Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 90–97 (20-р бүлэг)
Оршил
1833 оны 5-р сарын 6-нд Их Эзэн Сургаал ба Гэрээ 93-т агуулагдаж буй илчлэлтийг өгсөн. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 93-ын суралцагчийн хичээл дээр товч дурдагдсан Сургаал ба Гэрээ 93:1–20 дээр төвлөрнө. Есүс Христ эдгээр шүлэгт бид Түүнийг хэрхэн мэдэж авч, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж чадахыг заасан.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 93:1–5
Есүс Христ хүмүүс Түүний царайг хэрхэн харж бас Түүнийг байдгийг мэдэж авч чадахыг заав
Суралцагчдын мэддэг олны танил нэг хүний зургийг үзүүлж, тэр хүний нэрийг мэддэг эсэхийг тэднээс асуу. (Хэрэв та зураг үзүүлэх боломжгүй бол тухайн хүний нэрийг самбар дээр бичиж, тэр хүн юу хийдгийг эсвэл хэрхэн олны танил болсныг тайлбарлахыг суралцагчдаас хүс.)
-
Энэ хүний хэн болохыг яагаад ийм олон хүн мэддэг вэ?
-
Энэ хүний хэн болохыг мэдэх нь чухал гэж та бодож байна уу? Яагаад?
Есүс Христийн зургийг үзүүлж мөн (Та Есүс Христийг ашиглаж болно [Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009), noду. 1]; мөн LDS.org вэб сайтыг үзнэ үү) мөн өнөөдөр олон хүн Түүний хэн болохыг мэддэггүй гэдгийг тайлбарлаж болно.
-
Есүс Христийн хэн болохыг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 93 дээр Их Эзэн бидэнд хэрхэн одоо болон үүрд мөнхөд биднийг адислах Өөрийнхөө талаарх болон Өөрийн хүч чадлын талаарх бидний мэдлэгийг нэмэгдүүлж чадна гэж заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдад асуултуудын доор хариулт бичих зай үлдээн, дараах хоёр асуултыг самбар дээр бич.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:1–5-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг уншиж эхлэхээс өмнө тал суралцагчдаас эхний асуултын хариултыг харин үлдсэн суралцагчдаас хоёр дахь асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Шүлгүүдийг уншиж дууссаны дараа, цөөн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, асуултуудад өгсөн өөрсдийн хариултыг бичихэд урь. Дараа нь ангид дараах асуултыг тавь.
-
Та нар 1-р шүлэгт байгаа энэ амлалтыг хэрхэн “хэрэв–тэгвэл” гэдэг зарчим болгож хэлэх вэ? (Суралцагчдын хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид нүглээ орхиж, Христэд ирж, Түүний нэрийг дуудаж, дуу хоолойг дуулгавартай дагаж мөн зарлигуудыг сахивал Түүний царайг харж, хэн болохыг мэдэх болно.)
Та энэ адислал нь Их Эзэний цаг хугацаанд, Түүний арга замаар, Түүний хүслийн дагуу ирэх болно гэдгийг онцолж болно (С ба Г 88:68; мөн Инос 1:27-г үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 93:1 дэх үйлдэл бүр нь Есүс Христийг мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
3-р шүлгээс сурсны дагуу, Эцэг ба Хүүгийн талаар ойлгоход ямар сургаал чухал вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Эцэг, Хүү хоёр нэг.)
-
Эцэг, Хүү хоёр нэг гэдэг нь юу гэсэн үг вэ?
Эцэг, Хүү хоёр тусдаа, өөр өөр биетэй боловч хоёул алдар суут бие махбодтой гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (С ба Г 130:22-ыг үзнэ үү). Гэвч Эцэг, Хүү хоёрын зорилго ба сургаал нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахын төлөө төгс эв нэгдэлтэй ажилладаг.
Сургаал ба Гэрээ 93:4 дэх дараах өгүүлбэрийг онцол. “Тэрбээр өөрийн бүрэн байдлыг надад өгсний учир Эцэг.” Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 93:17, 26-г уншихад урьж, дараах асуултыг тавь.
-
Есүс Христ Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (С ба Г 93:16–17, 26-г үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 93:6–20
Иоханы бичээс нь Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг хэрхэн хүлээн авсныг ойлгоход бидэнд туслахын тулд ашиглагддаг.
Аврагч Эцэгийн бүрэн байдлыг хэрхэн хүлээн авсныг ойлгоход суралцагчдыг бэлтгэхийн тулд дараах үзүүлэнг урьдчилан бэлтгэх талаар бодож үз. Ямар нэгэн спорт эсвэл хөгжмийн зэмсэг эсвэл урлагийн бүтээл туурвих гэх мэт тодорхой ур чадварыг хөгжүүлсэн нэг суралцагчийг ур чадвараа товч танилцуулах эсвэл дүрслэн хэлэхэд урь. Дараа нь суралцагчдыг тэр ур чадвараа гэнэт хөгжүүлсэн үе тохиолдож байсан талаар ангийнхандаа хэлэхийг хүс. (Суралцагчдын хариултууд нь чадварлаг тамирчин, хөгжимчин эсвэл уран бүтээлч болох нь байнгын хичээл зүтгэл шаарддаг үйл явц бөгөөд гэнэт нэг хормын дотор бий болдоггүй гэдгийг ангийнханд ойлгуулахад туслах ёстой.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:12–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Есүс Христ хэрхэн Эцэгтэйгээ адилхан болсныг олж тогтоохыг хүс.
-
Есүс Христ хэрхэн Эцэгтэйгээ адилхан болсон бэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Есүс Христ Эцэгийнхээ алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байв. Та 13-р шүлэг дээрх энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)
-
Есүс Христ бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Ач ивээл бол бидэнд мөнх амьдрал болон өргөмжлөлийг олж авах боломжийг олгодог Бурханаас ирдэг хүч чадал гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч хэрхэн Эцэгийнхээ бүрэн байдлыг хүлээн авснаа илчилсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
19-р шүлэгт цэдэглэснээр, Тэрээр Эцэгийнхээ бүрэн байдлыг хэрхэн хүлээн авснаа яагаад илчилсэн бэ?
Бид Аврагчийг болон Тэнгэрлэг Эцэгийг “мэдэж мөн ойлгож” мөн Эцэгийг хэрхэн шүтэж, Түүний бүрэн байдлыг хүлээн авч болохоо мэдэж болохын тулд Аврагч бүрэн байдлыг хэрхэн хүлээн авснаа илчилсэн гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг самбар дээр бич. (Энэ үгийг The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 568 хэлсэн үгэн дээрээс олж авч болно.)
-
Шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх ёстой вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлж болно. Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаснаар Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх ёстой. Та суралцагчдад энэ зарчмыг судрын захын зайд бичихийг зөвлөж болно.)
-
Аврагчийн ач ивээлээс ач ивээлд өсөх өсөлт нь бидэнд тохиолдож болох суралцах ба өсөж хөгжих үйл явцтай хэр адилхан байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 93:20 дээр Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст ямар амлалт өгөгддөг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид зарлигуудыг дагавал Есүс Христтэй адил Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авч чадна.)
Хичээлийн эхэнд үзүүлсэн Аврагчийн зургаа үзүүл.
-
Есүс Христийн үлгэр жишээ, сургаал болон Цагаатгалын тухай гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?
-
“Ач ивээлээс ач ивээлд” (С ба Г 93:13) үргэлжлүүлж мөн Түүнтэй илүү адил болохын тулд та юу хийж чадах вэ?
Аврагчийн үлгэр жишээг дагаснаар өсөж хөгжиж мөн сайжрахын тулд эрэлхийлж болох тодорхой арга замын талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс. Үүнийгээ зорилго болгон тавьж, зорилгодоо хүрэхээр хичээхэд тэднийг урь.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 98–101)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 98–101-ийг судлахад нь бэлтгэхийн тулд та дараах асуултыг бодож үзэхэд тэднийг урьж болно: Та бусдаар дээрэлхүүлж мөн үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой талаар бодож үзэж байсан уу? Та нар дараагийн хичээлүүдээр Миссури дэх гэгээнтнүүдийн үзэж туулсан хавчлага дарамт болон зовлон зүдгүүрийн талаар мэдэж авах болно. Та Их Эзэн дайнд явах талаар мөн хавчлага дарамтад хандах талаар гэгээнтнүүдэд юу гэж заасныг мэдэж авах болно.