107-р хичээл
Сургаал ба Гэрээ 102
Оршил
1834 оны 1-р сар гэхэд Сүмийн гишүүдийн тоо 3000 гаруй болон өссөн байв. Энэ өсөлт Сүмийн ажил хэргийг хөтлөн явуулах нэмэлт удирдлагын хэрэгцээг бий болгосон юм. 1834 оны 2-р сарын 17-нд хорин дөрвөн дээд прист Иосеф Смитийн гэрт чуулганд цугларан, Сүмийн анхны дээд зөвлөлийг зохион байгуулжээ. Цуглааны бичиг хэргийн ажилтан Оорсон Хайд, уг дээд зөвлөл нь уг цуглааны тайланд бага зэрэг алдаа гаргасан байхыг ажиглажээ. Тиймээс дээд зөвлөл бошиглогч Иосеф Смитийг шаардлагатай залруулгыг хийх хэрэгтэй хэмээн санал нэгдэв. Дараа өдөр нь, 2-р сарын 18-нд Иосеф Смит эхний протокол мэдэгдэл дээр сүнслэгээр удирдагдан, өөрчлөлт хийсэн юм. Цуглааны протокол мэдэгдэлд өөрчлөлт хийн, үүнийг 2-р сарын 19 буюу дараагийн өдөр нь хүлээн зөвшөөрсөн байна. Одоо Сургаал ба Гэрээ 102-т буй эдгээр протокол мэдэгдэл нь, дээд зөвлөлийн зохион байгуулалтыг зааж мөн ноцтой гэм нүгэл хийсэн хүмүүст сахилгын арга хэмжээ авах талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлд удирдамж өгчээ. (Дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон дүүргийн зөвлөлүүдэд мөн энэ журмыг мөрдөх эрх бас олгогдсоныг анхаарна уу.)
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 102:1–5
Сүмийн анхны дээд зөвлөл зохион байгуулагдав
Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн дараах үгсийг чанга унш.
“Хэдэн жилийн өмнө … би гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Нэгэн маш ноцтой хэргийг Дээд зөвлөл болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бидний өмнө дэлгэсэн ба үүнд нэгэн сайхан залуу охиныг гэмтээж хохироосон эрийг сүмээс хөөх шийдвэр гаргасан. Бараг л шөнөжингөө хуралдан, энэ шийдвэрийг гаргасны дараа, би маргааш өглөө нь ядарсан байдалтай оффис руугаа орох үедээ өмнөх орой нь [зөвлөл дээр уулзсан], нөгөө буруутай хүний ахтай тулгарав. Тэр хүн ‘Миний дүүд тохоож буй энэ хэрэгт тэр буруугүй гэдгийг би танд хэлэх гэсэн юм’ гэв.
‘Түүнийг буруугүй гэдгийг та яаж мэдсэн юм бэ?’ хэмээн би асуулаа.
‘Яагаад гэвэл би залбирсан, тэгээд Их Эзэн түүнийг буруугүй гэж хэлсэн” гэж уг хүн хариулав (Teachings of Harold B. Lee, хянасан Клайд Ж.Виллиамс [1996], 420–421).
-
Таны бодлоор, дээд зөвлөл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн эсрэг энэ хариултыг тэр хүн хэрхэн хүлээн авсан байж болох вэ?
Сургаал ба Гэрээ 102-т дээд зөвлөл болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, ноцтой гэм нүгэл хийсэн Сүмийн гишүүдэд яаж туслах талаар Их Эзэний хүслийг хэрхэн эрэлхийлдэг тухай ойлгоход бидэнд туслах зарчмууд ордог.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, дээд зөвлөл гэж юу болохыг олж тогтоохыг хүс.
-
Дээд зөвлөл гэж юу вэ? (“Нэг эсвэл гурван ерөнхийлөгч” тэргүүлдэг 12 дээд санваартан бүхий бүлэг юм. Өнөө үед Сүмд гадасны ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд дээд зөвлөлийн дээр тэргүүлдэг.)
Сургаал ба Гэрээ 102-т дүрсэлсэн дээд зөвлөл нь одоогийн гадаснууд дахь дээд зөвлөлөөс зарим талаараа өөр байсныг тайлбарла. Энэ зөвлөл нь Огайогийн Көртланд мөн эргэн тойрны газар нутгуудыг хариуцдаг байсан ба энэ зөвлөлийг Тэргүүн Зөвлөл тэргүүлдэг байсан. Гэвч Сүмийн гишүүнчлэл өсөх тусам, гадаснууд зохион байгуулагдаж мөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон дээд зөвлөлүүд нь өөрсдийн гадасны харьяа газар дотор Сүмийг удирдахаар дуудагдаж байсан.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, дээд зөвлөлийн зорилго болон энэ нь хэрхэн томилогддог тухай олж мэдэхийг хүс.
-
Дээд зөвлөл хэрхэн томилогддог вэ? Үүний зорилго юу вэ?
Суралцагчид дээрх асуултуудад хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бич. Дээд зөвлөл Сүмд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг зохицуулахаар илчлэлтээр томилогддог. “Хүндрэлтэй асуудлууд” гэдэг нь ерөнхийдөө ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүдийн нөхцөл байдлыг хэлдэг гэдгийг тайлбарла.
Хичээлийн эхэнд дурдсан ерөнхийлөгч Лийгийн түүх нь дээд зөвлөлийн нэг үүрэг хариуцлагын жишээ бөгөөд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагаар, Сүмийн сахилгын зөвлөлийн хувьд шийдвэр гаргадаг. Сахилгын зөвлөлийн зорилгыг ойлгоход нь ангийнханд туслахын тулд, нэг суралцагчийг дараах мэдэгдлийг уншихад урь. Сүмийн сахилгын зөвлөлийн гурван зорилгыг сонсохыг суралцагчдаас хүс.
“Хамгийн ноцтой алдсууд болох иргэний хуулийг ноцтойгоор зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийлэх, завхайрал, хүчин болон цус нэгэнтэйгээ бэлгийн харьцаанд орох зэрэг нь ихэнхдээ Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээг шаарддаг. Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээнд Сүмийн гишүүнчлэлээс хасах, Сүмийн гишүүнчлэлийн онцгой эрхийг хязгаарлах зэргийг хамруулж болно. …
… Сахилгын зөвлөлүүдийн зорилго нь, [1] алдас үйлдэгч бодгалийг аврах, [2] гэмгүй нэгнийг хамгаалах, [3] цэвэр ариун, зарчимч байдал хийгээд Сүмийн сайн нэрийг хамгаалахад оршдог.
Сүмийн сахилга нь бурханлагаар нөлөөлөгдсөн үйл явц бөгөөд тодорхой хугацаа шаарддаг. Гишүүн энэхүү үйл явц болоод Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийн уучлалыг хүлээн авч, оюун санаандаа амар амгаланг олж, ирээдүй дэх алдсаас зайлсхийх хүчийг олж авч чадна. (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 185).
-
Сүмийн сахилгын зөвлөлийн гурван зорилго юу вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншин, дээд зөвлөлийн гишүүд дуудлагаа хэрхэн биелүүлэх ёстойг дүрсэлсэн үгсийг олохыг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.
Сургаал ба Гэрээ 102:6–34
Сахилгын зөвлөлийн журам тавигдав
Сургаал ба Гэрээ 102:6–11 дэх шүлгүүд нь, дээд зөвлөлийн бүх гишүүн оролцоогүй нөхцөлд тэд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар тайлбарласан болохыг суралцагчдад хэлж, дүгнэн ярь. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 102:12–14-ийг чимээгүй уншин, дээд зөвлөлийн гишүүд сахилгын зөвлөл дээр хэрхэн ярихаар сонгогддогийг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.
-
Шодох гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ тохиолдолд, зөвлөлийн гишүүд нэгээс арван хоёрын хоорондох дугаараас сугална гэсэн үг.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:15–18-ыг чанга уншихад урин, дээд зөвлөл яагаад тоонуудыг сугалдаг шалтгааныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Бид 15–16-р шүлгээс сахилга батын зөвлөлүүд хэрхэн явагдах ёстой талаар юуг сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Есүс Христийн Сүмд сахилгын зөвлөл нь шударга, тэгш байдалд явагддаг.)
-
Хэрэв сахилгын зөвлөлийн хурлын үеэр дээд зөвлөх тэгш тоог сугалах юм бол түүний үүрэг юу байх вэ? Ноцтой гэм нүгэл хийсэн Сүмийн гишүүдийн талаар Их Эзэн санаа зовж байдгийг энэ нь хэрхэн харуулж байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, зөвлөлийн ерөнхийлөгч хоёр талын мэдүүлгийг сонссоны дараа юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.
-
Буруутай этгээдийн болоод Сүмийн эрх ашиг, сонирхлын талаар эхлээд зөвлөлийн гишүүдийн үгийг сонсох нь гадасны ерөнхийлөгчид шийдвэр гаргахад нь хэрхэн туслах вэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чангаар уншихад урь. Зөвлөлийн ерөнхийлөгч хоёр талын мэдүүлгийг сонсохоос өөр юу хийдэг талаар ажиглан олж мэдэхэд ангийнхныг урь.
“Залбирал эхлэхээс өмнө хэзээ ч шүүлтийг явуулж байгаагүй … гэдгийг би та нарт батлан хэлэхийг хүсэж байна. Зөвхөн хүмүүний, ялангуяа ганц хүний шүүлтээс болж гишүүний эсрэг арга хэмжээ авах нь маш ноцтой зүйл юм. Сүнсний удирдамж тэнд байх ёстой шударга ёсыг дагахыг хичээж байгаа бол Сүнсийг хичээнгүйгээр эрэлхийлэн мөн түүнийг дагах ёстой” (“In … Counsellors There Is Safety,” Ensign, 1990 оны 11-р сар, 50).
-
Хоёр талын мэдүүлгийг сонсохоос гадна гадасны ерөнхийлөгч өөр юу хийдэг вэ?
-
19-р шүлэгт заасны дагуу, ерөнхийлөгч шийдвэр гаргасны дараа зөвлөлөөс юу хийхийг шаарддаг вэ?
Сургаал ба Гэрээ 102:20–22 дахь шүлгүүд нь шийдвэрийн талаар эргэлзээтэй байгаа тохиолдолд юу хийх тухай заавар өгсөн болохыг тайлбарлан, дүгнэн ярьж өг.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, сургаалын асуудлууд нь тодорхой биш тохиолдолд юу хийгдэх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь.
-
23-р шүлэгт ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах үнэнийг самбар дээр бич. Сахилгын зөвлөлийг тэргүүлж буй тэдний дээр Их Эзэн Өөрийн оюун санааг илчилдэг.)
Гадасны сахилгын зөвлөлийн шийдвэрүүдийг Тэргүүн Зөвлөлд давж заалдаж болох тухай тайлбарлан Сургаал ба Гэрээ 102:27–34-ийг нэгтгэн дүгнэ.
Энэ хичээлийн эхэнд дурдсан ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн түүхийг суралцагчидтай давт.
-
Та нар хэнд илүү итгэх байсан бэ? Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлд үү, эсвэл тэдний шийдвэрийг давж заалдсан тэр хүнд үү?
-
Сургаал ба Гэрээ 102-ыг судлахдаа олж мэдсэн үнэнүүдэд үндэслэвэл, бид Сүмийн сахилгын зөвлөлийн гаргасан шийдвэрүүдэд яагаад итгэх хэрэгтэй вэ?
Суралцагчдыг хариулсны дараа, та нэг суралцагчаа ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн түүхийн үлдсэн хэсгийг уншихад урь.
“Би түүнийг өрөөндөө орохыг уриад, дараа нь орж суумагц ‘Танд хувийн хэдэн асуулт тавивал болохсон болов уу? гэж асуусан юм.
Тэр ‘Тийм ээ, болно.
Та хэдэн настай вэ?’ гэв.
‘Дөчин долоо.’
‘Та ямар санваартай вэ?’
Тэр өөрийгөө багш гэж бодож байна гэж хэлсэн.
‘Та мэргэн ухааны үгийг сахидаг уу?’
‘За, үгүй дээ. ’…
‘Та аравны нэг төлдөг үү?’
Тэр ‘Үгүй ’ гээд, 32-р тойргийн бишоп хэвээрээ байгаа цагт би төлөх сонирхол алга’ гэж хэлэв.
Би түүнээс ‘Та санваарын цуглаандаа оролцдог уу? гэтэл,
‘Үгүй, ноёнтон’ гэж тэр хариулсан юм.
‘Та бас ариун ёслолын цуглаандаа оролцдоггүй юу?’
‘Үгүй ээ, эрхэм ээ.’
‘Та гэр бүлийн залбирал хийдэг үү?’ гэхэд тэр үгүй гэлээ.
‘Та судраас суралцдаг уу?’ Тэр нүд нь их муу хардаг болохоор нэг их уншиж чаддаггүй гэв.
‘За тэгэхээр, Пайнеер гадасны шилдэг арван таван эрэгтэй өчигдөр орой залбирсан. … Тэгтэл дээрх зүйлсийн алийг нь ч хийдэггүй гэж хэлсэн атлаа та залбираад, үүний эсрэг хариулт авлаа гэж хэлж байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?’ гэж хэлэв.
Тэгтэл тэр хүн миний бодлоор маш гайхалтай хариултыг өгсөн. Тэрээр ‘За, Ерөнхийлөгч Лий, миний хариулт буруу эх сурвалжаас ирсэн байх ёстой гэж би бодож байна’ гэсэн билээ” (Teachings of Harold B. Lee, 421–422).
Сүмийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлийн гаргасан шийдвэрт бид яагаад итгэж болох талаар гэрчлэлээ хуваалцахыг бод.