93-р хичээл
Сургаал ба Гэрээ 88:70–117
Оршил
Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ын дөрвөн хичээлийн гурав дахь нь юм. Хичээл 1832 оны 12-р сарын 27, 28-нд дээд санваартнуудын бага хурлаар өгөгдсөн илчлэлтийн хэсэгт төвлөрөх болно. Энд Их Эзэн Сүмийн ахлагчдад нэг нэгэндээ зааж, номлогчоор үйлчлэхэд бэлтгэхийг зааварласан. Их Эзэн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд, бүх хүн амилуулагдах ерөнхий дараалал, Сатантай хийх сүүлчийн тулааныг тойрсон зарим үйл явдлын талаар мөн заасан.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 88:70–117
Их Эзэн Сүмийн ахлагчдад үйлчлэлдээ бэлтгэхийг зарлиглаж мөн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудыг илчлэв
Нэг суралцагчийг самбарын өмнө гарч, өөр нэг суралцагчид зангиа зангидах (эсвэл хоёр дахь суралцагчийн хэрхэн хийдгийг мэдэхгүй өөр даалгавар байж болно) гэх мэт энгийн даалгаврыг хэрхэн гүйцэлдүүлэх талаар заахад урь. Суралцагчдаас саяхан өөр хэн нэгэнд хичээл эсвэл ур чадварыг заахад тусалсан бол гараа өргөхийг хүс. Цөөн хэдээс нь заасан зүйлээ тодорхойлохыг хүс. Тэгээд дараах асуултуудыг ярилц.
-
Та заахаар бэлдэж байхдаа эсвэл хэн нэгэнд зааж байхдаа юу сурсан бэ?
-
Бид яагаад бусдаар заалгаж байснаасаа илүү их зүйлийг, заахаар бэлтгэж байхдаа мэдэж авдаг гэж та нар бодож байна вэ?
Бүлэг санваартнууд Сионы байгуулалтын талаарх Их Эзэний тааллыг мэдэж авахын тулд залбирснаар Их Эзэн Сургаал ба Гэрээ 88 дахь илчлэлтийг өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Энэ илчлэлтэд Их Эзэн энэхүү санваартны бүлгийг “сүүлчийн хаант улсад анхлан хөдөлмөрлөгчид” (С ба Г 88:70, 74-ийг үзнэ үү) хэмээн нэрлээд, дэлхий дээрх үндэстнүүдийн дунд сайн мэдээг номлоход тэднийг бэлтгэх сургуулийг байгуулж, суралцахыг тэдэнд зарлигласан (С ба Г 88:74, 84, 127-г үзнэ үү).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73–76-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн бусдад заахаар бэлтгэхийн тулд эдгээр санваартанд юу хийх ёстой хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр “анхны хөдөлмөрлөгчид” номлогчийн хувьд бусдад заахаар бэлтгэхийн тулд юу хийхээр зарлигдуулсан бэ? (Та нэг суралцагчаас бичээч болж, бусдынхаа хариултуудыг самбар дээр жагсааж бичихийг хүсч болно.)
-
Бид сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахын тулд өөрсдийгөө “зохион байгуулж,” “бэлтгэж” мөн “ариусгах”-ын тулд юу хийж чадах вэ?
-
Нүглээсээ цэвэрших нь сайн мэдээг хуваалцах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:77–80-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн эдгээр санваартанг хамтдаа цуглах үед нь юу гэж зарлигласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Хичээнгүйлэн заах тэр хүмүүст Их Эзэн ямар амлалт өгсөн бэ? (Түүний ач ивээл тэдэнтэй хамт байж, тэдний ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүгдэд илүү төгс заагджээ.)
-
Их Эзэний “ач ивээл та нартай байх болно” (С ба Г 88:78) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Биднийг сайн мэдээг зааж мөн суралцахаар хичээнгүйлэн эрэлхийлэх үед Их Эзэн бидэнд туслах болно.)
-
77–78-р шүлгээс суралцсан зүйлээсээ та нар заах тухай зарчмыг хэрхэн тайлагнах вэ? (Суралцагчид дараахыг оролцуулсан хэд хэдэн зарчмыг олж тогтоож болно. Хэрэв бид бие биендээ хичээнгүйлэн заах аваас, Их Эзэн бидэнд Түүний үнэнүүдийг илүү төгс ойлгоход тусална. Бид бие биендээ зааснаар сайн мэдээг бусадтай хуваалцахад бэлтгэгдэж чадна. Та суралцагчдын үгсийг ашиглан эдгээр зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Бусдад сайн мэдээг заах нь үүнийг илүү сайн ойлгоход танд ямар арга замаар тусалж байсан бэ?
-
79-р шүлэгт цэдэглэснээр, бусад ямар сэдвийг ойлгох нь бидэнд чухал байдаг вэ? Ийм өргөн хүрээний мэдлэгийг олж авах нь бусдад сайн мэдээг заахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?
Суралцагчдад дээр олж тогтоосон зарчмуудыг хэрэглэж, ач холбогдлыг нь мэдрэхэд туслахын тулд дараах богино хичээлийг багийн гишүүддээ бэлтгэн, заахаар суралцагчдыг дөрвөөр нь баг болгон хуваа. Баг бүрийн хоёр гишүүнийг Сургаал ба Гэрээ 88:81–86-г заахад бэлтгэхээр хамтарч ажиллахыг, мөн нөгөө хоёр гишүүнээс Сургаал ба Гэрээ 88:87–98-ыг заахад бэлтгэхээр хамтарч ажиллахыг хүс. Баг бүрд дараах зааврыг хувилж өг. Тэднээс заавар болон судрын шүлгүүдийг уншаад, дараа нь богино хичээл болгоныг хэрхэн заахаа шийдэхийг хүс. (Багийн суралцагч бүрийг заахад оролцоход урамшуул.) Хос бүр таван минут орчим бэлдээд, долоон минут орчим зааж болно гэдгийг тайлбарла. Суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, Сургаал ба Гэрээ 88:81–86-г заахаар томилогдсон хосыг багийнхаа бусад суралцагчид заахад урь. Дараа нь суралцагчдыг үүргээ солихыг хүсээд Сургаал ба Гэрээ 88:87–98-ыг заахаар оноогдсон хосыг заахад урь. (Тайлбар: Хэрэв та хүсвэл суралцагчдыг бие биендээ заахыг хүсэхийн оронд өөрөө богино хичээлийг зааж болно.)
Суралцагчдын бүлгүүдийг бие биендээ заасны дараа, дараах асуултыг тавь.
-
Сургаал ба Гэрээ 88:81–98-ын талаарх та нарын ярилцлагаас ямар сургаал танд онцгой санагдсан бэ?
Их Эзэн нас барагсад шударга байдлынхаа эрэмбээр амилуулагдахыг илчилсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 88:97–107-г нэгтгэн дүгнэ. Эхэнд амилуулагдсан хүмүүс селестиел хаант улсыг өвлөх болно (С ба Г 88:97–98-ыг үзнэ үү). Хоёр дахь удаад амилуулагдсан хүмүүс террестриел хаант улсыг өвлөх болно (С ба Г 88:99-ийг үзнэ үү). Телестиел хаант улсыг өвлөх тэд Мянган жилийн дараа амилуулагдах болно (С ба Г 88:100–101-ийг үзнэ үү). Эцэст нь “бузар хэвээр үлдэх” тэд буюу дэлхий дээр амьдраад, мөхлийн хөвгүүд болсон хүмүүс нь амилуулагдаад гадаад харанхуйд хаягдана (С ба Г 88:102-ыг үзнэ үү). Мянган гэгддэг мянган жилийн амар амгалангийн төгсгөлд Сатан ба түүний дагалдагчид Михаилаар (буюу Адамаар) удирдуулсан Бурханы хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх болно. Сатан ба түүний дагалдагчид ялагдаад гадаад харанхуй руу хаягдана.
Самбар дээрх дараах зарчим руу заа. Хэрэв бид бие биендээ хичээнгүйлэн заах аваас Их Эзэн бидэнд Түүний үнэнүүдийг илүү төгс ойлгоход тусална. Тэгээд дараах асуултыг тавь.
-
Та өнөөдөр хэн нэгэнд Сургаал ба Гэрээ 88:81–86 эсвэл 88:87–98-ын талаар зааснаар таны ойлголт хэр гүнзгийрсэн бэ?
Суралцагчдыг бусдад сайн мэдээг заах боломжуудыг хайхад урамшуул. Үүнийг хийснээр тэдний хүлээн авах адислалуудын тухай гэрчил.