Институт ба семинар
98-р хичээл: Сургаал ба Гэрээ 93:21–53


98-р хичээл

Сургаал ба Гэрээ 93:21–53

Оршил

Энэ бол Сургаал ба Гэрээ 93-ын хоёр хичээлийн хоёр дахь нь юм. Бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг 1833 оны 5-р сарын 6-нд хүлээн авчээ. Илчлэлтийн сүүлийн хэсэгт Их Эзэн бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай чухал үнэнүүдийг илчилдэг. Энэ илчлэлтийг хүлээн авч байх үед олон хүн бидний оршихуй нь жирэмслэлт эсвэл төрөлтөөр эхэлсэн гэж итгэдэг байсан. Энэ сэтгэлгээ өнөөдөр ч гэсэн ноёрхдог. Их Эзэн Иосеф Смитэд “эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан” (С ба Г 93:29) мөн бидний сүнс бол үүрд мөнх хэмээн заасан. Тэрээр түүнчлэн бид хэрхэн үнэн ба гэрлийг хүлээн авч болохыг мөн бошиглогч болон Сүмийн бусад удирдагчид гэр бүл нь хүчирхэгжсэн ба хамгаалагдсан байж болохын тулд гэр орноо цэгцлэхийг зааварласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 93:21–39

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд хэрхэн үнэн ба гэрлийг хүлээн авахыг зааварлав

Суралцагчдаас гэр бүлийн ууган хүүхдүүдийг босож зогсохыг хүс.

  • Ууган хүүхэд ямар үүрэг хариуцлагатай байдаг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдаас суухыг хүс. Тэгээд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:21–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Есүс Христ Өөрийнхөө тухай юу илчилснийг олж мэдэхийг хүс.

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийн дундаас юугаараа ялгаатай вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоосон байх ёстой. Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийн ууган нь юм.).

Есүс Христ нь Эцэгийн Ууган хүү учраас Түүнийг Эцэгт байгаа бүхний “өвлөгчөөр томилсон” гэдгийг тайлбарла (Еврей 1:2). Гэхдээ, Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг энэ өвөөс хуваалцаасай хэмээн хүсдэг. Бидэнд “Христийн хамтран залгамжлагчид” (Ром 8:17) байх мөн “Ууган Хүүгийн сүм” (С ба Г 93:22; мөн С ба Г 76:51–54-ийг үзнэ үү) дунд тоологдох боломж байдаг. Энэ арга замаар бид бас Эцэгт байгаа бүхнийг хүлээж авч чадна (С ба Г 76:55; 84:37–38-ыг үзнэ үү).

  • Сургаал ба Гэрээ 93:22-т цэдэглэснээр, Ууган Хүүгийн алдар суугийн хүртэгчид байхын тулд бид юу хийх ёстой вэ?

  • Есүс Христээр дамжин төрдөг гэдэг нь юу гэсэн үг вэ? (Цагаатгалын хүчээр бүх нүглээсээ цэвэрлэгдэж, сүнсээр дахин төрсөн байх юм.)

  • 21-р шүлэгт Есүс Христ “эхлэлд Эцэгтэй хамт байсан” гэж хэлснийг анхаар. 23-р шүлэгт цэдэглэснээр, эхлэлд Эцэгтэй хамт өөр хэн байсан бэ? (Энэ шүлэг дэх та нар гэсэн үг нь Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийг хэлдэг юм.) Та суралцагчдад 23-р шүлэг дэх та нар гэсэн үгийг өөрсдийн нэрээр орлуулаад, үүнийг судрынхаа захад бичихийг зөвлөж болно.)

Бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдарч байхдаа бид Эцэг, Хүү хоёроор заалгаж, үнэнийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:24–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн эдгээр шүлэгт үнэний тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Та 24-р шүлэг дэх үнэний тухай Их Эзэний тодорхойлолтоос юу сурч мэдсэн бэ?

  • 25-р шүлэгт хэнийг дүрсэлсэн байна вэ? (Сатан.)

  • Сатан бидний үнэний мэдлэгт нөлөөлөхөөр хэрхэн эрэлхийлдэг вэ? (“Мөн үүнээс илүү буюу дутуу байх ямар ч зүйл” гэдэг хэллэг нь Сатан үнэний тухай бидний мэдлэгийг гажуудуулж, бууруулахыг эрэлхийлдэг болохыг илтгэдэг.)

  • Бид 26-р шүлгээс Есүс Христийн тухай юу сурч авдаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 93:36–37-г дотроо уншаад, гэрэл ба үнэний талаар Их Эзэний илчилсэн нэмэлт үнэнүүдийг олж тогтооход урь.

  • Их Эзэн эдгээр шүлэгт гэрэл ба үнэний тухай юуг илчилсэн бэ? (Мөн оюун ухаан хэмээн нэрлэгддэг гэрэл ба үнэн нь Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгийн мөн чанар гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)

  • Гэрэл ба үнэнийг хүлээн авах нь бидэнд ямар ач тустай вэ? (Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Тэднийг хариулах үед, тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал. Гэрэл ба үнэнийг хүлээн авснаар бид Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болж чадна.)

гэрэл ба үнэн

Дагалдах бүдүүвч зургийг самбар дээр хуулан зур, харин хоёр нүдэнд нь мэдэгдлүүдийг бичих хэрэггүй. Хичээлийн явцад суралцагчид эдгээр зарчмыг олж илрүүлэх болно. Та энэ бүдүүвч зургийг хичээлийн дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахад суралцагчдыг урьж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:26–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, үнэн ба гэрлийг хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг хайж олохыг хүс.

  • Бид үнэн ба гэрлийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Бид зарлигуудыг дагаснаар үнэн ба гэрлийг хүлээн авдаг. Энэ зарчмыг самбар дээрх бүдүүвч зургийн баруун талын нүдэн дотор бич.)

  • Зарлигуудад дуулгавартай байх нь үнэн ба гэрлийг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Та зарлигуудад дуулгавартай байснаар үнэн ба гэрлийг хүлээн авснаа хэзээ мэдэрсэн бэ?

Бид төрөхөөсөө өмнө Бурхантай амьдарч байхад бидэнд сонгох эрх—өөрсдийнхөө төлөө сонгох ба үйлдэх чадвар байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:29–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сонгох эрхээ ашиглах нь гэрэл ба үнэнийг хүлээн авах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

  • 31–32-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид гэрлийг хүлээн авахгүй байхаар сонговол үр дагавар нь ямар байх вэ? (Бид өөрсдийгөө буруушаалтанд оруулна. Энэ нь бидэнд боломжтой байгаа гэрлийг хүлээн авахаас татгалзсанаар бид өөрсдийн сүнслэг өсөлтөд саад болно гэсэн утгатай.)

Суралцагчдаас дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс:

  • Бид аль хэдийн хүлээн авсан гэрэл ба үнэнээ алдаж болох уу? (Суралцагчдыг энэ асуултад хариулахад нь туслахын тулд тэднийг Сургаал ба Гэрээ 93:39-ийг судлахад урь. Та түүнчлэн суралцагчдыг Алма 12:10–11-ийг судлахад урьж болно.)

  • Юу гэрэл ба үнэнийг алдахад хүргэдэг вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Дуулгаваргүй байдал, хуурамч уламжлал нь гэрэл ба үнэнийг алдахад хүргэдэг. Энэ зарчмыг самбар дээрх бүдүүвч зурагны зүүн талын нүдэн дотор бич.)

  • Бидний Тэнгэрлэг Эцэгээс ирэх гэрэл ба үнэнийг алдахад хүргэж болох зан заншил эсвэл олон хүний нийтээрээ зохион байгуулдаг үйл ажиллагааны зарим ямар жишээ байна вэ?

тараах материал шигтгээ зурагДараах үйл ажиллагаа нь Бурханы зарлигт дуулгавартай эсвэл дуулгаваргүй байх бидний хувийн сонголтууд гэрэл ба үнэнийг хүлээж авах эсвэл үүнийг алдах бидний чадварт хэрхэн нөлөөлдгийг харуулахад тусална. Дараах мэдээллийг самбар дээр үзүүл эсвэл үүнийг суралцагч бүрд хүрэлцэхүйц тараах материал дээр хувил. Нэг суралцагчийг эхний догол мөрийг чангаар уншихад урь: Ангийнхнаас Мариагийн сонголтууд түүний гэрэл ба үнэнийг хүлээн авах чадварт нь яагаад мөн хэрхэн нөлөөлөхийг тайлбарлахыг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа, энэ үйл явцыг 2–4 дэх догол мөрүүд дээр давт.

  1. Мариа өглөө, орой бүр залбирдаг. Тэрээр үйлчлэл хийж, гэрээнүүдээ сахин, өдөр бүр судраас судлахдаа баяртай байдаг. Тэр гэр бүлээрээ судар судлах, залбирахын тулд гэрийнхнээ цуглуулахад тогтмол тусалдаг. Тэр долоо хоног бүр Сүм дээр ариун ёслолоос хүртэхийг тэсэн ядан хүлээдэг.

  2. Мариа өдөр бүр биш ч гэсэн ихэнхдээ залбирч, судраас судалдаг. Тэр ихэнх тохиолдолд сүмд явж, үг хэлж буй болон зааж байгаа хүмүүсийг байнга сонсдог. Тэр найзуудаа тэнд байхыг мэдэж байвал л Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд очдог.

  3. Мариа ядраагүй эсвэл яараагүй үедээ л залбирдаг. Тэр гэрийн ажилд дурамжхан тусалж, зөвхөн өөртөө тохиромжтой үед л гэр бүлтэйгээ судар уншдаг. Тэр сүм болон Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг байнга тасалдаг. Тэр хааяа Мэргэн ухааны үгийг зөрчдөг.

  4. Мариа хэзээ ч залбирдаггүй, судраас уншдаггүй буюу Сүмийн цуглаанд ирдэггүй. Бишоп түүнтэй уулзахыг хүссэн боловч тэр түүнтэй ярьдаггүй. Тэр Мэргэн ухааны үгийг үргэлж зөрчдөг. Гэр бүлийнхээ гишүүдтэй байнга маргалддаг. Түүнд Тэнгэрлэг Эцэг хол байгаа мэт санагддаг.

  • Та эдгээр жишээн дээр үндэслээд, бидний өдөр тутмын шийдвэр чухлыг мөн бидний хүлээн авах гэрэл ба үнэнд тэдний үзүүлэх нөлөөг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Сургаал ба Гэрээ 93:40–53

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг гэр орноо цэгцлэхийг зөвлөв

Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултыг ярилцахад урь.

  • Та нарын эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүнтэй харьцах харилцаа та нарыг гэрэл ба үнэнд өсөхөд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг асуултыг хэлэлцсэний дараа, тэдний цөөн хэдээс ангийнхантайгаа хариултаа хуваалцахыг хүс. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бурханы эцэг эхчүүдэд өгсөн үүрэг хариуцлагыг олж мэдэхийг хүс.

  • Бурхан эцэг эхчүүдэд ямар үүрэг хариуцлага өгсөн бэ?

  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ “гэрэл ба үнэнд” хэрхэн өсгөх вэ?

Их Эзэн Фредерик Г.Виллямс, Сидней Ригдон, Бага Иосеф Смит нарт хүүхдүүддээ гэрэл ба үнэнийг илүү сайн зааж, гэр бүлээ цэгцлэхийг зааварласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 93:41–48-ыг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:49–50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, бидний гэр бүлд хамаатай анхааруулгыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн эдгээр шүлэгт ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? (Суралцагчдыг дараах зарчмыг олж тогтооход тусал. Бид үргэлж залбирч, гэр орондоо илүү хичээнгүй мөн санаа зовж байх ёстой. Үгүй бол ёс бус нэгэн бидний дээр хүчийг олно.)

  • Та “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байх” гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?

Энэ сэрэмжлүүлгийг эцгүүдэд өгсөн хэдий ч, энэ нь бас тэдний гэр бүлийнхэнд хамаатай гэдгийг онцолж хэл. Суралцагчдыг өсвөр үеийнхэн гэр орондоо илүү хичээнгүй мөн санаа зовж байх арга замуудыг санал болгоход урь. Нэг суралцагчаар ангийнхны хариултуудыг самбар дээр бичүүл.

Энэ хичээл дээр суралцсан сургаал болон зарчмуудын талаар гэрчилснээр хичээлийг дуусга. Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээрийн аль нэг асуултад хариулж бичихэд урь.

  1. Та нар гэрэл ба үнэнд өсөж болохын тулд илүү итгэлтэйгээр дагаж болох нэг зарлигийг олж тогтоо. Тэр зарлигийг илүү итгэлтэйгээр сахихын тулд та нар юу хийх вэ?

  2. Та нар хэрхэн гэр орондоо илүү хичээнгүй мөн санаа зовж чадах вэ? Дараагийн долоо хоногт өөрийгөө сайжруулахыг эрэлхийлэх нэг арга замыг дурдсан зорилгыг бич.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 93:40–50. Хүүхдүүдийг гэрэл ба үнэнд хүмүүжүүлэх нь

Тэргүүн Зөвлөл дараах зөвлөгөөг өгсөн.

“Үр хүүхдүүдийг тань Сүмд ойр байлгах сайн мэдээний зарчмуудыг тэдэнд зааж, эдгээр зарчмаар хүмүүжүүлэхэд бүх хүч чармайлтаа дайчлан ажиллахыг бид эцэг эхчүүдэд уриалж байна. Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь бөгөөд Бурханаас өгсөн энэхүү үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх амин чухал ажлыг өөр ямар ч арга хэрэгслээр биелүүлэх буюу орлуулах боломжгүй юм.

Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд бид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлүүдийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 1.4.1-ээс эш татав).