136-р хичээл
Сургаал ба Гэрээ 129; 130:1–11; 22–23
Оршил
1843 оны 2-р сарын 9-нд бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг ялган танихад нь гэгээнтнүүдэд туслах заавруудыг өгчээ. Эдгээр заавар Сургаал ба Гэрээ 129-т цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээ 130 нь 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойн Рамуст гэгээнтнүүдтэй уулзаж байхдаа бошиглогч Иосеф Смитийн өгсөн хэд хэдэн сургаалын талаарх зааврыг агуулдаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 129
Бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарын талаар заавруудыг өгчээ.
Хэрэв хэн нэгэн хүн хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэр элчүүдэд итгэдэг үү гэж асуувал юу гэж хариулахыг нь суралцагчдаас асуу. Суралцагчдыг хариулсны дараа, нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Эхлэлээс эхлэн дараагийн бүх эрин үеийн туршид Бурхан хайр энэрлээ Өөрийн хүүхдүүдэд дамжуулахын тулд тэнгэр элчүүдийг элч төлөөлөгч болгон илгээсээр байна.
Эдгээр хүмүүн биес ихэвчлэн үзэгддэггүй. Зарим үед үзэгддэг. Гэвч үзэгддэг ч байна уу, үзэгддэггүй ч байна уу тэнгэр элчүүд үргэлж ойрхон байдаг. Зарим үед тэдний ажил үүрэг их өргөн цар хүрээтэй бөгөөд бүх дэлхийд ач холбогдолтой байдаг. Зарим үед тэдний захиас хувь хүнд илүү чиглэсэн байдаг. Тэнгэр элчийн зорилго бол ерөнхийдөө сэрэмжлүүлэх явдал мөн“ (“Тэнгэр элчүүдийн үйлчлэл,” Ensign, 2008 оны 11-р сар, 29 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35).
1839 оноос эхлэн 1843 оныг дуустал бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг хэрхэн ялган таньж болохыг мэдэхэд нь туслахын тулд хэдэн хүнд зааврууд өгсөн гэдгийг тайлбарла. Эдгээр зааврын зарим нь Сургаал ба Гэрээ 129-д цэдэглэгдсэн байдаг.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн хоорондох чухал ялгааг олж мэдэхийг хүс. (Та шударга гэдэг нь зөв шударга гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)
-
Тэнгэр элчүүд сүнснүүдээс ямар ялгаатай байдаг вэ? (Тэнгэр элчүүдэд амилсан мах болон ясан бие байдаг бол сүнсэнд байдаггүй.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:4–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэнгэр элчүүд хийгээд зөв шударга сүнснүүдийн хоорондох ялгааг олж мэдэх арга замыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Бид 7-р шүлгээс Тэнгэрлэг Эцэгээс ирсэн жинхэнэ тэнгэр элчүүдийн мөн чанарын тухай юу сурдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах сургаалыг судрын зайн дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. Тэнгэрлэг Эцэгээс ирсэн жинхэнэ тэнгэр элчүүд биднийг хуурахгүй байх болно.)
Зарим үед чөтгөрүүд хүмүүсийг хуурахын тулд “гэрлийн тэнгэр элч“ мэт харагдахыг хичээдэг гэдгийг тайлбарла (С ба Г 129:8-ыг үзнэ үү). Үүнээс гадна “судрууд мөн чөтгөрийн элчүүдийн тухай өгүүлдэг. Тэдгээр нь Люсиферийг даган мөнх бус амьдралын өмнөх амьдралд Бурханы дэргэдээс зайлуулагдан, дэлхий дээр хаягдсан сүнснүүд юм (Илч. 12:1–9; 2 Ниф. 9:9, 16; С ба Г 29:36–37)” (Судруудын удирдамж, “Тэнгэр элчүүд,” scriptures.lds.org). Сатан эсвэл хилэнцэт сүнснүүдийн талаар туршлага хуваалцаж болохгүй ба ярилцлагыг хэт сэтгэл хөдөлгөсөн, гайхшируулсан түүхүүд мөн үнэн бус мэдээлэл рүү бүү хандуул.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэрлийн тэнгэр элчийн дүрээр хүмүүсийг хуурахыг эрэлхийлдэг хилэнцэт сүнсийг хэрхэн танихыг олж мэдэхийг хүс. (9-р шүлэг дэх үйлчлэл гэдэг үг нь тэнгэр элч эсвэл сүнсний илэрхийлэл эсвэл айлчлал гэдгийг тайлбарлаж болно.) Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь.
-
Эдгээр шүлэг дэх заавруудаас гадна Тэнгэрлэг Эцэг та нарт Сатаны хууран мэхлэлтийг ялган танихад туслах юу өгсөн бэ?
Сургаал ба Гэрээ 130:1–11, 22–23
Бошиглогч Иосеф Смит хэд хэдэн сургаалыг тодорхой болгов
1843 оны 4-р сарын 2-нд бошиглогч Иосеф Смит Наувугаас зүүн урагшаа 32 орчим километрийн зайтай Иллинойн Рамуст гэгээнтнүүдтэй хамт гадасны чуулганыг явуулсан болохыг тайлбарла. Өглөөний хуралдааны үеэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Хайд номлол айлдаж, өмнө нь явж байсан өөр сүмээс сурч авсан судрын буруу тайлбаруудыг заажээ.
-
Бошиглогч энэ үед юу хийх үүрэгтэй байсан бэ? (Цуглаан дээр заасан аливаа буруу сургаалыг залруулах).
Бошиглогч, гадасны ерөнхийлөгч, бишоп зэрэг Сүмийн тэргүүлэх удирдагчид Сүмд зөв сургаал заагдаж байгаа эсэхэд анхаарал тавих үүрэгтэй байдаг гэдгийг тайлбарла. Өглөөний цуглааны дараа Иосеф Смит Оорсон Хайд болон цөөн хэдэн хүмүүсийн хамт Иосефын эмэгтэй дүү Софрониягийн гэрт үдийн хоол идэж байв. Үдийн хоолны үеэр бошиглогч “[Хайд ахын] айлдсан номлолд зарим залруулга хийх болно“ гэж хэллээ. Ахлагч Хайд “Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авах болно” (History of the Church, 5:323-т) гэж хариулсан байна.
-
Иосеф Смит уг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагаас бид юу сурч болох вэ?
-
Бид Оорсон Хайдын бошиглогчид өгсөн хариултаас юу сурч болох вэ?
Оорсон Хайд өглөөний цуглаан дээр Иохан 14:23-ыг буруу заасан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг энэ шүлгийг чанга уншихад урь.
Оорсон Хайд энэ шүлгийг дурдсаныхаа дараа “Эцэг, Хүү хоёрыг зүрх сэтгэлдээ байлгах нь бидний онцгой эрх” гэж хэлсэн гэдгийг тайлбарла (History of the Church, 5:323-т). Сургаал ба Гэрээ 130 нь энэ санааны талаарх бошиглогч Иосеф Смитийн залруулгыг агуулдаг. Энд мөн зарим нэмэлт сургаал агуулагддаг.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иохан 14:23-ын утга учрын талаарх Оорсон Хайдын тайлбар яагаад буруу байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
Өнөөдөр маш олон хүн Бурханы талаар ойлголтгүй байдаг бөгөөд зарим нь Кампбэллайт шашны номлогч байсан Оорсон Хайдтай адил буруу уламжлалуудаас болж, Бурханы мөн чанарын талаар буруу ойлголттой болсон байдаг гэдгийг тайлбарла. Бид Тэнгэрлэг Эцэгийн жинхэнэ мөн чанар болон Түүний хувьд тэд хэн болох талаар ойлгоход нь бусдад тусалж чадна.
-
Бид буруу уламжлалуудаас болж буруу ойлголттой болсон хүмүүстэй сайн мэдээний талаар ярилцахдаа хэрхэн эелдэг мөн зөв ойлголтоор хандах вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бусдад Бурхан Тэргүүтэний талаар заахдаа тайлбарлаж болох сургаалуудыг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт ямар сургаалуудыг заасан байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах болон ясан биетэй тусдаа хүмүүс юм. Ариун Сүнс бол сүнсэн хүн.)
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах болон ясан биетэй, тус тусдаа хүмүүс гэдгийг ойлгох нь чухал гэж та нар яагаад бодож байна вэ?
Суралцагчдад Бурхан Тэргүүтэний талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэдэнд хоёр хоёроороо ажиллахыг даалга. Хос бүрд дараах мэдэгдлийг бичсэн цаасыг өг. Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт мэдэгдлийг судлаад, тэдэнд онцгой санагдсан Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх үнэнүүдийн доогуур зурахад урь.
Суралцагчдыг энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа, цөөн суралцагчаас юу тэмдэглэж авснаа мөн яагаад тэдгээр нь онцгой санагдсаныг тайлагнахыг хүс. Та нэг эсвэл хоёр суралцагчийг Бурхан Тэргүүтэний талаарх гэрчлэлээ ангийнхантай хуваалцахад урьснаар энэ үйл ажиллагааг дуусгаж болно.
Суралцагчдад бошиглогч Иосеф Смитийн Рамуст байгаа гэгээнтнүүдэд заасан өөр сургаалыг олж нээхэд нь туслахын тулд тэднийг Сургаал ба Гэрээ 130:2-ыг уншаад, бидний дунд байгаа харилцаануудын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.
-
Харилцаа гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Харилцаа нь бидний хувийн харилцаа холбооны мөн чанарыг хэлдэг. )
-
Иосеф Смит тэнгэрт бидний дунд байх харилцаануудын мөн чанарын талаар юу заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Тэнгэрт бидний дунд байх харилцаанууд нь энд бидний дунд байгаа харилцаатай адил байх ба гагцхүү мөнхийн алдар суутай байх болно.)
-
Энэ үнэн нь бусадтай харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мөнхийн харилцааны талаарх дараах гэрчлэлийг уншихыг хүс.
“Бид мөнхийн гэр бүлийн мэдлэгийн сэргээлтийн ачаар гэр бүлийнхээ харилцаанд илүү итгэлтэй мөн эелдэг байдаг. Энэ амьдрал дахь хамгийн агуу баяр баясал гэр бүлд байдаг ба тэдгээр нь мөн ирэх дэлхийд ч тийм байх болно. Хэрэв бид итгэлтэй байх юм бол энэ амьдралд бидний дунд байгаа харилцаа нь ирэх дэлхийд мөнхийн алдар сууд бидэнтэй мөнхөд хамт байх болно гэдэг нотолгоонд би маш их баяртай байдаг” [С ба Г 130:2-ыг үзнэ үү] (“The True and Living Church,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22).
Суралцагчдыг бусадтай харилцах харилцаагаа, ялангуяа гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа тунгаан бодоход урь. Тэднийг тэдгээр харилцааг хүчирхэгжүүлэх зорилго бичихэд урь.
Суралцагчдад бошиглогчийн Рамус дахь цуглааны үеэр заасан бусад сургаалыг олж нээхэд нь туслахын тулд цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:4–11-ийг ээлжлэн чанга уншихад урь.
-
Бид 4–7-р шүлгүүдээс тэнгэр элчүүдийн талаар юу сурдаг вэ?
-
Бид 9-р шүлгээс дэлхий ертөнцийн ирээдүйн талаар юу сурдаг вэ?
10–11-р шүлэгт цэдэглэснээр, селестиел хаант улсыг өвлөн авах бүх хүн тэнгэрлэг зүйлсийг ойлгоход, тэдгээр зүйлийн талаар сурахад нь туслах Урим ба Туммимыг хүлээн авах болно гэдгийг тайлбарлаж болно. Бошиглогч энэ сургаалын талаар өөр мэдээлэл өгөөгүй юм.