70-р хичээл
Сургаал ба Гэрээ 64:20–43
Оршил
Иосеф Смит Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг 1831 оны 9-р сарын 11-нд хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 64:20–43 нь Их Эзэний гэгээнтнүүдээс шаардсан золиослолууд болон хожмын өдрүүд дэх Сионыг байгуулах талаар Түүний заасан зүйлүүдийг агуулдаг.
Тайлбар: Энэ хичээл хоёр суралцагчийг хичээл заах боломжоор хангана. Бэлтгэх хангалттай хугацаа гаргаж өгөхийн тулд эдгээр суралцагчид материалуудын хуулбарыг урьдчилан өг. Өөр нэг хувилбар нь гэвэл, та хичээлийг бүхэлд нь ганцаараа заахаар шийдэж болно.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 64:20–25
Их Эзэн бидний зүрх сэтгэлийг шаарддаг тухайгаа заав
Суралцагчдаас Их Эзэний зарлигуудыг дагахын тулд золиослол хийж байсан үеүдээ бодохыг хүс. (Тэднийг бодоход нь туслахын тулд та хүндэтгэлийн өдөр спортын үйл ажиллагаа эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагаанд оролцохоос татгалзах жишээг хуваалцаж болно.) Цөөн хэдэн суралцагчийг туршлагуудаа хуваалцаж мөн эдгээр золиослолыг хийснээр хэрхэн адислагдсан гэж бодож байгаагаа хуваалцахад урь.
Сургаал ба Гэрээ 64:20–43-ыг судлах үедээ суралцагчид Их Эзэний биднээс шаарддаг золиослолуудын талаар илүү ихийг сурах болно гэдгийг тайлбарла. Дараах хүснэгтийг үзүүл. (Та энэ хүснэгтийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр хуулбарлан зурж болно.)
Исаак Морлей (С ба Г 64:20) |
Фредерик Г.Виллямс (С ба Г 64:21) | |
---|---|---|
Зарлиг | ||
Хариу үйлдэл | ||
Үр дүн |
Исаак Морлей Огайогийн Көртландад том ферм эзэмшдэг байсан гэдгийг тайлбарла. Тэр Иосеф Смит болон түүний гэр бүлийг оролцуулан Сүмийн олон гишүүнийг уг газар дээр амьдрахыг өгөөмрөөр урьжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Исаак Морлейд фермээ яах талаар ямар удирдамж өгснийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Исаак Морлейд фермээ юу болгохыг зарлиг болгосон бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Их Эзэний Исаак Морлейд өгсөн зарлигийг харуулахын тулд Фермээ зар гэсэн үгсийг хүснэгтэд бич.)
Их Эзэн Исаак Морлейд асар том золиослол хийхийг зарлигласан гэдгийг онцлон хэл. Зараад олсон ихэнх мөнгө нь Миссуригийн Индепенденс дэх Сүмийн гишүүдэд зориулан худалдаж авах газрын төлбөрт зарцуулагдах ёстой байжээ.
-
Исаак Морлейг фермээ зарвал Их Эзэн ямар адислалыг амласан бэ? (Их Эзэн Исаак Морлейг фермээ зарвал тэр “тэвчиж чадах зүйлийнхээ дээр уруу татагдахгүй” хэмээн амлажээ.)
-
Энэ амлалт уруу таталтаас зайлсхийх тухай ямар зарчмыг бидэнд заадаг вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгасан байх ёстой. Хэрэв бид Их Эзэний хүслийг дагавал тэвчиж чадах зүйлийнхээ дээр уруу татагдахгүй байх болно.)
Исаак Морлей фермээ зар гэсэн Их Эзэний зарлигийг дагасан гэдгийг тайлбарла. Тэр Миссуригийн Индепенденст суурьшсан анхны гэгээнтнүүдийн нэг байсан ба тэндээ Сионыг байгуулахыг эрэлхийлсэн. Тэр насан туршдаа Их Эзэнд итгэлтэйгээр үйлчилсэн. Самбар дээрх хүснэгт дээр Исаакийн хариулт болгож Тэр дуулгавартай байсан гэж бич. Үйлдлийнхээ үр дүнд Тэр адислагдсан гэж бич.
-
Бид Их Эзэний зарлигууд болон жишгүүдийг дагаснаар уруу таталтуудаас зайлсхийж чадах ямар жишээнүүд байна вэ? (Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос зарим жишээг хуваалцах талаар бодож үзээрэй.)
Фредерик Г.Виллямс хэмээх өөр нэг хүн түүнчлэн Көртландад маш том ферм эзэмшиж байсан гэдгийг онцлон хэл. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 64:21-ийг дотроо уншиж, Фредерик Г.Виллямст Их Эзэний өгсөн зарлигийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Фредерик Г.Виллямст фермээ яахыг зарлиг болгосон бэ? (Суралцагчдыг хариулсны дараа хүснэгтийн тохирох хэсэгт Фермээ бүү зар гэж бич.)
Нэг суралцагчийг Фредерик Г.Виллямс фермээ яасныг тайлбарласан дараах догол мөрийг уншихад урь.
Хэдийгээр Фредерик Г.Виллямс фермээ зарах зарлиг аваагүй ч гэсэн золиослоход бэлэн байгаагаа харуулсан. Тэр өөрийнхөө фермийг тусламж хэрэгтэй байгаа Сүмийн гишүүдийг байрлуулж мөн хооллохын тулд ашиглаж болно гэж Иосеф Смитэд хэлэв. Хожим нь Фредерик хариуд нь ямар ч төлбөр авалгүйгээр өөрийн фермийг бүхэлд нь Сүмд зориулан өгчээ. Фредерик Г.Виллямс болон Огайо дахь бусад итгэлтэй гэгээнтнүүдийн золиослолоор дамжуулан Их Эзэн “Көртландын нутагт таван жилийн хугацаанд хүчирхэг түшицтэй” (С ба Г 64:21) үлдэж чадсан юм . Энэ жилүүдэд гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьсан ба энэ нь Виллямс ах болон гэгээнтнүүдэд агуу адислалуудын эх сурвалж байсан юм.
Самбар дээрх хүснэгтэд Тэр дуулгавартай байсан мөн Тэр адислагдсан гэдэг үгсийг тохирох газруудад бичиж, Фредерик Г.Виллямсийн баганыг гүйцээ.
-
Исаак Морлей ба Фредерик Г.Виллямсийн дуулгавартай байдал ба золиослолын жишээнүүдээс бид юу суралцаж болох вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичсэнээр суралцагчдын хариултуудыг хураангуйл. Бид Их Эзэнд дуулгавартай байж мөн Түүний биднээс хүссэн золиослолыг хийснээр адислагддаг.)
Исаак Морлей ба Фредерик Г.Виллямс хоёрын фермтэйгээ холбоотойгоор хийсэн золиослол нь Их Эзэний тэднээс хүссэн мөн Түүний өнөөдөр биднээс хүсдэг бас нэг золиослолыг харуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний биднээс шаарддаг золиослолыг олж мэдэхийг хүс.
-
22-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн биднээс юу шаарддаг вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн бидний зүрх сэтгэлийг шаарддаг. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Их Эзэн бидний зүрх сэтгэлийг шаарддаг гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?
-
Исаак Морлей, Фредерик Г.Виллямс нар зүрх сэтгэлээ Их Эзэнд өгөхөд бэлэн байсан гэдгээ хэрхэн харуулсан бэ? Зүрх сэтгэлээ Их Эзэнд өгсөн хүмүүсийн өөр ямар жишээнүүд байдаг вэ? (Суралцагчид судруудаас эсвэл өөрсдийнхөө таньдаг хүмүүсийн амьдралаас жишээ хуваалцаж болно гэдгийг онцлон хэлж болно.)
-
Бид Их Эзэнд зүрх сэтгэлээ өгөхөд бэлэн байгаагаа Түүнд хэрхэн харуулж чадах вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:23–25-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас бид Их Эзэнд зүрх сэтгэлээ өгсөн гэдгээ харуулахын тулд бидний сахиж болох нэг зарлигийг олж тогтоохыг хүс.
-
Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зарлигласан бэ? (Аравны нэгээ төлөх. Их Эзэн энэ илчлэлтийг өгөх үед гэгээнтнүүд аравны нэг гэдэг үг нь Сүмд өгөх тэдний бүх хандив гэж ойлгодог байсныг та тайлбарлаж болно. Долоо орчим жилийн дараа Их Эзэн аравны нэг нь “жил тутмын ашгийнхаа аравны нэг хэсгийг төлөх ёстой” [С ба Г 119:4] хэмээн илчилжээ .) Аравны нэгийг төлөх нь бид Их Эзэнд зүрх сэтгэлээ өгсөн гэдгийг хэрхэн харуулж чадах вэ?
-
23-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн аравны нэгээ төлдөг хүмүүст ямар амлалт өгсөн бэ?
23-р шүлэгт заагдсан адислал нь ирээдүйд хамаатай боловч Их Эзэн биднийг аравны нэгээ төлбөл одоо ч гэсэн адисалдаг гэдгийг тайлбарла. Та суралцагчдаас тэд эсвэл тэдний гэр бүлүүд аравны нэгээ төлсний үр дүнд адислагдаж байсан туршлагуудаасаа хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 64:26–43
Их Эзэн Сионыг байгуулах зааврууд өгөв
Сургаал ба Гэрээ 64:26–43-ын тоймыг өгөхийн тулд, эдгээр шүлгээс бид Сионыг байгуулах талаарх Их Эзэний заавруудыг уншдаг гэдгийг тайлбарла. Энэ хичээлийн үлдсэн хэсгийг суралцагчдаар заалгахаар төлөвлөсөн болно. Эхний заах суралцагч багшаас самбарын өмнө гарч ирэхийг хүс.
Тайлбар: Эдгээр суралцагч хичээлийн энэ хэсгийг заасны дараа тэдэнд талархлаа илэрхийл. Амлагдсан адислалууд нь дуулгавартай байдал болон Их Эзэний биднээс хүсдэг золиослолуудаас илүү байх болно гэдгийг гэрчил. Суралцагчдаас өнөөдөр юу сурсныг хураангуйлж мөн тэд эдгээр зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ тайлбарлахыг хүс.