Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 65–71 (15-р бүлэг)
Оршил
Энэ хичээл Сургаал ба Гэрээ 66 дахь Виллям Э.Маклелинд хандсан Их Эзэний үгс дээр төвлөрдөг. Суралцагчид энэ хэсгийг судалснаар бүх гэм нүглээ наманчилж, сүнслэг өсөлтөд саад болж болох зүйлсийг амьдралаасаа авч хаяж мөн эцсээ хүртэл итгэлтэй үлдэхийн ач холбогдлыг суралцах болно.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 66
Их Эзэн Виллям Э.Маклелинд сайн мэдээг номлож, бүх зөв шударга бус зүйлийг орхиж мөн эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлэхийг зарлиглав
Хичээл эхлэхийн өмнө дараах бүдүүвч зургийг самбар дээр зур.
Хичээл эхлэхэд суралцагчдыг самбар дээрх зургийг сайтар ажиглахад урь. Тэд өөрсдийгөө тойм зургийн хаана байрлуулах байснаа дотроо бодохыг хүс. Мөн тэдэнд өөрсдийгөө аль зүгт явж байгааг, Бурханд ойртож байна уу эсвэл Түүнээс холдож байна уу гэдгээ бодохыг зөвлө. Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Бурханд ойртож болох арга замуудыг олж сонсохыг хүс.
“Та нар дотно байсан боловч хол байгаа хэн нэгэнтэй ойр байхыг хүсвэл юу хийх ёстойгоо мэднэ. Та нар тэдэнтэй ярилцах арга замыг олж, тэднийг сонсож мөн нэг нэгнийхээ төлөө ямар нэг зүйл хийх арга замуудыг эрж хайх болно. Энэ харилцаа хэр олон давтагдаж, хэр удаан болно, та нарын хоорондын харилцаа төдий чинээ гүн гүнзгий байх болно. Хэрэв ярилцахгүй, сонсохгүй мөн хийх зүйлүүд хийгдэхгүй удвал харилцаа сулрах болно.
Бурхан бол төгс төгөлдөр, бүхнийг мэдэгч, харин та бид мөнх бус юм. Гэвч тэр бол бидний Эцэг бөгөөд биднийг хайрладаг ба сайн найзын адилаар өөрт нь ойртох боломжийг бидэнд олгодог. Та нар ч бас адил арга замаар буюу ярилцаж, сонсож мөн үйлдсэнээр үүнийг хийх болно” (“To Draw Closer to God,” Ensign, 1991 оны 5-р сар, 66).
-
Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр, бид Бурханд хэрхэн ойртож чадах вэ?
-
Бурханд ойртохоор эрэлхийлэх үедээ ярилцаж, сонсож мөн үйлдэх гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?
Сүмийн эхэн үед Виллям Э.Маклелин гэх нэгэн эрэгтэй сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж аваад Бурханд ойртсон гэдгийг тайлбарла. Тэр 1831 оны 8-р сарын 20-нд баптисм хүртжээ. Үүний дараа удалгүй тэр ахлагчаар томилогдож мөн номлогч байхдаа хэдэн долоо хоногийн турш Хайрум Смитийн хамтрагчаар явсан байна. 1831 оны 10-р сард тэр Сүмийн чуулганд оролцохоор Огайо руу явжээ. Тэнд тэр бошиглогч Иосеф Смиттэй танилцсан байна. 10-р сарын 29-нд Маклелин ах нууцаар залбирч, тодорхой таван асуултын хариултыг бошиглогчоор дамжуулан илчлэхийг Их Эзэнээс хүсжээ. Маклелин ах Иосеф Смитэд асуултуудаа хэлэлгүйгээр илчлэлт авахыг хүссэн. Бошиглогч Сургаал ба Гэрээ 66-д буй илчлэлтийг хэлж бичүүлэх үед Маклелин ах бүх асуулт нь хариулагдсаныг мэджээ. Их Эзэн түүнд итгэлтэй байж мөн ирээдүйд мөнх амьдралыг хүлээн авахад нь туслахын тулд удирдамж болон сэрэмжлүүлэг өгчээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 66:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ илчлэлт өгөгдөх үед Их Эзэн Маклелинийг адисалсан шалтгаануудыг олж мэдэхийг хүс.
-
Маклелин ах яагаад Их Эзэнээс адислалууд хүлээн авах боломжтой байсан бэ? (Учир нь тэр нүглүүдээсээ эргэж, Их Эзэний үнэнийг хүлээн авч мөн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсан юм.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 66:3-ыг дотроо уншаад, Их Эзэнд таалагдахын тулд Маклелин ахыг юу хийх хэрэгтэй гэж Их Эзэн хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас сурч мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
“Цэвэр ариун болой чи, гэвч бүгдээр нь биш” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Та суралцагчдад Маклелин ах хэдийгээр сайн өсөлт гаргаж, хүч чармайлтынхаа үр дүнд адислагдсан боловч зарим нүглээ наманчлах хэрэгтэй хэвээр байсныг ойлгоход тусалж болно.)
-
3-р шүлэг дэх Их Эзэний зөвлөгөөнөөс бид юу сурч болох вэ? (Суралцагчид дараах зарлигийг олж тогтоох ёстой. Бид бүх нүглээ наманчлахаар зарлигдуулсан.)
-
Зарим нэг нүглээ бус бүх нүглээ наманчлах нь яагаад чухал вэ?
-
Бид энэ шүлгээс Их Эзэн бидэнд наманчлалын үед хэрхэн тусалж чадах талаар юуг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бидний наманчлах ёстой зүйлүүдийг Их Эзэн бидэнд үзүүлэх болно.)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас наманчлахад нь туслахыг Их Эзэнээс гуйж болох нэг арга замыг олж сонсохыг хүс.
“Бид хувийн залбиралдаа Тэнгэрлэг Эцэгээсээ асуух ёстой асуултуудын нэг нь энэ юм. ‘Би өнөөдөр Танд тааламжгүй юуг хийсэн эсвэл хийгээгүй вэ? Би үүнийг мэдэж авбал хойшлуулалгүйгээр бүх зүрх сэтгэлээрээ наманчлах болно.’ Ийм даруу залбирал хариулагдах болно” (“Do Not Delay,” Ensign, 1999 оны 11-р сар, 34).
Суралцагчдыг нүглээсээ эргэж мөн сайн мэдээг хүлээн авснаар авсан адислалуудынхаа тухай бодоход урамшуулан дэмж. Тэднийг наманчлах хэрэгтэй байгаа зүйлсээ эрэлхийлэхэд урьснаар тэд илүү агуу адислалуудыг хүлээн авч чадна.
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Бүлгүүдээс Сургаал ба Гэрээ 66:5–9-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Маклелин ахад юу хий хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
8–9-р шүлэгт цэдэглэснээр Маклелин ах Их Эзэний хүслийг итгэлтэй үйлдсэн бол ямар адислалуудыг хүлээн авах байсан бэ?
-
Бид Их Эзэний хүслийг дагаснаар хүлээн авч болох адислалуудын талаар эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид Их Эзэний хүслийг үйлдэхдээ итгэлтэй байвал Тэр бидэнтэй хамт байх ба биднийг адислах болно. Ингэснээр бид Түүний биднээс шаарддаг зүйлийг биелүүлж чадна.)
Их Эзэн Маклелинд хийх ёстой зүйлсийнх нь талаар зааврууд өгөхийн зэрэгцээ түүнд сэрэмжлүүлэг өгсөн. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 66:10-ын эхний хоёр өгүүлбэрийг чанга уншихыг хүс. Түүнийг уншихаас өмнө, эхний хоёр өгүүлбэрт түүртэх гэдэг үг орсон гэдгийг онцол. Хэрэв ямар нэг зүйл бидний замыг хааж эсвэл ажлыг маань маш хэцүү болгож байвал бид түүртдэг гэдгийг тайлбарла.
-
Их Эзэн Маклелин ахад “бүхий л шударга бус явдлыг орхигтун” хэмээн зарлигласан. Шударга бус байдал эсвэл нүгэл нь түүний номлолын ажилд хэрхэн саад болох байсан бэ?
-
Шударга бус байдлаас болж бид сүнслэг байдлаараа хэрхэн түүртдэг вэ?
Сургаал ба Гэрээ 66:10-ын гурав дахь өгүүлбэрийг чанга уншаад, ангийнхныг Их Эзэний Маклелинд өгсөн тодорхой сэрэмжлүүлгийг олж мэдэхэд урь.
-
10-р шүлэгт цэдэглэснээр, Маклелин ах ямар уруу таталттай тэмцэж байсан бэ?
-
Бид 10-р шүлгээс Их Эзэний бидний хүн нэг бүрийн талаарх мэддэгийн тухай юуг мэдэж авч чадах вэ? (Их Эзэн Маклелин ахыг мэддэг байсан шигээ бидний хувийн сорилт бэрхшээл, уруу таталтуудыг мэддэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Их Эзэн бидний хувийн сорилт бэрхшээл, уруу таталтуудыг мэддэг гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 66:11–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Маклелинд өгсөн нэмэлт зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
12-р шүлэгт цэдэглэснээр, бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Хэрэв бид эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлбэл мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Эцсээ хүртэл итгэлтэй үргэлжлүүлэх гэдэг нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?
Энэ илчлэлт өгөгдөх үед Маклелин сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Илчлэлт өгөгдсөний дараа, тэр Иосеф Смитийн бошиглогчийн дуудлагыг гэрчилжээ. Маклелин ах хэдэн жилийн турш итгэлтэйгээр үйлчилж, энэ эрин үеийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдийн нэгээр үйлчлэхээр дуудагджээ. Гэсэн хэдий ч, тэр эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлээгүй юм. Үнэндээ, тэр Иосеф Смитийн эсрэг эргэж, 1838 онд сүмийн гишүүнчлэлээс хасагджээ.
Суралцагчдын анхаарлыг самбар дээрх тойм зураг дээр хандуулж, тэдэнд өөрсдийгөө зургийн аль хэсэгт байрлуулах байснаа дахин бодохыг зөвлө. Дараах асуултыг тунгаан бодохыг тэднээс хүс.
-
Та нар Бурханд илүү ойртож мөн эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлэхийн тулд юу хийх вэ?
Ярилцсан сургаал болон зарчмуудынхаа талаар гэрчилж, суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 72–76)
Суралцагчдыг там (гадаад харанхуй) болон бурхангүй байдлын бусад зовлон зүдгүүрийг хальт харах нь мөн алдар суугийн селестиел, террестриел, телестиел хаант улсуудын талаар үзэгдэл хүлээн авах нь ямархуу байх талаар төсөөлөн бодохыг хүс. Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийн Сүнсээр удирдуулсан орчуулгын ажлынхаа ачаар Сургаал ба Гэрээ 76 дээр цэдэглэгдсэн алдар суугийн гурван хаант улсын талаар үзэгдэл үзэхийн тулд нүд нь нээгдэх боломжтой байсныг тайлбарла.