Институт ба семинар
48-р хичээл: Сургаал ба Гэрээ 42:30–42


48-р хичээл

Сургаал ба Гэрээ 42:30–42

Оршил

1831 оны эхээр Иосеф Смит болон Нью-Йоркт амьдарч байсан гэгээнтнүүдийн ихэнх нь Огайод шинээр баптисм хүртсэн олон гэгээнтнүүдтэй нэгдэхээр тийшээ нүүв. Сүмийн удирдагчид өсөн нэмэгдэж байгаа Сүмийн талаар Их Эзэнээс удирдамж эрэлхийлэв. Бошиглогч Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 42:1–73-т цэдэглэгдсэн байгаа илчлэлтийг 12 ахлагчийн хамт хүлээн авсан. Энэ илчлэлтээрээ Их Эзэн ядууст туслах, Сүмийн олон төрлийн үүргийг санхүүжүүлэх мөн Огайод ирсэн бусад гэгээнтэнд туслах талаар Сүмийн гишүүдэд удирдамж өгөн материаллаг, эдийн засгийн болон сүнслэг хуулиудыг танилцуулав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 42:30–42

Их Эзэн бүхнээ зориулах хуулийг танилцуулав

Хичээлээ эхлэхийн өмнө 6 ширхэг цэвэрхэн шилэн аяган дээр лент юм уу маркераар зураас тат. Шилэн аяга бүр дээр янз бүрийн өндөртэй зураас тэмдэглэ. Шилэн аягануудаа ангидаа авчир. Бас бүх шилэн аягыг татсан зураас хүртэл нь дүүргээд илүү гарах хангалттай устай усны сав авчир. (Суралцагчид амархан харж болохын тулд та усандаа будаг хийж болох юм.)

Хичээлийнхээ эхэнд усны саваа үзүүл. Суралцагчдадаа ус нь нэгэн нийгмийн бүхий л эд хөрөнгө болон эх сурвалжуудыг төлөөлж байгаа гэдгийг хэл.

1831 оны 2-р сард Огайогийн Көртланд дахь Сүмийн гишүүд нь ядуусыг халамжлахад мөн Огайод цугларахын тулд маш их золиослол хийсэн шинэ суурьшигчдад тусалж бас Сүмийн үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхэд туслах хэрэгтэй байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:30-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, ядуусын талаар Их Эзэн юу илчилснийг олж мэдэхийг хүс.

  • “Ядуусыг санах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн ядуусыг тэтгэхийн тулд эд хөрөнгөө зориулахыг гэгээнтнүүдэд зарлигласан гэдгийг онцлон хэл. Зориулах гэдэг үгийг самбар дээр бич. Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүс.

  • Зориулах гэдэг үг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны зориулах гэдэг үгийн дараах тодорхойлолтыг самбар дээр бич. Та суралцагчдадаа энэ тодорхойлолтыг судар дээрээ 30-р шүлгийн хажууд бичихийг санал болгож болно.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Өргөл болгох гэдэг нь аливаа зүйлийг нандин болгож мөн ариун зорилгод зориулахын тулд онцгойлон адислахыг хэлнэ” (“Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” Ensign, 2010 оны 11-р сар, 16 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17).

  • Энэ тодорхойлолт нь гачигдалтай байгаа тэдэнд ямар нэгэн зүйлийг өгөхтэй хэрхэн холбогдож байна гэж та нар бодож байна вэ?

  • 30-р шүлэг дээрх Их Эзэний ядуусын талаар өгсөн зарлигийг та нар хэрхэн дүгнэж болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэдний хариулт дараах сургаалыг гаргаж хэлэх хэрэгтэй. Их Эзэн ядуус болон гачигдалтай байгаа хүмүүсийг халамжлахыг бидэнд зарлигладаг. Ярилцлагынхаа нэг хэсэг болгож, та суралцагчдаа Сургаал ба Гэрээ 38:16, 34–36-г давтан харахад урьж болно.)

Сургаал ба Гэрээ 42 нь бүхнээ зориулах хууль хэмээх нэртэй хуулийн зарчмуудыг багтаадаг гэдгийг тайлбарла. Суралцагчдадаа эдгээр үндсэн зарчмыг ойлгоход нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн дараах тайлбарыг уншихад урь.

Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Бүхнээ зориулах хуулийн энгийн зарчим болон зөвтгөх шалтгаан нь ‘бидэнд байгаа бүх зүйл Бурханд хамаардаг; тиймээс Их Эзэн биднээс юуг ч мөн бидэнд байгаа бүх зүйлийг хүсэж болно. Учир нь энэ нь Түүнийх. … (С ба Г 104:14–17, 54–57)’ (Бага Ж.Рүбэн Кларк, in Conference Report, 1942 оны 10-р сар, х. 55)” (“Living the Principles of the Law of Consecration,” Ensign, 1979 оны 2-р сар, 3).

Тайлбар: Дараах үзүүлэнт хичээл нь бараг 1833 он хүртэл Сүмд оршиж байсан бүхнээ зориулах хуулийг хялбарчлан харуулах юм. Үүний дараахан Сүм энэ журмаа өөрчилсөн. Дараагийн жилүүдэд бүхнээ зориулах хуулийн хэрэгжилт болон үүний өөрчлөлтүүд хэд хэдэн үе шаттай байв.

Зургаан суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэдэнд бүгдэд нь нэг нэг хоосон шилэн аяга өг. Усны савнаас шилэн аягануудыг усаар дүүргэ. Нэг шилэн аяганд тэмдэглэсэн зураас хүртэл ус хий, гурван шилэн аяганд зурааснаас дээгүүр, хоёрт нь тэмдэглэсэн зурааснаасаа доогуур ус хий. Шилэн аяга бүр гэр бүлийг төлөөлж байгаа бөгөөд шилэн аяга бүр дээр байгаа зураас нь тэр гэр бүлийн хэрэгцээ болон зөв шударга хүслүүдийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Зурааснаас доогуур устай шилэн аяганууд нь тэдний хэрэгцээг хангах хангалттай мөнгө эсвэл материаллаг зүйлгүй гэр бүлүүдийг төлөөлж байна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:31-ийг чанга уншихад урь. Ангийнхныг гүйлгэн уншиж, эдгээр гэгээнтний бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахын тулд хийх ёстой байсан хамгийн эхний алхмыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр гэгээнтний хувьд, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах хамгийн эхний алхам юу байсан бэ? (Тэдний эд юмс “сүмийн бишоп болон түүний зөвлөхүүдийн өмнө тавигдах ёстой байв.” Өөрөөр хэлбэл тэд Сүмд мөнгө болон өмч хөрөнгөө зориулахад бэлэн байгаагаа харуулах хэрэгтэй байв.)

  • Бишоп хэнийг төлөөлдөг вэ? (Их Эзэнийг.)

Өөрсдийн өмч хөрөнгийг Сүмд зориулж буй Сүмийн гишүүдийг төлөөлөхийн тулд зургаан суралцагчийг шилэн аяганууддаа байгаа усыг усны саванд хийхийг хүс. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:32-ыг чанга уншихад урьж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахын тулд гэгээнтнүүдийн хийх ёстой байсан хоёр дахь алхмыг олж мэдэхийг хүс.

Гэр бүл бүр бишоптойгоо хамтран ажиллаж, “ажил үүрэг” (С ба Г 42:72) хэмээх зүйлийг хүлээн авсныг тайлбарла. Энэ нь гэр бүл бүр Их Эзэний өмч хөрөнгө болон баялгуудыг хариуцаж авсан гэсэн үг юм. Гэр бүлүүд хүлээн авсан өмч хөрөнгө болон баялгуудаа хувьдаа эзэмшиж байсан ба ажил үүргээ гүйцэтгэхдээ сонгох эрхээ ашиглах ёстой байв. Их Эзэний өмч хөрөнгө болон баялгуудыг хариуцсан даамлуудын хувьд тэд Түүний өмнө, Түүний өөрсдөд нь хариуцуулсан зүйлүүдэд бүрэн дүүрэн хариуцлага хүлээх ёстой байв.

Усны саваас шилэн аяга бүрийн зураас хүртэл усаар дүүргэ.

Суралцагчдад, бишоп гэр бүлүүдэд баялгуудыг хэрхэн хуваарилж байсныг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 51:3-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагуулан харж, бишоп (тэр үед Эдвард Партриж байсан) гэр бүл бүрд хувиудыг хэрхэн олгосныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдадаа Сургаал ба Гэрээ 42:33-ын хажууд судар дээрээ C ба Г 51:3 гэж бичихийг санал болгож болно.)

  • Бишоп гэр бүл бүрд хэрхэн хувь олгосон бэ? (Хувиудыг хуваарилахдаа гэр бүл бүрийн нөхцөл байдлынх нь дагуу мөн хүсэл хийгээд хэрэгцээнийх нь дагуу хуваарилсан.)

Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 82:17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн хүний хүсэл хийгээд хэрэгцээнүүдийг хэрхэн тогтоодгийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 42:33-ын хажууд C ба Г 82:17 гэж судар дээрээ бичихийг санал болгож болно.

  • Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн бишоптоо өөрсдийн хүсэл хийгээд хэрэгцээг мэдэгдсэн хүмүүсээс юу шаардсан бэ? (Тэд шударга эсвээс өөр үгээр бол үнэнч байх ёстой байв.)

Суралцагчдад усны саванд үлдсэн усыг үзүүл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:33–36-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн ажил үүрэг нь хуваарилагдсаны дараа үлдсэн өмч хөрөнгөөр юу хийх хэрэгтэй хэмээн гэгээнтнүүдэд зааварласан болохыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн гэгээнтнүүдэд үлдсэн өмч хөрөнгөөр эсвэл “үлдсэн зүйлсээр” нь юу хийхийг зааварласан бэ? (Тэд үүнийг ядууст туслах, Сүмийн барилгуудыг санхүүжүүлэх, гачигдалтай байгаа гишүүүдэд туслахын тулд ашиглах ёстой байв.) Эдгээр шүлэгт усны сав юуг төлөөлж байна гэж та нар бодож байна вэ? (Агуулах.)

  • Ядуус болон гачигдалтай тэдгээрийг халамжлахад бүхнээ зориулах нь хэрхэн тусалж болох вэ?

  • Бүхнээ зориулах хууль нь Сүмийн хувьд хэрхэн адислал болж болох вэ?

  • Бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахад юу нь хэцүү байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:38-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, бусдад сайныг үйлдэх талаар Их Эзэний заасан зарчмыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн бусдад сайныг үйлдэх талаар ямар зарчим заасан бэ? (Суралцагчид бид бусдад сайныг үйлдэхдээ, үүнийг Их Эзэнд хийдэг гэдгийг гаргаж хэлэх хэрэгтэй. Зарчмыг самбар дээр бич.)

  • Гэгээнтнүүдэд өмч хөрөнгөө зориулах хүсэлтэй болоход энэ үнэн хэрхэн тусалсан байж болох вэ? Энэ үнэнийг санах нь та нарт хэрхэн тусалж чадах вэ?

  • Та нар бусдад туслахын тулд ямар нэгэн зүйл хийх үедээ Их Эзэнд үйлчилж байна гэж хэзээ мэдэрч байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:40–42-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахын тулд хүн ямар зан чанартай байх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдад 40-р шүлэг тэдний амьдралд ямар хамааралтай болохыг ойлгоход нь туслахын тулд та Их Эзэн биднийг өөрсдийнхөө хувцсыг хийхийг шаарддаггүйг тайлбарлаж болно. Гэхдээ Тэр биднийг гадаад байдлаараа цэвэр, цэмцгэр байхыг хүсдэг.)

  • Сургаал ба Гэрээ 42:42 дээрх залхуу гэдэг үг нь залхуу хойрго гэсэн утгатай. Бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах нь залхуу хүний хувьд яагаад хэцүү байж болох вэ?

Суралцагчдыг хоёр эсвэл гурван хүнтэй бүлгүүдэд хуваа. Хэдийгээр бидэнд эртний гэгээнтнүүдтэй адил арга замаар бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахыг зарлиглаагүй ч, энэ хууль нь одоо ч хүчин төгөлдөр хэрэгждэг. Бүлэг бүрийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах хэлсэн үгийг чанга уншиж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах нь өнөөгийн бидний хувьд юу гэсэн утгатай болохыг сонсоход урь. Тэгээд бүлэг бүрийн гишүүдийг дараах хэлсэн үгийн эцэст буй асуултуудын хариултыг ярилцахад урь. (Та суралцагчдад энэ зарчмыг 30-р шүлгийн ойролцоо судрынхаа захад бичихийг санал болгож болно.)

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бүхнээ зориулах хууль нь Их Эзэний хаант улсыг барихад цаг зав болон авьяас чадвараа зориулж—сүнслэг болон материаллаг зүйлсээр аль алинаар гачигдсан тэдгээрийг халамжлах гэсэн утгатай” (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, 1977 оны 11-р сар, 78).

  • Эргэн тойронд тань байгаа хүмүүст ямар ямар гачигдал (санхүүгээс гадна) байдаг вэ?

  • Гачигдалтай байгаа хүмүүст туслахдаа ашиглаж болох ямар цаг зав, авьяас чадвар, аргууд та нарт байдаг вэ?

  • Та нарт туслахаар цаг зав, авьяас чадвар эсвэл бусад зүйлээ зориулан хэн нэгэн та нарыг хэзээ адисалж байсан бэ?

Энэ хичээл дээр яригдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 42:30–34. Бүхнээ зориулах хууль

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Нэгдсэн журам эсвэл бүхнээ зориулах хууль нь залхуу нэг нь хөдөлмөрлөгчийн талхыг идэх ёстой гэсэн үг биш. Бүгд байгаа зүйлсээ олон нийттэй хуваалцаж, хэн ч бусдаас илүү зүйл эзэмшихгүй байх ба хүн бүр бүх хүний ашиг тусын төлөө үйлчилж, хөдөлмөрлөх ёстой” хэмээн тайлбарласан (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:205).

Сургаал ба Гэрээ 42:30–34. Их Эзэний бүхнээ зориулах хуулийг социалист хөтөлбөрүүдтэй харьцуулсан нь

Зарим хүн бүхнээ зориулах хуулийн хэрэгжилт болон нэгдсэн журмын систем нь шашнаар илэрч буй социализм эсвэл коммунизмын төрөл л гэж үздэг. Бусад нь энэ бол Иосеф Смитийн үеийн эдийн засгийн үзэл санаанаас юм уу эсвэл шинэ шашны хэрэгжүүлж буй нийтийн өмчийн туршилтуудын нэгээс үүдэлтэй гэж мэдэгддэг. Ийм таамаглалууд худал юм. Сүүлийн үед Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни нэгдсэн журмын илчлэгдсэн системийг товч тодорхойлжээ.

Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“(1) Нэгдсэн журмын булангийн чулуу нь Бурханд итгэх итгэл бөгөөд Түүнийг дэлхийн Их Эзэн, Нэгдсэн журмын бүтээгч хэмээн хүлээн авах явдал юм.…

(2) Нэгдсэн журам нь Бурханы Сүмд бүх өмч хөрөнгөө зориулснаа харуулсан хүмүүсийн сайн дурын чөлөөт хүсэл зоригоор хэрэгждэг. …

(3) … Нэгдсэн журам нь хувийн өмчлөлийн зарчим болон бие даасан зохион байгуулалт дээр үндэслэгддэг. …

(4) Нэгдсэн журам нь улс төрийн үйл ажиллагаа биш юм. …

(5) Зөв шударга хүмүүс Нэгдсэн журмын урьдчилсан нөхцөл болдог. …

Нэгдсэн журам нь ядуусыг өргөмжилж, баячуудыг даруусгадаг. Энэ үйл явцаар тэдний аль аль нь ариусгагддаг. Ядуурлын боолчлол болон гутамшигтай хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгдсөн ядуус нь материаллаг байдал болон сүнслэг байдлын хувьд аль алинд нь бүрэн дүүрэн өсөх боломжтой чөлөөт хүмүүс болдог. Албадуулалгүйгээр харин чөлөөт хүслээрээ үйлдэх хүсэлтэйгээр бүхнээ зориулж мөн өөрсдөдөө байгаа илүү зүйлсээ ядуусын сайн сайхны төлөө өгснөөр баячууд Мормоны ‘Христийн цэвэр хайр’ хэмээн тодорхойлсон дагалдагчдын энэрлийг харуулдаг. (Моро. 7:47.)” (Conference Report, 1966 оны 4-р сар, 97).

Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Бага Ж.Рубен Кларк: “Хүмүүс Нэгдсэн журмыг ерөнхийдөө ойлгодоггүй.” … [Энэ] нь олон нийтийн өмчийн систем байгаагүй юм. … Нэгдсэн журам болон коммунизм нь ижил утгатай үгс биш юм” хэмээн хэлжээ (in Conference Report, 1943 оны 10-р сар, 11).

Ерөнхийлөгч Ромни тайлбарлахдаа, бид ядуус болон гачигдагсдыг халамжлах хувийн үүргээ хүлээн авах хэрэгтэй байна: “Их Эзэний төлөвлөгөөг гажуудуулагчдаар дүүрэн өнөө үеийн дэлхий дээр бид ядуус болон гачигдсан тэдэнд туслах ёстой өөрсдийн үүргийг зарим засгийн газрын эсвэл олон нийтийн байгууллагад хариуцуулж өгч болно гэж найдаж болохгүй. Бид хөршүүддээ өгөөмөр их хайраа сайн дураараа харуулснаар л Мормоны ‘Христийн цэвэр хайр’ хэмээн тодорхойлсон тэрхүү энэрлийг хөгжүүлж чадна. (Моро. 7:47.)” (“Caring for the Poor and Needy,” Ensign, 1973 оны 1-р сар, 98).

Ерөнхийлөгч Кларк засгийн газрын халамжийн талаар дараах мэдэгдлийг хийсэн.

Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк

“Ийм олон тооны тэтгэмжийг олгох нь олон сая хүн биш юм аа гэхэд олон зуун мянган хүний оюун ухаанд зүгээр суух хүсэл, тэдний амьдарч байгаа дэлхий өөрсдөд нь өртэй гэсэн бодлыг төрүүлж байна. Энэ нь урьд өмнө нь хэний ч тэсвэрлэж байгаагүй хамгийн хор хөнөөлтэй зарим улс төрийн үзэл санааг хөгжүүлдэг хөрсийг бий болгосон бөгөөд … энэ нь биднийг улс төрийн ноцтой асуудал руу хөтөлж болзошгүй гэж би боддог” (Марион Ж.Ромни, “Church Welfare Services’ Basic Principles,” хэлсэн үгнээс эш татав Ensign, 1976 оны 5-р сар, 121).

Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк

“Хэдэн настай байсан ч хамаагүй, залхуу амьдралтай хүний төлөө нийгэм үүрэг хүлээдэггүй. Би, үүнийг уриалж, тэр бүү хэл сайшаадаг нэг ч мөрийг судрууд дээрээс олж хараагүй. Өнгөрсөн цаг үед ямар ч чөлөөт нийгэм бүлэг хүмүүсийг залхуу байдалд нь дэмжээд, чөлөөтэй амьдарч чадаж байгаагүй юм (Conference Report, 1938 оны 4-р сар, 107-д).

Сургаал ба Гэрээ 42:30–34, 54–55. Бүхнээ зориулах хуулийн илчлэлтийг хүлээн авахаас өмнөх эртний олон нийтийн өмчийн системүүд

Иосеф Смитийн үед зарим бүлэг хүн олон нийтийн өмчтэй системүүдийг бий болгохоор хичээж байв. Энэ бүлгийн хүмүүс бүх өмч хөрөнгө, эд баялгаа хуваалцдаг байв. Бүхнээ зориулах хуулийн илчлэлтээс өмнө Огайо дахь зарим гишүүн ийм бүлэг байгуулсан байсан. Тэдний хийж байсан зүйлийн зарим нь асуудал үүсгэж байв.

“[Иосеф Смит] Огайод ирээд [тэр] Үйлс номон дээрх эртний гэгээнтнүүд бүх зүйлийг нийтээрээ эзэмшдэг байсан талаарх үгсийг өөрсдөдөө хэрэглэн хамтын үйл ажиллагаа байгуулсан 50 хүнээс бүрдсэн нэгэн бүлгийн талаар олж мэджээ (Үйлс 2:44–45; 4:32-ыг үзнэ үү). ‘Гэр бүл’ хэмээх нэртэй байсан энэ бүлэг нь Көртландын тосгоны ойролцоо Исаак Морлейгийн ферм дээр амьдарч байсан Сүмийн гишүүд байв. 1-р сарын дундуур Жон Витмер ирээд тэдний хийж байгаа зүйлүүд олон асуудал үүсгэж байгааг анзаарчээ. Жишээ нь, Хэман Бассэтт, Лэви Ханкокийн халаасны цагийг аваад, заржээ. Яагаад гэж асуутал Хэман ‘Би үүнийг бүх гэр бүлийнхэнд зориулсан зүйл’ гэж бодсон шүү дээ гэжээ. Лэви ‘гэр бүлээрээ хийдэг’ ийм зүйлүүдэд дургүй байгаа бөгөөд үүнийг цаашид тэвчихгүй гэдгээ хэлжээ. [Levi W. Hancock, “Levi Hancock Journal,” LDS Historical Department, Солт Лэйк хот, х. 81.]”

“Бошиглогч Иосеф … Сүмийн өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хэрэгцээнүүдийг хангах илүү төгс системийг бий болгох хэрэгтэй байсныг ойлгосон юм. Илчлэлтүүдийг хэвлэх болон номлогчийн аялал гэх мэт Сүмийн олон төрлийн үүргүүдийг санхүүжүүлэх орлого шаардлагатай байв. … Ядууст тусалж, Огайод цугларахын тулд маш их золиослол гарган цагаачлан ирсэн хүмүүсийг дэмжихийн тулд мөнгө, эд бараа, өмч хөрөнгө хэрэгтэй байв. Тиймээс Иосеф Их Эзэнээс асуужээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003 он], 95).

Их Эзэний бүхнээ зориулах хуулийг илчилсэн Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн энэ илчлэлт нь Иосефын асуултын хариулт болж ирсэн хэд хэдэн илчлэлтийн нэг нь байсан.

Сургаал ба Гэрээ 42:34, 55. Бишопын агуулах

“1831 онд Их Эзэн Иосеф Смитэд Сүмийн гишүүд ‘эд юмсаа ядуустай хуваалцах хэрэгтэй бөгөөд … тэдгээр нь бишопын өмнө тавигдаж … [мөн] ядуус хийгээд гачигдагсдад өгөхийн тул миний агуулахад хадгалагдах ёстой’ (С ба Г 42:31, 34) хэмээн илчилжээ.

180 гаруй жилийн дараа ч дэлхий даяарх бишопын агуулахууд нь ‘итгэлтэй байж; [тэднийг] [Их Эзэний] томилсон албан тушаалд үүргээ биелүүлж; сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох’ (С ба Г 81:5) дуудлагат ажилд нь бишопуудыг үргэлжлүүлэн дэмжсээр байна.

Бишоп үүнээс авч ашиглаж болохуйц, хоол хүнс болон бусад хэрэгцээг агуулсан барилга эсвэл тойрог дахь нөөц баялгийн цуглуулга аль аль нь байлаа ч, бишопын агуулахууд гачигдалтай хүмүүсийг халамжлахад зориулагддаг.

Нийгмийн хангамж болон бие даах чадварын үндсэн зарчмууд (Basic Principles of Welfare and Self-Reliance) (2009 он) Сүмийн гарын авлагад ‘Их Эзэний агуулахыг бишоп бүр ашиглах боломжтой бөгөөд тойрог бүрд байдаг’ хэмээн дурддаг. Олон хүнд ойлгогддоггүй ч Их Эзэний агуулах нь ямар нэгэн барилга эсвэл тараагдахаар хүлээгдэж буй эд зүйлсээр дүүрэн агуулах төдийгөөр хязгаарлагддаггүй.

Бодит агуулах байхгүй тохиолдолд бишопууд мацгийн өргөлийг ашиглан орон нутгийн худалдаа эрхлэгчдээс хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авч болно” (“Bishops’ Storehouse Opens the Windows of Heaven,” Church News and Events, 2011 оны 5-р сарын 20, LDS.org).