158-р хичээл
Авралын ажлыг яаравчлуулах нь
Оршил
Сэргээлтийн эхэн үеэс эхлээд Их Эзэний ажил дэлхий даяар өргөжин тэлсэн. Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй үед амьдарч байна. Сүмийн өсвөр үеийнхэнд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулах олон эх сурвалж болон боломжууд бий.
Заах зөвлөмж
Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна
Нэг суралцагчийг ангийн нэг талаас нөгөө тал руу ердийн хурдаар алхахад урь. Тэгээд уг суралцагчаас өрөөг дахин хөндлөн гарахдаа хурдан юм уу хурдаа нэмэхийг хүс. Суралцагчийг өрөөг хоёр дахиа хөндлөн гарч байхад ангийнханд дараах асуултыг тавь.
-
Ямар нэгэн зүйлийг яаравчлуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үүнийг хурдасгах.) Хэн нэг нь даалгавраа яаравчлуулах юм уу хурдасгах ямар шалтгаанууд байж болох вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн юуг яаравчлуулна гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Их Эзэний хувьд ажлаа яаравчлуулна гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 88:73-ын талаар хэлэхдээ ахлагч Рассэлл М.Нэлсон “тэр яаравчлуулах цаг нь одоо юм“ гэжээ (“Thus Shall My Church Be Called,” Ensign, 1990 оны 5-р сар, 17). Дараах сургаалыг самбар дээр бич. Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй үед амьдарч байна.
-
Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаа ямар арга замуудын заримыг та нар харсан бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эдгээр шүлэг Их Эзэн яагаад ажлаа яаравчлуулах болсон тухай юу санал болгож байгааг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлэг Их Эзэн яагаад ажлаа яаравчлуулах болсон тухай юуг санал болгож байна вэ? (Хүмүүсийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах.)
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 133; түүнчлэн LDS.org-оос үзнэ үү). Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхад Их Эзэн ажлаа яаравчлуулсан гэдгийг тайлбарла. Жишээ нь, номлолын ажил өргөжиж мөн Сүм судруудыг шинээр хэвлэн гаргасан. Ерөнхийлөгч Кимбалл Сүмийн гишүүдийг урагшлахыг урамшуулан дэмжих үедээ Сүм “урт хугацаанд зарим газраа түр зогссон” байсан хэмээн хэлжээ (“Let Us Move Forward and Upward,” Ensign, 1979 оны 5-р сар, 82). Тэрээр мөн “бид алхаагаа уртасгах хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг одоо хийх ёстой“ гэж заажээ (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, 1975 оны 9-р сар, 3).
-
Ерөнхийлөгч Кимбалл “алхаагаа уртасгах” гэж хэлэхдээ юу хэлэхийг хүссэн гэж та нар бодож байна?
Суралцагчдыг Их Эзэн өнөөдөр ажлаа яаравчлуулж байгаа зарим арга замыг мөн Түүний ажилд оролцож болох арга замуудыг ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагааг хий.
Ангийнхныг гурван бүлэгт хуваарилж, бүлэг бүр дэх суралцагчдад дараах заах даалгавруудын нэгийн хуулбарыг өг. Суралцагчдад судлах болон ангийнхандаа даалгавраа заахад бэлтгэх цөөн минут өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг анхны бүлэг бүрээс нэг суралцагч байхаар гурван хүнтэй бүлгүүдэд зохион байгуул. Суралцагчдыг ээлж ээлжээрээ Их Эзэн ажлаа хэрхэн яаравчлуулж байгаа болон тэд энэ ажилд хэрхэн оролцож болохыг бүлэгтээ заахад урь.
Ажлыг урагшлуулахад бидний хүлээх үүрэг хариуцлага
Суралцагчдыг жижиг бүлгүүддээ зааж дуусгасны дараа, цөөн хэдэн суралцагчийг Их Эзэний ажлыг яаравчлуулах талаар бодол хийгээд сэтгэгдлээ хуваалцахад урь.
Нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйтийн хэлсэн дараах мэдэгдлийг уншиж өгөхийг хүс. Ангийнхнаас бид Их Эзэний ажилд оролцсоноор юу тохиолдож болохыг сонсохыг хүс.
“Ах эгч нар аа, Их Эзэн арга замуудыг нээж, дэлхий даяар Түүний ажлыг өргөжин тэлэхийг боломжтой болгож байгаа бөгөөд бид бүгдэд өөрсдийн арга замаар өөрсдийн хийх хэсгийг гүйцэлдүүлэх нь ямар гайхамшигтай адислал гээч. …
Бурханы бошиглогчдоос гадна хэн Их Эзэний ажлын хурдан өргөжин тэлэхийн гайхамшгийг урьдчилан харж чадах байсан билээ? Үнэхээр, Их Эзэн Сургаал ба Гэрээний 88-р хэсэгт урьдчилан хэлснээр, Тэр Өөрийн ажлыг яаравчлуулах цаг нь болжээ (C ба Г 88:73-ыг үзнэ үү)” (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, 1993 оны 11-р сар, 61, 62).
-
Ахлагч Хэйтийн хэлснээр, Их Эзэний ажилд бид оролцвол юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулж байхад дараах үнэнийг самбар дээр бич. Бид Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцсоноор адислагдах болно.)
-
Та нар Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцсоноор ямар адислалуудыг хүртсэн бэ?
Суралцагчдыг Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж чадах боломжуудыг бодоход урь. Тэднийг дараах асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахыг хүс.
-
Та нарsy Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж чадах зарим арга зам юу вэ?
Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг бичсэн зүйлээ эргэн харж, зорилт тавихад урь. Их Эзэний ажлыг яаравчлуулах болон Түүний ажилд оролцох үүрэг хариуцлага, боломжуудын тухай гэрчилснээр хичээлээ дуусга.