг өдөр тутмын семинарын хөтөлбөрүүдэд суралцагчдыг нэмэлт ажлаар хангах эх сурвалж болгон ашиглаж болно. Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамжин дээрх хичээлүүд нь уг гарын авлагад танилцуулсан хичээлүүдтэй тохирдог. Хичээл их тасалсан суралцагчид хамрагдаж амжаагүй хичээлийн агуулгадаа тохирохуйц судлах удирдамжин дээрх даалгавруудыг гүйцэтгэж болно. Даалгавруудыг LDS.org вэбсайтаас хэвлэн авч болох учраас нэмэлт ажил хийх шаардлагатай суралцагчдад гарын авлагыг бүтнээр нь өгөх шаардлагагүй. Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр оршил хэсгийн “Гэрээр судлах семинарын хөтөлбөр” гэсэн гарчигтай хэсгээс олж авч болно.
Заах тусламж
Заах тусламж нь энэхүү гарын авлагын хуудаснуудын захад байрласан. Эдгээр заах тусламж нь Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийг судлахдаа сайн мэдээг заах ба суралцах үндсүүдийг та болон таны зааж байгаа суралцагчид хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлан, үлгэрлэн үзүүлэхэд тусалдаг. Тэдгээр нь мөн олон янзын заах арга барил, ур чадвар, санааг хэрхэн үр бүтээлтэй ашиглах зөвлөгөөг санал болгодог. Заах тусламжин дээрх зарчмуудыг ойлгосон бол зааж байхдаа тэдгээрийг тохируулж хэрэгжүүлэх арга замуудыг олж мэд.
Гэрээр судлах хичээлүүдийг ашиглах нь
Суралцагчийн хичээлийн тойм
Уг тойм нь суралцагчийн судлах удирдамжаас суралцагчдын энэ долоо хоногт судалсан хам сэдэв, сургаал, зарчмуудтай танилцахад туслах болно.
Хичээлийн оршил
Хичээлийн оршил нь энэ хичээлд судрын аль хэсгийг онцлох шаардлагатайг мэдэхэд танд тусална.
Хичээлийн гол хэсэг
Хичээлийн гол хэсэг нь таныг судлах мөн заах үед удирдамжаар хангах болно. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, бүдүүвч зураг, хүснэгт бүхий заах санаануудыг санал болгодог.
Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм
Судрын хэсгүүд дэх хам сэдэв, агуулга өөрчлөгдөх үед шүлгүүд бүлэг болон хуваагддаг. Бүлэг шүлэг бүрд зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн бүлэг шүлэг доторх сургаалууд дагалддаг.
Сургаал ба зарчмууд
Судрын хэсгийг судлах үед сургаал, зарчмууд аяндаа гарч ирэх ба суралцагчидтайгаа ярилцах үедээ тэдгээрийг олж тогтоож, онцлоход тань туслах үүднээс тодруулсан байдаг.
Дараагийн хэсгийн оршил
Хичээл бүрийн сүүлийн догол мөр дараагийн хэсгийн талаар цухас дурддаг. Ирэх долоо хоногт судлах судруудыг урьдчилан мэдэхэд суралцагчдад туслахын тулд энэ догол мөрийг хичээл бүрийн төгсгөлд хуваалц.
Гэрээр судлах семинарын хөтөлбөр
Хол ойр болон бусад хүчин зүйлээс (хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт) шалтгаалан өдөр тутмын ангидаа суух боломжгүй байгаа суралцагчидтай газруудад гэрээр судлах семинарын ангиудыг орон нутгийн санваарын удирдагчид болон институт, семинарын төлөөлөгчдийн удирдлагаар зохион байгуулж болно. Гэрээр судлах семинарын ангиуд нь ерөнхийдөө өглөө эрт эсвэл чөлөө авсан цагтай өдөр тутмын ангиудтай газруудад боломжгүй байдаг.
Гэрээр судлах семинарын хөтөлбөр суралцагчдад долоо хоногийн турш ангид хамрагдахын оронд гэртээ бие даан суралцан, семинарын кредит хүлээн авах боломжийг олгодог. Эдгээр хичээлийг Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж гэсэн тусдаа гарын авлагаас олж авч болно. Суралцагчид долоо хоногт нэг удаа семинарын багштайгаа уулзан, өөрсдийн ажлыг танилцуулж, хичээлд хамрагдана. Суралцагчийн судлах удирдамж, долоо хоног тутмын хичээлүүдийг доор тайлбарласан болно.
Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамж
Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж нь гэрээр суралцдаг суралцагчдад Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийг долоо хоногийн өдрүүдэд семинарт хамрагдан суралцдаг суралцагчидтай ижил туршлагыг хүлээн авахад нь туслахын тулд бүтээгдсэн билээ. Иймээс суралцагчийн судлах удирдамж болон сургаал, зарчмууд нь энэ гарын авлага дээрх материалтай адил. Суралцагчийн удирдамж бас төгс эзэмших судрын зааврыг агуулдаг. Төгс эзэмших судрын хэсгүүд нь судрын текстэд агуулгаараа харагддаг бөгөөд ихэнхдээ бичих үйл ажиллагаа тухайн хэсгүүд бүхий хичээлүүд дээр багтсан байдаг.
Долоо хоног бүр гэрээр судлах семинарын суралцагчид суралцагчийн судлах удирдамжаас дөрвөн хичээлийг үзэж дуусган, семинарын багшийнхаа долоо хоног тутмын нэг хичээлд хамрагдана. Суралцагчид өөрсдийн судрын тэмдэглэл дээр судлах удирдамжийн нэлээд хэдэн даалгаврыг гүйцэтгэсэн байна. Суралцагчид хоёр ширхэг судрын тэмдэглэлийн дэвтэртэй байх ёстой. Тэгснээр тэд нэгийг нь багшдаа шалгуулахаар үлдээж, нөгөө дэвтэр дээрээ ажлаа үргэлжлүүлж болно. Суралцагчид долоо хоног бүр багштайгаа уулзахдаа нэг тэмдэглэлийн дэвтрээ гэрээр заах багшдаа өгч, нөгөө дэвтрээ буцаан авч, ирэх долоо хоногийнхоо хичээлүүдэд ашиглана. (Жишээлбэл: Нэг долоо хоногийн турш суралцагч 1-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Дараа нь суралцагч энэ дэвтрээ ангид авчирч, багшдаа өгнө. Дараагийн долоо хоногийн турш суралцагч 2-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Суралцагч багшдаа 2-р дэвтрээ өгөхөд, багш 1-р дэвтрийг түүнд буцааж өгнө. Суралцагч 1-р дэвтэр дээрээ дараагийн долоо хоногийнхоо даалгавраа хийнэ.)
Семинарын бүх суралцагчийг өдөр бүр судраас суралцаж, сургалтын материалыг уншихад урамшуулан дэмждэг ч гэрээр судлах суралцагчид нэмэлт 30–40 минутыг гэрээр судлах дөрвөн хичээлийн хэсэг бүр дээр зарцуулж, долоо хоног бүр гэрээр судлах хичээлд хамрагдах хэрэгтэйг ойлгох ёстой.
Гэрээр заах багшийн долоо хоног тутмын хичээлүүд
Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж дээрх хэсэг бүр нь өдөр тутам зээх багшийн гарын авлагын таван хичээлтэй дүйцнэ. Уг гарын авлагын таван хичээл тутмын дараа долоо хоног тутам гэрээр заах багшийн нэг хичээл байгаа. Гэрээр судлах хичээлүүд нь суралцагчийн судлах удирдамжин дээрх хичээлүүдийг долоо хоногийн турш судалж дуусгаснаар суралцсан сургаал, зарчмуудынхаа талаарх ойлголтыг нэгтгэн дүгнэж, гүнзгийрүүлж, хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах болно. Эдгээр хичээл суралцагчийн судлах удирдамжин дээр тэмдэглэгдээгүй нэмэлт үнэнийг гаргаж ирж болох юм. (Хичээлийн хуваариа төлөвлөх тусламжийг гарын авлагын төгсгөл дэх хавсралтын гэрээр заах багш нарт зориулсан суралцагчийн үүргийн талаарх удирдамжаас харж болно.)
Та гэрээр заах багшийн хувьд суралцагчдыг долоо хоног бүр гэртээ юу суралцаж буйг ойлгож мэдэх ёстой. Тэгснээр тэдэнтэй уулзах үедээ тэдний асуултуудад хариулж, ач холбогдолтой ярилцлага өрнүүлж чадна. Суралцагчдаас долоо хоног тутмын нэг удаагийн хичээлдээ судруудаа болон судрын тэмдэглэл, суралцагчийн судлах удирдамжаа авчрахыг хүс. Тэгснээр хичээлийн үеэр тэдгээрийг сөхөн харах боломжтой. Зааж буй суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан Ариун Сүнсний нөлөөгөөр хичээлүүдийг тохируулан заа. Та мөн хичээлд бэлтгэж, заах үедээ энэ гарын авлага дээрх өдөр тутмын багшийн хичээлүүдийг ашиглаж болно. Өдөр тутмын хичээлүүдэд ашиглах заах тусламж, арга барилыг судлах нь долоо хоног бүр заах хичээлийг тань баяжуулах болно. Зааж буй суралцагчдынхаа онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүл. Жишээлбэл, суралцагчдын хэн нэг нь бичиж чадахгүй бол дуу хураагуур ашиглах эсвэл өөрийн бодол санааг гэр бүлийнхээ хэн нэгэнд юм уу найздаа хэлж бичүүлэхийг зөвшөөрч болно.
Долоо хоног тутмын хичээлийн дараа суралцагчдын судрын тэмдэглэлийг хураан авч, тэднийг үргэлжлүүлэн судлахад урамшуулан дэмж. Дээрх “Гэрээр судлах суралцагчдын удирдамж” нэртэй хэсэгт тайлбарласнаар тэдэнд дараагийн долоо хоногийн даалгавруудаа хийх судрын тэмдэглэлийг тарааж өг. (Гадасны семинарын багш нар санваарын удирдагчид болон эцэг эхчүүдийн удирдлаган доор гэрээр судлах семинарт бүртгүүлсэн семинарын суралцагчидтайгаа цахим хэлбэрээр харилцаж болно.)
Суралцагчийн судрын тэмдэглэл дээрх даалгаврыг шалгах үедээ тэдний ажлын талаар цаг тухайд нь товч тэмдэглэл бичиж эсвэл дараа нь уулзахдаа өөрийн сэтгэгдлийг хэлж бай. Түүнчлэн та дэмжлэг үзүүлж, утга учиртай санал зөвлөгөөг хэлэх өөр бусад арга замыг эрэлхийлж болно. Энэ нь ажлынх нь талаар санаа тавьж байгаагаа мэдэх боломжийг суралцагчдад олгох бөгөөд тэднийг өөрсдийн хариултуудад анхааралтай ханддаг байх хөшүүрэг нь болж болох юм.
Суралцагчид гэрээр судлах хичээлүүдээ хийж гүйцэтгэсэн үедээ төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихээр ихээхэн хичээж чармайсан байх болно. Гэрээр заах семинарын багш нар тухайн долоо хоногийн хэсгийг судалж байх үед гарч ирсэн төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжээр уншихад эсвэл давтахад урьснаар суралцагчдынхаа долоо хоногийн турш гаргасан хичээл зүтгэлийг шалгаж болдог.
Бусад эх сурвалж
Иосеф Смитийн тэмдэглэл төслүүд
Энэ гарын авлага дээрх түүхэн мэдээллийн ихэнх хэсгийг Сүмийн түүх болон Иосеф Смитийн тэмдэглэлийн төслүүдээс авсан. Ялангуяа, Сүмийн түүхчийн хэвлэлээс гаргасан Иосеф Смитийн тэмдэглэлийн төслүүдийн 1, 2-р баримтуудын цувралаас тусламж авсан (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сүмийн Түүхийн албаны хэвлэл) Дижитал дүрсүүдийг үзэж мөн Иосеф Смитийн тэмдэглэлийн төслүүд дээрх эх баримтуудын гар бичмэлийг унших бол josephsmithpapers.org вэб сайтаар зочилно уу.
Тайлбар ба бүртгэлийн хэрэгслүүд
Семинарын багшийн гарын авлага ба суралцагчийн судлах удирдамж нь LDS.org болон гар утасны Gospel Library программууд дээр тавигдсан. Багш нар болон суралцагчид хичээлээ бэлтгэж, судраас судалж байхдаа эдгээр гарын авлагын онлайн хувилбарт тайлбар хийж, тэмдэглэл нэмэхдээ онлайн болон гар утасны Notes and Journal хэрэгслүүдийг ашиглаж болно. Багшийн гарын авлага болон суралцагчийн судлах удирдамжийг LDS.org вэбсайтаас олон төрлийн форматаар (PDF, ePub, mobi [Kindle] файлууд гэх мэт) татаж авах боломжтой болсон.
Нэмэлт зүйлс
Дараах эх сурвалжуудыг өөрийн зааварлагч, Сүмийн орон нутгийн хангамжийн алба, Сүмийн онлайн дэлгүүр зэргээр (store.lds.org) дамжуулан авч болно. Үүнд:
-
Doctrine and Covenants and Church History Visual Resource DVDs (дугаар 08042; Зөвхөн англи, испани, португаль хэл дээр)
-
Doctrine and Covenants and Church History DVD (дугаар 54012)
-
LDS.org вэбсайт дээрх Media Library
-
Сайн мэдээний уран зургийн цуглуулга (дугаар 06048)
-
Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт (дугаар 36863)
-
Gospel Topics on LDS.org
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол (товхимлын дугаар 09403)