65-р хичээл
Сургаал ба Гэрээ 59
Оршил
1831 оны 8-р сарын 7-ны ням гарагт бошиглогч Иосеф Смит Жаксон гүнлэгт байхдаа Сургаал ба Гэрээ 59-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн Сионд ирээд удаагүй байгаа гэгээнтнүүдээс юу хүсэн хүлээж буйгаа, хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахих ёстойг тогтоожээ. Их Эзэний зарлигуудыг сахидаг хүмүүс сүнслэг болон түр зуурын адислалуудыг авах болно гэдгийг Тэрээр батлан хэлсэн байна.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 59:1–4
Их Эзэн Сион дахь итгэлтэй гэгээнтнүүдэд өгөх адислалуудаа дүрсэлжээ
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.
Хичээлийн эхэнд Полли Найт гэдэг нэрийг самбар дээр бич. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 57-р хэсгийн талаарх хичээлээс түүний талаар юу санаж байгааг нь асуу. Суралцагчдад санахад нь тусламж хэрэгтэй бол нэг суралцагчийг 62-р хичээлээс Полли Найтын тухай түүхийг уншихад урь.
-
Та нар Полли Найтын ямар чанарыг биширдэг вэ?
Поллиг нас барсан өдөр Иосеф Смит Сургаал ба гэрээ 59-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Тэднийг Сургаал ба Гэрээ 59:1–2-ыг дотроо уншаад, түүний найзууд болон хайртай хүмүүст утга учиртай байсан байж болох хэллэгүүдийг олоход урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
1-р шүлэгт цэдэглэгдсэнээр, энэ илчлэлт нь Полли Найтаас гадна хэнд хамаатай вэ? (Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг гэгээнтнүүд.) Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах гэдэг нь ямар утгатай вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 59:3–4-ийг чанга уншихад урьж, ангийнхныг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан Түүнийг дуулгавартай дагадаг хүмүүст амлагдсан түр зуурын болон сүнслэг адислалуудыг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
4-р шүлэгт, зарим хүн адислал гэж үздэггүй ямар адислалыг Их Эзэн амлаж байна вэ? (“Цөөн бус зарлигууд.”) Зарлигууд нь ямар байдлаар бидэнд адислал байж болох вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед та тэдэнд Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг уншихыг зөвлөж болно.)
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан зарлигуудыг сахивал …
Суралцагчдыг 1–4-р шүлгээс сурсан зүйлээ ашиглан өгүүлбэрийг гүйцээхэд урь. Суралцагчдын энэ зарчмыг илэрхийлэх нэг арга нь хэрэв бид Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан зарлигуудыг сахивал, материаллаг болон сүнслэг байдлаараа адислагдах болно гэсэн арга юм. Суралцагчдыг энэ илчлэлтийг үргэлжлүүлэн судлахдаа энэ зарчмуудын өөр жишээнүүдийг олж мэдэхэд урь.
Сургаал ба Гэрээ 59:5–8
Их Эзэн гэгээнтнүүдэд зарлигууд өгөв
Их Эзэн Сион дахь гэгээнтнүүдэд хэд хэдэн зарлиг өгснөөр энэ илчлэлтийг үргэлжлүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 59:5-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарлигийг олж тогтоохыг хүс.
Энэ шүлэгт өгүүлснээр, Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдээс юуг хүсэн хүлээдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох ёстой. Бид Бурханыг бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой.)
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Бид Их Эзэнийг хэрхэн хайрлах ёстойг дүрсэлсэн үгсийг бүлэг бүрд оноож өг (зүрх сэтгэл, хүчин чадал, оюун, чадал). Суралцагчдад хичээлийн өмнө самбар дээр таны бичсэн асуултуудыг оногдсон үгсээ ашиглан гүйцээх заавар өг. Хос бүрийн нэг суралцагчаас эхний асуултад хариулахыг, нөгөө суралцагчаас хоёр дахь асуултад хариулахыг хүс. Суралцагчдад хос хосоороо ярилцах хангалттай цаг өгсний дараа, хэдэн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Суралцагчдад Их Эзэнийг бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах зарлигийн үнэнийг болон ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд тэднийг дараах асуултуудын хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
-
Их Эзэнийг хайрлах агуу хайрыг мэдэрсэн үеийнхээ тухай дүрслэн бич.
-
Их Эзэнийг хайрлах хайр та нарын гаргасан шийдвэрт нөлөөлсөн үеийнхээ тухай бич.
Хангалттай хугацаа өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас хариултаа хуваалцахыг урь. (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 59:6–8-ыг дотроо уншаад, энэ үед Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн нэмэлт зарлигуудыг олж тогтооход урь.
-
Эдгээр зарлиг Их Эзэнийг бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах зарлигтай хэрхэн холбогдож байна вэ?
-
Хөршөө хайрлах нь Их Эзэнийг хайрлах хайрыг маань хэрхэн үзүүлэх вэ?
Сургаал ба Гэрээ 59:9–19
Их Эзэн гэгээнтнүүдэд Хүндэтгэлийн өдрийн тухай заав
Суралцагчдад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марк И.Петерсений хэлсэн үгийн хуулбарыг өг эсвэл хичээл эхлэхээс өмнө үүнийг самбар дээр бич. (Энэ мэдэгдлийг “The Sabbath Day,” Ensign, 1975 оны 5-р сар, 49-өөс олж уншиж болно.)
Суралцагчдыг энэ өгүүлбэрт дутуу байгаа үгсийг олоход урь (“Хүндэтгэлийн өдөр”). Тэднийг бодлоо хуваалцсаны дараа, Сургаал ба Гэрээ 59-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдэд амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавьж мөн Түүнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхэд туслах нэгэн зарлигийг дахин онцолсон гэдгийг тайлбарла. Энэ бол ахлагч Петерсений ярьсан зарлиг юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 59:9–10-ыг чанга уншихад уриад, суралцагчдыг Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарлигийг олж тогтоохыг хүс.
-
Их Эзэн эдгээр шүлэгт юуг зарлиг болгосон бэ? (Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахь.)
Суралцагчдыг Хүндэтгэлийн өдөр гэсэн үгсийг ашиглан, ахлагч Петерсений хэлсэн өгүүлбэрийг гүйцээхэд урь.
-
Ахлагч Петерсений хэлснээр, хүндэтгэлийн өдрийг сахих нь Их Эзэн болон Түүний Цагаатгалд үзүүлэх бидний хайртай хэрхэн холбогддог вэ?
9-р шүлэгт Их Эзэн Түүний ариун өдрийг хүндэтгэдэг хүмүүст агуу адислалыг амласан гэдгийг онцлон хэл. Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид хүндэтгэлийн өдрийг ариунаар сахивал, энэ нь бидэнд … туслах болно.
Суралцагчдаас 9-р шүлгийг уншаад, Их Эзэний энэ зарлигтай хамт өгсөн амлалтыг олж тогтоохыг хүс.
-
9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид хүндэтгэлийн өдрийг сахиснаар хэрхэн адислагдах вэ? “Дэлхийгээс толбогүй байх” гэдэг нь ямар утгатай үг гэж бодож байна вэ?
Суралцагчдыг өөрсдийн үгсийг ашиглан самбар дээрх өгүүлбэрийг гүйцээхэд урь. Суралцагчид энэ зарчмыг дараах байдлаар хэлж болно. Хэрэв бид хүндэтгэлийн өдрийг ариунаар сахивал, энэ нь уруу таталтыг эсэргүүцэж мөн даван туулахад бидэнд тусална. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ бичиж тэмдэглэхийг санал болгож болно.
9–14-р шүлэг нь хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тусалдаг. Суралцагч бүрд дараах шүлгүүдийн нэгийг оноож өг. Үүнд: Сургаал ба Гэрээ 59:9, 10, 12 ба 13. Суралцагчдыг оногдсон шүлгүүдээ дор бүрдээ чимээгүй уншаад, хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар хадгалж болох тухай шинэ зүйлийг олж мэдэхэд урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ дараагийн хичээл дээр ярих боломжтой байх болно гэдгийг мэдэгд. Суралцагчид оногдсон шүлгүүдээ уншихаас өмнө 10-р шүлэг дэх “өргөлөө өгөх” гэдэг хэллэг нь шүтэн бишрэх эсвэл хайр болон үнэнч байдлаа харуулах гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Үүний зэрэгцээ, та 12-р шүлэг дэх өргөлүүд гэдэг үгийн зүүлт тайлбарыг харуулж болно.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа, 9-р шүлгийг судалсан суралцагчдаас чангаар уншихыг хүс. Энэ шүлгийг судалсан суралцагчдыг хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар хадгалж болох талаар сурсан зүйлээ хуваалцахад урь. Нэг суралцагчийг бичээч болгон томилж, тэдний хэлсэн зүйлүүдийг самбар дээрх зарчмын доор жагсаан бичүүл. (Жишээлбэл, 9-р шүлэг дээр суралцагчид сүмд явах, залбирах мөн ариун ёслолоос хүртэх зэрэг нь хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын чухал хэсгүүд гэж тодорхойлж болно.) Суралцагчдыг үлдсэн шүлэг бүр дээр энэ үйл явцыг давтан хийхэд урь.
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих хүч чармайлт тань хэрхэн уруу таталтыг эсэргүүцэхэд тусалж мөн сүнслэг байдлыг тань хүчирхэгжүүлж байсан бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 59:15-ыг дотроо уншаад, хүндэтгэлийн өдрийн талаар бид ямар хандлагатай байхыг дүрсэлсэн хэллэгүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж тогтоосон хэллэгүүдээ хуваалцаж мөн ийм хандлагатайгаар хүндэтгэлийн өдөрт хандах нь үүнийг ариунаар сахихад бидэнд хэрхэн тусалж болохыг тайлбарлахыг хүс.
Их Эзэн Өөрийнх нь ариун өдрийг хүндэтгэдэг хүмүүст материаллаг болон сүнслэг адислалуудыг амласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 59:16–19-ийг хураангуйл. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь Их Эзэн та хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлсөн тухай хуваалц. Суралцагчдыг хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад өөрсдөдөө туслах ямар нэг зүйлийг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Сургаал ба Гэрээ 59:20–24
Их Эзэн итгэлтэй хүмүүст дэлхийн болон мөнхийн адислалуудыг амлав
Суралцагчдыг өөрсдийгөө хүүхдүүддээ бэлэг өгдөг эцэг эх хэмээн төсөөлөхөд урь. Тэдний зарим хүүхэд бэлэг өгөх болгонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлдэг.
-
Эцэг эхийн хувьд гаргасан энэ үйлдэл та нарт ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? Энэ нь та нарыг илүү олон бэлэг өгөх шийдвэр гаргахад нөлөөлөх болов уу? Яагаад?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 59:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Бурхан биднийг адислахдаа ямар сэтгэгдэлтэй байдгийг мөн бид адислал хүлээж аваад Түүнд ямар хариу үзүүлэх ёстойг олж мэдэхийг хүс.
-
Бурхан биднийг адислах талаар ямар бодолтой байдаг вэ? (Энэ нь Түүнийг баярлуулдаг.) 21-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Бурханыг хэрхэн гомдоодог вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох ёстой. Бид Бурханд талархал илэрхийлэхгүй мөн Түүний зарлигуудыг сахихгүй байх үедээ Түүнийг гомдоодог.)
Суралцагчдад 21-р шүлэг дээр дүрслэгдсэн Бурханы гомдол хийгээд уур хилэн нь Түүний биднийг хайрлах хайрын нотолгоо гэдгийг ойлгоход нь тусал. Биднийг талархалгүй эсвэл дуулгаваргүй байхад Бурхан таатай байдаггүй. Учир нь эдгээр хандлага биднийг Түүнээс холдуулдаг.
-
Бид Бурханаас хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархахгүй байх нь яагаад Бурхан болон бидний хоорондын харилцааг сэвтүүлдэг гэж та нар бодож байна вэ?
-
Энэ үнэн нь өмнө яригдсан хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих зарчимтай хэрхэн холбогдох вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 59:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний зарлигуудыг сахидаг хүмүүст Түүний амласан адислалуудыг олж мэдэхийг хүс.
-
Энэ илчлэлтээс бидний олж тогтоосон үнэнүүдийн дагуу амьдрах нь ямар арга замаар та нарын амьдралд амар амгаланг авчирч байсан бэ?
Суралцагчдыг Бурханы зарлигуудыг дагасныхаа төлөө Түүнээс адислал авсан олон арга зам болон Түүнд талархлаа илэрхийлж болох арга замуудыг тунгаан бодоход урьж хичээлээ дуусга.