Гэрээр судлах хичээл
Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд, Албан тунхаг 2, Авралын ажлыг яаравчлуулах нь, Гэр бүлийн тунхаг, амьд бошиглогч (32-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь амьд бошиглогч, үзмэрч болон илчлэгчээр удирдуулснаар ирэх адислалуудыг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Суралцагчид бас Их Эзэний сонгогдсон бошиглогч болох Сүмийн ерөнхийлөгчийн саяхан өгсөн зөвлөгөөг судлах болно.
Заах зөвлөмж
Амьд бошиглогчоор дамжуулан илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа
Дараах асуултыг самбарт дээр бич. Таны хувьд хэн хамгийн чухал бошиглогч вэ?
Таныг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг унших хооронд энэ асуултыг тунгаан бодож, хариултыг олж сонсоход ангийнхныг урь.
“Өнөөг хүртэл бидний санаа зовж байгаа зүйл болох хамгийн чухал бошиглогч бол бидний эрин үед амьдарч байгаа нэгэн юм” (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, 1975 оны 5-р сар, 17).
-
Амьд бошиглогч яагаад бидний хувьд хамгийн чухал бошиглогч гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг хариулсны дараа ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн үгийг үргэлжлүүлэн унш.
“Энэ нь Бурханаас бидэнд өгсөн өнөө үеийн заавруудыг авсан бошиглогч юм. Эрин үе бүрд эртний судар дээр нэмээд амьд бошиглогчдоос ирэх одоогийн судрууд хэрэгтэй. Тиймээс, та нарын хийж байх хамгийн чухал уншлага, эргэцүүлэн бодох зүйл Их Эзэний дуу хоолой болж байгаа хүнээс ирэх сүнслэгээр өдөөгдсөн үгс байх ёстой. Энэ л Сүмд түүний хэлсэн үгсийг тогтмол анхааралтай уншиж, ашиглах нь яагаад чухал байдаг шалтгаан юм (“Jesus Christ—Gifts and Expectations,” 17).
Бид Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг гэдгийг тайлбарла. Гэхдээ Сүмийн ерөнхийлөгч нь дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй цорын ганц хүн бөгөөд бүх Сүмийн төлөө илчлэлт хүлээн авч мөн зарлах эрхтэй цорын ганц хүн юм.
-
Эдгээр хичээлээс таны сурсан зүйлс дээр үндэслэн Сүмийн ерөнхийлөгч хэзээ бүх Сүмийн төлөө илчлэлтүүдийг зарлаж эсвэл Сүмийн үйл ажиллагаагаа явуулдаг арга замд чухал өөрчлөлтүүдийг зарлаж байсан бэ? (Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф олон эхнэр авах ёсны талаар тунхаг бичиг гаргасан үед [Албан тунхаг 1-ийг үзнэ үү], ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг мөнх бус амьдралын өмнөх сүнсний дэлхийн талаар үл мэдэгдэх үнэнүүдийг урьдаас зарлах үед [С ба Г 138-ыг үзнэ үү] мөн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл санваарын адислалууд нь Сүмийн бүх зохистой гишүүнд боломжтой гэдгийг тунхаглах үед [Албан тунхаг 2-ыг үзнэ үү] гэсэн хариултууд байж болно.)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхныг бидний өнөө үе дэх илчлэлтийн талаар үнэнийг олж сонсоход урь.
“Бурхан Өөрийн хүүхдүүдтэй ярилцсаар байгаа гэдэг нь Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн алдар суут захиасуудын нэг билээ. Тэрбээр тэнгэрийн хаа нэгтээ далдлагдаагүй бөгөөд эрт үеийн адилаар өнөөдөр ч ярьдаг юм. …
Бурханы хүн төрөлхтөнд өгсөн үнэлж баршгүй заавруудыг бид Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувдаас олох боломжтой. Нэмж хэлэхэд Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан бидэнтэй ярьдаг мөн ирэх Ерөнхий чуулганд ч ярих болно” (“Why Do We Need Prophets?” Ensign, 2012 оны 3-р сар, 4).
-
Илчлэлтийн талаар ерөнхийлөгч Угдорф ямар сургаалыг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн өнөөдөр бидэнд амьд бошиглогчоор дамжуулан ярьсаар байдаг. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно.)
-
Бид амьд бошиглогчийн үгсийг хаанаас олж авч болох вэ? (Ерөнхий чуулган, Сүмийн сэтгүүлүүд, LDS.org ба mormonchannel.org гэх мэт хариултууд байж болно.)
Их Эзэний амьд бошиглогчоороо дамжуулан ярьсаар байгаагийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жон Тэйлорын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бошиглогчдоор дамжуулан илчлэлт үргэлжлүүлэн ирэх нь яагаад чухал болохыг олж сонсохыг хүс.
“Бидэнд тэнгэр дэх амьд санваараас гарч, дэлхий дэх амьд санваараар дамжин ирдэг амьд мод—амьд усан оргилуур—амьд оюун ухаан шаардлагатай. … Адам хамгийн анх Бурхантай харилцаж эхэлсэн цагаас хойш … сүм хийгээд хувь хүмүүст тохиолдож байсан онцгой нөхцөл байдлуудад тохирсон шинэ илчлэлтүүд шаардлагатай байсан. Адамын илчлэлт Ноаг хөвөгч авдраа хийхэд зааварчлаагүй; Ноагийн илчлэлт Лотод Содомыг орхин явах ёстойг хэлээгүй; эдгээрийн аль нь ч Израилын хүүхдүүдийг Египетээс гаргах талаар яриагүй юм” (in The Gospel Kingdom, Г.Хомэр Дурхам [1987], 34; мөн С ба Г 1:30-ийг үзнэ үү).
-
Ерөнхийлөгч Тэйлорын хэлснээр бидэнд яагаад амьд бошиглогч хэрэгтэй байдаг вэ? (Амьд бошиглогчоор дамжуулан Бурхан хэрэгцээ болон цаг үеийн нөхцөл байдлуудад тохируулан тусгай удирдамж өгдөг.)
-
Илчлэлт үргэлжлэн ирэх шаардлагатайг ойлгох нь амьд бошиглогчийн үгсийг сонсох эсвэл унших арга замд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?
Амьд бошиглогчийн зөвлөгөөг дагах нь
Суралцагчдад амьд бошиглогчийн зөвлөгөөг ярилцахад туслахын тулд өнгөрсөн жил Сүмийн ерөнхийлөгчийн Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг эсвэл түүнээс дээш хэлсэн үгийг сонго. Ангид байгаа бүх суралцагчид хэлсэн үгийн нэг хувийг өг. Суралцагчдад амьд бошиглогчийн одоо зааж буй сургаал эсвэл зарчмуудыг олж мэдэх хугацаа өг.
Суралцагчдад унших хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг Сүмийн ерөнхийлөгчийн зааж буй сургаал эсвэл зарчмуудыг жагсаан бичихэд урь. Нэг суралцагчийг тэдний хариултыг самбар дээр бичихэд урь.
Тэдний олж тогтоосон сургаалууд эсвэл зарчмуудын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудаас заримыг эсвэл бүгдийг асуу.
-
Эдгээр зарчим эсвэл сургаалын аль нь танд илүү их хамаатай гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Та болон танай гэр бүлийнхэн ямар арга замаар бошиглогчийн зөвлөгөөг дагахаар хичээж байна вэ?
-
Сүмийн ерөнхийлөгчийн одоо зааж буй зүйлсийг судалж мөн амьдралдаа хэрэгжүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.
Бичсэн зүйлийнхээ дагуу амьдрахыг суралцагчдаас хүс. Тэднийг ийнхүү үйлдэх үед Тэнгэрлэг Эцэг тэднийг адислах болно хэмээх итгэлтэй байж болно гэж гэрчил. Амьд бошиглогчдын сургаалуудыг тогтмол судалж мөн хэрэгжүүлдэг байхад суралцагчдыг урамшуулан дэмж.
Амьд бошиглогчдын талаар гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урь.
Энэ семинарын жилийн төгсгөлд дүгнэлт болгож судруудыг өдөр бүр үргэлжлүүлэн судлахад суралцагчдыг урамшуулан дэмж. Хэрэв тэд дараа жил семинарын ангид үргэлжлүүлэн суралцах бол Хуучин Гэрээг судалж эхэлж магадгүй гэж хэлж болно. Та нэг суралцагчийг семинар хичээллээгүй үед ч гэсэн судруудыг өдөр тутам үргэлжлүүлэн уншсанаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалцахад урьж болно.